| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03988/И |
| Дугаар | 191/ШШ2025/03672 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/03672
| 2025 04 30 | 191/ШШ2025/03672 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б хүсэлттэй,
0 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******,
Гуравдагч этгээд Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч дүүргийн Цагдаагийн газар, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
0 тоотод оршин суух хаягтай ******* овгийн *******гийн ******* (РД:*******) нь цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх саатуулах байранд 2017 оны 11 дүгээр сарын 14, 2019 оны 8 дугаар сарын 27, 2020 оны 4 дүгээр сарын 24, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд нийт 4 удаа эрүүлжүүлэгдсэн, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр захиргааны журмаар баривчлагдаж, Зөрчлийн тухай хуулиар 6 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж, согтууруулах ундаанд донтогч этгээд, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн бүртгэл, ажилгүй иргэдийн бүртгэл, эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд саатуулагдсан хүний бүртгэл, гэмт хэрэгт холбогдож, өртөж хохирч болзошгүй хүний бүртгэлд тус тус авагдсан. Мөн Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт болон Чулуут амины орон сууц 6 дугаар гудамжны 156 тоотод байнгын архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдын биед аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог зэрэг нь оролцогч нарын мэдүүлэг, тус хорооны Засаг даргаас цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдсон.
Иймд Б.*******ыг Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1, 2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон архины албадан эмчилгээнд явуулах саналыг хүргүүлж байна. Хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтууд: Нэхэмжлэгчийн хүсэлт, итгэмжлэл, Засаг даргын тодорхойлолтууд, ах Б.*******гийн өргөдөл, 2025.04.28-ны өдрийн Б.*******гийн мэдүүлэг, мөн өдрийн Б.*******ын мэдүүлэг, иргэний үнэмлэхний мэдээлэл, АСАП сангийн лавлагаа, Эрүүлжүүлэх, саатуулах байрны тодорхойлолт, зөрчилд холбогдогчид эрх, үүргийг танилцуулсан тэмдэглэл, эмнэлгийн дүгнэлттэй танилцуулсан тэмдэглэл, Б.*******гийн иргэний үнэмлэх, Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн одоо эзэмшиж байгаа/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч дүүргийн Цагдаагийн газар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Б.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй ба Б.******* нь 1975 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, одоо 50 настай, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан хориглох заалтад хамаарахгүй байна.
2. Б.******* нь эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, тоотод байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа, Б.*******ын ах Б.*******гаас авсан мэдүүлэг, Эрүүлжүүлэх, саатуулах байрны тодорхойлолт, гуравдагч этгээдийн болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сум, хорооны нийгмийн ажилтан, 4.1.3-т аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, 4.1.4-т гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж, мөн зүйлийн 4.2-т Тухайн хүнийг албадан эмчлүүлэх тухай саналыг цагдаагийн байгууллагын алба хаагч гаргаж болно гэж тус тус зааснаар Б.*******ын ах Б.*******гийн хүсэлт, түүнээс авсан мэдүүлэг, эдгээрийг үндэслэн цагдаагийн байгууллага Б.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан байна.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
5. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт-ээр Б.*******ыг Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийг Б.******* болон ах Б.******* нарт танилцуулсан, дүгнэлтийн талаар гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
Б.******* нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, сайн дурын эмчилгээнд хамрагдаагүй, Б тоотад байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь нотлогдож байх тул түүнийг албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй байна.
6. Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаатай хийхээр хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан ба албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвөлгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болгох хуулийн зохицуулалттай болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Б.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ыг архины албадан эмчилгээнд хамруулж, Б.*******ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Б.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар нь Б.*******ыг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдсүгэй.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ