2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/04575

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 21

191/ШШ2025/04575

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан

журмаар хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: Ж ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж ХХК холбогдох

 

Яриа болон интернэтэд зориулсан тоон суваг түрээслэх гэрээний үүргийн дагуу үйлчилгээг үзүүлсэн үйлчилгээний төлбөрт 440,333,839.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь ******* ХХК-тай 2010 оноос хойш хамтран ажиллах, интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан ажиллаж ирсэн. Хоёр талаас санхүүгийн тооцоо нийлсэн Тооцооны үлдэгдэлийн баталгаа-аар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* ХХК нь 454,275,167.03 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлав гэж нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.*******, хариуцагч байгууллагыг төлөөлж ******* ХХК-ийн нягтлан бодогч Э.******* нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байна. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ЖН-22/027, ЖН-22/028 тоот Тоон суваг түрээслэх гэрээний дагуу 2023 онд ******* ХХК нь 171,657,513.50 төгрөгийн үйлчилгээ үзүүлж нэхэмжилсэн. ******* ХХК нь 2023 онд 227,077,326.59 төгрөгийн төлбөр хийж 2023 оны 12 дугаар сарын 31-ний жилийн эцсийн байдлаар 398,855,353.94 төгрөгийн үлдэгдэлтэй. Энэ нь 2023 онд илүү төлөлт хийж 2022 оны үлдэгдэл 454,275,167.03 төлбөрөөс хасагдсан. 2024 онд ******* ХХК нь 120,278,485.80 төгрөгийн үйлчилгээ үзүүлж нэхэмжилсэн. ******* ХХК нь 2024 оны 01 дүгээр сард төлөх 14,953,224 төгрөгийг, 3 дугаар сард төлөх 12,683,000 төгрөгийг, 4 дүгээр сард төлөх 11,605,000 төгрөгийг, 5 дугаар сард төлөх 11,605,000 төгрөгийг, 7 дугаар сард төлөх 9,958,869 төгрөгийг, 9 дүгээр сард төлөх 9,988,000 төгрөгийг, 10 дугаар сард төлөх 9,958,978.70 төгрөгийг, 11 дүгээр сард төлөх 9,988,000 төгрөгийг төлөлт хийгдээгүй, харин 02 дугаар сард 20,000,000 төгрөгийг, 6 дугаар сард 44,400,000 төгрөгийг, 8 дугаар сард 14,400,000 төгрөгийн төлбөр хийсэн боловч Гэрээний Төлбөр тооцооны талаар гэрээний зүйлийн 4.2-т заасны дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүр төлж барагдуулаагүйгээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний жилийн эцсийн байдлаар урд оны төлбөр дээр нэмэгдэж 440,333,839.74 төгрөгийн үлдэгдэл өртэй байна. Үйлчилгээний төлбөрийг төлөх талаар удаа дараа албан бичиг болон цахим шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

******* ХХК-ийн гаргасан 440,333,839.74 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад ******* ХХК-ийн дараа төлбөрт дугаарын авлага 7,837,845 төгрөгийг суутгуулж, үлдэх 432,495,993 төгрөгийг сар бүр 50,000,000 төгрөг, 2025 оны 12 сард 82,495,993 төгрөгийг 2025 онд багтаан төлөх хүсэлтэй байна. ******* ХХК-ийн төлбөр төлөх дүн, төлөлтийн хугацаан дээр эвлэрэх хүсэлтэй байна. Иймд уг эвлэрлийг баталгаажуулж өгнө үү. Төлбөр төлөх хуваарь: 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 82,495,993 төгрөг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Яриа болон интернэтэд зориулсан тоон суваг түрээслэх гэрээний үүргийн дагуу үйлчилгээг үзүүлсэн үйлчилгээний төлбөрт 440,333,839.64 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

1б. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,837,845 төгрөгийг ******* ХХК-ийн дараа төлбөрт дугаарын авлагад суутгуулж, үлдэх 432,495,993 төгрөгийг 8 хувааж нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 25/046 тоот итгэмжлэлээр Я.*******т 1 жилийн хугацаатай, хариуцагч ******* ХХК нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01/879 тоот итгэмжлэлээр Б.*******т тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох, эвлэрэх зэрэг эрхийг олгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох Яриа болон интернэтэд зориулсан тоон суваг түрээслэх гэрээний үүргийн дагуу үйлчилгээг үзүүлсэн үйлчилгээний төлбөрт 440,333,839.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,837,845 төгрөгийг ******* ХХК-ийн дараа төлбөрт дугаарын авлагад суутгуулж, үлдэх 432,495,993.64 /дөрвөн зуун гучин хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга есөн зуун ерэн гурван төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 82,495,993.64 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,359,619.2 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 1,179,809.6 /нэг сая нэг зуун далан есөн мянга найман зуун есөн төгрөг, зургаан мөнгө/ төгрөгийг Капитрон банкиар дамжуулан 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, тал хувь болох 1,179,809.5 /нэг сая нэг зуун далан есөн мянга найман зуун есөн төгрөг, зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ