| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03660/И |
| Дугаар | 191/ШШ2025/05266 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/05266
| 2025 06 10 | 191/ШШ2025/05266 |
|
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Г ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Ө холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 21,100,747.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* банктай цахимаар 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/ПОС-R000192815 тоот зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ******* тоот зээлийн данс үүсгэн 20,290,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2,630,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авч нэмэгдүүлж, нийт 22,920,000 төгрөгийн зээл авсан. Г.******* нь ЗГ/ПОС-R000192815 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 65 хоног хугацаа хэтрүүлэн, үндсэн зээлийн төлбөрт 20,194,695.95 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 899,642.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,409.46 төгрөг, нийт 21,100,747.53 төгрөгийн өр үүсгэн банкийг хохироож байна. Зээлдэгч Г.*******аас ******* банктай байгуулсан ЗГ/ПОС-R000192815 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 21,100,747.53 төгрөгийг гаргуулж ******* банканд олгуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагч Г.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* банк ХК нь Г.*******д холбогдуулан 21,100,747.53 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн хүрээнд талууд дараах байдлаар төлөхөөр тохиролцов. Үүнд: 2025 оны 7 дугаар сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-нд 2,344,527.53 төгрөг. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 21,100,747.53 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 9 хувааж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. ******* банк ХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 18/02 дугаартай итгэмжлэлээр Т.*******д, Г.******* нь 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн итгэмжлэлээр М.*******д 1 жилийн хугацаатайгаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон нь хуульд нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 21,100,747.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 21,100,747.53 /хорин нэгэн сая нэг зуун мянга долоон зуун дөчин долоон төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 2,344,527.50 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-нд 2,344,527.53 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,454 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 131,727 /нэг зуун гучин нэгэн мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийг ******* банкиар дамжуулан 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас, тал хувь болох 131,727 /нэг зуун гучин нэгэн мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийг хариуцагч Г.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ