| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2202000000464 |
| Дугаар | 2024/ДШМ/25 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 18.7.1., 18.7.4., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/25
Шүүгдэгч Б.Э болон
Х ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.Анхбаяр /томилолтоор/, шүүгдэгч Б.Э, Х ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Э, Х ХХК-д холбогдох, 2202000000464 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны 103 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б ургийн овогт Б-ын Э (РД:).
Х ХХК-ийн талаарх мэдээлэл:
Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 940 дугаартай шийдвэрээр бүртгэгдсэн, 4007034 регистрийн дугаартай, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/ Д-гийн Г, 0,4-35 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ болон гэрээ, захиалгаар бөөний худалдаа, барилгын материалын жижиглэн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 02 тоот хаягт бүртгэлтэй.
1. Холбогдсон хэргийн талаар:
- Шүүгдэгч Б.Э нь С.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Х ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд түүний ашиг сонирхлын төлөө “М” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,635,591 төгрөгийн 2 ширхэг буюу нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, хуурамч 3 ширхэг санхүүгийн баримтыг 4.200.000 төгрөгөөр худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглан Х ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан үйлдэлд байнга тогтвортой хамтран оролцсон гэх гэмт хэрэгт,
- шүүгдэгч Х ХХК нь С.Б-ийн хамаарал бүхий “М” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,635,591 төгрөгийн 2 ширхэг буюу нийт 121,227,500 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий 3 ширхэг хуурамч санхүүгийн баримтуудыг 4,200,000 төгрөгөөр худалдан авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2. Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Б.Энх-Эрдэнээс шүүгдэгч Б.Э-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Х ХХК-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Б ургийн овогтой Б-ын Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан үргэлжилсэн үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- шүүгдэгч Х ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан “санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э-ийг долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х ХХК-ийг барилгын материалын жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000,000 (нэг зуун хорин сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Х ХХК-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,
- шүүгдэгч Б.Э-ийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Х ХХК-ийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг хуулийн этгээдийн оршин байх газрын харьяа буюу Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 12,122,750 (арван хоёр сая нэг зуун хорин хоёр мянга долоон зуун тавь) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод оруулж,
- шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэгт хамаарах шинжийг “үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан.ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол...” гэж тодорхойлжээ.
Анхан шатны шүүхээс Б.Э болон хуулийн этгээд “Х" ХХК нарыг ЭХ-ийн тусгай ангийн 18.7-р зүйлд заасан “...санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, 3 ширхэг НӨАТ-ын падааныг санхүүгийн баримт гэж тайлбарлан дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Гэтэл санхүүгийн баримт гэх ойлголт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, татвар болон санхүүгийн тайлан гаргахад хэрэглэдэг ерөнхий ойлголт байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д мөн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Сангийн сайдын 2017оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маягт, заавар батлах тухай” 347 дугаар тушаалын хавсралтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын жагсаалтанд оруулсан ба НӨАТ-ын падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж үзэхээр зохицуулагдсан.
Б.Э, Х ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна.
Харин шүүгдэгч Б. Э нь НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан барааг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан татварын нэгдсэн системд шивүүлсэн үйлдэл нь төлөх татварын хэмжээг бууруулах зорилгоор татварын хууль тогтоомж зөрчиж буй үйлдэл, НӨАТ төлөхөөс зайлсхийх нэг арга юм. Б.Э нь хуурамч 3 ширхэг НӨАТ-ын падааныг ашиглан 121.227.500 төгрөгийн орлогыг зарлага болгон мэдүүлж, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжийг хангасан байгаа боловч Б. Э, Х ХХК-ний татвар төлөхөөс зайлсхийсэн 12.122.750 төгрөг нь эрүүгийн хуульд заасан их хэмжээнд хүрэхгүй тул татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжгүй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаартай Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
5.1. Миний бие 2022 оны 5 дугаар сард Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн байцаагч Т-т өгсөн мэдүүлэгтээ хуулийн байгууллагыг төөрөгдөлд оруулахгүйн үүднээс болсон хэргийн талаар үнэн зөвөөр тайлбарлаж мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэгт: Х ХХК нь тендерт оролцох үед татварын өртэй байсан тул татварын өрийг бууруулах зорилгоор тухайн үйлдлийг хийсэн” тухайгаа тодорхой мэдүүлж, өөрийн буруутай үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээгээгүй гэх үндэслэлээр ялласан. 2023 онд хоёр удаагийн анхан шатны шүүхээс хэргийн зорилго, агуулга нь татвараас зайлсхийх зорилгоор үйлдсэн гэж үзэн хоёр удаа цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.
5.2. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт, шүүгдэгч Б.Э, Х ХХК нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: Шүүгдэгч Б.Э нь С.Б-тэй үргэлжилсэн үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж, гүйцэтгэгчээр хамтран оролцож, ХХХК-ийн ашиг сонирхлын төлөө “М” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,636,591 төгрөгийн 2 ширхэг, нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр Татварын Ерөнхий Газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12,122,750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж "Х” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьъяа Татварын хэлтэст тайлагнасан гэж дүгнэсэн байна.
Миний бие С.Б-тэй уулзаж байсан эсэх тухай мэдүүлгийг цагдаад тодорхой мэдүүлсэн байдаг. Тухайн мэдүүлэгт С.Б-тэй ямар нэг байдлаар уулзаж байгаагүй тухай тодорхой тайлбар мэдүүлгийг өгсөн. Иймд Б.Э миний бие С.Б-тэй бүлэглэсэн үйлдэл гаргаагүй гэж үзэж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгох. заалтын дагуу 121,227,500 төгрөгийн 3 ширхэг Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь зориулалтын тоног төхөөрөмжөөс гарсан тул хуурамч биш гэж үзэж байна.
5.3. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолын 1.1. НӨАТ-ын падаан нь санхүүгийн баримт мөн болох талаар: Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “санхүүгийн баримт” гэж нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журнал, туслах болон ерөнхий дэвтэр, тодруулга болон аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн холбогдох тайлан, бусад баримт бичгийг” ойлгохоор хуульчлан заажээ. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгохоор Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,3-т “анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгохоор тус тус хуульчилсан байна. Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маягт, заавар батлах тухай" 347 дугаар тушаалын хавсралтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын жагсаалтад оруулсан байна.
Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маягт, заавар батлах тухай” 347 дугаар тушаалын хавсралтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын жагсаалтад Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэх тусгайлсан маягт байхгүй байгаа бөгөөд дээрх төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр агуулсан баримт нь НХМаягт ТМ-5 буюу “Төлбөрийн баримт” гэж заасан байна. Уг баримтын тайлбарт “Төлбөрийн баримт нь бараа, ажил, үйлчилгээний төлбөр, тооцоо хийгдсэнийг нотлох анхан шатны цаасан болон цахим баримт юм. Төлбөрийн баримтад борлуулагч, худалдан авагчийг таних тэмдэг, татвар төлөгчийн дугаар, төлбөр тооцоо хийгдсэн он, сар, өдөр, бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ татварын дүнг тусгана. Төлбөрийн баримтыг цахим гарын үсэг эсхүл тусгай нууцлалын QR кодоор баталгаажуулах бөгөөд Монгол Улсын Стандарт МNS 6529:2015 “Татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын ерөнхий шаардлага”-д заасан загварын дагуу бүртгэлийн машинаар хоёр хувь үйлдэнэ” гэж тайлбарласан байна.
Анхан шатны шийтгэх тогтоолд “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан”-ыг “Санхүүгийн баримт”-ыг тодорхойлсон үндэслэл болох Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маягт, заавар батлах тухай” 347 дугаар тушаалын хавсралтад дурдагдаагүй буюу “Төлбөрийн баримт” гэх өөр нэр бүхий Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримттай адилтгаж ойлгож хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна.
Мөн 121,227,500 төгрөгийн 3 ширхэг падаан нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан №4075740415, №4077878725, №4077878311” дугаартайгаар одоог хүртэл байгаа нь хуурамч гэх ямар нэгэн үндэслэл байхгүй байна. Хэрэв хуурамч гэж үзсэн бол татварын албанаас буцаах, устгах үйл ажиллагааг хийдэг билээ.
Иймд 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаартай Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлоо дэмжиж оролцож байна. Б.Э нь тухайн үед Х ХХК-д албан ёсоор ажилладаггүй, тухайн компанийн төлөө үүрэг гүйцэтгэдэг этгээд биш байсан. Б.Э-ийн хувьд “М” ХХК-аас НӨТ-ийн 3 ширхэг баримтыг авсан гэдгээ хэлж байгаа. Үүнийг өөрийнхөө ашиг сонирхлын төлөө тухайн компанид бараа нийлүүлдэг, мөнгө нийлүүлсэн учраас ийм үйлдлийг хийх болсон гэж тайлбарладаг.
НӨАТ-ийн падаан бол санхүүгийн баримт биш юм. НӨАТ-ын баримт гэдэг нь татвартай бараа бүтээгдэхүүн худалдаж авсныг илэрхийлдэг. НӨАТ-ын баримтыг санхүүгийн баримт гэж тодорхойлсон ойлголт байхгүй. НӨАТ-ын падаан нь ганцхан удаа гардаг. Үүгээр төлбөр тооцоо хийдэггүй, он сар, өдөр нь тухайн цаг өдөртэйгөө гардаг, дахин гүйлгээнд ордоггүй. Үүнийг төлбөрийн хэрэгсэл гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Э-ийг яллаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Х ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч буюу гүйцэтгэх захирал Д.Г-гийн хувьд, эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдах үеэс тухайн НӨАТ-ын падаан хуурамч байсан, компанийн төлөө Б.Э НӨАТ-ийн баримтыг ашигласан гэдгийг мэдсэн. Энэ хэрэг 3 дахь удаагаа шийдэгдээд, 3 дахь удаагаа давж заалдах гомдол гаргаж байгаа. Д.Г-гийн хувьд өөрөө тайлбарлахдаа “Тухайн үед орон нутгийн цаг үе хэцүү, цар тахал гарсан байсан, хил хаачихсан, гаднаас худалдан авалт хийх боломжгүй учраас бараагаа урьдчилаад татсан нөөцтэй жижиг компаниуд буюу 100 айлын иргэдийн гар дээрээс худалдаа хийж, татвараа тайлагнахын тулд НӨАТ-ын баримтыг “М” ХХК-аас зөвлөгөө авах журмаар авсан талаар ярьдаг.
1-рт, Нийгмийн хор аюул нь бага байгаа. Учир нь хохирлын хэмжээ 12,122,750 төгрөг, татвар бууруулах зорилгоор уг баримтыг авсан байдаг. Тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго нь төлөх татварын хэмжээг бууруулах зорилготой байсан. НӨАТ-ын баримт гэдэг бол татвартай холбоотой юм.
2-рт, Энэ хэрэгт зөвхөн Х ХХК болон Б.Э холбогдоогүй. Анхны цагаатгах тогтоолд Д.Энх-Эрдэнэ прокурор эсэргүүцэл бичсэн байдаг. Энэ хэрэг нь 200200515140150 дугаартай эрүүгийн хэргээс тусгаарлагдаад ирсэн хэрэг байгаа. Д.Эрдэнэ-Эрдэнэ прокурор 5 өөр шийтгэх тогтоолыг эсэргүүцэлдээ хавсаргаж ирүүлсэн байдаг. Бид Эрүүгийн хуульд шинээр орсон гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар жишиг тогтоох зорилгоор судалдаг. Тийм учраас ижил төстэй хэргийг яаж шийдэж байна гэдгийг Улсын дээд шүүхийн шийдвэрүүд болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хардаг. Гэтэл дээрх тогтоолуудаас харахад, “М” ХХК-аас Б.Э-тэй адил НӨАТ-ын баримт авсан, ашиг сонирхол, үйлдлээрээ нэгдсэн хүмүүсийг энэ гэмт хэргээр шийтгэсэн байсан, харин компаниудыг гэмт хэрэгт яллагдагчаар татаагүй байна лээ. Эдгээр хэрэг нь Сүхбаатар дүүрэгт 1, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт 2, Архангай аймгийн шүүхэд 1 хэрэг шийдвэрлэсэн. Үүнд, Б.Э-тэй адил үйлдэлтэй этгээдүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татагдаж, бүгдээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлсэн байсан.
Гэтэл прокуророос зөвхөн Увс аймгийн Х ХХК-ийг Б.Э-тэй хамтад нь яллагдагчаар татсан бөгөөд хуулийн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс 120,000,000 төгрөгөөр торгож, Х ХХК-ийн барилгын материалын жижиглэн худалдааны үйл ажиллагааг 1 жилийн хугацаагаар зогсоосон.
Шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Үйлдлээрээ нэгдээд, бүлэглэн үйлдэж байгаа бүх компани болон “М” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, хуулийн этгээдээр таталгүйгээр зөвхөн С.Б-тэйд ял оногдуулж торгосон байдаг. Х ХХК нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулаад, татвараа Увс аймагт төлдөг. Энэ компанийн хувьд урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-гийн хувьд өөрийнх нь нэрийн өмнөөс Б.Э нь С.Б-тэй бүлэглээд хуурамч НӨАТ-ын баримт авч татвараа тайлагнасан болохыг мэдэхгүйгээр тухайн үед гарын үсэг зурсан байдаг. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан болохоор ач холбогдол өгөөгүй байгаа юм. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх ёсгүй. Тэгэхээр бусад шүүхүүдийн шийдвэрийг жишиг болгож харж үзнэ үү гэдгийг нэмж тайлбарламаар байна.
Б.Э-ийн үйлдлийн нийгмийн хор аюул арилсан, учруулсан хохирлын хэмжээ нь бага бөгөөд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг одоо нийгмийн хор аюул нь арилчихсан байгаа. Гэтэл их төлбөртэй, асуудал ихтэй гэмт хэргүүд байгаа. Хэрэв энэ гэмт хэргийг цагаатгаж болдоггүй юм бол Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д зааснаар, хуулийн этгээдэд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой байгаа.
Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч нарыг цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.
7. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн боловч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр миний бие анхан шатны шүүх хуралд улсын яллагчаар оролцсон.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдолтой танилцсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт нь санхүүгийн баримт болох нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, холбогдох хуульд зааснаар тогтоогдсон. Х ХХК болон шүүгдэгч Б.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан. Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан байна. Хэрэв их хэмжээний хохирол буюу 50,000,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан бол давхар зүйлчлэгдэх гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан их хэмжээний хохиролд хүрээгүй тул хохирлын хэмжээгээрээ энэ гэмт хэргийн шинжгүй, зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар 1 аж ахуйн нэгж, 1 иргэн яллагдагчаар татагдсан. Санхүүгийн баримт хуурамч биш гэх зүйл яриад байна. “М” ХХК-аас шүүгдэгч Б.Э НӨАТ-ын баримтыг гаргуулж авахдаа 120 гаруй сая төгрөгийн ямар нэгэн худалдан авалт хийгээгүй байсан. Бодит худалдан авалт хийсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл 120 гаруй сая төгрөгийн худалдан авалт хийсэн бол НӨАТ-ийн баримт авах ёстой. Гэхдээ хуурамч падаан гаргаж өгсөн этгээддээ 5-10 хувьд ногдох мөнгийг өгч байж, 12,000,000 төгрөгийн НӨАТ-ын баримт гаргуулж авсан гэдгийг хэлмээр байна.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Э болон Х ХХК-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийг шийтгэх тогтоолд зөв тайлбарлан хэрэглэсэн. Ийм учраас шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас хүчингүй болгох, шүүгдэгч нарыг цагаатгах боломжгүй юм. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгч бас ойлгож байгаа юм байна гэдгийг сая давж заалдсан гомдлоо тайлбарлаж байгаагаас нь харлаа.
Иймд шүүгдэгч Б.Э болон өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлт, тайлбарыг гаргаж байна” гэв.
8. Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай өмгөөлөгч сая тодорхой хэллээ. 1-рт, Би С.Б-тэй гэх хүнтэй анх гэрчийн мэдүүлэг өгөхөөр цагдаагийн байгууллагад очихдоо тааралдаж байсан, түүнээс өмнө таарч уулзаж байгаагүй. Тиймээс би тухайн хүнтэй бүлэглэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй юм.
2-рт, намайг хэргээ хүлээгээгүй гэх үндэслэлээр торгуулийг өндөр оногдуулж, ялласан байгаа. Гэтэл анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдлээ хуулийн байгууллагыг төөрөгдөлд оруулахгүй байхаар тодорхой тайлбарласан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан миний гэрчээр өгсөн мэдүүлэгт тухайн үед яагаад ийм зүйл хийсэн, зорилго юу байсан, ямар үр дүнд хүрэх байсан талаар хэлсэн, ямар нэгэн байдлаар нуугаагүй. Дараа нь яллагдагчаар татагдаж, мэдүүлэг өгөхдөө бас нуугаагүй. Би прокурорын хэлж байгаа шиг үйлдлээ нуугаагүй, гэм буруугаа хүлээгээгүй биш хүлээж байсан. Хамгийн гол нь татвараас зайлсхийх зорилгоор хийсэн болохоо тодорхой тайлбарлаж байсан. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдгийг Сангийн сайдын баталсан журмын дагуу харахаар төлбөрийн баримт гэсэн нэртэй байгаа.
Гэтэл тухайн баримт нь цахим системээс гардаг ба цахим системд шивдэг үйлдэл хийдэг хүн буюу “М” ХХК-ийн С.Б-тэй энэ үйлдлийг хийсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэх үндсэн ойлголт нь өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авсныг илэрхийлэх баримт. Үүнийг илэрхийлэхдээ тухайн он сар өдөр, мөнгөн дүн агуулсан, дахин давтагдашгүй QR код, дахин давтагдашгүй баримтын дугаартай баримт байгаа юм. Татвартай холбоотой баримтыг санхүүгийн баримт гэж үзээд байвал магадгүй дэлгүүрээс гарч байгаа бүх баримт, бүх хүн ийм нөхцөл байдал руу орохоор байна. Хүн бүр ямар нэгэн зорилгоор ашигладаг байж болно. Гэтэл яг тухайн баримтыг хуурамч гэж үзвэл ямар зорилгоор хэрэглэж байгааг ярихгүй байгаа. Д.Энх-Эрдэнэ прокурорын 3 удаагийн яллах дүгнэлтийн эхний тайлбар дээр татвараас зайлсхийх зорилгоор гэж тайлбарласан байдаг. Сүүлдээ санхүүгийн баримт учраас ашигласан, авч явсан, бүлэглэсэн гээд оруулаад байдаг. Хэрэв татвараас зайлсхийг үйлдэл биш бол санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гээд яллах дүгнэлтдээ оруулах байсан юм. Өмгөөлөгчийн хэлсэнчлэн, нийгмийн хор уршиг нь арилчихсан, хор уршгийн нөлөөлөл багатай, 12,122,750 төгрөг бол нэлээн багадаа орохоор хэмжээний байхад Х ХХК-ийг 120,000,000 төгрөг, намайг 7,000,000 төгрөгөөр торгож, мөн олсон орлогыг нэмээд нийтдээ 130- 140 сая төгрөгийн асуудлыг үүсгээд байна. Мэдээж хохирлыг төлөх нь зүйтэй, үүнтэй маргахгүй. Гэтэл хохирлыг хэд дахин нэмж төлүүлэх гээд байдаг.
Өмнөх анхан шатны шүүх хурал дээр Сонгинохайрхан дүүргийн татварын албанаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон Б.Э гэх хүн тухайн баримт нь одоо цахимд байгаа талаар хэлсэн. Татварын систем хөгжөөд хэрэв хуурамч нь тогтоогдсон бол буцаагаад устгадаг, устгахдаа 2 талаасаа буюу худалдсан, худалдан авсан талууд харилцан устгах үйлдэл хийдэг болчихсон. Энэ үйлдэл 2020 оноос хийгддэг болсон. Гэтэл татварын албанаас хуурамч биш гэх тодорхойлолт өгөхгүйгээр өнөөдрийг хүрсэн байна. Одоо болтол цахимаар ороод үзвэл тухайн баримт дугаартайгаа байгаа. Би дугаарыг гомдол дээрээ бичсэн. 40757, 40778 гэх дугаартай падаанууд байгаа юм. Татварын алба систем дээр байгаа бүх баримтыг аваад үнэн худлыг нь ялгавал хэдэн хувь нь хуурамч болох вэ?. Үнэхээр хуурамч бол устгаад манай компаниар татвар дахин төлүүлмээр байна. Үүнийг татварын алба нь хуурамч мөн гэж устгуулаагүйд гайхаад байгаа, одоо 5 дахь жил рүү ороод явж байна. Татвартай бараа бүтээгдэхүүн авсан тухай илэрхийлж байгаа баримтыг санхүүгийн баримт гээд үзээд байвал газар хэвтэж байгаа баримтыг уншуулсан хүн хуурамч баримт үйлдээд байна шүү дээ” гэв.
9. Шүүгдэгч Х ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юуны өмнө би өөрийнхөө компанийг танилцуулъя. Х ХХК нь 2011 онд Увс аймагт байгуулагдсан, гэр бүлийн компани байгаа. Манайх гэр бүлээрээ эрчим хүчний салбарынхан байдаг, тасралтгүй хөгжиж байгаа. Улс эх орондоо бүтээн байгуулагч компани бөгөөд эрчим хүчний 10638035-ын өндөр хүчний шугамуудыг босгодог. Одоогийн байдлаар 16 залуу гэр бүлийг Монгол улсдаа ажиллуулж амьдруулж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэр бүлийн тогтвортой амьдралд нөлөөлж байдаг компани юм. Манай компани 2011 оноос хойш хөгжөөд өргөжөөд явж байгаа. 2021 онд аймагтаа 30,000,000 төгрөг, 2022 онд 45,000,000 төгрөг, 2023 онд 98,000,000 төгрөгийн татвар төлөөд Увс аймгийн Татварын газраас “Талархал” ирүүлсэн байдаг. Нийгмийн даатгалд 30-аад сая төгрөгийг төлдөг. 2019, 2020 онд хил, гааль хаагдсан. Тухайн үед худалдан авалт хийсэн бөгөөд үйл ажиллагаа гэрээний дагуу явагддаг. Бага хэмжээний ажил олоод ажлаа хийлгэж амьдрахын тулд манайх агаарын шугамын тоног төхөөрөмжүүдийг худалдаж авч нөөцөлсөн юм. Улмаар “М” ХХК-аас худалдан авалт хийсэн байна лээ. НӨАТ-ын баримт нь “М” ХХК-ийн нэр дээр төлбөр нь бичигдсэн байдаг юм байна.
2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор манай компанид оногдуулсан шийтгэлийг би үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь 2019, 2020 онд “М” ХХК үйл ажиллагаа явуулдаг эсэхийг би мэдэхгүй байсан, гэрээнд гарын үсэг зурсан. 2021 онд цагдаагаас дуудахад би энэ асуудлыг мэдсэн. Үүнийг зөв шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд татвараас зайлсхийсэн зүйл байхгүй. Манайх компанид тухайн үед нягтлан байхгүй тул хүн гуйгаад тайлангаа гаргуулж, үнэнчээр ажилласан.
2 дугаарт, Монголын 16 залуу гэр бүлийн амьдралын боломжийг хангаад явж байна. Өнөөдөр ч ажилласаар байгаа. Бид хүмүүсээс 3-5 хувийн хүүтэй мөнгө зээлж дараа ажлын гүйцэтгэлийн хөлс орж ирэхэд өрөө төлж ажилчдаа цалинжуулж ирсэн. Монгол улсын ирээдүйн тогтвортой гэр бүлийн төлөө бид өчүүхэн ч гэсэн хүч хөдөлмөрөө зориулаад явж байхад биднийг шийтгэхээ болиоч, үнэн зөвөөр нь асуудлыг шийдээд өгөөч гэж миний хувьд гуйж байна. Бид хуулиа мэдэхгүй. Тухайн нягтлан бодогч яагаад өөрийнхөө компанид өр, төлбөр гаргачихдаг юм. Одоо 12,000,000 төгрөгийг төлөх боломжтой байлгүй яахав. Татварын газарт төлчихсөн байгаа .
Б.Э-ийг Х ХХК-ийн эрх мэдэл бүхий этгээд байхдаа гэснийг би ойлгохгүй байна. Манай компани гэр бүлийн компани. Би 2011 онд үүсгэн байгуулсан бөгөөд гүйцэтгэх захирлаар ажилладаг” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/ 82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.Э, өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Э болон Х ХХК-д холбогдох, 2202000000464 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Б.Энх-Эрдэнээс шүүгдэгч Б.Э-ийг Н.Б-тэй бүлэглэн “М” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн, нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй, хуурамч санхүүгийн баримт 3 ширхэгийг 4.200.000 төгрөгөөр худалдан авч, Х ХХК-ийн ашиг сонирхлын төлөө, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, Х компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан үйлдэлд байнга, тогтвортой хамтран оролцсон гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт,
Х ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хэргийг 2024 оны 05 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т зааснаар,
шүүгдэгч Х ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэрэгт тогтоогдсон үйл баримтад нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1. Шүүгдэгч Б.Э нь “Х ” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө “М” ХХК-ийн захирал Н.Б гэгчтэй бүлэглэн, тус компаниас ямар нэг худалдан авалт хийгээгүй атлаа 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн, нийт 121,227,500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй хуурамч 3 ширхэг санхүүгийн баримт /НӨАТ-ын падаан/-ыг 4.200.000 төгрөгөөр худалдан авч, уг баримтуудыг ашиглан Х компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э /СХД-ийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч / -ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: М ХХК-ийн 2017 оноос 2021 оны 3 сарын 31-ний өдрийн хоорондох үйл ажиллагааны НӨАТ-т хэсэгчилсэн шалгалт хийсэн юм. Тус компани нь энэ хугацаанд 1.150.282.272.83 төгрөгийн борлуулалт хийсэн байсан, үүнээс зөрчилтэй байж болзошгүй 8 аж ахуйн нэгжид 762.814.873.00 төгрөгийн борлуулалт хийсэн байсан, үүний нэг Х / 4007034/ ХХК нь 2019 оны 12 сарын НӨАТ-ын тайлангаар 46.590.909.00 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 2 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 74.636.591.00 төгрөгийн 2 ширхэг, нийт 121,227,500.00 төгрөгийн 3 ширхэг падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 12.122.750.00 төгрөгөөр бууруулсан зөрчил илэрсэн учир үүний дагуу байцаагч дүгнэлт бичсэн. Эрүүгийн хэрэг үүсгэн хянан шалгаж тогтоогдсон. Х ХХК-ийн “М” ХХК-аас борлуулалт хийсэн гэх 2019, 2020 оны татварын тайланг 2023 онд засах боломжгүй байдаг. Учир нь, тайлант оны дараагийн жил нь засвар хийх боломжтой байдаг.
НӨАТ-ын падаан нь санхүүгийн баримт юм. Худалдан авалт хийсний үндсэн дээр нэмэгдсэн өртгийн баримтыг нь цахим санд шивэх ёстой. Гэтэл ямар нэг борлуулалт хийгдээгүй байхад худалдан авалт хийсэн мэтээр НӨАТ-ын баримт гаргаж байгаа нь зөрчил. “М” ХХК нь 7-8 аж ахуй нэгжид хуурамчаар НӨАТ-ын баримт шивсэн болох нь тогтоогдсон. Тухайн аж ахуй нэгжийн хувьд борлуулалт хийгдээгүй байхад хий бичилт хийж өгсөн нь зөрчил мөн. Х ХХК нь 12,122,750 төгрөгийн НӨАТ-ыг төлсөн байгаа. Одоо нэхэмжилж байгаа мөнгө байхгүй” гэх мэдүүлэг/ хх-ийн 10-14-р тал/,
- Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “М” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх: “...Х(4007034) ХХК нь 2019 оны 12 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 46,590,909.00 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сарын НӨАТ-ын тайлангаар 74,636,591.00 төгрөгийн 2 ширхэг, нийт 121,227,500.00 төгрөгийн 3 ширхэг падааныг худалдан авалтаар тайлагнаж улсын төсөвт төлбөл зохих татвараа 12,122,750.00 төгрөгөөр бууруулж тайлагнасан байна. Х” (4007034) ХХК нь Төрийн албаны 0ир5:/Ла15.т1а.тп/ гэх мэдээллийн баазад /МаягтТБ-01/, Увс аймгийн татварын хэлтэст 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татвар төлөгчөөр бүртгүүлсэн, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн мэдээлэлтэй байна” гэх танилцуулга, түүний хавсралт (I хавтаст хэргийн 100-108 дахь тал),
- Татварын удирдлагын нэгдсэн системд үзлэг хийсэн: “М” ХХК нь Х ХХК-д 2019 оны 12 дугаар сард 51,250,000 төгрөгийн борлуулалт хийж 4,659,909 төгрөгийн НӨАТ суутгаж, 46,590,909.00 төгрөгийн 1 ширхэг падаан, 2020 оны 02 дугаар сард 43,150,150 төгрөгийн борлуулалт хийж 3,922,741 төгрөгийн НӨАТ суутгаж, 39,227,409.00 төгрөгийн 1 ширхэг падаан, мөн 02 дугаар сард 38,950,100 төгрөгийн борлуулалт хийж 3,540,918 төгрөгийн НӨАТ суутгаж, 35,409,181.82 төгрөгийн 1 ширхэг, НӨАТ-ын тайлангаар нийт 121,227,500.00 төгрөгийн 3 ширхэг падааныг Татварын удирдлагын нэгдсэн системд худалдан авалтаар тайлагнасан байна” гэх тэмдэглэл (I хавтаст хэргийн 113 дахь тал),
- гэрч А.М /ТЕГ-ын хяналт шалгалт, арга зүйн газрын улсын байцаагч ажилтай/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Борлуулалт, худалдан авалт хийж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд нь цахим төлбөрийн баримтын системд НӨАТ-ын и-баримтыг шивж, санд оруулж байгаа үйлдлийг санхүүгийн баримт үйлдэж байгаа гэж үзнэ. Цахим төлбөрийн баримтын системд борлуулагч тал худалдан борлуулсан талаараа бүртгэж, худалдан авагч, борлуулагч хоёр тал хоёул татварын байгууллагад худалдан авалт хийсэн, борлуулалт хийсэн талаараа тайлагнадаг. НӨАТ-ийн и-баримт нь цахим төлбөрийн баримт мөн болох нь НӨАТ-ын тухай хуулийн 4.1.13-т заасан тодорхойлолтод тусгагдсан байгаа” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 21-22 дахь тал),
-гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Х ХХК нь 2011 онд цахилгааны угсралтын чиглэлээр Д.Г нь үүсгэн байгуулж байсан. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш 2019 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2019 оноос хойш эхэлж, цахилгааны угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нийт 8 ажилтантай. Би тус компанид цахилгааны угсралтын ажлыг хариуцдаг, ээж Д.Г үйл ажиллагаанд нь оролцдоггүй, ээжийн нийгмийн даатгал тус ХХК-аас төлөгддөг.
Х ХХК нь 2019, 2020 онуудад “М" ХХК-аас бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаагүй, мөн ажил үйлчилгээ ч авч байгаагүй. Манай компанийн санхүүтэй холбоотой асуудлыг Б.Э хариуцдаг учир тэр л мэдэж байгаа. Манай ээжийг цагдаагаас дуудсан цагаас эхэлж, энэ НӨАТ-тай холбоотой асуудлыг мэдэж эхэлсэн. Э-ээс энэ талаар асуухад НӨАТ-ын падаан шивүүлчихсэн гэж хэлж байсан.
Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г боловч Э бид 2 2019 оноос эхлэн үйл ажиллагааг хариуцан ажилласан. Миний зүгээс цахилгааны угсралтын ажлыг хариуцаж, хийгдэх ажил дээр хяналт тавих, гүйцэтгэлийг хянах, ажил олох зэргийг хариуцдаг, Б.Э болохоор санхүүг хариуцаж үйл ажиллагаанд оролцохоор тохирч, ашгийн төлөө хамтран ажиллаж байгаа.
Б.Э нь надад 1,200,000 төгрөгийг Х гэх хүний данс уруу шилжүүлээрэй гэж хэлээд дансны дугаар өгсний дагуу би уг мөнгийг 2020 оны 03 сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Ямар зорилгоор мөнгө шилжүүлж байгааг би мэдээгүй. Би сүүлд цагдаагийн газарт очоод НӨАТ-ын хуурамч баримт үйлдсэн асуудлын талаар мэдсэн. Компанийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан хүн нь Б.Э учраас сайн мэднэ” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 77-78, 81-82 дахь тал, II хавтаст хэргийн 43-44 дэх тал),
- гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019-2020 онд Б.Э “УБЦТС” ТӨХК-д Зүүн түгээх төвийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхад нь би ажил төрлийн хамаарлаар танилцаж байсан. Б.Э надаас “тендерт орох гэсэн юм, сайн санхүүгийн зөвлөгөө өгөх хүн байна уу” гэж асуухаар нь би “манай аав мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй хүн байдаг, би аавдаа хэлье, тэгээд чи аавтай өөрөө утсаар ярина уу, эсхүл уулзана уу, учраа олоорой” гэж хэлсэн. 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр миний дансанд Х Б ,үнэ, А Б гэсэн утгаар 1,200,000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэ мөнгийг аав Б ашигласан байх. Тэр үед аав миний дансыг ашиглаж байсан. Миний хувьд Э, Б нарыг хооронд нь танилцуулж холбож өгсөн, бусдаар би ямар нэгэн оролцоо байхгүй, Э, аав Б нар хоорондоо ямар ажил хийсэн, юу гэж ярьсан талаар нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 86-90, 93-94 дэх тал),
- гэрч Б.А-гийн Төрийн банкны 104700025721 дугаар данснаас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б.Х-ийн Хаан банкны 0000000000 дугаар дансанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт (II хавтаст хэргийн 45 дахь тал),
- прокурорын тогтоолоор тусгаарласан 2102005140150 дугаартай хэргийн яллагдагч С.Б-нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Э нь манай хүү Б.Х-ийн найз гэж анх надтай утсаар ярьж, танилцаж байсан, нэг л удаа уулзаж байсан. НӨАТ-ын падааныг 1-2 хувь гэж тооцож авсан. Б.Э-ээс 3,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын сүүлээр байх, Жуковын автобусны буудал дээр авч байсан. Учир нь манай гэр Жуковт байдаг. 1,200,000 төгрөгийг хүү Б.Х-ийн дансаар авч байсан. Дансаар 1,200,000 төгрөг, бэлэн 3,000,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөг авсан. Дээрх мөнгөнүүдийг Б.Э надад ямар учиртай өгсөн бэ гэхээр “М” ХХК-аас Х ХХК-д НӨАТ-ын хуурамч падаан шивж өгсний төлбөр тооцоо гэхэд болно. Анх төлбөрийг зөвхөн НӨАТ-ын 1-2 хувь гэж ярьж байсны дагуу өгсөн” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 39-40 дэх тал),
- Х ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (I хавтаст хэргийн 216-231 дэх тал),
- шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би Хаш-Эрдэнээр дамжуулан С.Б-тэй утсаар ярьж байсан. С.Б-ийн “М” ХХК-аас 121,227,500.00 төгрөгийн 3 ширхэг падаан шивүүлж 12.122.750.00 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн байгаа. 12,122,750.00 төгрөгийн буцаалтыг хийгээгүй, хуулийн байгууллагаас шийдвэр гаргахыг хүлээж байсан юм. Энэ төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө төлж, улсыг хохиролгүй болгоно. НӨАТ-ын падааны шивэлтийн төлбөр гээд 4,200,000 төгрөгийг хувааж дансаар, бэлнээр өгсөн. С.Б-тэй НӨАТ-ын хуурамч падаан шивүүлэн авахдаа төлбөр мөнгийг тохироогүй, би 1-2 хувиар нь тооцоод өгье гэж бодож өгсөн. Тэрнээс үнийн дүнгийн тэдэн хувь энэ тэр гэж С.Б-тэй ярьж тохирсон зүйл огт байхгүй. Би Б.А-д энэ хүний данс руу 1,200,000 төгрөгийг шилжүүлээрэй гэж хэлсэн нь үнэн. Б.А харин хэн рүү яагаад мөнгө өгч байгаа талаар мэдээгүй, би ч хэлээгүй. Дээрх шилжүүлсэн 1,200,000 төгрөг бол Б-нийн “М” ХХК-аас НӨАТ-ын падаан шивүүлэн авсан төлбөр гэсэн утгаар С.Б-ийнхүү болох Б.Х-ийн данс руу шилжүүлсэн байгаа. Тухайн үед С.Б-тэй нь хүүгийнхээ дансыг ашиглаж байгаа гэж хэлсэн. Харин бэлэн 3,000,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сард байх байх, Жуковын автобусны буудал дээр уулзаад өгсөн. Баярлалаа гэж хэлээд С.Б-тэйд бэлнээр нь өгөөд явсан. Нийтдээ 4.200.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 35-36 дахь тал),
- шүүгдэгч Х ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Х ХХК нь миний нэр дээр хэвээрээ байгаа. Компанийн хууль ёсны дагуу төлөөлж, би гарын үсэг зурдаг, би одоо ч гарын үсэг зурдаг. Улсын ямар нэгэн тэндер авах үед заавал компанийн эзэмшигч гарын үсэг зурах ёстой байдаг учир миний бие гарын үсэг зурж баталгаажуулдаг. Харин үйл ажиллагааг нь Б.Э, Б.А нар хариуцан ажилладаг. НӨАТ-ын падаан худалдан авсан талаар сүүлд цагдаагийн нь байгууллагад ирж анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө ямар учир шалтгаантай талаар нь сонсож мэдсэн. Тэрнээс өмнө нь ямар нэгэн ойлголт байхгүй. Энэ талаар санхүү, үйл ажиллагааг хариуцаж байсан Б.Э сайн мэднэ, сүүлд яагаад хуурамч НӨАТ-ын падаан авах болсон, ямар учиртай гэдгийг сонсож мэдсэн гэхэд болно” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
3.2. Шүүгдэгч Б.Э нь Х ХХК-ийн үйл ажиллагаанд оролцохдоо С.Б-ийн хамаарал бүхий “М” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46,590,909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 02 дугаар сард 74,635,591 төгрөгийн 2 ширхэг буюу 121,227,500 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон падаан бүхий 3 ширхэг хуурамч санхүүгийн баримтуудыг 4,200,000 төгрөгөөр худалдан авч, уг санхүүгийн баримтуудыг ашиглан тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг гарган, харьяа Татварын хэлтэст тайлагнасан үйлдлийг тус компанийн ашиг сонирхлын төлөө, тодруулбал, тус компанийн төлөх татварын хэмжээг бууруулах зорилгоор хийсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1-т: Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно гэж заасан байна.
Прокуророос Х ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1-т заасан хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэлүүдээс “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн” гэх шинжийг хангасан гэж дүгнэж, ялласан нь хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, шүүгдэгч Б.Э нь Х ХХК-ийг хуульд зааснаар төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш боловч тус компанийн үйл ажиллагаанд оролцдог, хамаарал бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр С.Б-тэй гэгчтэй хамтран Х ХХК нь “М” ХХК-аас ямар нэг худалдан авалт, ажил үйлчилгээ аваагүй байхад худалдан авалт, борлуулалт хийсэн мэтээр Татварын Ерөнхий Газрын цахим мэдээллийн системд 3 ширхэг НӨАТ-ын падаан буюу санхүүгийн баримт үүсгэн, хий бичилт хийж, уг санхүүгийн баримтуудыг ашиглан тус компанийн татварын тайланг татварын хэлтэст тайлагнаж байгаа зорилго нь тус компанийн ашиг сонирхлын төлөө буюу компанийн төлөх татварын хэмжээг бууруулах зорилгыг агуулсан нь тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Э-ийн санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэхэд хамтран оролцсон, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан үйлдэл нь Х ХХК-ийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байх тул Х ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
3.3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч Б.Э болон Х ХХК-ийн үйлдсэн гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах шатны шүүхэд гаргасан: Анхан шатны шүүхээс Б.Э болон хуулийн этгээд “Х" ХХК нарыг ЭХ-ийн тусгай ангийн 18.7-р зүйлд заасан “...санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн буюу 3 ширхэг НӨАТ-ын падааныг санхүүгийн баримт гэж тайлбарлан дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, НӨАТ-ын падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж үзэхээр зохицуулагдсан.
Б.Э, Х ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол,
- шүүгдэгч Б.Э-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан: ..би анхнаасаа хуулийн байгууллагыг төөрөгдөлд оруулахгүйн үүднээс болсон хэргийн талаар үнэн зөвөөр тайлбарлаж мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэгтээ: “Х ХХК нь тендерт оролцох үед татварын өртэй байсан тул татварын өрийг бууруулах зорилгоор тухайн үйлдлийг хийсэн” тухайгаа тодорхой мэдүүлж, өөрийн буруутай үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээгээгүй гэх үндэслэлээр ялласан. 1-рт, миний бие С.Б-тэй бүлэглэсэн үйлдэл гаргаагүй гэж үзэж байна.
2-рт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т заасны дагуу 121,227,500 төгрөгийн 3 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь зориулалтын тоног төхөөрөмжөөс гарсан тул хуурамч биш гэж үзэж байна.
3-рт, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маягт, заавар батлах тухай" 347 дугаар тушаалын хавсралтаар нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын жагсаалтад оруулсан байна.
Гэтэл анхан шатны шийтгэх тогтоолд, “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан”-ыг “Санхүүгийн баримт”-ыг тодорхойлсон үндэслэл болох Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маягт, заавар батлах тухай” 347 дугаар тушаалын хавсралтад дурдагдаагүй буюу “Төлбөрийн баримт” гэх өөр нэр бүхий Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримттай адилтгаж ойлгож хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна.
Мөн 121,227,500 төгрөгийн 3 ширхэг падаан нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан №4075740415, №4077878725, №4077878311” дугаартайгаар одоог хүртэл байгаа нь хуурамч гэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Хэрэв хуурамч гэж үзсэн бол татварын албанаас буцаах, устгах үйл ажиллагааг хийх ёстой.
Дээрх үндэслэлүүдээр 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаартай Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.1. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван наймдугаар бүлэгт “Эдийн засгийн гэмт хэрэг”-ийг хуульчилж, нийт 18 төрлийн гэмт хэргийг нэрлэн тусгасан ба Татвар төлөхөөс зайлсхийх / 18.3 дугаар зүйл/, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах /18.7 дугаар зүйл/ гэмт хэргийг тус тус дээрх бүлэгт хамааруулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд: “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол” гэж энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхойлж, хуульчилсан байна.
Хэргийн үйл баримтаар, Татварын удирдлагын нэгдсэн системд: “М” ХХК нь Х ХХК-д 2019 оны 12 дугаар сард 51,250,000 төгрөгийн борлуулалт хийж, үүнээс 4,659,909 төгрөгийн НӨАТ суутгаж, 46,590,909.00 төгрөгийн 1 ширхэг падаан, 2020 оны 02 дугаар сард 43,150,150 төгрөгийн борлуулалт хийж, үүнээс 3,922,741 төгрөгийн НӨАТ суутгаж, 39,227,409.00 төгрөгийн 1 ширхэг падаан, мөн 02 дугаар сард 38,950,100 төгрөгийн борлуулалт хийж, үүнээс 3,540,918 төгрөгийн НӨАТ суутгаж, 35,409,181.82 төгрөгийн 1 ширхэг, НӨАТ-ын тайлангаар нийт 121,227,500.00 төгрөгийн 3 ширхэг падааныг Татварын удирдлагын нэгдсэн системд худалдан авалтаар тайлагнасан нь тогтоогдсон ба нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн, уг баримтыг компанийн санхүүгийн тайланг гаргахдаа ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан ...”санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан ” гэх шинжийг хангасан байна.
Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т: “санхүүгийн баримт” гэж нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журнал, туслах болон ерөнхий дэвтэр, тодруулга болон аж ахуй нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн холбогдох тайлан, бусад баримт бичгийг хамааруулахаар,
- түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т: “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэдэгт тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хамааруулахаар тус тус хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтаар, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь санхүүгийн баримтад хамаарч байх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуульд заасан нэр томъёоны агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно”гэж заасан.
Эрүүгийн хуульд заасан Эдийн засгийн гэмт хэрэг, тэр дундаа татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэрэгтэй нийлмэл шинжтэйгээр үйлдэгдэх тохиолдол гарах бөгөөд энэ тохиолдолд гэм буруутай этгээдийн хийсэн хууль бус үйлдэл нь нэг гэмт хэргийнх нь шинжийг хангаагүй нь нөгөө гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Тухайлбал, татвар төлөх үүрэг бүхий этгээд нь татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх зорилгоор НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа, гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээгээ НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамчаар НӨАТ-ын падааныг татварын нэгдсэн системд шивүүлж, түүнийгээ ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг гарган тайлагнаж буй нь төлөх татварын хэмжээг бууруулах замаар татвар төлөхөөс зайлсхийж буй хууль бус үйлдэл бөгөөд зайлсхийсэн татварын хэмжээ нь хуульд заасан “их хэмжээ”-д хүрэхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэхээс бус хуурамч санхүүгийн баримт буюу НӨАТ-ын падаан үйлдсэн, түүнийг ашиглаж, татварын тайлан гаргасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй болно. Иймд энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй гэж дүгнэв.
5. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, шүүгдэгч Б.Э-ийг цагаатгах болон Х ХХК-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав нарын тус тус давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН