| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03557/И |
| Дугаар | 192/ШШ2025/07119 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/07119
1. Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжилсэн 26,043,828 төгрөгийг хариуцагч А.Б хүлээн зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4,340,638 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,340,638 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 4,340,638 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 4,340,638 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 4,340,638 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 4,340,638 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,170 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас 144,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШЗ2025/30867 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсон болохыг дурдсугай.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.