| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/04911/И |
| Дугаар | 191/ШШ2025/05370 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/05370
25 0******* 12 191/ШШ25/05370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* ******* байр, ******* давхар хаягт байрлах ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт Энх-Эрдэнэ /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Э.Энх-Эрдэнэ нь 22 оны 0******* сарын 1*******-ны өдөр 1151282 дугаартай зээлийн эрхийн гэрээ 1,539,000 төгрөгийн зээлийг 17 сарын хугацаатайгаар 3.0 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулж авсан болно. Дээрх зээлээ төлөлгүй *******08 хоног өнгөрсөн байна. Манай компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар ярьж, хаягаар очиж байсан боловч зээлийн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний дагуу төлбөрөө нэхэмжилж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 23 оны 0******* сард нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 23 оны 0******* сарын 30-ны өдрийн 181/ШЗ23/117*******2 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1.9-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан байна. Иймд Э.Энх-Эрдэнэ /РД:*******/-г эрэн сурвалжлан оршин суух хаягийг тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 23.0*******.30-ны өдрийн 181/ШЗ23/117*******2 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 1151282 дугаартай Худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээ,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 25.0*******.04-ний өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Монгол шуудан ХК-ийн шуудангийн илгээмжийн магадлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт Энх-Эрдэнэ /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба ******* ХХК нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* ******* байр, ******* давхар хаягт байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. ******* ХХК нь овогт Энх-Эрдэнэ /Регистрийн дугаар *******/-тэй 22 оны 0******* сарын 1*******-ны өдөр 1151282 дугаартай Худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч нь зээлдэгч болох хариуцагч оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй, хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
5. ******* ХХК нь хариуцагч хаягийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, гудамж, ******* тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 2,093,327 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 23 оны 0******* сарын 30-ны өдрийн 181/ШЗ23/117*******2 дугаар захирамжаар дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
*******. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, 8 гудамж, ******* тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаяг болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, 8 гудамж, ******* тоот хаягаар Э.Энх-Эрдэнийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсын хүргүүлэхэд тус хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудан ХК-ийн 25 оны 0******* сарын *******-ны шуудангийн илгээмжийн магадлагаагаар тогтоогдож байна.
8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, Э.Энх-Эрдэнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
*******. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, 8 гудамж, ******* тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт Энх-Эрдэнэ /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Энх-Эрдэнийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /утас:*******/-т мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР