2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/05563

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 23 191/ШШ2025/05563

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, дүүрэг ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй,

 

******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

хүсэлт гаргагч А.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

А.******* миний бие оны 03 сарын 01-ний өдрөөс ******* ******* газрын цагдаагаар ажилласан. Архиваас баримт шүүлгэхэд оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан талаарх тушаал, холбогдох баримт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Манай байгууллагаас оны 03 сарын 01-ний өдрөөс 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тушаал байхгүй тохиолдолд ажилласан жилд оруулан тооцох боломжгүй гэсэн. Иймд намайг ******* ******* газрын цагдаагаар оны 03 сарын 01-ний өдрөөс оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ерөнхий газрын Төв архивын 2025.04.14-ний өдрийн архивын лавлагаа, ерөнхий газрын 2025.04.04-ний өдрийн лавлагаа, томилолтын хуудас, оны цалингийн картын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ийн шүүхэд гаргасан тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар,гийн шүүхэд гаргасан тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн архивын газрын 2025.05.08-ны өдрийн 01/338 дугаартай албан бичиг, Үндэсний төв архивын 2025.05.*******-ны өдрийн 02/504 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.09-ний өдрийн 9/6490 дугаартай албан бичиг, А.*******ын ХААТР-1/А/ маягт, ХААТР-21/А/ маягт

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч А.******* нь ******* ******* оны 03 сарын 01-ний өдрөөс 07 сарын 01-ний өдрийн хугацаанд цагдаагаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч А.******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, дүүрэг ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суудаг болох нь иргэний үнэмлэх, тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хүсэлтэд дурдсан хугацаанд түүний ажиллаж байсан байдалтай холбогдох тушаал олдохгүй байгаа гэх үндэслэлээр ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

4. Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газрын тодорхойлолтод ******* ******* газрын баримт шилжиж ирээгүй, хадгалагддаггүй тул А.*******ын ажиллаж байсан байдалтай холбогдох лавлагаа, баримт гаргах боломжгүй байна гэжээ.

 

5. А.*******ын хүсэлтэд дурдсан хугацааны ажиллаж байсан байдалтай холбогдох дараах баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнд:

- ерөнхий газрын Төв архивын лавлагаанд ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргын оны 02 сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар академийн цагдаагийн анхан шатны сургалтыг төгссөн тул ******* ******* цагдаагийн хуваарилсан, мөн ******* ******* цагдаагийн хэлтсийн даргын оны 07 сарын 01-ний өдрийн 51 дугаар тушаалаар оны 07 сарын 01-ний өдрөөс тус цагдаагийн хэлтсийн Малчин сумын цагдаагаар цагдаагийн дэд ахлагч цолтойгоор томилсон талаар дурджээ.

- ерөнхий газрын А.*******ын томилолтын байдлын баримтад оны 03 сарын 01-ний өдөр ******* ******* газарт сумын цагдаагаар томилогдсон, улсад ажиллаж эхэлсэн .03.01, ахлагч болсон .03.01, цагдаагийн цол олгосон 25 дугаартай тушаалаар .03.01-ний өдөр дэд ахлагч цол олгосон гэсэн бичилт хийгджээ.

- ******* ******* хэлтсийн А.*******ын онд олгосон цалингийн картад оны 3 дугаар сараас ******* дугаар сарын дуустал хугацааны цалин олголтын бичилт хийгджээ.

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлтод А.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг оны 3 дугаар сараас ******* ******* хэлтсээс төлсөн талаар бичигдсэн.

 

6. Гэрч мэдүүлэгтээ ...******* ******* газрын Нийгмийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч би оны 3 дугаар сарын 01-ний өдөр А.*******той ******* ******* газарт хамт томилогдон ажиллаж байсан нь үнэн болно.. гэж, гэрч мэдүүлэгтээ ...******* ******* газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, ахлагч би ******* ******* газарт оны 03 сарын 01-ний өдөр А.*******той хамт томилогдон ажиллаж байсан ... гэж тус тус мэдүүлсэн.

 

Хэрэгт баримтаар авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор гэрч , нар ******* ******* оны 3 дугаар сард ажиллаж байсан болох нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

7. Хэрэгт нотлох баримтаар авагдсан дээр дурдсан баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий баримтууд болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн А.*******ыг ******* ******* оны 03 сарын 01-ний өдрөөс 07 сарын 01-ний өдрийн хугацаанд цагдаагаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, *******3 дугаар зүйлийн *******3.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ыг ******* ******* оны 03 сарын 01-ний өдрөөс 07 сарын 01-ний өдрийн хугацаанд цагдаагаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР