| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03525/И |
| Дугаар | 191/ШШ2025/03560 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/03560
| 2025 04 28 | 191/ШШ2025/03560 |
Хэргийг хялбаршуулсан
журмаар хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: М ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.С холбогдох цахим зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 21,817,212.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Ч.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 25-нд 6000343740 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 21,730,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан, зээлдэгч нь уг гэрээний үүргийг 55 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа 2027 оны 4 дүгээр сарын 24-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1, Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээл 20,636,124 төгрөг, үндсэн хүү 1,151,207.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,881.23 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 21,817,212.41 төгрөгийг зээлдэгч Ч.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Ч.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* ХК-ийн нэхэмжлэлтэй Ч.*******ад холбогдох 21,817,212.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 21,817,212.41 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрэв. Үүнд: 2025 оны 5 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 27-нд 1,517,212.41 төгрөг төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ч.*******ад холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 6000343740 тоот Цахим зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 21,817,212.41 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 15 хувааж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. ******* ХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/2908 дугаартай итгэмжлэлээр А.*******, Э.Өсөхбаяр нарт ... эвлэрэн хэлэлцэх, ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******ад холбогдох цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 21,817,212.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 21,817,212.41 /хорин нэгэн сая найман зуун арван долоон мянга хоёр зуун арван хоёр төгрөг, дөчин нэгэн мөнгө/ төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 27-нд 1,450,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 27-нд 1,517,212.41 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,036.06 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 133,518.03 /нэг зуун гучин гурван мянга таван зуун арван найман төгрөг гурван мөнгө/ төгрөгийг Голомт банкиар дамжуулан 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төлсөн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, тал хувь болох 133,518.03 /нэг зуун гучин гурван мянга таван зуун арван найман төгрөг гурван мөнгө/төгрөгийг хариуцагч Ч.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ