| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/03317/И |
| Дугаар | 191/ШШ2025/04822 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/04822
2025 05 29 191/ШШ2025/0*******822
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, Бага *******, *******, ******* тоот хаягт байрлах /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт -н /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
"Иргэн С. нь манай компанитай 2022 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр Т-БЗГ/2022-**************09******* барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,*******00,000 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зөөврийн компьютер худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч С. нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Dell Inspiron 5 i5-25G7 *******GB 1TB MX50 2GB FPT загварын зөөврийн компьютер Пи Си Молл -аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч С.Гаашийрэв Т-БЗГ/2022-**************09******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 0 дугаар сарын 2*******-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу *******,*******72,20.0******* төгрөг төлөх байснаас 510,100 төгрөг төлж зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу ,9*******2,220.05 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 89******* хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас хариуцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо , , дугаар гудамж, 29б тоот хаягаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягт амьдардаггүй нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 185/ШЗ202*******/*******1*******9 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. С.ийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, С. нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч С.ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.0*******.0*******-ны өдрийн Т-БЗГ/2022-**************09******* дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, мэдэгдэл, С.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202*******.0.22-ны өдрийн 18*******/ШЗ202*******/*******1*******9 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.05-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Монгол шуудан ХК-ийн шуудан илгээмжийн магадлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт -н /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, Бага *******, *******, ******* тоот хаягт байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
. нь С.тэй 2022 оны 0******* сарын 0*******-ны өдөр Т-БЗГ/2022-**************09******* барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,*******00,000 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зөөврийн компьютер худалдан авах зориулалтаар зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
*******. Хүсэлт гаргагч нь С.ийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй, хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
5. нь хариуцагч С.ийн хаягийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Нуур 10 дугаар гудамж, 01 тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 2,950,829.*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 202******* оны 0 сарын 22-ны өдрийн 18*******/ШЗ202*******/*******1*******9 дугаар захирамжаар дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
*******. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч С.ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг дүгээр хороо, гудамж, 29б тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаяг болох Сонгинохайрхан дүүрэг дүгээр хороо, гудамж, 29б тоот хаягаар хариуцагч С.ийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсын хүргүүлэхэд тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудан ХК-ийн 2025 оны 05 сарын 27-ны шуудангийн илгээмжийн магадлагаагаар тогтоогдож байна.
8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, С.ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
10. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, *******, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг дүгээр хороо, гудамж, 29б тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт -н /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /*******/, /*******/ нарт мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР