2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/05040

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******25 06 04 191/ШШ*******25/05040

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,

 

******* ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

хүсэлт гаргагч Д.*******,

гэрч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.******* миний бие 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ******* т үйлчлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* ахуйн удирдах т үсчингээр ажиллаж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах нас болсон тул хөдөлмөрийн дэвтэрийн бичилт хийдсэн боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлөх тушаал олдохгүй байгаа тул ******* ахуйн т 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл үйлчлэгч, үсчингээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл үсчингээр ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэв.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 345709 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв архивын газрын *******25.04.23-ны өдрийн 427 дугаартай тодорхойлолт, гийн шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******25.05.26-ны өдрийн 9/7272 дугаартай албан бичиг, Д.*******-н ХААТР-1/А/ маягт, хаягийн хуудас №7 маягт, ХААТР-15/А/ маягт, ХААТР-21/А/ маягт, охин Ц.Дарьсүрэн-н ХААТР-11/А/ маягт, охин Ц.Чулуунхүү-н ХААТР-11/А/ маягт, Нийслэлийн архивын газрын *******25.05.27-ны өдрийн 01/500 дугаартай албан бичиг, Үндэсний төв архивын *******25.05.27-ны өдрийн 02/576 дугаартай албан бичиг, гэрч -н мэдүүлэг.

 

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.******* нь ******* т 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч Д.******* нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* тоот хаягт оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. Тэрээр, өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүний ажиллаж байсан байдалтай холбогдох ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн эрх бүхий байгууллагын шийдвэр олдохгүй байгаа гэх үндэслэлээр ажилласан байдлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

4. Үндэсний төв архив Нийслэлийн архивын газрын тодорхойлолтод ******* хоршооны баримт шилжиж ирээгүй тул архивын лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.

 

5. ******* Нийтийн аж ахуй, ахуйн удирдах газраас Д.*******д олгогдсон 345709 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт хүсэлтэд дурдсан хугацаанд хамаарах дараах бичилт хийгджээ. Үүнд:

- удирдах газрын даргын 1987 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 109 дугаар тушаалаар 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс т үйлчлэгчээр авч ажиллуулсан.

- удирдах газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 251 дугаар тушаалаар 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс газрын засвар тасагт үсчингээр шилжүүлэн ажиллуулсан.

- удирдах газрын даргын 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тушаалаар удирдах хувьчлагдсан тул 1991 оны 12 дугаар сарын 31-ний ажлаас чөлөөлж, хоршооны мэдэлд шилжүүлсэн.

- хоршооны даргын 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тушаалаар 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс үсчингээр авч ажиллуулсан.

 

6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь Д.*******-н хүсэлтэд дурдсан хугацааны ажиллаж байсан байдалтай холбогдох бичилт хийгдсэн дараах баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан. Үүнд:

- ХААТР-1/А/ маягтад 1988 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бичилт хийх цаг хугацаанд Ажилладаг байгууллага: ******* аймаг, Нийтийн аж ахуй удирдах , үсчин,

- 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Гэрлэлтийг бүртгэх анкетад эхнэр Дамирансүрэн *******, Ажиллаж байгаа : ******* аймаг, Улаангом сум, , үсчин,

- 1990 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Цэвэгжавын Дарьсүрэн-н төрөгсдийг бүртгэх анкет ХААТР-11/А/ маягтад Эх Дамирансүрэн *******, ажилладаг байгууллага: , үсчин гэсэн бичилт тус тус хийгджээ.

7. Шүүхэд гэрчээр дуудагдсан гэрч мэдүүлэгтээ ...Би 1983 онд ******* Ахуй үсчнээр ажилд орсон. 1992 оноос хувьчлагдаж ахуйн хоршоо болж ажилласан. Тухайн үед Д.******* нь надтай хамт үсчингээр хамт ажиллаж байсан нь үнэн... гэж мэдүүлсэн.

 

Гэрч ******* Ахуй т ажиллаж байсан нь түүнд олгогдсон 150966 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн Д.*******г ******* Ахуй т 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үсчингээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үсчингээр тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

9. Д.******* нь 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг гаргасан ба түүнийг 1994 оны 01 дүгээр сараас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдалтай нь холбогдох баримт хэрэгт авагдаагүй, тухайн хугацааны ажилласан байдлыг тогтоох боломжгүй байх тул хүсэлт гаргагч нь холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд хандахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

10. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-г ******* Ахуй т 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үсчингээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үсчингээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, мөн хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР