2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/04572

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 21

191/ШШ2025/04572

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Д хүсэлттэй,

 

Г.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.******* миний бие Г.*******тай 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд түүний үлдэгдэл төлбөр 52,000,000 төгрөгийг Г.******* нь өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй учраас гэрээний хаягаар шүүхэд хандсан боловч тус хаяг дээр оршин суудаггүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Тухайн нөхцөл байдлаас хамаарч миний бие гэрээний үүргээ гүйцэтгүүлж чадахгүй байгаа тул Г.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2024.01.31-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/, Н.******* болон Г.******* нарын иргэний үнэмлэх, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.17-ны өдрийн 192/ШЗ2025/12058 дугаартай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Г.*******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Г.*******г эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

2. 0 тоо, 71,74 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байх ба тэрээр Г.*******тай 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-г байгуулжээ.

 

3. Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Г.*******гийн оршин суух 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/12058 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.*******гийн оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн лавлагаагаар дээрх захирамжид тусгагдсан хаяг гарч ирсний дагуу тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн баталгаат шуудангийн буцаалт болон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолтоор тус хаяг нь дахин төлөвлөлтөнд орсон гэх хариуг ирүүлжээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд Г.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Г.*******гийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Нэхэмжлэгч Н.******* нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.*******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч Н.******* /утас: *******/-д мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ