| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04033/И |
| Дугаар | 191/ШШ2025/05495 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/05495
| 2025 06 18 | 191/ШШ2025/05495 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХК хүсэлттэй,
А.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* банктай 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр R000618279 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ******* тоот зээлийн данс үүсгэн 4,130,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч А.******* нь ЗГ-R000618279 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 107 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 1,321,343.******* төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Зээлдэгч А.*******тай холбоо тогтоохоор банкнаас байнга ажиллаж байгаа боловч олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Улаанбаатар хот, дүүрэг, ******* дүгээр хороо, хотхон ******* байрны ******* тоот хаягт оршин суудаг гэж бүртгүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 197/Ш32025/10734 тоот захирамжаар тодорхойлогдож байна.
Иймд А.******* (РД:У*******9083130)-ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн R000618279 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, уг гэрээний хавсралт, 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн ЗГ-R000618279 дугаартай дижитал зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШЗ2025/10734 дугаартай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд А.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. ******* банк ХК болон А.******* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр R000618279 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, Дижитал зээлийн гэрээ тус тус байгуулагджээ.
3. Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь А.*******ын оршин суух дүүрэг, ******* дүгээр хороо, хотхон, ******* дугаар байрны ******* тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШЗ2025/10734 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.*******ын оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн лавлагаагаар дээр дурдсан хаяг гарч ирсний дагуу дахин тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэлд хариу өгөөгүй гэх баталгаат шуудангийн буцаалт, уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хорооны тодорхойлолт ирсэн байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, Дижитал зээлийн гэрээ-ний үүргийг шаардах нэхэмжлэлд А.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр А.*******ын оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунмандах нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Алтан ураг овогт *******ын ******* /регистрийн дугаар УЗ99083130/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* банк ХК /утас: *******, /-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ