2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04974

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04974

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, шүүгч Б.Азбаяр, Б.Ганцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ************** дүүрэг, ********** хороо, ***** дугаар байр ************** тоотод оршин суух *********** овогт ************ /РД:********************/,

Нэхэмжлэгч: **********дүүрэг, ************* хороо, ************ байр ********** тоотод оршин суух ********овогт Э************** Н*********** /РД:**************/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** дүүрэг, ************ дугаар хороо, *******, *********************** ********** байр ******* тоотод оршин суух *********** овогт ********************* /РД:*************/-т холбогдох,

Гэм хорын хохиролд нийт ******************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч **********,

нэхэмжлэгч ***********************

хариуцагч *********

хариуцагчийн өмгөөлөгч *******************н

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ************* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ************ миний бие эхнэр *********** хамт ********** дүүргийн 12 дугаар хороо, **************** захын урд талын замд **************** *************** маркийн машинтай замын хөдөлгөөнд оролцоод явж байтал миний машины араас H**************** маркийн машин маш хүчтэй мөргөж их хэмжээний хохирол учруулсан. Уг ослыг гаргасан жолооч нь *************овогтой *********** гэгч залуу байсан.

Энэхүү ослыг гаргагч ************ нь тэр үед миний буруу, төлбөрийг маш түргэн хугацаанд барагдуулна гэсэн, мөн бид энэ ослоос ийм их эрүүл мэнд болон сэтгэл санааны хор уршиг, сөрөг үр дагавар гарна гэдгийг урьдчилан тааварлан мэдэх боломжгүй байсан учраас бид эрүүл мэндтэй холбоотой асуудлаар тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй, зөвхөн машины хохирлоо л үнэлүүлж төлбөрийг түргэн барагдуулахаар тохирон, **********н машиныг хүртэл хохирлын төлбөрөө төлөөгүй байхад нь журмын хашаанаас гаргах бичгийг хийж өгч тусалсан байдаг.

Манай машин ************ онд үйлдвэрлэсэн цоо шинэ машин тул бодит оригинал сэлбэгээр засахын тулд машинаа худалдан авсан "************* гаргуулахад*************төгрөгийн бодит хохирлын үнэлгээ гаргасан.

Гэтэл ********************болон түүний даатгуулсан даатгалын компаниас өөр үнэлгээний компаниар дахин үнэлгээ гаргахыг шаардсаны дагуу ***************** дахин үнэлгээ гаргуулахад элэгдэл тооцно гээд ************* төгрөгөөр үнэлгээ гаргаж бодит үнэлгээнээс ********** орчмоор бууруулсан байсан. Чингэлтэй дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч ахлах дэслэгч ************-ны энэ үнэлгээгээр л хохирлыг гаргуулна гэсний дагуу бид бууруулсан элэгдэл тооцсон үнэлгээгээр сэлбэгээ авах болоход бүх сэлбэгүүд шинэ оригинал учраас ямар нэгэн элэгдэл хорогдлын хямдрал огт байхгүй байсан, мөн МСМ компаниас худалдаж авах гэтэл эхлээд захиалганд оруулаад 4-6 сарын дараа ирнэ, учир нь ************ дайнтай байгаа учраас сэлбэг тойруу замаар маш удаан саатаж ирж байгаа гэсэн учраас бид өөрсдөө ***************** сэлбэг оруулж ирдэг хүмүүст хувиараа захиалан онгоцоор тээвэрлүүлэн авчруулахад бүх сэлбэгүүд түүнийг суурилуулах будаг зэрэг засварууд нийт 44,230,680 төгрөг болж миний бие хохирсон дээрээсээ дахин хохирсон. Мөн сольж засварласан эд ангиудын хамгаалалтын хальсыг 1,800,000 төгрөгөөр наалгах болсныг одоо болтол наалгаж чадаагүй явж байна. /Өмнө нь хамгаалалтын хальс наалгасан байсан/

Тухайн осол гарах үед миний эхнэр ************* нь 6 сартай жирэмсэн байсан бөгөөд ослоос болж хүчтэй доргилт авч, тонус өгсөөр байгаад энэ ослоос хойш 1 сар ч хүрэлгүй төрөх ёстой хугацаанаас 2 сарын өмнө хүүхдээ дутуу төрүүлсэнд маш их гомдолтой байгаа. Миний эхнэр тонус өгснөөр эмнэлээр явж эмчилгээ хийлгэсэн зардлууд мөн хүүхэд дутуу төрсний дараа эмчлүүлэх зардалд олон сая төгрөг бид зарцуулсан.

Гэтэл ***************** нь өнөөдрийг хүртэл гаргасан ослынхоо хохирол төлбөрийг ч гүйцэд төлөөгүй, эхнэрийн маань эрүүл мэнд, сэтгэл санаанд учруулсан хохиролдоо ч огт уучлал гуйгаагүй бүтэн жил орчмын хугацаанд янз бүрийн шалтаг тоочин удаа дараа нэхэл дагуул болж бага багаар цувуулан өгч бүр сүүлдээ өөдөөс хэрүүл хийж утсаа авахаа болин үлдэгдэл төлбөрөө бүрэн гүйцэд өгөх бодолгүй зугтаж байгаад би болон миний эхнэр маш их гомдолтой байна.

Иймд осол гаргагч ************** эд хөрөнгөнд учирсан хохирлоо МСМ компанийн бодит зах зээлийн үнэлгээгээр буюу 43,295,896 төгрөгөөр үнэлж, энэхүү үнэлгээнээс илүүгээр өөрөөсөө төлсөн 934,784 төгрөг, наалгуулж чадаагүй үлдээсэн хамгаалалтын хальсны үнэ болох 1,800,000 төгрөг, нийт 46,030,680 төгрөгийн зардал гаргаж хохирол учирснаас ***************ын бүтэн жил орчмын хугацаанд нэхүүлэн байж даатгал болон өөрөөсөө цувуулан төлсөн ************ төгрөгийг хасахад 12,030,680 төгрөг үлдсэнийг нэхэмжилж байна.

Мөн энэ ослоос болж эхнэр ********************ийн биед хүчтэй доргилт авч тонус өгснөөс болж эмнэлгээр эмчлүүлсэн эмчилгээний хөлс, дутуу төрсний дараа дахин эмчлүүлсэн эмчилгээний зардлууд дутуу төрснөөс үүдсэн эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 12,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

Иймд иргэн *********************аас эд хөрөнгөнд учирсан хохирол төлбөр болох 12,030,680 төгрөг, сэтгэл санаа эрүүл мэндэд учруулсан хохиролд 12,000,000 төгрөг нийт 24,030,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

2. Хариуцагч ************** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ********** овогтой ******** нь нэхэмжлэгч ********* болон ********* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарсан осолд холбогдуулж Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг албан ёсоор явуулж шийдвэрлэсэн бөгөөд тус зөрчлийн хэрэгт албан ёсоор хийгдсэн хохирлын үнэлгээ нь 37,472,260 төгрөг болсон байдаг.

Миний бие нэхэмжлэгч ************ын нэр дээр албан бүртгэлтэй 5026094030 дугаартай дансанд дараах байдлаар хохирлын мөнгийг шилжүүлж байсан болно.

Дансаар 30,000,000 төгрөг, даатгалд 5,000,000 төгрөг, оношилгоо 2,077,000 төгрөгийг тус тус миний бие нэхэмжлэгч нарт учирсан бодит хохирлыг барагдуулах гэж өөрийн машинаа зарсан ба ээжийнхээ тэтгэврийн зээл, хүүхдийнхээ мөнгийг цуглуулж, бусдаас зээл авах зэрэг өөрсдийн бүх боломжоороо төлж барагдуулсан болно.

Иймд миний бие цагдаагийн байгууллагаас тогтоосон хохирлын үнэлгээнээс 35,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул 2,472,260 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, үлдэх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд гэмтлийг зэрэг тогтоогдоогүй тул сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3 тал/, 5252УАУ Мercedes G500 машиныг засварласан зардлын жагсаалт /хх-4 тал/, худалдаа хөгжийн банк, хаан банкны дансны хуулга /5-13 тал/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар /хх-14-43 тал/, итгэмжлэл /хх-54 тал/, 942542288132 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-73-74 тал/, Г.Амирлан эмнэлгийн баримтууд /хх-75-79 тал/, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/202247539697 дугаартай зээлийн гэрээ /хх-82-86 тал/ зэрэг нотлох баримтыг шүүхэд өгсөн байна.

4. Хариуцагч нь өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-65 тал/, дансны хуулга /хх-66-72 тал/ зэрэг нотлох баримтыг шүүхэд өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************* нар нь хариуцагч ***************** холбогдуулан гэм хорын хохиролд 24,030,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Тус хэрэгт сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

2.1 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр *********** нь ************** маркийн машинтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа ********** миний ******************* маркийн машинийг маргаж, зам тээврийн осол гаргаж, миний машинд хохирол учруулсан. .

2.2 Миний унаж явсан *************** нь 2022 онд үйлдвэрлэсэн цоо шинэ машин тул тус машины сэлбэг Монголд бэлэн байгаагүй, ингээд машинаа худалдан авсан "**********-аар сэлбэгийн үнэлгээ гаргуулахад 43,295,896 төгрөгийн бодит хохирлын үнэлгээ гаргасан боловч ************* нь өөр үнэлгээний компаниар дахин үнэлгээ гаргахыг шаардсаны дагуу "************аар үнэлгээ гаргуулахад элэгдэл тооцно гээд 37,472,260 төгрөгөөр үнэлгээ гаргасан.

2.3 Ингээд миний машиныг засварлах сэлбэгийг *********************аар дамжуулан захиалах гэтэл 4-6 сарын дараа ирнэ гэсэн тул бид өөрсдөө ************** сэлбэг оруулж ирдэг хүмүүсээр захиалуулж, онгоцоор тээвэрлүүлэн авчруулахад нийт 44,230,680 төгрөгийн зардал гарсан.

2.4 Тухайн осол гарах үед манай машинд 6 сартай жирэмсэн эхнэр ************* хамт байсан бөгөөд ослоос болж хүчтэй доргилт авч, тонус өгсөөр байгаад төрөх ёстой хугацаанаас 2 сарын өмнө хүүхдээ дутуу төрүүлсэнд маш их гомдолтой байгаа. Миний эхнэр тонус өгснөөр бид эмнэлэгээр маш удаан хугацаанд явж, сэтгэл санаагаар маш их хохирсон.

2.5. **************** нь автомашинд учирсан хохиролд нийт 35,000,000 төгрөгийг өгсөн. Иймд автомашинд учирсан хохиролын үлдэгдэл болох 12,030,680 төгрөг, бидний сэтгэл санаанд учирсан хохиролд 12,000,000 төгрөг, нийт 24,030,680 төгрөгийг нэхэмжилж байна гэх агуулгаар талбайрлаж байна.

3.Хариуцагч ****************** нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,472,260 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

3.1 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зам тээврийн осол гарч, уг ослыг цагдаагийн байгууллага шалгаж, нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын хэмжээг 37,472,260 төгрөг гэж тогтоосон. Энэхүү үнэлгээг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй.

3.2 Миний бие нэхэмжлэгч талд учирсан хохиролд нийт 35,000,000 төгрөгийг төлсөн. Одоо 2,472,260 төгрөгийг төлөх дутуу байгаа. Энэ төлбөрийг төлөхөд татгалзахгүй.

3.3 Иймд бид төрийн эрх бүхий байгууллагаар тогтоосон хохирлын хэмжээнээс илүү хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд ослын улмаас гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбарлан, мэтгэлцсэн.

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч ************ нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр *********************** маркийн машинтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа нэхэмжлэгч ****************** унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан *********************** маркийн машинийг мөргөж, зам тээврийн осол гаргасан байна.

4.2 Дээрх зам тээврийн осолд Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулаад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №************** дугаартай Шийтгэлийн хуудас-аар**************т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ноногдуулсан байна.

4.3 Дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч **************ын унаж явсан ************ маркийн машинд учирсан хохирлын хэмжээг хөрөнгийн үнэлгээний **************-аар үнэлүүлэхэд 37,472,260 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид хохирлын төлбөрт 35,000,000 төгрөгийг төлсөн байна.

4.4 Тухайн зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгч нь 6 сартай жирэмсэн эхнэр *************ийн хамт явсан байх бөгөөд ****************г нь 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ихэр хүүхдүүд болох *************ыг төрүүлжээ.

5. ************** нь уг ослын улмаас өөрийн автомашины эвдэрсэн сэлбэг хэрэгслийг солиход бодитоор 44,230,680 төгрөгийг зардал гарсан гэж тайлбарлан, уг зардлаас хариуцагчийн өгсөн зардлыг хасч, үлдэгдэл төлбөрийг сэтгэл санааны хохирлын хамт нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

6.Дээрх үйл баримтаас дүгнэвэл:

6.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд **************** этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

Энэ хуульд заасан гэм хорын хариуцлага хүлээх үндэслэл нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх, уг хохирол болон гэм хор учруулагчийн үйлдэл, эс үйлдэхүй хоёр шалтгаант холбоотой буюу гэм хор учруулагч нь гэм буруутай байх, учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана.

6.2 Хэрэгт авагдсан баримтаар ************ маркийн машин нь **********************ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч *************** нь *********** ХК-тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ********* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 454,000,000 төгрөгийн зээл авч, уг зээлийн гэрээний үүрэгт ********* *********** маркийн машиныг барьцаалуулсан тул тус автомашины өмчлөл ********** ХК-д бүртгэлтэй байсан гэх тайлбар гаргасныг хариуцагч тал үгүйсгээгүй байхаас гадна нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон нэхэмжлэгчийн Хаан банктай байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *************** дугаартай зээлийн гэрээ зэргээг тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь ************** маркийн машиныг зээлийн гэрээний үүрэгт барьцаалах зорилгоор ***********-ийн өмчлөлд бүртгүүлсэн гэж үзэхээр байх тул тус машинд учирсан гэм хорын хохирлыг өмчлөгчийн хувьд гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

6.3 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ************н замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч **********ын өмчлөлийн *********** маркийн автомашинд хохирол учирсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна хариуцагчаас хохиролд 35,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч ********** нь нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохиролд гэм буруутай байх тул уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.

6.4.Талууд автомашинд учирсан нийт хохирлын хэмжээ болон нэхэмжлэгч нарт сэтгэл санааны хохирол учирсан эсэх талаар маргаантай байна.

Тухайн зам тээврийн ослын хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах явцад нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын тухайн үеийн хэмжээг тогтоолгоход хөрөнгийн үнэлгээний ********ХХК нь 37,472,260 төгрөгөөр тогтоосон байна.

Харин нэхэмжлэгч нь өөрийн машинд зам тээврийн ослын улмаас гэмтсэн сэлбэг хэрэгслийг худалдан авахад нийт 44,230,680 төгрөгийг зардал гарсан гэж тайлбарласныг хариуцагч тал эс зөвшөөрч байх бөгөөд үндэслэлээ ... цагдаагийн байгууллагаас хөрөнгийн үнэлгээний компаниар хохирлыг тогтоолгосон хэмжээгээр хохирлыг төлж барагдуулна гэж тайлбарласан.

Хэдийгээр цагдаагийн байгууллага хохиролын хэмжээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгосон боловч, тухайн хохирлын үнэлгээ нь үнэлгээ тогтоож байгаа үеийн зах зээлийн үнэ юм.

Иймээс **************-ийн гаргасан үнэлгээний дүнг нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хохирол учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх үнэлгээ гэж үзэх нь учир дутагдалтай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь:

*********** нь нэхэмжлэгчийн автомашины хохирлын үнэлгээг 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан байх бөгөөд уг үнэлгээний тайланд ...Үнэлгээний дүгнэлт нь энэхүү тайланг бэлтгэсэн цаг үеийн үнэлэлт дүгнэлт бөгөөд уг өдрийг хүртэлх хугацаанд бидэнд ирүүлсэн мэдээлэл, бодит байдалд үндэслэсэн учир хөрөнгөд цаашид орох өөрчлөлтийг бид хариуцахгүй гэжээ.

Нэхэмжлэгч нь автомашины сэлбэг хэрэгсэл нь Монгол улсад зарагддаггүй тул **********аас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 11 удаагийн үйлдлээр хувь хүмүүсээр дамжуулан захиалж авсан гэж тайлбарлан, холбогдох дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар ирүүлснийг хариуцагч талаас нотлох баримтаар үгүйсгээгүй.

Иймд тухайн авто ослын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө болох Mercedes Benz G500 5252УАУ маркийн автомашиныг хохирол учирахаас өмнөх байсан байдалд нь сэргээхэд гарсан зардлын хэмжээг 44,230,680 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 44,230,680 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид учирсан дээрх хохирлоос хариуцагчийн төлсөн гэх 35,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 9,230,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох хуульд нийцнэ.

6.5 Нэхэмжлэгч нар нь сэтгэл санааны хохирол 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ослын улмаас 6 сартай жирэмсэн ****************** нь доргилт авч, *********** өгснөөр эмнэлгээр удаан хугацаанд явж, ихэр хүүхдүүд болох ************ нарыг ослоос 1 сарын дараа, төрөх хугацаанаас өмнө төрүүлснээр сэтгэл санаагаараа хохирсон гэх агуулгаар тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар осол болох үед ********** маркийн автомашинд байсан нэхэмжлэгч *********** нь 6 сартай жирэмсэн байсан, осол болсноос хойш хугацаанд тонус өгч, 1 сарын дараа буюу нь 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ихэр хүүхдүүд болох *************** нарыг төрүүлсэн болох нь тогтоогдож байх боловч ослын дараа тонус өгсөн, дутуу төрсөн зэрэг нь тухайн осолтой шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Мөн нэхэмжлэгч нарын сэтгэл санаанд тухайн ослын улмаас хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нар сэтгэл санааны хохиролд 12,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй тул хариуцагчаас сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг үндэслэлгүй байна гэж үзлээ

7.Дээрх үндэслэлээр хариуцагч ********** 9,230,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** нарт олгож, үлдэх 14,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *****************ас 9,230,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **************** нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,103 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****************аас улсын тэмдэгтийн хураамжид 162,641 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА

ШҮҮГЧ  Б.АЗБАЯР

ШҮҮГЧ  Б.ГАНЦЭЦЭГ