2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/04251

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 14

191/ШШ2025/04251

 

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан

журмаар хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: Э.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.О

Хариуцагч: Э.Ц нарт холбогдох

 

181,170,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.******* нь О.******* болон Э.******* нартай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 0031 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу *******-Уул аймаг, ******* сум, 15 дугаар баг, ******* ******* ******* ХХК-ийн хашаанд байрлах (10 тонн махыг 1 кг-н 12,0787 буюу нийт 10,000 кг) махыг хариуцагч нарт нийлүүлэх үүргийг хүлээж, нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлж 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан махыг нийлүүлсэн /хүлээлгэж өгсөн/. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө болон Хөдлөх эд хөрөнгө-ийн барьцааны гэрээг тус тус байгуулан доорх хөрөнгүүдийг барьцаалбарт бүртгүүлсэн. Үүнд: ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, тoyota land cruiser prado тээврийн хэрэгсэл, , нэгж талбар, гэрчилгээний дугаартай, 0 0,9992 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, , , улсын бүртгэл, нэгж талбарын дугаар, гэрчилгээний дугаартай 0 тоот 386 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг тус тус барьцаалж, барьцаалбарт бүртгүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т заасны махны төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд авсан махны үнийг төлөөгүй байна. Мөн гэрээний 3.4-т Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу төлбөр 120,780,000 төгрөг, алданги 60,390,000 төгрөг, нийт 181,170,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Э.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч О.*******, Э.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү Эвлэрлийн гэрээ-г нэг талаас Э.*******, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* /цаашид нэхэмжлэгч гэх/, нөгөө талаас О.*******, Э.******* /цаашид хариуцагч гэх/, /цаашид хамтад нь талууд гэх/ нар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 болон 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг үндэслэн дараах нөхцлийг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1. Энэхүү гэрээний зорилго Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Э.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******, Э.******* нарт холбогдох 181,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт талууд эвлэрэн хэлэлцэхэд оршино.

1.2. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан итгэлцэл, шударга ёсны зарчмыг баримтлан үнэнч шударгаар биелүүлнэ.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл.

2.1. Хариуцагч нар нь гэрээний үндсэн төлбөр болох 120,780,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг нэхэмжлэл гаргахаас өмнө төлөгдсөн болохыг талууд үүгээр баталж үндсэн төлбөр 105,780,000 төгрөг болно.

2.2. Хариуцагч нар үндсэн төлбөр 105,780,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 120,780,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 60,390,000 төгрөгөөс татгалзаж байгаа болохыг үүгээр баталж байна.

2.3. Хариуцагч нар нь 120,780,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлнө.

2.3.1. Энэхүү гэрээ байгуулагдах өдрийн байдлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******ын Хаанбанкны тоот дансанд 25,000,000 төгрөгийг төлсөн болохыг үүгээр баталж байна.

2.3.2. 40,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор

2.3.3. Үлдэх 55,780,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор

Гурав. Гэрээ хүчин төгөлдөр болох.

3.1. Энэхүү гэрээ нь энэхүү гэрээний 2.1-д заасан хөрөнгө, мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эвлэрлийн гэрээг баталгаажуулах шүүгчийн захирамж гарсанаар хүчин төгөлдөр болно.

Дөрөв. Бусад зүйл.

4.1. Гэрээг 4 хувь үйлдэж шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэрэгт нэг хувийг хавсаргаж, талууд тус бүр нэг хувийг хадгалах бөгөөд гэрээний хувь тус бүр хууль, эрх зүйн хувьд адил хүчинтэй байна.

4.2. Талууд шүүгчийн захирамжаар баталгаажуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үндэслэл болохыг үүгээр баталж байна.

4.3. Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлнэ.

4.4. Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг баталж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч О.*******, Э.******* нарт холбогдуулан төлбөр 120,780,000 төгрөг, алданги 60,390,000 төгрөг, нийт 181,170,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

1б. Хариуцагч нар нь гэрээний үндсэн төлбөр болох 120,780,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг нэхэмжлэл гаргахаас өмнө төлж, үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 105,780,000 төгрөг болсныг, энэхүү төлбөр дээр алданги 15,000,000 төгрөг, нийт 120,780,000 төгрөгийг хариуцагч нар төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 60,390,000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

 

Хариуцагч нар нь нийт 120,780,000 төгрөгийг 3 хуваан төлөх ба эвлэрлийн гэрээ байгуулагдах өдрийн байдлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******ын Хаан банкны тоот дансанд 25,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2 хуваан хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Э.******* нь 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Л.*******т ... нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******, Э.******* нарт холбогдох 181,170,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 60,390,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч О.*******, Э.******* нар нь үлдэх 120,780,000 /нэг зуун хорин сая долоон зуун наян мянга/ төгрөгийг эвлэрийн гэрээ байгуулагдах өдрийн байдлаар 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дансанд шилжүүлэн төлсөн, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 40,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 55,780,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Э.*******д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,064,000 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 532,000 /таван зуун гучин хоёр мянга/ төгрөгийг Гэрэгэ киоск ХХК-иар дамжуулан 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200700941 тоот данснаас, тал хувь болох 532,000 /таван зуун гучин хоёр мянга/ төгрөгийг хариуцагч О.*******, Э.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.*******, Э.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ