| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/01074/И |
| Дугаар | 320/шш2025/00919 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 320/шш2025/00919
| 2025 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 320/ШШ2025/00919 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
320/2025/01074/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Н компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ш-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 780,879.91 (долоон зуун наян мянга найман зуун далан есөн төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ш-тт (Р***)-д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа.
Шүүхийн ажиллагааны явцад хариуцагч Ц.Ш-т нь нэхэмжлэлийн шаардлага болох 780,879.91 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 11,645.5 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Ц.Ш-тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 780,879.91 (долоон зуун наян мянга найман зуун далан есөн төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул 11,645.5 төгрөгийг хариуцагч Ц.Ш-таас, 11,645.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ш-тт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 780,879.91 (долоон зуун наян мянга найман зуун далан есөн төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.Ш-таас 11,645.5 (арван нэгэн мянга зургаан зуун дөчин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 11,645.5 (арван нэгэн мянга зургаан зуун дөчин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА