Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ө.Н.А-холбогдох эрүүгийн 1810006830277 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Оюунгэрэл /томилолтоор/, шүүгдэгч Н.А-нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг, Баяндаваа 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, одоо Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 53-10 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ө овогт Н-н А /РД:ТА98042417/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Н.А-нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB cити” зочид буудлын 2 дугаар давхарт байрлах “UB сити” ресторанд цагийн зөөгчийн ажил хийж байх үедээ, тухайн ресторанаар үйлчлүүлж байсан хохирогч Б.Ц Самсунг галакси эс-7 эджи загварын гар утсыг 9 дугаартай ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.А-нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

1.  Шүүгдэгч Н.А-сшүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би хэрэг болох өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тэр ресторанд ажилд орсон. Тухайн үед ширээ цэвэрлээд явж байхад эзэнгүй утас байхаар нь авсан. Би хулгайлж авсан гар утсыг ломбарданд 300.000 төгрөгөөр тавиад мөнгийг нь өөртөө хэрэглээд дуусгасан. Хохирогчид гар утсыг нь хүлээлгэн өгч хохиролгүй болгосон. Би ломбарданд мөнгийг нь буцааж төлсөн. Энэ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна, миний буруу. Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг, ээжийн нуруу, бөөр нь өвддөг учир цаашид ээжийгээ халамжилж, хэрэгт төвөгт холбогдохгүй зөв амьдарч чадна.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 1810006830277 дугаартай хэргээс:

1. Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид ажилладаг юм. Манай компани эмэгтэй ажилчидаа 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Юб сити зочид буудлын 2 давхарын ресторанд хүлээж авсан. Би 9 дугаартай ширээнд, нийт 9 хүний хамт суусан байсан. Тухайн үед жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч тийм их согтоогүй гайгүй байсан.

Тэгээд бид нар ширээн дээрээ суугаад юм ярьж байгаад, би сууж байсан 9 дугаартай ширээн дээр өөрийн гар утсаа орхиод, бүгд бүжгийн талбай руу гарч бүжиглэж байгаад хэсэг хугацааны дараа ширээн дээрээ иртэл миний гар утас алга болчихсон байсан.

Тэгээд гайхаад, тэр хавиар зөндөө хайсан боловч олдоогүй, хамт сууж байсан хүмүүсээс асуухад бүгд хараагүй, мэдэхгүй гээд байсан. Тэгээд өөрийн дугаар руу залгуулахад холбогдох боломжгүй байхаар нь тэр даруй тухайн рестораны менежертэй уулзаж, хяналтын камерийг шүүлгэхэд тэнд зөөгчөөр цагийн ажил хийж байсан нэг эрэгтэй хүүхэд бид нарын сууж байсан ширээг цэвэрлэж байхдаа цагаан өнгийн алчуур бариад яваад байгаа харагдсан. Гэхдээ яг гар утсыг хулгайлж байгаа нь харагдахгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр амралтын өдөр байсан тул 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би цагдаа дээр ирээд, нөгөө хүүхдийг дуудуулж авчирхад, тэр хүүхэд “гар утас хулгайлсан 3, 4 дүгээр хороололд барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан” гэж хэлсэн юм.

Хулгайд алдсан гар утас нь хар хөх өнгөтэй 2 сим карт ордог, Самсунг Галакси Эс-7 эджи маркийн гар утас байсан. Би уг гар утсыг 2016 онд 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан. 357220072210563, 357221072210561 гэсэн IMEI кодтой. Дотор нь 99046382, 88006366 гэсэн дугаарууд ашиглагдаж байсан юм.  Би тэр хүүхдээс өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9х/,

2. Гэрч Н.Э-нмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Юб сити нэртэй зочид буудлын ресторанд менежерийн ажил хийдэг юм. 2018 оны 03 дугаар сарын 08 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр манай ресторанд олон хүлээн авалт болох байсан тул гаднаас цагийн зөөгч түр ажиллуулна гэсэн зарын дагуу Н.А-гэдэг залуу надтай холбогдож 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16:00 цагийн үед манай ажил дээр ирж уулзаад 1 цагийн 2500 төгрөгөөр цагийн зөөгч хийхээр болсон.

Тэгээд орой 17 цагаас Цахилгаан түгээх үндэсний сүлжээ төрийн өмчит компаний ажилчид манай рестораны 2 давхарт хүлээн авалтанд оролцсон. Гэтэл хүлээн авалт тарахаас өмнө буюу 23:00 цагийн үед үйлчлүүлж байсан нэг эмэгтэй ирээд “би ширээн дээрээсээ гар утсаа хулгайд алдчихлаа” гэхээр нь хүлээн авалтанд оролцож байсан хүмүүсийг тараасны дараа хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд яг тухайн ширээ сайн харагдахгүй, харанхуй байсан учир ямар хүн ойртож байгаа нь мэдэгдэхгүй байсан.

Ямар ч байсан нэг зөөгч л ганц тэр ширээн дээр очиж үйлчилж байсан, тэр нь энэ Н.А-гэдэг залуу байсан юм. Тэгээд А-г   “гар утас хулгайлсан байна” гэж үзээд би гар утсаа алдсан хүнд Н.А-нбарьж байсан гар утасны дугаарыг нь өгсөн. Ийм л зүйл болсон. Тэр залуу ганцхан тэр өдөр л ажиллах байсан. Тэр үедээ гар утас хулгайлсан байсан. Өмнө нь тэр залуу манайд ажиллаж байгаагүй. Тухайн үеийн камерийн бичлэг одоо байхгүй, устчихсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,

3. Н.А-сSamsung S-7 edge IMEI357220/07/221056/3 маркийн шаргал өнгийн гар утас 1 ширхэг, хар өнгийн гар утасны гэр 1 ширхэг тус тус хураан авч, хохирогч Б.Цд хүлээлгэн өгсөн тухай Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 5х, 6х/,

4. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээний баримт /хэргийн 26х/,  

5. Шүүгдэгч Н.А-нмөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож байгаа юм байна. Уг тогтоолд заасан зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Юби сити зочид буудлаас над руу залгаад “цагийн зөөгч хийх үү” гэж асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 11:00 цагийн үед “Юби Сити” зочид буудал дээр очиж, менежертэй нь уулзсан. Тэгээд орой 17:00 цагаас хүлээн авалттай гээд цагийн 2500 төгрөгийн хөлстэй ажиллахаар тохиролцсон.

Ингээд тухайн хүлээн авалтын ширээ засаж янзлаад 17:00 цагаас албан байгууллагын хүлээн авалт эхэлсэн. Би хүлээн авалтын 10 ширээнээс гурван ширээ буюу 8, 9, 10 дугаартай ширээнүүдийг хариуцаж ажилласан. Ингээд ажлаа хийгээд явж байхдаа орой нь хэдэн цагийг нь санахгүй байна, ширээний бохир зөөж байхад 9 дүгээр ширээн дээр хар өнгийн гадартай, гар утас доош харсан байдалтай байхаар нь тэр утсыг аваад халаасандаа хийчихээд, хувцас солих өрөөнд оруулаад, гар утсыг гаргаж ирээд харсан чинь асаалттай байхаар нь унтраачихаад, хувцас солих өрөөнд байсан цүнхэн дотроо хийсэн.

Эргээд дотогшоо ороод хүлээн авалтын бохирыг бүгдийг нь зөөгөөд ажлаа дуусгаад орой 23:00 цаг өнгөрч байхад цагийнхаа ажлын мөнгөө аваад гэртээ харисан. Маргааш өглөө нь нөгөө гар утасны доторхи зүйлүүдийг бүгдийг нь арилгаж, цэвэрлээд Өргөө кино театрын урд талын ломбарданд очоод 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Уг мөнгийг бүгдийг нь тэр өдрөө зарцуулаад дуусгачихсан юм.

Тэгтэл 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэсээс дуудаж байна гэхээр нь би ирээд өөрийн гар утас авсан талаараа бүгдийг нь хэлсэн. Дараа нь хохирогч гэх эгчтэй уулзаад, нөгөө ломбарданд мөнгийг нь төлөөд, гар утсыг нь авчирч хүлээлгэж өгсөн. Ломбардны нэрийг нь одоо харин сайн мэдэхгүй байна. Уг ломбарднаас гар утсыг аваад Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт ирээд, цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэж өгсөн. Би буруу хийсэн зүйлдээ уучлалт гуйж байна.

Хулгай хийсэн гар утас нь гадуураа хар өнгийн кейстэй, шаргал өнгөтэй гар утас байсан. ...Би өөр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Миний хэлсэн зүйл бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.А-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.Ц-д хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж барагдуулснаар хохирогч, шүүгдэгч нар нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар прокурорын 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор Н.А-д холбогдох эрүүгийн хэргийг /хэргийн 52х, 53х/ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтож, улмаар шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хохирогч, шүүгдэгч нарт тус тус танилцуулсан нь /хэргийн 55х, 56-57х/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.А-холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

1.1. Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Н.А-2018 оны 03 дугаар сарын 07-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юб сити” зочид буудлын 2 дугаар давхарт байрлах “UB сити” ресторанд зөөгчийн цагийн ажил хийж байхдаа тус рестораны 9 дугаартай ширээнд үйлчлүүлж байсан иргэн Б.Ц нь бүжиглэхээр явахдаа өөрийн Samsung S-7 edge загварын гар утсыг 9 дугаартай ширээн дээр түр орхисон байхад нь авч, улмаар барьцаалан зээлдүүлэх газарт 300.000 төгрөгийн барьцаанд тавьж, мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:

- хохирогч Б.Ц: “...манай компани эмэгтэй ажилчидаа 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Юб сити зочид буудлын 2 давхарын ресторанд хүлээж авсан. Би 9 дугаартай ширээнд нийт 9 хүний хамт сууж байсан. Би ширээн дээрээ өөрийн гар утсаа орхиод, бүгдээрээ бүжгийн талбай руу гарч бүжиглэж байгаад хэсэг хугацааны дараа иртэл миний гар утас алга болчихсон байхаар нь гайхаад тэр хавиар зөндөө хайсан боловч олдоогүй, хамт сууж байсан хүмүүсээс асуухад бүгд хараагүй мэдэхгүй гээд байсан. Тэгээд өөрийн дугаар луу залгуулахад холбогдох боломжгүй байсан ба тэр даруй тухайн рестораны менежертэй уулзаж, хяналтын камерыг шүүж үзэхэд тэнд зөөгчөөр цагийн ажил хийж байсан нэг эрэгтэй хүүхэд ямар ч байсан бид нарын ширээг цэвэрлэж байсан. Гэхдээ ширээ цэвэрлэж байхдаа цагаан өнгийн алчуур бариад яваад байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр амралтын өдөр байсан тул 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би цагдаа дээр ирээд нөгөө хүүхдийг дуудуулж авчирхад “гар утас хулгайлсан 3, 4 дүгээр хорооллын барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан” гэж хэлсэн юм. Миний утас хар хөх өнгөтэй, 2 сим карт ордог Самсунг Галакси Эс 7 эдже маркийн гар утас байсан. Би энэ утсыг 2016 онд нэг сая найман зуу мянган төгрөгөөр худалдан авч байсан. Хулгайд алдсан гар утас нь хар хөх өнгөтэй 2 сим карт ордог, Самсунг Галакси Эс-7 эджи маркийн гар утас байсан. 357220072210563, 357221072210561 гэсэн IMEI кодтой. Дотор нь 99046382, 88006366 гэсэн дугаарууд ашиглагдаж байсан юм.  Би тэр хүүхдээс өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

- гэрч Н.Э: “...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Юб сити нэртэй зочид буудлын ресторанд менежерийн ажил хийдэг юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр манай ресторанд олон хүлээн авалт болох байсан тул гаднаас цагийн зөөгч түр ажиллуулна гэсэн зарын дагуу Н.А-гэдэг залуу надтай холбогдож 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16:00 цагийн үед манай ажил дээр ирж уулзаад 1 цагийн 2500 төгрөгөөр цагийн зөөгч хийхээр болсон.

Тэгээд орой 17:00 цагаас Цахилгаан түгээх үндэсний сүлжээ төрийн өмчит компаний ажилчид манай рестораны 2 давхарт хүлээн авалтанд оролцсон. Гэтэл хүлээн авалт тарахаас өмнө буюу 23:00 цагийн үед үйлчлүүлж байсан нэг эмэгтэй ирээд “би ширээн дээрээсээ гар утсаа хулгайд алдчихлаа” гэхээр нь хүлээн авалтанд оролцож байсан хүмүүсийг тараасны дараа хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд яг тухайн ширээ сайн харагдахгүй харанхуй байсан учир ямар хүн ойртож байгаа нь мэдэгдэхгүй байсан. Ямар ч байсан нэг зөөгч л ганц тэр ширээн дээр очиж үйлчилж байсан. Тэр нь энэ Н.А-гэдэг залуу байсан. Тэгээд Н.А-г   гар утас хулгайлсан байна гэж үзээд би гар утсаа алдсан гэх хүнд Н.А-н барьж байсан гар утасны дугаарыг нь өгсөн. Ийм л зүйл болсон.” гэсэн мэдүүлэг,

- Н.А-сSamsung S-7 edge IMEI357220/07/221056/3 маркийн шаргал өнгийн гар утас 1 ширхэг, хар өнгийн гар утасны гэр 1 ширхэг тус тус хураан авч, хохирогч Б.Цд хүлээлгэн өгсөн тухай Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

- Эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээний баримт   

- Шүүгдэгч Н.А-нмөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хэрэг болох өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тэр ресторанд цагийн зөөчөөр ажиллаж байсан. Тухайн үед эзэнгүй утас байж байхаар нь авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна, миний буруу...” гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.А-н2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юб сити” зочид буудлын 2 дугаар давхарт байрлах “UB сити” ресторанд зөөгчийн цагийн ажил хийж байхдаа тус рестораны 9 дугаартай ширээнд үйлчлүүлж байсан иргэн Б.Ц нь Samsung S-7 edge загварын гар утсаа 9 дугаартай ширээн дээр түр орхисон байсныг авч, улмаар барьцаалан зээлдүүлэх газарт 300.000 төгрөгийн барьцаанд тавьж, мөнгийг нь өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч Б.Ц хулгайд алдсан Самсунг галакси Эс-7 эджи загварын гар утсыг 800.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн /хэргийн 26х/ ба шүүгдэгч Н.А-нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос шүүгдэгч Н.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний гэмт үйлдэлд нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.А-г   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон,

мөн зүйлийн 4 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар хуульчилан тогтоосон.

Шүүгдэгчийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн хохирогч Б.Ц Самсунг галакси эс-7 эджи загварын гар утсын үнэлгээг 800.000 төгрөг гэж үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтад /хэргийн 26х/ үндэслэн тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд учирсан шууд хохирлыг 800.000 төгрөг /найман зуун мянга/ гэж тогтоосон нь хуулийн үндэслэл бүхий байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирлын бага хэмжээнээс дээш, үлэмж хэмжээнээс доош хохиролд хамаарч байна.   

Шүүгдэгч нь хохирогч  Б.Ц гар утасыг нь биет байдлаар буцаан өгч, хохирлыг нөхөн төлж арилгасан нь тэдгээрийн мэдүүлэг, хэргийн 5, 6 дугаар талд авагдсан “Н.А-сSamsung S-7 edge IMEI357220/07/221056/3 маркийн шаргал өнгийн гар утас 1 ширхэг, хар өнгийн гар утасны гэр 1 ширхэг тус тус хураан авч, хохирогч Б.Цд хүлээлгэн өгсөн ”Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Н.А-нхувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.     

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

Шүүгдэгч Н.А-нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 47 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.  

Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг анх удаа үйлдсэн нь нотлогдсон, тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Н.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, нийт 241 /хоёр зуун дөчин нэг/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.    

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                 ТОГТООХ нь:

1. Ө овогт Н-н А-г   бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А-г   241 /хоёр зуун дөчин нэг/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Энэ хэрэгт Н.А-нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.А-урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД