Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 2101000590352 |
Дугаар | 2024/ДШМ/14 |
Огноо | 2024-04-16 |
Зүйл хэсэг | 22.4.4., |
Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/14
Э.Б, Н.Б, Б.Ц,
Д.Э, Ц.Б, Ц.Д, Я.Ц,
Н.Б, Х.Д, С.Ө, Х.Д, Ц.Б
Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
прокурор Б.Оюунцэцэг, яллагдагч Э.Б, Х.Д, С.Ө, Х.Д, Я.Ц, яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал, Л.Жавзмаа нар /цахимаар/, шүүх хуралдааны бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/101 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Э.Б, Н.Б, Б.Ц, Д.Э, Ц.Б, Я.Ц, Н.Б, Х.Д, С.Ө, Х.Д, Ц.Б, Д.С нарт холбогдох, 2101000590352 дугаартай, 13 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, Мэргэн хошууны 3 тоотод оршин суудаг. Урьд Нийслэлийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 114 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хууль /1986 он/-ийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Б”-д зааснаар 22 жил хорих, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууль /2002 он/-ийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/977 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан Б овогт Э-ын Б /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгч, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй Ш овогт Н-гийн Б, /РД: /,
3. Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч, малчин, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багт оршин суудаг урьд ял шийтгэгдэж байгаагүй З овогт Б-ын Ц /РД: /,
4. Монгол Улсын иргэн, 1978 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй Б овогт Д-ийн Э, /РД: /,
5. Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй С овогт Ц-ын Б, /РД:/,
6. Монгол Улсын иргэн, 1963 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр баг Цагаан эрэг 2-01 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй З овогт Ц-н Д, /РД: /,
7. Монгол Улсын иргэн, 1980 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Х” ХХК-д захирлаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 55 тоотод оршин суудаг.
Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны хийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож байсан, Ш овогт Я-гийн Ц, /РД: /,
8. Монгол Улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн хурлын тэргүүлэгч, “Ц” мал эмнэлгийн захирлаар ажилладаг, ам бүл 1, Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар баг, Цагаан эрэг гудамжны 412 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй З овогт Н-ын Б /РД: /,
9. Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын хүнд машин механизмын оосорлогч мэргэжилтэй, Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн хурлын тэргүүлэгч, “Улиаст ховд гол” НҮТББ-ын тэргүүн, “Бид намирын эзэд” төрийн бус байгууллагын гишүүнээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар баг, Улиаст хаягт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй З овогт Х-гийн Д /РД:/,
10. Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргаар ажилладаг, ам бүл 3 эхнэр, 1 хүүхдийн хамтаар Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар баг, Намир 1-1 тоот хаягт оршин суудаг.
Урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн анд ажиллах эрхийг 2 жилээр хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн, Б овогт С-гийн Ө /РД:/,
11. Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын орлогч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар баг, Цаг уурын 7-8 тоот хаягт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй Т овогт Х-ын Д, /РД: /,
12. Монгол Улсын иргэн, 1969 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр баг, Холбоо хаягт оршин суудаг.
Урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууль /2002 он/-ийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 2,167,000 төгрөгөөр торгох ялаар, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, З овогт Ц-ын Б /РД: /,
13. Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын даргаар ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй Т овогт Д-ийн С /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
1.Яллагдагч Э.Б нь "Х” ХХК-ийн захирал Я.Ц-тай бүлэглэн “Бид намирын эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-т “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-т “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-т “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, тус сумын Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Н.Б, Б.Ц, Ц.Б, Д.Э, иргэн Ц.Д нарт Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд Х.Д-гийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
2. Яллагдагч Н.Б нь Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн Иргэдийн нийтийн тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа “Х” ХХК-ийн захирал Я.Ц, иргэн Э.Б нарын “Бид намирын эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-д “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-д “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-т “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, тухайн багийн нутаг дэвсгэрт орших иргэдээс нөхөн сэргээлт хийхийг дэмжиж байгаа талаарх гарын үсгийг цуглуулан, иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үйлдэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, тус сумын Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Б.Ц, Д.Э, Ц.Б, иргэн Ц.Д нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож, 2021 оны 8 дугаар сард 500,000 төгрөгийг бэлнээр авсан,
3. Яллагдагч Б.Ц нь Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн Иргэдийн нийтийн тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа “Х” ХХК-ийн захирал Я.Ц, иргэн Э.Б нарын “Бид намирын эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-д “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-д “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-т “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, тухайн багийн нутаг дэвсгэрт орших иргэдээс нөхөн сэргээлт хийхийг л дэмжиж байгаа талаарх гарын үсгийг цуглуулан, иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үйлдэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, тус сумын Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Н.Б, Д.Э, Ц.Б, иргэн Ц.Д нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож, 2021 оны 8 дугаар сард 500,000 төгрөгийг бэлнээр авсан,
4. Яллагдагч Д.Э нь Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн. Иргэдийн нийтийн тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа “Х” ХХК-ийн захирал Я.Ц, иргэн Э.Б нарын “Бид намирын эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-т “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-т “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-т “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, тухайн багийн нутаг дэвсгэрт орших иргэдээс нөхөн сэргээлт хийхийг дэмжиж байгаа талаарх гарын үсгийг цуглуулан, иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үйлдэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, тус сумын Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Н.Б, Б.Ц, Ц.Б, иргэн Ц.Д нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож, 2021 оны 8 дугаар сард 500,000 төгрөгийг бэлнээр авсан,
5. Яллагдагч Ц.Б нь Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн Иргэдийн нийтийн тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа “Х” ХХК-ийн захирал Я.Ц, иргэн Э.Б нарын “Бид намирын эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-т “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-т “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-т “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, тухайн багийн нутаг дэвсгэрт орших иргэдээс нөхөн сэргээлт хийхийг дэмжиж байгаа талаарх гарын үсгийг цуглуулан, иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үйлдэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, тус сумын Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Б.Ц, Д.Э, Н.Б, иргэн Ц.Д нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож, 2021 оны 8 дугаар сард 480,000 төгрөгийг бэлнээр авсан,
6. Яллагдагч Ц.Д нь “Бид намирын эзэд” төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байх хугацаандаа “Х” ХХК-ийн захирал Я.Ц, иргэн Э.Б нарын “Бид намирын эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-т “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-т “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.", 9.2-т “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г байгуулахад гэрээний нэг тал болон оролцож гарын үсэг зурж батлан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Н.Б, Б.Ц, Ц.Б, Д.Э нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэрээг байгуулсны хариуд 2021 оны 8 дугаар сард 2,000,000 (хоёр сая) төгрөгийг бэлнээр бусдаар дамжуулан авсан,
7. Яллагдагч Я.Ц нь иргэн Э.Б-той бүлэглэн “Бид намирын эзэд" Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-т “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-т “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-т “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, тус сумын Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Н.Б, Б.Ц, Ц.Б, Д.Э, иргэн Ц.Д нарт Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд Х.Д-гийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
8. Яллагдагч Н.Б нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа “Х” ХХК-ийн захирал Я.Ц, иргэн Э.Б нарын “Бид намирын эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх,” гэж хуульчилсныг, мөн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1- д “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-т “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-т “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, “Бид намирын эзэд” төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулахад дэмжлэг үзүүлж, Увс аймгийн Цэрэнцэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх талаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Н.Б, Б.Ц, Ц.Б, Д.Э, иргэн Ц.Д нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцож 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хахууль авсан,
9. Яллагдагч Х.Д нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа “Х” ХХК-ийн захирал Я.Ц, иргэн Э.Б нарын “Бид намирын эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх,” гэж хуульчилсныг, мөн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж. нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-т “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-т “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-д “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-т “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, тус сумын Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Б, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Н.Б, Б.Ц, Ц.Б, Д.Э, иргэн Ц.Д нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хахууль авах гэмт хэргийг удирдан төлөвлөж, сумын Засаг дарга С.Ө, Ц.Д нараар гэрээнд гарын үсэг зуруулах, Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга болон тэргүүлэгч нараар иргэдээс нөхөн сэргээлт хийлгэх талаар санал авхуулж, иргэдийн нийтийн хурлаас шийдвэр гаргуулах талаар үүрэг оролцоог хуваарилан зохион байгуулж, Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан,
10. Яллагдагч С.Ө нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа “Х” ХХК-ийн захирал Я.Ц, иргэн Э.Б нарын “Бид намирын эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх,” гэж хуульчилсныг, мөн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-т “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-т “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-т “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г байгуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын орлогч Х.Д, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Н.Б, Б.Ц, Ц.Б, Д.Э, иргэн Ц.Д нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт хамтран оролцож 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр 7,000,000 (долоон сая) төгрөгийн хахууль авсан,
11. Яллагдагч Х.Д нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байх хугацаандаа “Х”ХХК-ийн захирал Я.Ц, иргэн Э.Б нарын “Бид намирын эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх” гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх,” гэж хуульчилсныг, мөн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1- т “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-т “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-т “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г байгуулахад гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Н.Б, Б.Ц, Ц.Б, Д.Э, иргэн Ц.Д нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт хамтран оролцож 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Хаан банкны 2222222222 дугаартай дансаар 475,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр 2,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сард бэлнээр 2,000,000 төгрөг буюу нийт 4,475,000 (дөрвөн сая дөрвөн зуун далан таван мянган) төгрөгийн хахууль авсан,
12. Яллагдагч Ц.Б нь Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа “Х” ХХК-ийн захирал Я.Ц, иргэн Э.Б нарын “Бид намирын эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх" гэрээг байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-т “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх,” гэж хуульчилсныг, мөн Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-т “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-т “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1-т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-д “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, “Бид намирын эзэд” төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулахад дэмжлэг үзүүлж, Увс аймгийн Цэрэнцэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх асуудлыг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх талаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Н.Б, Б.Ц, Ц.Б, Д.Э, иргэн Ц.Д нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин 1ахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцож 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр 8,000,000 (найман сая) төгрөгийн хахууль авсан,
13. Яллагдагч Д.С нь Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн Иргэдийн нийтийн даргаар ажиллаж байх хугацаандаа “Х” ХХК- ийн захирал Я.Ц, иргэн Э.Б нарын “Бид намирын эзэд” Төрийн бус байгууллагын нэрээр “Хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрсэн Цэрэнцэг хэмээх газарт “түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх" гэрээг Сумын Засаг дарга С.Ө-тэй байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/82 дугаартай тогтоолоор “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын 5.1-т “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн захиалагч нь аймгийн ЗДТГ-ын ХБХ, БОГ байна. 5.2-т “Аж ахуйн нэгж, нөхөрлөлийг сонгон шалгаруулах комиссыг 7-с доошгүй гишүүнтэйгээр тухай бүр нь аймгийн Засаг даргын захирамжаар томилно.”, 9.1 -т “Шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөл ажлын 10 хоногт багтаан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулна.”, 9.2-т “гэрээний бусад оролцогч талууд нь аймгийн БОГ, тухайн сумын Засаг дарга, байна.”, 10.1-т “гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар, тухайн сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг оролцуулан, аймгийн Засаг даргын захирамжаар батална.” гэснийг тус тус зөрчиж, тухайн багийн нутаг дэвсгэрт орших иргэдээс нөхөн сэргээлт хийхийг дэмжиж байгаа талаарх гарын үсгийг цуглуулан, иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үйлдэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, тус сумын Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч Н.Б, Б.Ц, Ц.Б, Д.Э, иргэн Ц.Д нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож, 2021 оны 8 дугаар сард 500,000 төгрөгийг бэлнээр авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ/ прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/.
2. Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Б.Оюунцэцэгээс шүүгдэгч Э.Б, Я.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар, яллагдагч Н.Б, Б.Ц, Д.Э, Ц.Б, Ц.Д, Н.Б, Х.Д, С.Ө, Х.Д, Ц.Б, Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/101 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжаар:
- Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Б.Оюунцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Б, Я.Ц Н.Б, Б.Ц, Д.Э,Ц.Б, Ц.Д, Н.Б, Х.Д, С.Ө, Х.Д, Ц.Б, Д.С нарт холбогдох эрүүгийн 2101000590352 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр тус прокурорын газарт буцааж,
- яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Прокурор Б.Оюунцэцэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
4.1. Гэмт хэргийн хамжигч нь бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх, туслалцаа үзүүлэх, зааж зөвлөх, мэдээлэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллах, гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг урьдаас мэдэж амласан байдгаараа онцлогтой. Гэтэл яллагдагч Н.Б, Б.Ц, Д.Э, Ц.Б, Ц.Д, Д.С нар хэнийг ямар гэмт хэрэг үйлдэхийг урьдаас мэдэж, урьдчилан амлалт өгч, зааж зөвлөх, мэдээлэл өгөх, унаа орон байр, гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг урьдаас мэдэж амлалт өгөх зэргээр хамжсан болохыг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж дурдсан боловч шүүгчийн захирамжид ямар ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой дурдаагүй,
- мөн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар өмгөөлөгч Л.Жавзмаагаас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэж байна.
Шүүхийн захирамжийн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаас эрс зөрүүтэй, илт үндэслэлгүй байх ба эргэлзээтэй заалтаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн.
Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр сэргээн дүрсэлж шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
4.2. Шүүгчийн захирамж нь бүхэлдээ Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг илтэд зөрчжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж заасанчлан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.
Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/101 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: С.Ө нарт холбогдох хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Л.Жавжмаагийн гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, хэргийг прокурорт буцаасан ба шүүгч захирамжиндаа өмгөөлөгчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй.
Нөгөө талаас, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ буюу гэмт хэрэгт хамтран оролцох оролцооны талаар болон хэргийн бодит байдлыг тогтоох талаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй, шүүгчийн захирамж хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамжигчаар оролцсон гэдэг нь бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн, зааж зөвлөсөн, мэдээлэл өгсөн, учрах саадыг арилгасан, унаа орон байраар хангасан зэргээр гэмт хэргийг нуун дарагдуулсан, гэмт хэргийн ул мөрийг, гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг урьдаас мэдэж амласан байгаараа онцлог байдаг.
Яллагдагч С.Ө, Х.Д, Х.Д, Ц.Б, Н.Б, Д.С, Ц.Б, Н.Б, Б.Ц, Д.Э, Ц.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон, Я.Ц, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.
Гэтэл шүүх Я.Ц нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын орлогч Х.Д, Х.Д нарт 10,000,000 төгрөгийг Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгч, иргэдийн нийтийн хурлын дарга, төлөөлөгч нарт Увс аймгийн Өмнөговь сумын малчны нөхөн сэргээлтийн ажилд үйл ажиллагаа явуулахад дэмжүүлэх зорилгоор, Я.Ц-ын ашиг сонирхлын үүднээс өгсөн гэж үзэхээр байна гэдэг байдлаар хэргийн үйл баримтын талаар урьдчилсан дүгнэлт хийж захирамждаа заасан.
5 дугаар хавтаст хэргийн 184, 185 дугаар талд авагдсан С.Ө-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: хахуульд 7,000,000 төгрөг авсан талаар болон авсан мөнгөнийхөө баглаа, боодол, дэвсгэртийн талаар тодорхой мэдүүлсэн байгаа. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч С.Ө-гийн гэрчээр өгсөн: Х.Д нартай гэрээ байгуулах асуудлаа ярилцаад гялгар ууттай 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх мэдүүлгийг шүүгчийн захирамжид иш татсан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 123, 124 дүгээр талд авагдсан.
Хэрэв шүүх зарим нотлох баримтад дүгнэлт хийж байгаа бол хэрэгт байгаа бусад нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий хууль ёсны дүгнэлтийг хийх ёстой байсан. Энэ агуулгаар шүүгчийн захирамж хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татагдсан Х.Д нь нэр бүхий этгээдүүдтэй бүлэглэн 33,000,000 төгрөгийг хахуульд авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан баримт, хохирлын тооцоо зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад шүүгчийн захирамжид хахууль өгөгч нараас авсан мөнгөний хэмжээг тодорхойлохдоо урьдчилсан байдлаар 10,000,000 төгрөг гэж тогтоож, Я.Ц-ын ашиг сонирхлын үүднээс Х.Д, Н.Б нар авсан байна гэх агуулгаар дүгнэлт хийсэн.
Нэр бүхий яллагдагч нар болох Я.Ц, Э.Б, С.Ө, Н.Б, Ц.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг дурдаад хэргийн үйл баримтын талаар урьдчилсан байдлаар дүгнэлтийг хийчихсэн байгаа. Ингэж дүгнэлт хийхдээ Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч Б-ын 8,000,000 төгрөг хахуульд авсан үйл баримт, нотлох баримтуудыг иш татаж, дурдаж дүгнэлт хийгээгүй.
Мөн уг нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг захирамждаа дурдахгүйгээр хахуульд өгсөн мөнгөний талаар дурдаж, 10,000,000 төгрөг гэж тодорхойлоод байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа.
Нөгөөтэйгүүр, урьд нь өмгөөлөгч Л.Жавзмаагийн хүсэлтээр 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан. Ингэхдээ гэмт хэрэгт хамтран оролцох үйлдэл, оролцоог тогтоогоогүй гэх агуулгаар буцааж шийдвэрлэсэн. Үүний дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийж, хэрэгт яллах дүгнэлт үйлдээд шилжүүлсэн байхад дахин буцааж байгаа нь үндэслэлгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна.
Хэрэв шүүх хэргийн зүйлчлэл тохирохгүй байна, гэмт хэрэгт хамжигчаар тогтоогдсон этгээдүүдийг хахууль авах гэмт хэрэгт хамтран оролцох оролцоо тогтоогдохгүй байна гэж үзсэн бол яллагдагч нарыг шүүхэд шилжүүлээд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, эсвэл хэрэгсэхгүй болгох эрх хэмжээ нь хуульд зааснаар байгаа. Гэтэл энэ эрх хэмжээгээ хэрэгжүүлэхээс зайлсхийж өмнө нь буцаасан үндэслэлээр дахин буцаагаад, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийсэн байхад захирамждаа холбогдох үндэслэл бүхий няцаалтуудыг бүрэн дүүрэн хийхгүйгээр хэргийг дахин прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй шийдвэр болсон байна гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
6. Яллагдагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3, 33 дугаар зүйлийн 1.4-д зааснаар надад болон миний үйлчлүүлэгч нарт хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан.
Прокурорын эсэргүүцэлдээ шүүх өмгөөлөгчийн хүсэлтийн талаар дүгнэлт хийгээгүй, хүсэлтийг яаж шийдвэрлэсэн талаар захирамждаа тусгаагүй гэсэн байна. Урьдчилан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэд үндэслэж шүүгчийн захирамж гарсан гэж үзэж байгаа. Учир нь өмнө нь энэ хэрэг анхан шатны шүүхээс прокурорт буцаагдаж, давж заалдах шатны шүүх бас шүүгчийн захирамжийг хянаж байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5-т заасан үндэслэлүүдээр ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж дүгнэсэн. Шүүгч тухайн хэргийг гаргасан хүсэлтийн хэмжээнд бус хэргийн хүрээнд асуудлыг хянасан байх гэж үзэж байна. Шүүх хууль зөрчөөгүй, хуульд заасан эрхийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурор нарт байна. Тиймээс тогтоох ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийгдээгүй байна гэж үзэж байгаа.
Х.Д, С.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхдээ хахууль өгөгч, хахууль авагчийн үйлдлийн хувьд адилхан байгаа. Хамтран оролцсон гэж үзэж байгаа бол хамтран оролцогч нарын үйлдэл, холбогдлыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт өгсөн.
Яллах дүгнэлтийг уншихад яллагдагч нар бүгдээрээ адилхан үйлдэлтэй. Д, С.Ө нар буюу хахууль өгөгч, авагч нарын үйлдлүүд адилхан. Хууль зөрчиж гэрээ байгуулахад гүйцэтгэх ёсгүй үйлдлүүд хийсэн гэж үзсэн. С.Ө, Х.Д, Ц.Б, Н.Б, Холбоо бригадын хурлын дарга Д.С, Н.Б, Б.Ц, Ц.Б, Д.Э, иргэн Ц.Д нартай бүлэглэн нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзээд байгаа. Хамтран оролцсон гэж үзэж байгаа бол хамтран оролцсон үйлдэлд нь тохируулж ерөнхий ангид заасан хэм хэмжээг журамлах ёстой. Ингэснээр бид мэтгэлцэнэ, шүүх дүгнэнэ.
Гэтэл хавтгайруулаад 11-12 хүн 33,000,000 төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт хамтран оролцсон юм шиг яваад байгаа юм. Хамтран оролцох хэлбэрийг зөв тодорхойлоогүй байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гүйцэтгэгчийг яаж тодорхойлоод байна гэдэг нь ойлгомжгүй.
Миний 2 үйлчлүүлэгчийн үйлдэлд хамжигч байгаа эсэхийг тодорхойлох ёстой. Хавтаст хэрэгт хахууль авсан, өгсөн болохыг үгүйсгэх нотлох баримтууд байгаа. 1-рт, гэрчийн өгсөн зөрүүтэй мэдүүлэг, 2-рт, Х.Д-гийн гаргаж өгсөн тооцоо, 3-рт, үйлдэл тодорхойгүй байхад хавтгайруулж, адилхан дүгнэж зүйлчилсэн, хахууль авсан хүн цаашаа хахууль өгсөн болохыг шалгаж тогтоогоогүй болохыг шүүгчийн захирамжид тусгагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд ерөнхий ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж гарсныг дэмжиж байгаа тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
7. Яллагдагч Х.Д-гийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний үйлчлүүлэгч Х.Д-гийн хувьд гэм буруу болон хохирлын тооцооны талаар маргах зүйл байхгүй. Анхан шатны шүүх хурал дээр бүх оролцогч нар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй орсон. Өнөөдөр би прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Яллах дүгнэлтэд бичсэнээр хохирлын хэмжээнүүдийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан.
Монгол улсын хилээр гарахад хязгаарлалт тогтоох шүүгчийн захирамж гарсан. Энэ таслан сэргийлэх арга хэмжээг миний үйлчлүүлэгчийн зүгээс өөрчилж өгөхийг хүсэж байна. Шүүхээс буцаахдаа прокурорт очих хүртэл таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд баруун аймагт амьдарч байгаа, амьдралын шаардлагаар хилээр гарах тохиолдол маш их байдаг. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн хүндрэл учруулсан зүйл байхгүй. Иймд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.
8. Яллагдагч Х.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж өгнө үү гэх хүсэлт гаргаж байна гэв.
9. Яллагдагч С.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би алтны компанийг буулгаж, буцааж явуулах гэж маш олон удаа ажлын хэсэг байгуулж, захирамж гаргасан байдаг. Тухайн баримт хавтаст хэрэгт байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/101 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч С.Ө, Х.Д, Я.Ц, Х.Д Э.Б, Н.Б, Б.Ц Д.Э, Ц.Б, Ц.Д, Н.Б, Ц.Б, Д.С нарт холбогдох, 2101000590352 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Оюунцэцэгээс:
- яллагдагч Я.Ц, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар,
- яллагдагч Н.Б, Б.Ц, Д.Э, Ц.Б, Ц.Б, Ц.Д, Д.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
- яллагдагч Н.Б, С.Ө, Х.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар,
- яллагдагч Х.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
3. Анхан шатны шүүх яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэрэгт Х.Д, С.Ө нарын өмгөөлөгч Л.Жавзмаагийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Анхан шатны шүүхээс “...яллагдагч Я.Ц-ын өөртөө давуу байдал бий болгох буюу Увс аймгийн Өмнөговь суманд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахад дэмжүүлэх зорилгоор Х.Дд өгсөн 33,000,000 төгрөгөөс түүний бусдад дамжуулж өгсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах,
мөн яллагдагч Н.Б, Б.Ц, Д.Э, Ц.Б, Ц.Д, Д.С-нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд эргэлзээгүй байдлаар хийж гүйцэтгээгүйгээс хэргийн бодит байдлыг тогтоох, хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотлох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасантай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.
Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Тухайлбал: хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, яллагдагч нарын санаа, зорилгын нэгдэл, оролцоо зэргийг бүрэн гүйцэт бодит байдлаар шалгаж тогтоогоогүй байх тул анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн бодит байдлыг зөв тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6. Мөн энэ хэрэгт урьд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 323 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаартай магадлалд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэнийг бүрэн гүйцэт нотлоогүй, мөн 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй , гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг нарийвчлан тогтоож, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх, яллагдагч нарын мэдүүлэгт дурдсан зарим үйл баримтын талаар шалгах ажиллагаа явуулаагүй буюу яллагдагчийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлах аргаар шалгаагүй байна” гэх үндэслэл заасан байна.
Шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагааг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байх ба зөвхөн Э.Б, Н.Б, Б.Ц Д.Э, Ц.Б, Ц.Д, Н.Б, Ц.Б, Д.С нарыг энэ хэрэгт яллагдагчаар татаж, яллагдагчийн эрх үүрэг танилцуулах, мэдүүлэг авах ажиллагааг хийснээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааг хангалттай гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй, захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байна.
7. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай яллах дүгнэлтэд: яллагдагч Н.Б, Б.Ц,Д.Э, Ц.Б, Ц.Д, Н.Б, Х.Д, С.Ө, Х.Д Ц.Б , Д.С-ыг нарыг яллагдагч Я.Ц, иргэн Э.Б нарын “Бид намирын эзэд” төрийн бус байгууллагын нэрээр Өмнөговь сумын нутагт байрлах, хувиараа алт олборлогчдын үйл ажиллагаа явуулж байсан Цэрэнцэг хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх зорилгоор тус сумын Засаг дарга С.Ө-тэй гэрээ байгуулж, нөхөн сэргээлт явуулах ашиг сонирхлын үүднээс холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчиж, тухайн багийн нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийхийг дэмжиж байгаа тухай багийн иргэдийн гарын үсгийг цуглуулан, багийн ИНХ-ын тогтоолыг үйлдэн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, тус сумын Засаг даргын орлогч Х.Д, сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б, Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.С, тэргүүлэгч Н.Б, Б.Ц, Ц.Б, иргэн Ц.Д нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Увс аймгийн Өмнөговь, Улаангом сумын нутаг дэвсгэрүүдэд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банканд өөрийн нэрээр эзэмшдэг 0000000000 дугаартай дансаар, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын эхээр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкин дахь Н.Б-гийн нэрээр эзэмшдэг 1111111111 дугаартай дансаар 8,000,000 төгрөгийг буюу нийт 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэх агуулгыг тусгасан байна.
Хэрэгт, хахууль өгөгч нарын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх санаа зорилгод хэн хэн, ямар үйлдлээр хэрхэн оролцсон, яллагдагч нарын гэмт хэрэгт оролцсон санаа, зорилгын нэгдэл, оролцоо тус бүрийг тогтоох ажиллагааг хийгээгүй атлаа яллагдагч Н.Б, Б.Ц, Д.Э, Ц.Б, Ц.Д, Н.Б, Х.Д, С.Ө, Х.Д ,Ц.Б, Д.С-ыг нийт 33.000.000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэж хэт ерөнхий байдлаар яллах дүгнэлтэд тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.
Түүнчлэн яллах дүгнэлтэд, яллагдагч С.Д-г 33,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас зөрүүтэй байх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
9. Яллагдагч Х.Д-д өмнө буюу Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шүүгчийн захирамжаар авсан, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл хэрэгт тогтоогдохгүй байх тул Х.Д, түүний өмгөөлөгчийн “өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/ 101 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ