Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 42

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тангууд овогт Г- М-г гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.М-р нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01/нэг/ жилийн хугацаанд      500.000 төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.М-р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.

6.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 5/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  00000 СЭА улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг хурааж  улсын орлогод оруулсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3.5 метр куб шинэс төрлийн хуурай модыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгч Г.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА