| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03661/И |
| Дугаар | 191/ШШ2025/04570 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/04570
| 2025 05 21 | 191/ШШ2025/04570 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Т хүсэлттэй,
Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч С.******* миний бие 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота марк Экс Зио маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 0 тойргоос хойш Дэнжийн мянга руу урдаасаа хойшоо чиглэлд явж байхад хюндай соната маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь араас хүчтэй ирж мөргөсөн. Тухайн үед цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд ирж осол болсон газарт үзлэг болон хэмжилт хийж баталгаажуулсан бөгөөд тус зам тээврийн осол нь хюндай соната маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан иргэн Б.******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж гарсан болохыг тогтоосон. Улмаар Б.*******т холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, холбогдогчоор татаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсны үндсэн дээр холбогдогч Б.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д заасныг зөрчсөн гэм буруутайд тооцож, 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буруутай этгээдээр хохирлоо төлүүлэх зорилгоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ ХХК-д хандахад Тоёота марк Экс Зио маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн засвар үйлчилгээний шууд болон шууд бус зардалд нийт 9,070,000 төгрөг болохыг тогтоож, энэ талаараа тайландаа дэлгэрэнгүй байдлаар бичиж өгсөн болно. Хариуцагч Б.******* нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр надтай ирж уулзаад таны тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлоо эхний ээлжинд 1,200,000 төгрөгийг өгий, үлдэгдэл 7,870,000 төгрөгийг 6 сарын хугацаанд 2 хувааж төлөх бөгөөд эхний төлөлт 09 дүгээр сарын 13-нд 3,935,000 төгрөг, дараагийн төлөлт 12 дугаар сарын 13-нд 3,935,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно гэж хэлээд өөрийн гараар баталгаа бичиж өгөөд явсанаас хойш өнөөдрийг хүртэл нэгч төгрөг төлж барагдуулаагүй болно. Энэ асуудлаар хариуцагч Б.*******т хандаж хохирлоо төлж барагдуулах хугацаа чинь дуусчихлаа, мөнгөө авий гэж утсаар ярих болон өөрийн биеэр очиж уулзаж маргааш өгнө, нөгөөдөр өгнө, удахгүй мөнгө орж ирэхээр өгнө, зээл бүтэхээр өгнө зэрэг үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс хэлсээр өнөөдрийг хүрсэн тул арга буюу шүүхэд хандаж байна. Гэвч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1141 тоот шүүгчийн захирамжаар Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоож, харьяалах шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хариуцагч хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй тохиолдолд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн.
Иймд иргэний эрх зүйн зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ийн *******ын оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/11141 дугаартай захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, мөн өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, хавсралт, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр болон 6 дугаар сарын 13-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Б.*******ын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан баталгаа, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0828192 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Б.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. Б.*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, түүний үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгосон болох нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0828192 дугаартай Шийтгэлийн хуудас-аар тогтоогдож байна. Мөн өдрөө Б.******* нь ******* ******* улсын дугаартай автомашины хохирлыг барагдуулах талаар баталгаа бичиж өгсөн байна.
2а. Toyota Mark X Zio маркийн, ******* ******* улсын дугаартай автомашиын эзэмшигч нь С.******* болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа-гаар тогтоогдож байна.
3. С.******* нь гэм хорын хохиролд 7,870,000 төгрөгийг шаардахаар Б.*******ын оршин суух 0 тоот хаяг болон 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/11141 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.*******ын оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн лавлагаагаар дээрх захирамжид тусгагдсан 0 тоот хаяг гарч ирсний дагуу тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн баталгаат шуудангийн буцаалт болон Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолтоор бүртгэлгүй, оршин суудаггүй гэх хариуг ирүүлжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн гэм хорын хохирол шаардах нэхэмжлэлд Б.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.*******ын оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгч С.******* нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч С.******* /утас: , /-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ