| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0838/З |
| Дугаар | 128/ШШ2026/0136 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2026/0136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт Т*******ийн М*******, РД:ХЖ*******,
Нэхэмжлэгч: Б******* овогт Х*******ын Э*******, РД:НГ*******,
Нэхэмжлэгч:О******* овогт Бын Э, РД:МЮ,
Нэхэмжлэгч: Б овогт Бын Б, РД:УУ,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болор-Эрдэнэ нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/2 захирамжийн 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Б.Э, Т.М*******, Б.Б, Х.Э******* нарын хувийн өмчлөлийн авто гараашнуудыг буулгаж газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар *******цов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 тоот захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашны байршлыг нэгдүгээр хавсралтаар, газар чөлөөлөх байгууламжийг хоёрдугаар хавсралт ёсоор баталж, нэгдүгээр хавсралтын 92-т “Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, байрны урд талд, тоосгон гарааш, 5” гэж шийдвэрлэсэн.
1.2. Нэхэмжлэгчээс анх шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Нийслэлийн засаг даргын 2025 оны А/211 тоот “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хавсралтын 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Т.М*******, О.Э, Б.Б, Х.Э******* нарын хувийн өмчлөлийн авто гараашнуудыг буулгаж, газар чөлөөлөхөөр заасан хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.
1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/2 захирамжийн 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Б.Э, Т.М*******, Б.Б, Х.Э******* нарын хувийн өмчлөлийн авто гараашнуудыг буулгаж газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.
1.4. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нийслэлийн засаг даргын 2025 оны А/211 тоот “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хавсралтын 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Т.М*******, О.Э, Б.Б, Х.Э******* нарын хувийн өмчлөлийн авто гараашнуудыг буулгаж, газар чөлөөлөхөөр заасан хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлээ дэмжихгүй болохоо илэрхийлсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Э нь Ү-22 дугаартай, Сүхбаатар дүүрэг 8-р хороо хороолол б Г44-2 тоот хаягт орших, 16.18 мкв талбай бүхий Гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болно.
Иргэн Т.М******* (РД:ХЖ*******) нь Ү-220302 дугаартай, Сүхбаатар дүүрэг 8-р хороо хороолол б Г44 тоот хаягт орших, 16.18 м.кв талбай бүхий Гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болно.
Иргэн Б.Б (РД: ЖЖ) нь Ү-22 дугаартай, Сүхбаатар дүүрэг 8-р хороо хороолол б Г44-5 тоот хаягт орших, 18 м.кв талбай бүхий Гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болно.
Иргэн Х.Э******* (РД:НГ*******) нь Ү-2203 дугаартай, Сүхбаатар дүүрэг 8- р хороо хороолол б Г44-4 тоот хаягт орших, 16.18 м.кв талбай бүхий Гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болно.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 тоот “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хавсралтын 92 дахь хэсэгт Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт барилах Б.Эийн өмчлөлийн Ү-22 дугаартай, иргэн Т.М*******ийн өмчлөлийн Ү-220302, Б.Бийн өмчлөлийн Ү-22 дугаартай, Х.Э*******гийн өмчлөлийн Ү-2203 дугаартай авто гараашуудыг буулгаж, газар чөлөөлөхөөр заасан байдаг.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 тоот захирамжийн 92 дахь хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ч Нийслэлийн Засаг дарга нь уг захирамжийн хавсралтын 92 дахь хэсгийг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар өмчлөгч нарыг шийдвэр гаргах үйл ажиллагаандаа *******цуулаагүй, тус хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа огт хийгээгүй болох нь тогтоогдож буй учраас энэхүү үйл баримтыг дурьдаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Б.Э, Т.М*******, Б.Б, Х.Э******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд газар чөлөөлөх мэдэгдэл наасан байдаг. Уг мэдэгдэлд 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор газар чөлөөлөхийг даалгасан ба уг мэдэгдлийн хүлээн авсан иргэд Сүхбаатар дүүргийн газрын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өөрсдийн өмчлөлийн гарааш нураалгахыг эсэргүүцэн гомдол гаргаж мэдээллээр хангахыг хүссэн.
Гэтэл дээрх газрын албадууд бие бие рүүгээ түлхэж, иргэдийг мэдээллээр хангахгүй, хэн гэх албан тушаалтны шийдвэрээр хэзээ нураах гээд байгааг огт тодорхойлж өгөхгүй, СӨХ-ийн даргаар дамжуулж авто гарааш доторх эд хөрөнгөнүүдээ сулла гэх зэргээр айлгаж эхэлсэн.
Б.Б нь тус байгууллагуудаас хуулийн хугацаанд албан хариу өгөхийг шаардаж, лавлаж очиход зөвхөн Т.М*******д хаягласан хариу албан бичгийн төслийг түүнд харуулж, зураг даруулсан байдаг боловч Т.М*******д тус хариу албан бичиг нь огт ирээгүй болно. Тус хариу албан бичгийн зураг дээр Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 тоот захирамжийн 92 дахь хэсэгт танай гараашнууд багтсан гэх агуулга харагддаг ба уг захирамж нь энэ оны хэдэн сарын хэдэнд гарсан талаарх мэдээлэл эдгээр өмчлөгч нарт огт байгаагүй болно.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актад хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж, хохирч болзошгүй *******цогч 20 буюу түүнээс доош бол *******цогч тус бүрт захиргааны актын төслийг танилцуулж, мэдэгдэх ёстой боловч эдгээр иргэдийн хэнд нь ч албан ёсоор мэдэгдээгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т Оролцогч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах эрхтэй гэж заасан байдаг. Тухайн захирамжийг эдгээр иргэд нэг ч удаа нүдээр олж хараагүй бөгөөд цахим орчинд буюу www.legalinfo.mn сайт https://www.gov.mn/mn/organization/nzdtg сайтуудад хайгаад олдоогүй олно. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагууд нь *******цогчдыг мэдээллээр хангаагүй гэсэн үг юм.
“О” СӨХ нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, хороолол б гудамж, байрны оршин суугчдын фэйсбүүк групп дээр Нийслэлийн шуурхай удирдлага, зохицуулалтын газраас дээрх гараашнуудыг нураана гэх мэдэгдлийг дамжуулж нийтэлсэн байдаг. Мөн СӨХ-оос 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдөд хандаж гарааш буулгах тул дотор байгаа эд зүйлсээ султгаж аваарай гэж хороо дүүргээс мэдэгдэж байна гэх зарыг оруулсан байдаг.
Улмаар Б.Э, Т.М*******, Б.Б, Х.Э******* нар нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлөх үндэслэлгүй талаар дурьдаж, буулгахыг эсэргүүцэн гомдол гаргасан. Мөн өмчлөгч тус гарааш нурааж, газар чөлөөлөх ажлыг түр хойшлуулах өргөдөл гаргасан бөгөөд улмаар тус өргөдлийн хариуг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05-02/6472 тоот бичгээр өмчлөгч Т.М*******д 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн байна. Уг хариу албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/2 тушаалын хавсралтаар тус байршилд байх авто гараашнуудыг буулгаж, газрыг чөлөөлөхөөр тусгагдсан байх тул өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн байна.
Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01-07/6558 тоот хариу албан бичгийг өмчлөгч Б.Бт ирүүлсэн байх бөгөөд уг бичигт Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 тоот захирамжийн дагуу зөвшөөрөлгүй баригдсан гараашнуудыг буулгах ажлыг түдгэлзүүлэх боломжгүй гэх хариуг ирүүлжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасан Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулахдаа тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг захиргааны байгууллага өөрсдийн санаачилгаар татан *******цуулна гэж заасан байдаг.
Нийслэлийн Засаг дарга нь Б.Э, Т.М*******, Б.Б, Х.Э******* нарын хэнд ч үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж, газар чөлөөлөхтэй холбоотой захирамж гаргах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй, эдгээр хүмүүсийн өмчлөх эрхтэй холбоотой нэг ч нотлох баримт цуглуулаагүй атлаа Сүхбаатар дүүргийн газрын албаар дамжуулж 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эдгээр иргэдийн авто гарааш дээр газар чөлөөлөх мэдэгдлийг наасан байна. Уг мэдэгдэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг иш татаж тайлбар, санал хүсэлтээ гаргах эрхтэйг дурдаж, сонсох ажиллагаа хийгдэж байгаа мэт дүр үзүүлж, эдгээр иргэдийг хуурч мэхлэн төөрөгдүүлсэн байна.
Эндээс харахад захиргааны байгууллага нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний захиргааны актадаа 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буюу хоёр сарын дараа сонсох ажиллагаа хийж байгаа илтэд хууль зөрчсөн үйлдэл болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга нь шийдвэр гаргахаасаа өмнө бус шийдвэрээ гаргасныхаа дараа сонсох ажиллагаа хийж байгаа мэт дүр үзүүлж, бусдын эрх бүхий байгууллагаар баталгаажсан хууль ёсны өмчлөх эрхэд бүдүүлгээр халдаж байгааг харуулж байна.
Нийслэлийн Засаг дарга нь тухайн А/211 тоот захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг олж тогтоох, *******цогчийг сонгох, тэдгээрийн хуульд заасан эрхээ хамгаалах боломжийг олгох, захиргааны шийдвэр гаргах бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж сонсох ажиллагаа хийлгүй бусдын эрхэд халдаж хууль зөрчсөн болох нь энэ жишээнээс харагдаж байна.
Мөн эдгээр өмчлөгч иргэд Нийслэлийн Засаг даргын А/211 тоот захирамж гарсан гэдгийг албан бусаар мэдсэн боловч хэдэн сарын хэдний өдрийн ямар захирамж гарсан гэдгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Т.М*******д ирүүлсэн албан бичгээс товчхон мэдээлэл олж авсан болно. Бид Т.М*******д ирүүлсэн уг албан бичгээс захиргааны байгууллагын шийдвэрийг албан ёсоор мэдэж авч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан 30хоногийн хугацаанд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Миний бие хэдийгээр Нийслэлийн Засаг даргын А/211 тоот захирамжийн 92 дахь хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан журмыг огт хэрэгжүүлээгүй, иргэдийг илтэд хохироосон захиргааны актыг хараад чимээгүй өнгөрөөж чадахгүй, ийм хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй хэрхэвч эвлэрч болохгүй гэдэг үүднээс тус хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын А/211 тоот захирамжийн 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Б.Э, Т.М*******, Б.Б, Х.Э******* нарын хувийн өмчлөлийн авто гараашнуудыг буулгаж газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга Х.Нын 2025 оны А/211 тоот захирамжийн 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, б гудамж байрны эзэмшил газарт байрлах Б.Э, Т.М*******, Б.Б, Х.Э******* нарын хувийн өмчлөлийн авто гараашнуудыг буулгах, газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Б.Эийн өмчлөлийн Ү-22 дугаартай Г44-2 тоот хаягт, Т.М*******ийн өмчлөлийн Ү-22032 тоот дугаартай Г44 хаягт, Б.Бийн өмчлөлийн Ү-22 дугаартай Г44 тоот хаягт, Х.Э*******гийн өмчлөлийн Ү-220320 дугаартай Г44 тоот хаягт тус тус орших авто гараашнууд тухайн байршилд байгаа. Дээрх газрууд нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн 92 дахь хэсэгт батлагдахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д зааснаар өмчлөгч нарыг шийдвэр гаргах үйл ажиллагаанд *******цуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа огт хийгдээгүй болох нь тогтоогдож байгаа учир энэхүү үйл баримтыг дурдаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, б гудамж байрны эзэмшил газарт байрлах тус хөрөнгүүдийг чөлөөлөх мэдэгдэл наасан байдаг. Уг мэдэгдэлд 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр газар чөлөөлөхийг даалгасан ба уг мэдэгдлийг хүлээн авсан иргэд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өөрсдийн өмчлөлийн газар, гараашийг нураалгахыг эсэргүүцэж гомдол мэдээллээр хангахыг даалгасан. Мөн иргэд мэдэгдэлд зааснаар сонсох ажиллагаа хийгдэж байна гэж ойлгосон. Мэдэгдэл дээр сонсох ажиллагаа явж байгаа мэтээр тайлбар, саналаа ирүүл гэж мэдэгдэл дээрээ дурдсан. Гэтэл дээрх газрын алба бие бие рүүгээ түлхэж иргэдийг мэдээллээр хангахгүй гэх албан тушаалтны шийдвэрээр нураах гэж тодорхойлж, Сууц өмчлөгчдийн холбооны даргаар дамжуулж гарааш дахь эд хөрөнгөө султгаж өг гэх зэргээр айлгаж дарамталж эхэлсэн. Б.Б нь тус байгууллагаас хуулийн хугацаанд хариу өгөхийг шаардаж лавлахад зөвхөн Т.М*******д хаягласан хариу бичгийн төслийг түүнд харуулж зураг даруулсан. Т.М*******д тус хариу албан бичиг хуулийн хугацаа хэтрүүлж ирсэн. Энэ нь шуудангийн баримтаар тогтоогдож байгаа. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актаар хууль ёсны эрх нь хөндөгдөж болзошгүй *******цогч 20 буюу түүнээс дээр *******цогч тус бүрт захиргааны актын төслийг танилцуулж мэдэгдэх ёстой боловч эдгээр иргэдийн хэнд ч албан ёсоор мэдэгдээгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д *******цогч нь захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл тухайн захирамжийг нэхэмжлэгч иргэд нэг ч удаа нүдээрээ олж хараагүй бөгөөд цахим орчинд буюу https://legalinfo.mn/ сайт, газар зохион байгуулалтын албаны сайт дээрээс хайсан боловч олдоогүй. О сууц өмчлөгчдийн холбоо 2019 онд уг газрыг ашиглуулахаар захирамж гарсан байдаг. Нийслэлийн Засаг даргаас хариу хүсэхэд 2025 оны 5 дугаар сард, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариу ирүүлсэн. Хариу ирүүлэхдээ 2019 онд О сууц өмчлөгчдийн холбоонд эзэмшүүлсэн газар байгаа. Үүн дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан учир газар чөлөөлөх болно гэдэг байдлаар хариу ирдэг. Гэтэл бодит байдал дээр 2019 онд нэг ч барилга байгууламж зөвшөөрөлгүйгээр шинээр баригдаагүй. Уг барилгууд нь дандаа 2010 онд барилга ашиглалтад ороход цуг оршин суугч нарын өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад цуг авсан зогсоолууд байдаг. Өнгөрсөн хугацаанд Б, спортын үндэсний хорооны эзэмшлийн газар байсан. Мөн И ХХК буюу барилгын барьсан барилгын компанийн эзэмшилд 2016 оноос шилжиж 2019 онд О сууц өмчлөгчдийн холбоо руу шилжсэн байдаг Энэ бүгд шилжих хугацаанд гараашнууд кадастрын зурагтай, газрын гэрчилгээтэй хамт байсан. Гэтэл гэнэт 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжийг хавсралт 92 дахь хэсэгт зөвшөөрөлгүйгээр баригдсан барилга гэж орж ирсэн гэж үзсэн нь хууль бус гэж үзэж байна. Ямар нэгэн сонсох ажиллагаа хийгээгүй. Миний бодож байгаагаар хавсралтын 92 дахь хэсгийг нөхөж үйлдсэн байх магадлалтай гэж үздэг. Сонсох ажиллагаа хийгээгүй. Ямар нэгэн байдлаар өмчлөгч нарт энэ талаар мэдэгдсэн зүйл байхгүй. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 тоот захирамжид 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр сонсох ажиллагаа явуулж байгаа. Үүнийг хууль биш, энгийн хүний нүдээр харахад хууль зөрчсөн гэдэг нь харагдаж байгаа. Иймд хууль зөрчсөн захирамжийн 92 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Сүхбаатар дүүргийн газрын албанаас холбогдох нотлох баримт манай дээр ирээгүй гэж хариу өгсөн. Миний хардаж байгаа зүйл нь одоогийн Улсын Их хурлын дарга Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо дээр явж байгаад нураах чиглэл өгсөн. Тэрийг яралтай хэрэгжүүлэхийн тулд манай 92 дахь хэсгийг оруулж 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр оруулж 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр сонсох ажиллагаа хийж байгаа юм шиг дүр үзүүлж ийм нөхцөл байдлыг бий болгосон байна. Мөн манайх гомдол гаргаж байгаа боловч 76 гэж зогссон байхад цаашаа зуун хэд хүртэл нөхөж үйлдсэн үйл баримт харагдаж байна. Үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө гэдэг нэр томьёоны тодорхойлолт нь газар ба түүний салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох тэр үл хөдлөх эд хөрөнгийг хэлдэг. Хариуцагч тал газар чөлөөлөх гэж боловсон ярьж байна. Газар чөлөөлөх гэдэг нь зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламж түүн дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүй объектыг хэлж байгаа. Хүний эрхэд шууд халдаж энийг чөлөөл, үүнийг нураа гэж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/2 захирамжаар нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгаж, газар чөлөөлөх байршлуудыг баталсан, үүнд нэхэмжлэгч Т.М*******, О.Э, Б.Б, Х.Э******* нарын эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, байрны урд талд байрлах гараашнуудыг зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр доорх газрыг нь чөлөөлөх байршлаар баталсан.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийг газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд гэж ойлгоно.
Иймд, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/2 захирамжаар нэхэмжлэгч Т.М*******, О.Э, Б.Б Х.Э******* эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, байрны баруун урд талд байрлах гараашнуудын газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан гэж үзэх тул түүний гараашийг албадан буулгахаар шийдвэрлэсэн захиргааны үйл ажиллагааг илт хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.
Энэхүү тохиолдолд нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон хариуцагчийн 2025 оны А/211 дуугар захирамжийн хавсралтын 92 дахь хэсэг заасан байрны эзэмшил газарт байрлах Т.М*******, О.Э, Б.Б, Х.Э******* нарын хувийн гараашнуудыг буулгаж, газар чөлөөлөхөөр заасан байгаа нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээ байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс хууль бус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй талаараа тайлбар өгсөн байгаа. Тус хариу тайлбараа дэмжих байр суурьтай байна. Нэхэмжлэгч өмнө нь илт хууль бус захиргааны акт гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Өнөөдөр тэр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариу талбараа гаргая. Зөрчил арилгах нийслэлийн Засаг даргын захирамж нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/2 захирамжаар батлагдсан. Тус захирамж нь иргэдийн эрүүл, аюулгүй оршин амьдар эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, явган замын төвлөрлийг бууруулах зорилгын хүрээнд зөрчлийг арилга зорилготой гарсан захирамж байгаа. Тус захирамжийн 92 дахь хэсэгт Б.Э, Т.М*******, Б.Б, Х.Э******* нарын хувьд ашиглаж буй гараашуудын байршил батлагдаж гарч чөлөөлөх байршилд хамрагдсан байдаг. Тус захирамжийн дагуу мэдэгдэх хуудсыг тухайн гараашууд дээр наасан байдаг. Хавтаст хэрэгт мэдэгдэх хуудас авагдсан байдаг. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудас гараашууд дээр наагдсан байдаг. Тухайн захирамжийн хувьд олон гарааш байгаа учир гараашийн мэдэгдэхээс илүү гарааш дээр наах байдлаар явснаар сонсох мэдэгдэл иргэнд хүрэн гэдэг үүднээс арай илүү бодитойгоор тухайн гараашууд дээр мэдэгдэх хуудас наагаад явдаг. Тухайн мэдэгдэх хуудсанд хариу тайлбар буюу санал гомдлыг Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргасан байдаг. Тус гомдлын хариуг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/07-2569 дугаар бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хариуг өгсөн байдаг. Мөн Нийслэлийн Засаг даргад 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05-02/3123 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн бадйга. Үүнээс хойш нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан. Хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа яригддаг. Хөөн хэлэлцэх хугацаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу 30 хоног хэтрүүлсэн тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.1. Нэхэмжлэгч Т.М*******, О.Э, Б.Б, Х.Э******* нараас анх шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Нийслэлийн засаг даргын 2025 оны А/211 тоот “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хавсралтын 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Т.М*******, О.Э, Б.Б, Х.Э******* нарын хувийн өмчлөлийн авто гараашнуудыг буулгаж, газар чөлөөлөхөөр заасан хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажилалгааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/2 захирамжийн 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Б.Э, Т.М*******, Б.Б, Х.Э******* нарын хувийн өмчлөлийн авто гараашнуудыг буулгаж газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж, нэхэмжлэлийн үндэслэлээ “мэдэгдэх сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, гарааш өмчлөгч нарыг газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй гэж гарааш буулгаж, газар чөлөөлүүлэхээр захирамж гаргасан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
1.3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нийслэлийн засаг даргын 2025 оны А/211 тоот “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хавсралтын 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Т.М*******, О.Э, Б.Б, Х.Э******* нарын хувийн өмчлөлийн авто гараашнуудыг буулгаж, газар чөлөөлөхөөр заасан хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлээ дэмжихгүй болохоо илэрхийлж нэхэмжлэлийн шаардлагаа “...хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
2. Шүүх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн *******цогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэгч О.Э, Б.Б, Х.Э******* нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Т.М*******ээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/2 “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашны байршлыг нэгдүгээр хавсралтаар, газар чөлөөлөх байгууламжийг хоёрдугаар хавсралт ёсоор баталж шийдвэрлэжээ.
4. Дээрх захирамжийн нэгдүгээр хавсралтын 92-т “Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, байрны урд талд, тоосгон гарааш, 5” гэсэн байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... маргаан бүхий газарт байрлаж байсан гараашнууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасны дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан” гэж тайлбарласан.
6. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан нь газар эзэмших, ашиглах, өмчлөх аливаа эрх үүсэж байгаагүй газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэн, ашигласан тохиолдлыг ойлгоно.
7. Маргааны тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон хэргийн *******цогчдын тайлбараар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй “нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий гарааш байрлах газрыг зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан”, түүнчлэн нэхэмжлэгч нарын өмчлөлийн гараашнууд нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа, эсхүл нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Үүнд:
7.1. Нийслэлийн Засаг даргын:
7.1.1. 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжаар Б спортын газарт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 12276 мкв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж,
7.1.2. 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/150 дугаар захирамжаар дээрх газрын 1728 мкв хэсгийг “И” ХХК-д орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлж,
7.1.3. Дээрх 1728 мкв газрыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/774 дүгээр захирамжаар дээрх 1728мкв газрыг “О” СӨХ-д орон сууцны орчны газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар ашиглуулахаар шилжүүлж тус тус шийдвэрлэсэн.
7.2. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хоро, хороолол /14191/, Б Г44 тоот/Б.Э-Г-44-2, Х.Э******* Г-44-4, Б.Б Г-44-5, Т.М******* Г-44 тоот/-д байрлах гараашнуудыг анх“И” ХХК-иас:
7.2.1. Т.М*******тэй 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 01 дугаартай “Захиалгаар гараж барих” гэрээ байгуулсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-220302 дугаарт бүртгэж, 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон,
7.2.2. Б.Этой 2009 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 02 дугаартай “Захиалгаар гараж барих” гэрээ байгуулсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж, 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон,
7.2.3. Ё.Атай 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Захиалгаар гараж барих” гэрээ байгуулсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203 дугаарт бүртгэсэн, Ё.Ааас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Х.Э*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Х.Э*******д 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон,
7.2.4. О.Чтэй 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Захиалгаар гараж барих” гэрээ байгуулсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэсэн, О.Чээс 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Л.М, Л.Маас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Бтэй үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулснаар нэхэмжлэгч Б.Бт 2023 оны сарын 01-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
7.3. “И” ХХК-иас дээрх иргэдтэй байгуулсан “Захиалгаар гарааш барих гэрээ”-ний 1.2-т “Гүйцэтгэгч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшил газар дээр автомашины гарааш барьж 2010 оны 10 дугаар сарын 01-ний дотор ашиглалтад оруулна” гэж зохицуулжээ.
8. Дээрх гараашуудын зүүн талаас 3-т байрлах гараашийг О.Э, 4-т байрлах гараашийг Т.М*******, 5-д байрлах гараашийг Х.Э*******, 6-д байрлах гараашийг Б.Б нар тус тус өмчилдөг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаануудаар тогтоогдов.
9. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг зохих зөвшөөрөлгүйгээр гарааш барьж газрыг дур мэдэн ашигласан гэж үзэхээргүй байна. Тодруулбал:
9.1. Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий гараашнууд байрлаж буй газрыг анх 2010 оны 415 дугаар захирамжаараа Б спортын газарт эзэмшүүлсэн, улмаар тус газрыг “И” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн атлаа тухайн захирамж хүчин төгөлдөр байх үед маргаан бүхий гараашнууд баригдсаныг, мөн хариуцагчийн зөвшөөрлөөр уг газрыг “О” СӨХ-ийн ашиглалтад шилжсэнийг үгүйсгэн газрыг дур мэдэн ашигласан гэж үзэх боломжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд итгэх хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай.
9.2. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын Мэдээлэл, технологийн хэлтсээс 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4/1217 тоот албан бичгээрээ “... Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гараашны зориулалттай барилга нь 11-р хороолол /14191/, Б Г44 гэсэн дугаартай болох”-ыг тодорхойлсны зэрэгцээ энэхүү шийдвэрийн 7.1 дэх хэсэгт дурьдсан шийдвэрүүдэд үндэслэн нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн нөхцөлд иргэдийн захиргааны үйл ажиллагаанд итгэж бий болгосон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэлгүй.
9.3. Мөн хариуцагч нь дээрх 7.1.3 дахь хэсэгт дурьдсан шийдвэр/СӨХ-ийн ашиглалтад шилжүүлсэн/-ийг гаргахаасаа өмнө дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэх талаар газар эзэмшигч болон ашиглагчаас урьдчилан тодруулах ажиллагаа хийлгүйгээр СӨХ-ны ашиглалтад шилжүүлсэн атлаа цаг хугацааны хувьд өмнө үүссэн өмчлөх эрхийг цаг хугацааны хувьд сүүлд бий болсон ашиглах эрхэд үндэслэн үгүйсгэсэн шийдвэр гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тус газар нь одоогийн байдлаар СӨХ-ны ашиглалтад олгогдсон бөгөөд тус газрыг сууц өмчлөгчид нийтээрээ ашиглах зохицуулалттай тул зөвшөөрөлгүй гэж үзнэ” гэх тайлбараар маргаан бүхий актыг зөвтгөхөөргүй байна.
10. Түүнчлэн шүүхээс хийсэн газрын үзлэгээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны урд бодитоор 6 гарааш байрлаж байхад маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/2 захирамжийн хавсралтын 92-т “... 5 гарааш” гэсэн нь хэний аль гарааш үлдэж байгаа нь ойлгомжгүй, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцэхгүй.
11. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.2-т “Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/2 “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг гаргахын өмнө эрх, ашиг нь зөрчигдөж байгаа нэхэмжлэгч нарт зайлшгүй мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжоор хангаж ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг захиргааны байгууллага зайлшгүй тогтоох үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... мэдэгдэл нааж сонсох ажиллагаа хийсэн” гэж тайлбарлах боловч энэ нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/2 захирамж гарсны дараа газар чөлөөлүүлэхээр хүргүүлсэн мэдэгдэх хуудас байна.
13. Харин нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/2 захирамжийн төслийн нэгдүгээр хавсралтын 108-д “Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 43-р байрны урд талд, тоосгон гарааш, 5” гэж тэмдэглэгдсэн нь маргаан бүхий захирамжийн хавсралтын 92-т дугаарлалт өөрчлөгдөн бичигдсэнээс үзвэл нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нийслэлийн Засаг дарга Х.Н тухайн орчмын газартай 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр танилцаж явахдаа газрыг чөлөөлөх үүрэг өгсөн нь Uchral Nyam-Osor фэйсбүүк хаягт мөн өдөр бичлэгээр нийтлэгдсэн, А/2 захирамжийн хавсралтад нэхэмжлэгч нарын өмчлөлийн гараашийг нөхөж оруулсан” гэх тайлбар тогтоогдоогүй.
14. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр О.Э, Б.Б, Х.Э******* нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/2 захирамжийн 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Б.Э, Б.Б, Х.Э******* нарын өмчлөлийн авто гараашнуудыг буулгаж газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
15. Т.М*******ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/2 захирамжийн 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Т.М*******ийн өмчлөлийн авто гараашийг буулгаж газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн тухайд:
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”, 14.1.2-т “холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол” гэж заасан бөгөөд Т.М*******ийн хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гомдлоо гаргаж, уг гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар гарсан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
17. Гэтэл Т.М*******, Б.Э, Х.Э*******, Б.Б нараас Нийслэлийн Засаг даргад хандан 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан “... Сүхбаатар дүүргийн газрын албанаас иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг үл тоомсорлон, өмчлөгчидтэй ямар ч холбоо барилгүй, холбогдох хууль, журам зөрчиж, албадан чөлөөлөх тухай мэдэгдэл тарааж буй нь төрийн байгууллагын уялдаа холбоо дутмаг, хариуцлагагүй байдлын илрэл хэмээн үзэж байна” гэх гомдлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шийдвэрлэж, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-07/2569 тоот албан бичгээр Т.М*******д хүргүүлснийг түүний ээж н.Ч хүлээн авсан болох нь “М” ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18/549 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдов.
18. Энэ тохиолдолд Т.М******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу Т.М*******ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/2 захирамжийн 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Т.М*******ийн хувийн өмчлөлийн авто гараашийг буулгаж газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.3, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан О.Э, Б.Б, Х.Э******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/2 захирамжийн 92 дахь хэсгийн Б.Э, Б.Б, Х.Э******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.М*******ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/ захирамжийн 92 дахь хэсэг буюу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Б гудамж, байрны эзэмшил газарт байрлах Т.М*******ийн хувийн өмчлөлийн авто гараашийг буулгаж газар чөлөөлөхөөр заасан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн *******цогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ