2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/03956

 

 

 

 

 

 

 

 

 

 

202******* 0******* 07 191/ШШ202*******/039*******6

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч /хүсэлт гаргагч/: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* давхар, *******07 тоотод байрлах ******* /Регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар: *******/-г эрэн сурвалжлуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* -с овогтой -д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,229,240 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч Д.-д хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч бүртгүүлсэн хаяг дээрээ амьдардаггүй Бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.Үүнд үндэслэн манай байгууллага шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр хайгдаж байсан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 30/644 тоот албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 2 дугаар хэсэг 1083 тоотод оршин суудаг нь тогтоогдсон бөгөөд манай зүгээс эрэн сурвалжлаад олдсон хаягын дагуу дахин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад дахин Уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх шалтгаанаар хэрэг хэрэгсэхгүй болсон. Д. нь 2021 оны 10 дугаар сарын 01-нд манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа Баянзүрх дүүргийн дугаар хороо, хэсэг, улиастайн гудамж тоотод оршин суудаг байсан. Гэтэл шүүхээс Бүртгэлтэй мөртлөө оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Мөн эрэн сурвалжлуулаад олдсон хаягаар дахин өгсөн боловч Хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн байна. Үүнээс шалтгаалан манай байгууллага нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Мөн нотариатч зээлийн гэрээг батлахгүй гэсэн тул хуулбар хувийг шүүгчийн захирамжын хамт хавсаргасан. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Д.г дахин эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.10.01ий өдрийн 3972 дугаартай зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.13ы өдрийн 101/ШЗ2023/14991 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 202*******.02.03-ны өдрийн 197/ШЗ202*******/03608 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Д.-н иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.02.02-ны өдрийн 30ш4-2/644 тоот Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн албан бичиг, ******* -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 202*******.0*******.0*******ы өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1, 1**************.2-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба ******* нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* давхар, *******07 тоотод байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

3. ******* нь овогт /Регистрийн дугаар: *******/-тай 2021 оны 10 сарын 01ий өдрийн 3972 дугаартай зээлийн гэрээг байгуулан 2,*******99,800 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч нь зээлдэгч болох хариуцагч Д.-н оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

*******. ******* нь хариуцагч Д.-н хаягийг Баянзүрх дүүрэг, дугаар хороо, хэсэг, гудамж, тоот гэж тодорхойлон 2,229,240 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 20 оны 06 сарын 13-ны өрийн 101/ШЗ20/14991 дүгээр захирамжаар дурдсан хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, 2 дугаар хэсэг, 1083 тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 3,404,711 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 202******* оны 02 сарын 03ы өдрийн 197/ШЗ202*******/03608 дугаар захирамжаар дурдсан хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр тус тус хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Д.-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, хэсэг, гудамж, тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар хариуцагч Д.-г шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Баянзүрх дүүргийн дугаар хорооны Засаг даргаас дурдсан хаягт Д. нь бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлжээ. Монгол шуудан ХК-ийн шуудангийн хүргэлтээр шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд шуудангийн илгээмжийн магадлагаанд заасан хаягт ийм хүн байхгүй гэсэн тэмдэглэгээ хийгджээ.

8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д.-г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, хэсэг, гудамж, тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт /Регистрийн дугаар: *******/-г эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /*******/-т мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР