2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/04571

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 21

191/ШШ2025/04571

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б ББСБ ХХК хүсэлттэй,

 

М.*******, М.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* ББСБ ХХК нь иргэн *******ын ******* /РД:*******/, ******* ******* /РД:*******/ нартай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/110240227003 тоот зээлийн гэрээ байгуулсан. Улмаар зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөр гэрээний үүрэгт 268,539,834.79 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хүлээн авч, хянаад 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 191/Ш32025/14201 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргасан. Тус захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд хариуцагч нарын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, ******* ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.03.31-ний өдрийн 191/ШЗ2025/14201 дугаартай захирамж, 2024.02.27-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн М.*******, М.******* нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд М.*******, М.******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

2. ******* ******* ББСБ ХХК болон М.*******, М.******* нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/110240227003 дугаартай Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүд байгуулагджээ.

 

3. Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь М.*******ийн 0 тоот хаяг, М.*******ийн 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШЗ2025/14201 дугаартай захирамжаар хариуцагч нарын оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.*******, М.******* нарын оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн лавлагаагаар дээр дурдсан хаягууд гарч ирсний дагуу дахин тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн баталгаат шуудангийн буцаалтаар М.*******ийн оршин суух хаяг нь дахин төлөвлөлтөнд орсон гэх хариу, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн баталгаат шуудангийн буцаалтаар М.*******ийн гэх хаягт ийм хүн амьдардаггүй гэх хариуг тус тус ирүүлсэн байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг, барьцааны гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд М.*******, М.******* нар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдүүдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр М.*******, М.******* нарын оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/, Боржигон овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.*******, М.******* нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК /утас: , /-д мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ