2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/04682

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 26

191/ШШ2025/04682

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан

журмаар хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: З.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А ХХК холбогдох гэрээний дагуу төлсөн 82,137,500 төгрөг, алданги 5,913,900 төгрөг, нийт 88,051,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.       Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

З.******* миний бие 2021 онд орон сууцтай болох зорилгоор цахим орчиноос шинээр баригдахаар төлөвлөгдөж буй орон сууцнуудыг судалж байгаад ******* Энд ******* ******* ХХК-ийн дүүргийн 13 дугаар хороонд баригдах  Апартмент хотхоны танилцуулгыг хараад компанийн хүмүүстэй очиж уулзсан. Тухайн үед төслийн талаар танилцуулахдаа манай компанийн барьж буй байрууд товлосон хугацаандаа ашиглалтад ордог, санхүүгийн хувьд бүрэн чадвартай, барилгын ажлыг эхлэх үед та захиалга өгвөл 1 м.кв-ын үнэ 1,250,000 төгрөг болно, 1 жил орчим хүлээгээд байрандаа орно гэж зураг төсөл, тусгай зөвшөөрөл гэх мэт баримтууд үзүүлж танилцуулсан. Ингээд миний бие тус компанитай 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр орон сууц захиалгын АС21061902118 тоот гэрээ байгуулж дүүргийн 13 дугаар хороонд баригдах  Апартмент хотхоны С блокын 9 давхрын ******* тоот, 65.71 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,250,000 төгрөгөөр бодож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу би нийт 82,137,500 төгрөгийг бэлнээр тушааж компанийн зүгээс кассын орлогын баримтыг надад бичиж өгсөн. Гэрээний 1.3-т зааснаар захиалсан байр 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох байсан боловч хугацаандаа ороогүй. Үүнээс хойш компанийн захирал удирдлагуудтай удаа дараа уулзаж, шахаж шаардаж байсан боловч хөрөнгө мөнгө шийдэгдэхгүй удаад байна, материалаа захиалсан ирээгүй байна, газрын асуудал маргаантай байна гэх мэтчилэн шалтаг шалтгаан тоочиж явсаар 2024 онтой золгосон. Ингээд 3 жилийн хугацаа өнгөрөхөд барилгын суурь ч тавигдаагүй байшинг миний хувьд дахин хүлээх арга алга, энэ гэрээгээ цуцлая, миний мөнгийг буцаагаад яаралтай гаргаж өг мөн энэ хугацааны хохирол төлбөрийг барагдуулж өг гэж шаардахад мөн л за таны хохирол төлбөрийг бүрэн барагдуулна гэж явсаар дахин 1 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн л очих бүрт удахгүй мөнгө орж ирнэ, та жаахан хүлээчих, дансаа бичээд үлдээчих, өнөө маргаашгүй мөнгө орж ирж байна гэх мэт аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Миний зүгээс бага насны 2 хүүхэдтэй ам бүл дөрвүүлээ ******* т******* байр түрээслэж, түрээсийн мөнгөө ч төлж чадахгүй хөөгдөж туугдаж, ******* т******* айлаар хүртэл хоноглож 5 жил орчим болж байна. Үүнээс болж санхүүгийн хувьд ч маш их хохиролтой, гомдолтой байна. Одоо энэ мөнгөө буцааж авсан ч өнөөдөр байрны урьдчилгаа ч хийж чадахааргүй мөнгөний ханш унасан байна.

Иймд 3.******* надад гэрээний дагуу төлсөн 82,137,500 төгрөг, алдангид 5,913,900 төгрөг, нийт 88,051,400 төгрөгийг хариуцагч ******* Энд ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч З.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч ******* ******* жи интернэшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрэ*******ээ:

Нэхэмжлэгч З.*******ын зүгээс нэхэмжилсэн 88,051,400 төгрөгөөс 4,051,400 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч ******* ******* жи интернэшнл ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч ******* ******* жи интернэшнл ХХКхолбогдуулан гэрээний дагуу төлсөн 82,137,500 төгрөг, алданги 5,913,900 төгрөг, нийт 88,051,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 4,051,400 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 84,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч З.******* нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн итгэмжлэлээр Б.*******т, хариуцагч ******* ******* жи интернэшнл ХХК нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр С.******* нарт тус бүр 3 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох болон нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, эвлэрэх зэрэг эрхийг олгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч З.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* жи интернэшнл ХХКхолбогдуулан гэрээний дагуу төлсөн 82,137,500 төгрөг, алданги 5,913,900 төгрөг, нийт 88,051,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 4,051,400 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч ******* ******* жи интернэшнл ХХК нь үлдэх 84,000,000 /наян дөрвөн сая/ төгрөгийг нэхэмжлэгч З.*******т бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,207 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 299,103.5 /хоёр зуун ерэн есөн мянга нэг зуун гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг Гэрэгэ киоск ХХК-иар дамжуулан 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас, тал хувь болох 299,103.5 /хоёр зуун ерэн есөн мянга нэг зуун гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* ******* жи интернэшнл ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч З.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* ******* жи интернэшнл ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү шүүгчийн захирамж гарсантай холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/19628 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл дуусгавар болохыг үүгээр мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ