Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 313/ШШ2025/00435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, задгад сум, 3 дугаар баг, ,,

Д.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймаг, задгад сумын иргэн ******* овогтой ******* миний бие нэр бүхий 10 иргэний хамтаар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байсан *******омпанийн ажилтнуудын буруутай үйлдлийн улмаас өөрсдийн эзэмшиж байсан омпанийн хувьцааг тус аймгийн иргэн Д.*******э гэгчид алдсан билээ.

Энэхүү асуудлын улмаас хохирсон бидний иргэд Өмнөговь аймгийн харъяат иргэн ******* овогтой *******ээс хохирлоо нэхэмжлэн Өмнөговь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан билээ. Д.*******ийн хаяг тодорхойгүй байсны улмаас бидний зүгээс шүүхэд хаяг тогтоолгох хүсэлт гаргаж түүний хаягыг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтсээс Өмнөговь аймгийн задгад сум, 6 дугаар баг, Баянбулаг хороолол, 58-1 тоот гэж тодорхойлж өгсний дагуу хариуцагчийн хаягаар тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан билээ.

Гэтэл Д.*******э нь тус хаягтаа байдаггүй гэх үндэслээр Өмнөговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ингээд бидний зүгээс тус шүүхэд дахин эрэн сурвалжлуулах хүсэлт гарган мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас ******* овогтой *******ийн хаягийг Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо,, гэх хаягт оршин суудаг гэжтогтоож өгсөн. Ингээд бид тус хаягийн дагуу Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гарган өгсөн боловч тус хаягт байхгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд 2025.03.14-ний өдрийн 192/Ш32025/11960 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ингээд бид цаашид шүүхэд нэхэмжпэл гаргах гэтэл хариуцагч хаана байгаа нь тодорхойгүй бөгөөд хаана оршин суудаг хаяг нь ч тодорхойгүй байх тул хариуцагч Д.*******ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Бидний иргэд өөрсдөд учирсан хохирлоо нэхэмжпэхийн тул хариуцагчийн одоо оршин сууж буй хаягийг зайлшгүй тогтоон тодорхойлж шүүхэд нэхэмжлэлээ гаргах зайлшгүй шаардпага үүсээд байна.

Иймээс ******* овогтой *******ийг дахин эрэн сурвалжилж одоо оршИн сууж байгаа хаягыг тогтоож өгнө үү.

******* овогтой *******ий тухай мэдээлэл:

1. Өмнөговь аймгаас 2020 онд МУ-ын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

2. *******, Ажнай инвест ХХКомпаниудын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

3. Өмнө нь 2010 онд шүүхэд хандаж байхдаа Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******, гэсэн хаяг өгч байсан /одоо энэ хаягтаа амьдардаг эсэх нь тодорхой бус/

4. Тухайн үед мөн дугаарын утастай гэж мэдүүлж байсан.

5. Хамгийн сүүлд Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас түүний хаягийг дээр тодорхойлсноор 2 удаа тогтоож өгч байсан гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -ийн хувьцаатай байсан. Д.*******ийн өөрийнх нь зуун хувийн өмчлөлтэй ******* гэх компанид хувьцаа байж байгаад алга болсон. Тэр хувьцаагаа нэхэмжлээд явж байгаа. Д.*******э гэж хүнтэй шүүх дээр уулзаж хувьцаагаа нэхэмжлэх санаатай байгаа. Энэ хүнийг эрэн сурвалжилж тогтоож өгөөч гэж Өмнөговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа, Хан-Уул дүүргийн шүүхэд 1 удаа нэхэмжлэл гаргасан. Утсаа авахгүй байна, оршин суугаа хаяг тодорхой бус гэсэн шалтгаанаар гурван удаа буцсан. Цагдаа 3 удаа эрэн сурвалжилсан юм ярьдаг. Үнэндээ эрэн сурвалжилсан юм байхгүй, тэр хүн нь гадуур сул чөлөөтэй явж байна. Одоо энэ хүний холбоо барих дугаар, оршин суугаа хаягийг үнэн бодитойгоор тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэл гаргаж байна.

Цагдаагийн байгууллагаас хаяг тогтоож өгдөг. Тэр хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргахаар тэр хаяг дээрээ оршин суудаггүй, утсаа авдаггүй гээд 14 хоног нь дуусахаар буцааж өгөөд байгаа. Цагдаагийн байгууллага хариуцлагагүй хандаж байгаа гэж үзэж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн дарга, хошууч, генералд хүсэлт гаргасан. Гэхдээ хариу ирээгүй. Цагдаагийн байгууллага нь энэ хүний эрхшээлд байдаг юм уу гэмээр хаягийг нь үнэн бодит байдлаар тогтоож өгөхгүй, утас руу нь залгахаар авахгүй байгаа. Хуурамч хаяг, дугаар өгдөг байх. Цаашид цагдааг хариуцлагатай болгоод, оршин суудаг хаягийг нь үнэнээр нь тогтоогоод, хаяг, утасны дугаарыг нь шүүхэд өгөөсэй гэж бодож байна. Улаанбаатар хотын, Хан-Уул дүүрэг, Нүхтийн аманд амьдардаг байх. Нэг хувийн хаустай гэсэн гэв.

Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******ийн гэрэл зураг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 11з/7612 дугаартай албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/2338 дугаартай албан бичиг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/11960 дугаартай захирамжийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.******* нь Д.*******эд холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэл гарган шүүхэд хандах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/11960 дугаартай захирамжаар Д.*******э нь Хан-Уул дүүрэг, ,,од бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 11з/7612 дугаартай албан бичигт ...Д.*******ийг өнөөдрийн байдлаар эрэн сурвалжлах санд идэвхтэй эрэн сурвалжлалт байхгүй гэжээ.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ийн оршин суугаа газар тодорхойгүй нөхцөл байдал хэвээр, улмаар нэхэмжлэгч Ж.*******гийн шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн эрхийг хангаж Д.*******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

*******ийн *******э, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******, 21А байшин, 3.4 тоот хаягтай байсан, Ажнай корпораци болон Ажнай инвест ХХК-иудын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, утас: зэргийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******ийн *******ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар нарт тус тус даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч Ж.******* /Утас: , /-д мэдэгдсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар нарт тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Очмаад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН