| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00392/И |
| Дугаар | 313/ШШ2025/00434 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 313/ШШ2025/00434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Сэврэй сум, 2-р баг
Ажиллаж байсан байдлаа болон Х.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* миний бие 1991 оны 6 дугаар сард Сэврэй сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд Сэврэй сумын Социализмын Зам" нэгдлийн ******* бригадад аав *******ын *******гийн ам бүлд мал маллаж байсан бөгөөд 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ******* багийн ******* овгийн *******ийн тай гэрлэлтээ бүртгүүлж, тусдаа өрх болон мал аж ахуй дээр ажиллаж байна.
Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мал маллах хугацаанд аав Х.*******гийн ам бүлд байсан тул малын А данс аавын нэр дээр гарсан тул энэ байдлыг тогтоолгон өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтэй байна.
Иймд ******* овогтой ******* миний биеийг 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд Сэврэй сумын ******* багт аав *******ын *******гийн ам бүлд мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртэл аавынхаа ам бүлд мал маллаж байсан. Түүнээс хойш тусдаа айл болж гарсан. Тэр хугацаанд аавтайгаа хамт амьдарч байсныг тогтоолгох гэж байгаа.
8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр нэгдэлд хуваарилагдаж ажилласан. 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сар хүртэл аавтайгаа нэгдлийн мал маллаж байгаад Баянсүмбэр гэж компани байгуулагдаад 2, 3 жил тэнд мал малласан. 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаасаа гарсан гэв.
Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Х.*******гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн даргын 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 317, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 429 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн -ийн 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дүрмийн хуулбар, Өмнөговь аймгийн -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай тогтоолын хуулбар, Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03-10/5896, 03-10/5892 дугаартай лавлагаа,
гэрч Б., Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гараар бичсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц., Ц. нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.******* нь ажилласан байдлаа болон 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Х.*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлав. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
2. А.******* нь 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Э.тай гэр бүл болсон талаарх гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
3. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн даргын 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
4. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр олгох тухай тушаалд Нэгдлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа гишүүдийн 1991 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр дуусч шинэ дэвтэр олгох болсон тул ...119. А.******* гэж бичигдсэн байдал,
5. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 429 дугаартай архивын лавлагаанд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн ******* бригадад 1991-1992 онуудад малчны ажил эрхэлж байсан А.*******гийн цалингийн тодорхойлолтыг олгов. Үүнд: 1991 оны 10-12 дугаар сард 56-687 төгрөг, 1992 оны 02 дугаар сард 126 төгрөг гэж бичигдсэн байдал,
6. Өмнөговь аймгийн -ийн 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дүрмийн хуулбар, түүний хавсралтад ...компаний гишүүдийн нэр: ...370. А.*******, оногдох хөрөнгө /төг/-15958 гэж бичигдсэн байдал,
7. Өмнөговь аймгийн -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай Компанийн үйл ажиллагааг зогсоох тухай тогтоолын хуулбарт ..1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн -ий үйл ажиллагааг зогсоосугай гэж бичигдсэн байдал,
8. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 317 дугаартай архивын лавлагаанд: Өмнөговь аймгийн Сэврэй сумын ******* багийн малчин Х.*******гийн мал маллаж байсан 1992-1996 онуудын жилийн эцсийн А дансанд бүртгэгдсэн малын тоо. Түүний ам бүлийн тоо 1992 онд 6; 1993 онд 5; 1994 онд 6; 1995 онд 4; 1996 онд 3 гэж бичигдсэн байдал,
9. Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03-10/5896 дугаартай лавлагаанд: Хүн ам, орон сууцны 1989 оны Өмнөговь аймгийн Сэврэй сумын тооллогын бүртгэлийг шүүж үзэхэд ******* овогтой *******д холбогдох баримт байхгүй байна гэж бичигдсэн байдал,
10. Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03-10/5892 дугаартай Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын лавлагаанд: Тэргүүлэгч өөрөө: *******мэдийн , 1974 оны 09 дүгээр сард төрсөн, 25 настай, эрэгтэй; эхнэр: *******гийн *******, 1975 оны 06 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй; хүү: ын Анхбаатар, 1997 оны 07 дугаар сард төрсөн, 2 настай, эрэгтэй; охин: ын Өлзийбадрах, 1999 оны 11 дүгээр сард төрсөн, 0 настай, эрэгтэй гэж бичигдсэн байдал,
11. Х.******* нь 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан талаарх бүртгэлийн лавлагаа,
12. Гэрч Б.ийн А.Долгормаа 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл төрсөн эцэг *******ын *******гийн ам бүлд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байгаад нэгдэл татан буугдахад 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал -д малчнаар ажиллаж байсан. 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу тай ханилах хүртлээ аавтайгаа хамт мал аж ахуй эрхэлж байсан. Нэгдэл, ХК-ийн үед дандаа хонь маллаж байсан. Ээж ийн мөн хамт амьдарч байсан. Х.*******, Т. нар ёстой олон хүүхэдтэй. Яг хэдэн хүүхэдтэй, тухайн үед хэн нь тусдаа гарсан байсан гэдгийг задалж хэлж чадахгүй байна.
Тухайн үед жоохон хүүхдэд цалин өгдөггүй байсан. Аав ээжид нь л өгдөг байсан. Өөрөө ам бүл таслаад тусдаа өрх болбол тушаал, шийдвэр гаргаж цалин олгодог байсан. Тэр үеийн тогтолцоо тийм байсан. гэсэн мэдүүлэг,
13. Гэрч Б.ийн А.******* нь сургуулиа төгсөөд 1991-1997 оны хооронд төрсөн эцэг *******ын *******, Т. нарын хамтаар Өмнөговь аймгийн Сэврэй сумын ******* бригадад мал маллан амьдарч байсан. 1991-1992 онд Социализмын зам нэгдлийн ******* бригадад хоньчин байсан. Нэгдэл татан буугдахад буюу 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл -д малчнаар ажиллаж байсан. 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мөн аав, ээжийн хамтаар хувийн аж ахуйтан болоод хамт мал маллан амьдарч байсан. Тэгээд тай ханилсан. Х.*******, Т. нар олон хүүхэдтэй. Яг хэдэн хүүхэдтэйг мэдэхгүй байна. Тухайн үед би буурал ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Тэгэхэд буурал ээж маань тэтгэврийн насны байсан тул миний нэр дээр цалин олгодог байсан. Бусад хүмүүс яаж авдаг байсныг мэдэхгүй байна. Өөрийнхөө нэр дээр мал тооллуулсан бол цалинг нь өгдөг байсан байх гэж бодож байна. гэсэн мэдүүлэг,
14. Гэрч гэрч Б., Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч А.******* 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Х.*******тай хамт амьдарч байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******г Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал малчнаар, Өмнөговь аймгийн Сэврэй сумын -д 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******г 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******ын *******тай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН