| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/04528/И |
| Дугаар | 191/ШШ2025/05264 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/05264
202******* 06 10 191/ШШ202*******/0*******264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух Бууч овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Ц.******* нь урьдны танил иргэн Г.тай 202******* оны 04 сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 4 сарын хугацаатай, сарын ******* хувийн хүүтэй *******,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч үндсэн зээл *******,000,000 төгрөг болон хүү 90,000х4=*******60,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Өмнө нь ярихаар удахгүй өгнө гэдэг байсан боловч сүүлд утас нь холбогдох боломжгүй болж холбоо тасарсан. Хаана оршин сууж байгааг нь мэдэхгүй, хүмүүсээс сураглахаар хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, зөвхөн утсаар холбогдож байсан ба одоо утас нь холбогдох боломжгүй болоод байна. Зээлсэн мөнгөө авах гэхээр оршин суугаа газар нь тодорхойгүй учир мөнгөө нэхэмжилж чадахгүй хүнд байдалтай байна. Миний бие өнөөдөр 82 настай бөгөөд зээлсэн мөнгөө хөөцөлдөөд тэр бүр яваад байж чадахгүй байна. Иймд хариуцагч Г.гийн хаана оршин сууж байгаа нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг яаралтай олж өгч тусална уу гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 202*******.04.21-ний өдрийн зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 202*******.0*******.27-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Монгол шуудан ХК-ийн 202*******.06.0*******-ны өдрийн шуудангийн илгээмжийн магадлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт Ганхуяг-н /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба Ц.******* нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суудаг болох нь иргэний үнэмлэх болон хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
*******. Ц.******* нь Г.тай 202******* оны 04 сарын 21-ний өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулан *******,000,000 төгрөгийг сарын ******* хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч нь зээлдэгч болох хариуцагч Г.гийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй, хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
*******. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт Ганхуяг-н /Регистрийн дугаар *******/-гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, ******* хэсэг гудамж, 8*******-22*******0 тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
6. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаяг болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, ******* хэсэг гудамж, 8*******-22*******0 тоот хаягаар Г.г шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсын хүргүүлэхэд тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудан ХК-ийн 202******* оны 06 сарын 0*******-ны шуудангийн илгээмжийн магадлагаагаар тогтоогдож байна.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, Г.г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын ******* дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
8. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
9. Хүсэлт гаргагч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.*******-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, ******* хэсэг гудамж, 8*******-22*******0 тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын ******* дугаар хэлтэст үүрэг болгосугай.
*******. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Ц.******* /утас: /-т мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР