Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 126/ШШ2026/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х********** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, нарийн бичгийн дарга М.Хулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М**********, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д**********, З.Д**********нарыг оролцуулан,

Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нэхэмжлэлтэй, Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э**********, ахлах аудитор Б.Д********** нарт холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэйгээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага

Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

2.Хэргийн нөхцөл байдлын талаар товч

2.1.Х********** аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийжээ.

2.2.Санхүүгийн тайлангийн аудитаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй зардал гарган намын суудлын мөнгө гэж Х********** аймгийн **********намд 44. сая төгрөг, **********намд 36.0 сая төгрөг, бие даан нэр дэвшигч Д.Л**********-д2.0 сая төгрөг, нийт 82.0 сая төгрөгийн дэмжлэг олгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэн уг хөрөнгийг төрийн санд буцаан төвлөрүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга, нягтлан бодогч нарт хариуцуулжээ.

3.Нэхэмжлэгч Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1.Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай төлбөр тогтоосон актад орон нутгийн чиг үүрэгтэй хамаарахгүй зардал гарган намын суудлын мөнгө гэж Х********** аймгийн **********намд 44,000,000 (дөчин дөрвөн сая), **********намд 36,000,000 (Гучин зургаан сая) төгрөг, бие даагч Д.Л**********-д2,000,000 (Хоёр сая) төгрөг, нийт 82,000,000 (Наян хоёр) сая төгрөгийн дэмжлэг олгосон байна.

3.2.Дээрх зөрчил нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т Төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 25 дугаар зүйлийн 25.10 Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, хандив тусламж өгөхийг хориглоно, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 хууль тогтоомжид өөрөөр зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал дэмжлэг олгох-ыг хориглоно гэсэн заалтуудтай нийцэхгүй ... гэх үндэслэлээр төлбөрийн акт тогтоож, төлбөр тогтоосон актын биелэлтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга (Р.М**********), нягтлан бодогч (Т.Амартүвшин) хариуцуулсан.

3.3.Нэхэмжлэлийн үндэслэл: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн тухайн жилийн төсөв батлах, тодотгол батлах, гүйцэтгэл батлах онцгой бүрэн эрхтэй.

3.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус XIII хуралдааны 10 дугаар тогтоолоор аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийж, тогтоолын 6 дугаар хавсралтаар 2021 оны орон нутгийн төсөв, давсан орлого, дансны үлдэгдэл, төсөвт байгууллагын өөрийн орлогын эх үүсвэрээс аймгийн 2022 оны төсвийг нэмэгдүүлэх урсгал зардлын жагсаалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намуудад төлөөлөгчийн тоогоор олгох суудлын мөнгө олгохоор 82,000,000 (Наян хоёр сая) төгрөг баталсан.

3.5.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд Орон нутгийн чиг үүргийг тодорхойлсон бөгөөд 20.1.1-т Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, 21 дүгээр зүйлд аймгийн чиг үүрэгт аймгийн дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл, бодлого төлөвлөлт хамаарна гэж тус тус заасан.

            3.6.Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Төсөв нь Улсын болон аймаг, нийслэл, хотын жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх тайлагнахад 5.1.3-т заасан Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг баримтална.

3.7.Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3-т дээрх зарчмыг иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой хөтөлбөр, арга хэмжээг тэдгээрээр гүйцэтгүүлэх чиглэлийг баримтлах байдлаар хэрэгжүүлнэ гэж тус тус заасны дагуу аймгийн 2021 оны орон нутгийн төсөв, давсан орлого, дансны үлдэгдэл, төсөвт байгууллагын өөрийн орлогын эх үүсвэрээс 82,000,000 (Наян хоёр сая) төгрөгийг баталж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан аймгийн 2022 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний 4.2.7 дахь заалтад Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр санхүүжүүлсэн.

3.8.Төлбөрийн актад Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-т Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 хууль тогтоомжид өөрөөр зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал дэмжлэг олгох-ыг хориглоно гэсэн заалтуудтай нийцэхгүй гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

3.9.Учир нь төсвийн тодотголоор аймгийн 2021 оны орон нутгийн төсөв, давсан орлого, дансны үлдэгдэл, төсөвт байгууллагын өөрийн орлогын эх үүсвэрээс аймгийн 2022 оны төсвийг нэмэгдүүлэх урсгал зардлын жагсаалтад Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намуудад төлөөлөгчийн тоогоор олгох суудлын мөнгө дэмжлэг үзүүлэхээр баталсан буюу тус намуудад хандив болон тусламж өгөөгүй болно.

3.10.Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2-т Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлагад зарцуулахыг хориглоно гэж тусгайлан заасан байгаа нь орон нутгийн төсөв, давсан орлого, дансны үлдэгдэл, төсөвт байгууллагын өөрийн орлогын эх үүсвэрээс улс төрийн намын байгууллагад дэмжлэг үзүүлэхийг хориглоогүй, Улс төрийн намын тухай хууль /2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/-ийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т Төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг нь намын хөрөнгөд хамаарахаар хуульчилсан байгаа нь улс төрийн намын үйл ажиллагаанд төр санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь хуулиар хориглоогүй байна.

3.11.Иймд төлбөрийн актад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 хууль тогтоомжид өөрөөр зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал дэмжлэг олгохыг хориглоно гэсэн заалтуудтай нийцэхгүй гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

3.12.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудал бүхий улс төрийн намуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2022 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөг иргэдэд сурталчлах, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан орон нутгийн чиг үүрэг Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт 21 дүгээр зүйлд заасан аймгийн чиг үүрэг аймгийн дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл, бодлого төлөвлөлт, Хурлын шийдвэрийг иргэдэд сурталчлах, цаашдын бодлого төлөвлөлтийг батлахад иргэдийн санал хүсэлтийг сонсох, аймгийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах, батлахад идэвхтэй оролцуулах, аймгийн 2022 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний 4.2.7 дахь заалтад Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 82,000,000 (Наян хоёр сая) төгрөгийн дэмжлэгийг олгосон.

3.13.Мөн Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай төлбөрийн актад Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэснийг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

3.14.Учир нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийж, 10 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар аймгийн 2021 оны орон нутгийн төсөв, давсан орлого, дансны үлдэгдэл, төсөвт байгууллагын өөрийн орлогын эх үүсвэрээс аймгийн 2022 оны төсвийг нэмэгдүүлэх урсгал зардлын жагсаалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намуудад төлөөлөгчийн тоогоор олгох суудлын мөнгө 82,000,000 (наян хоёр сая) төгрөгийг баталсны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 54 дүгээр захирамжаар Хуралд суудал авсан төлөөлөгчид тус бүрд 2,000,000 (Хоёр сая) төгрөгөөр тооцон аймгийн **********намын хороонд 44,000,000 (Дөчин дөрвөн сая) төгрөг, **********намын хороонд 36,000,000 (Гучин зургаан сая), бие даагч Д.Л**********-д2,000,000 (Хоёр сая) төгрөг, нийт 82,000,000 (Наян хоёр сая) төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан бөгөөд дээрх арга хэмжээний төлөвлөлт, зарцуулалт нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д ...батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах... гэж заасанд нийцэж байна.

3.15.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль /2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцүүлж орон нутгийн төсвөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намуудад төлөөлөгчийн тоогоор суудлын мөнгө олгосон нь хууль зөрчөөгүй болно.

3.16.Мөн Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай төлбөрийн актаар шийдвэр гаргасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Хурлын дарга, санхүүгийн дэмжлэг авсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудал бүхий улс төрийн намуудыг бус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргыг буруутай этгээдээр тогтоож, хариуцуулсан нь үндэслэлгүй буюу ажлын албаны дарга тус 82,000,000 төгрөгийг төсөвт тусган батлаагүй, зарцуулах шийдвэр гаргаагүй байтал шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан гэж үзэж түүнд төлбөрийн акт тогтоосон нь хуульд нийцэхгүй, ажлын албаны даргын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, 82,000,000 (Наян хоёр сая) төгрөг төлүүлэхээр хууль бус үйлдэл хийхийг шаардаж байна. Тус төлбөрийн актыг ажлын алба төлөх төсөв санхүүгийн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй болно.

3.17.Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д захиргааны акт гаргах хууль эрх зүйн үндэслэл байхгүй, 47.1.7-д түүний бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол захиргааны акт илт хууль бус болно гэж заасан.

3.18.Иймд Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай төлбөрийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасантай нийцэхгүй буюу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1.Тухайн төлбөрийн актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх дараах үндэслэл байна.

4.2.Нэгдүгээрт төлбөрийн актад хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр шийдвэр гаргаж санхүүгийн дэмжлэг олгохыг хориглоно гэх Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байна гэжээ. Гэвч Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн Төлөөлөгчийн Хурал өөрөө төсвөө батлах эрхтэй, төсөв боловсруулах буюу төсөв өргөн барих асуудлыг төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд, хууль тогтоомжид заасан зардлыг санхүүжүүлэх төсвийг боловсруулдаг. Ингээд бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан.

4.3.Орон нутгийн хөгжлийн сангаас бусад улс төрийн намын зардлыг санхүүжүүлэхийг хориглоно гэж, тусгайлан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулж болохгүй гэж заасан. Тийм учраас орон нутгийн хөрөнгө оруулалт, давсан орлого, дансны үлдэгдлээс улс төрийн намд санхүүгийн дэмжлэг олгосон нь хуулиар хориглоогүй зардлыг санхүүжүүлсэн гэж үзэхээр байгаа.

4.4.Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж болно, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь намын үндсэн хөрөнгөд бүртгэгдэнэ гэж заасан учраас Төрийн аудитын байгууллагаас тогтоосон акт дахь хууль тогтоомжид зааснаас бусад хэлбэрээр хандив, дэмжлэг олгохыг хориглоно гэдэг заалтад нийцэхгүй байна гэх үндэслэлийг бидний зүгээс няцааж байгаа. Тэгэхээр Төрийн аудитын байгууллага хуулийг буруу тайлбарлаж төлбөрийн акт тогтоосон.

4.5.Мөн баталсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэх үндэслэлээр төлбөрийн акт тогтоож байгаа юм. Үүнд 2022 онд орон нутгийн төсвийн тодотгол хийж батлахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай улс төрийн намд төлөөлөгчийн тоогоор олгох санхүүгийн дэмжлэгийн гээд 82,000,000 төгрөг баталсан.

4.6.Уг мөнгийг зориулалтын дагуу буюу 2 улс төрийн намаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудал авсан тоогоор 2,000,000 төгрөгөөр тооцож зориулалтаар зарцуулсан.

4.7.Иймээс Төсвийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйл, 16.5.5 дугаар зүйлүүдийг зөрчсөн буюу төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэх үндэслэл байхгүй, хуулийг буруу тайлбарласан асуудал юм гэдгээр маргаж байгаа.

4.8.Гуравдугаарт, Захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, төлбөрийн актаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад хариуцуулчихсан. Тэр хүн хэнээс 82,000,000 төгрөгийг гаргуулах юм.

4.9.Тухайн төсвийг даргаас буюу төсвийн ерөнхийлөн захирагчаас тухайн мөнгийг гаргуулах юм уу, эсвэл тухайн төсвийг улс төрийн намд санхүүгийн дэмжлэг олгохоор баталсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн үед дэмжиж гар өргөсөн төлөөлөгчийн тоогоор тооцож гаргуулах юм уу, тухайн төсвийг зарцуулах шийдвэр гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас нэхэмжилж гаргуулах юм уу, эсвэл тухайн төсвийн санхүүгийн дэмжлэг болгон авсан улс төрийн намаас гаргуулах юм уу гэдэг талаар хариуцах этгээдийг тодорхой зааж өгөлгүй огт шийдвэр гаргаж, төсөв төлөвлөөгүй, төсөв батлахад оролцоогүй, төсвийг зарцуулахад шийдвэр гаргаагүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад хариуцуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт-ийн шинжийг агуулж байна гэж миний зүгээс үзэж байна.

4.10.Дөрөвдүгээрт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаас илт хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаж байгаа. Учир нь ямар нэгэн шийдвэр гаргаагүй, төсөв батлахад оролцоогүй этгээдийг чи үүнийг буцаан төвлөрүүл, хэнээс ч хамаагүй олж ирж төвлөрүүл гэж даалгаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа.

4.11.Мөн илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж буй 1 зүйл бол бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.

4.12.Би энэ асуудлаар 1 жил орчим явж байна. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргатай уулзахад энэ төлбөрийн актыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга гээд чамд хариуцуулсан юм байна шүү дээ, чи төлөх юм байна, үүн дээр шийдвэр гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга төлнө гэсэн агуулга байхгүй байна, мөн 2 улс төрийн намын даргатай уулзахад авсан намаас нь буцаан ав гэсэн зүйлийг уг актад тусгаагүй байна, тэгэхээр үүнийг чи төлөх юм байна шүү дээ, аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчтай мөн уулзаж танилцуулахад төсвийг өргөн барьсан, батлуулсан Засаг даргыг хариуцах ёстой гэж заагаагүй байна, тэгэхээр чи төлөх юм байна гэх зэрэг асуудлууд үүсэж байна.

4.13.Мөн 2 улс төрийн намын ажлын алба дээр очиход тухайн үед намын сангаар дамжиж тухайн мөнгө орж ирсэн боловч төлөөлөгчид тойрогтоо зарцуулан 8000 гаруй иргэнд төрийн үйлчилгээ хууль тогтоомжийг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар арга хэмжээ явуулж сурталчилж хэрэгжүүлж явсан байна.

4.14.Тийм учраас Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлөх боломжгүй, хуульд заасны дагуу орон нутгийн чиг үүрэгт хамаарах зардал, арга хэмжээнүүдийг санхүүжүүлж, тойрогтоо хууль тогтоомж сурталчилж, иргэдийн санал хүсэлтийг сонсох ажиллагаа хийгдэж явсан. Тэгэхээр манай намд тухайн мөнгөтэй холбоотой мөнгө үлдээгүй гэж бодит нөхцөл байдлаа хэлсэн.

4.15.Бодит нөхцөл байдлаар тухайн мөнгийг төлөх этгээд нь тодорхойгүй, зөвхөн хариуцуулсан этгээдэд 82,000,000 төгрөгийн төлбөрийн асуудал байгаад байгаа учраас энэ нь илт хууль бус захиргааны акт юм.

4.16.Хууль тогтоомжид хандив тусламж үзүүлж болно гэх эрх нь нээлттэй байхад хууль тогтоомжид заагаагүй гэж, мөн дээр нь баталсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэж тайлбарласан гэх зэргээр хуулийг буруу тайлбарлаж төлбөрийн акт тогтоож байгаа үндэслэлийг миний зүгээс эсэргүүцэж, тус төлбөрийн актыг илт хууль бус болохын тогтоолгохыг хүсч байгаа.

4.17.Сонгуулийн үр дүнгээр эрх баригчид өөрчлөгдсөн, тухайн үед байсан төлөөлөгч нар нь одоо төлөөлөгч биш болсон, оршин сууж байсан газраасаа явсан зэрэг хүндрэлтэй байдлууд үүссэн.

4.18.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь хурлын төсвийн шууд захирагч байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зардал, төлөөлөгчийн тойрогт ажиллах зардлын тухай хурлын төсөв байна гэж, Төсвийн тухай хуульд төсвийн шууд захирагч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга байна гэж заасны дагуу, миний эрх хэмжээний асуудал байсан учраас тухайн үед энэ мөнгийг олгох асуудал нь боломжгүй юм гэсэн утгаар шийдвэр гаргахаас татгалзсан.

4.19.Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дотоод эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргаж болно гэсний дагуу захирамж гаргаж тухайн шийдвэрийг гаргаж зардлыг зарцуулсан асуудал байтал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад хариуцуулж байгаа нь Захиргааны актын илт хууль бус шинжийг агуулж байна.

4.20.Төлбөрийн актад төлөх этгээдийг тодорхой заагаагүй учраас төлөх этгээд тодорхой бус гэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т зааснаар маргаж байгаа.

4.21.Хуульд заасан баталсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэж алдаа байгаа. Гэтэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн тодотгол баталсан тогтоолд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд суудалтай улс төрийн намд төлөөлөгчийн тоогоор суудлын мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэсэн байдаг. Энэхүү баталсан төсвийн дагуу гүйлгээ хийсэн байхад зориулалт бусаар зарцуулсан гэж дүгнэсэн нь утга агуулгын хувьд илт алдаатай байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4, 47.1.5, 47.1.7-д заасан үндэслэлээр маргаж байгаа гэв.

4.22.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан төлбөрийн акт тогтоох эрх зүйн үндэслэл байгаагүй гэж маргахгүй.

4.23.Хурлын ажлын албаны төсөв нь төлөөлөгчдийн үйл ажиллагааны зардал, ажлын албаны төсвөөс бүрдэнэ гэж заасан байдаг. Улс төрийн намаар дамжуулж төлөөлөгчдийг ажиллуулах зардал нь ажлын албаны төсөвтэй хамаарч байгаа юм.

4.24.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сард батлагдсан 401 дүгээр тогтоолд төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал байна гэсэн байдаг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд төлөөлөгч тойрогтоо ажиллах, тэдгээрийн чадваржуулах арга хэмжээний зардал, түүний норматив дээд хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасан.

4.25.Тухайн тогтоолын дагуу нийслэлд 10 хүртэлх сая төгрөг, аймаг, дүүрэгт 5 хүртэлх сая төгрөг, суманд 1 хүртэлх сая төгрөгийн зардалтай байна гэсэн байдаг.

4.26.Аймагт ажиллах зардлыг төлөөлөгчийн тоогоор журмын дагуу 5 сая төгрөг олгосон. 82.0 сая төгрөгийг дараагийн төсвийн тодотголоор батлан улс төрийн намд дэмжлэг үзүүлэн түүгээр дамжуулан төрийн бодлого, чиглэлийг сурталчлах, ирэх жилийн бодлого төлөвлөлтөд иргэдээс санал авах, иргэд, сонгогчдод хурлын үйл ажиллагааг сурталчлах зэргээр ашигласан.

4.27.Улсын төсөвт цаанаасаа хуваарилагдахдаа тухайн зардлын ангилалд төсөв нь орж ирсэн юм билээ. Тухайн зардлын ангилалд зардал нь байсан учир манай байгууллагын нягтлан бодогч шийдвэрийн төсөл боловсруулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар батлуулж, би гарын үсэг зурснаар баталгаажсан. 82.0 сая төгрөг нь бусдаар гүйцэтгэх арга хэмжээний зардлын ангилал дунд байдаг.

4.28.Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны төсвийн ангилал цомхон. Байгууллагын албан хаагчдын үндсэн үйл ажиллагааны зардал, бусдаар гүйцэтгэх үйл ажиллагааны зардал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал гэж ангилагддаг.

4.29.Бусдаар гүйцэтгэх үйл ажиллагааны зардал гэдэг нь их өргөн агуулгатай, нэг талаас үзвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын улс төрийн намаар дамжуулан орон нутгийн чиг үүрэгт заасан бодлого тодорхойлох, бодлогын баримт бичиг сурталчлах, Засаг даргын үйл ажиллагааг сурталчлах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд, буцаан хууль сурталчилсан хүний тоо, үр дүн гээд 2 улс төрийн нам, 1 бие даан нэр дэвшигчээс 8000 гаран иргэнд хууль сурталчлах үйл ажиллагааны зардлыг олгосон гэсэн үг гэв.

5.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1.Нэхэмжлэлд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.4.3 дахь заалтуудад заасны дагуу Х********** аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний 4.2.7-д заасан Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, хамтын ажиллагааг өргөжүүлэх хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэжээ.

5.2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага ба бусад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй.

5.3.Гэтэл өөрсдийгөө иргэний нийгмийн байгууллага гэж тодотгон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч тус бүр сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргуулан өөрсдийн хувийн дансанд шилжүүлэн авсан нь төсвийн үр ашгийг бууруулсан, хөгжлийн бодлоготой нийцээгүй хууль, эрх зүйн үндэслэлгүй үйлдэл болсон.

5.4.Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-нь өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан Х********** аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний 4.2.7-д заасан Иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 10.000.000 сая төгрөгийг зарцуулна гэж төлөвлөсөн хэмжээнээс хэтэрсэн, дээрх мөнгийг олгохоос өмнө төлөөлөгч тус бүрд төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардал төлөөлөгч тус бүрд 5.000.000 сая төгрөг нийт 205.000.000 сая төгрөгийг олгосныг анхаарах нь зүйтэй.

5.5.Нэхэмжлэлд Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтуудад заасан хандив, тусламж, тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгоогүй улс төрийн намын үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг суудлын мөнгө хэлбэрээр олгосон, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улс төрийн намын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т заасны дагуу төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн гэжээ.

5.6.Нэхэмжпэлд дурдсан төрөөс улс төрийн намуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэг нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар зөвхөн Улсын Их Хурлын хэмжээнд, улсын төсвөөс санхүүжилтээр хийгдэх дэмжлэг байсан тул дээрх үндэслэл нь хуульд нийцэхгүй байна.

5.7.Суудлын мөнгө гэх нэршлээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч тус бүрд орон нутгийн төсвөөс мөнгө олгосон нь Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн хуулийн аль ч агуулгад нийцэхгүй байна.

5.8.Иймд тодорхой нэршлээр халхавч хийж Төсвийн болон Төрийн хэмнэлтийн хуульд заагаагүй зүйлд төсвийн хөрөнгийг зарцуулсан нь төлбөрийн акт тогтоох үндэслэл болсон.

5.9.Нэхэмжлэлийн агуулгаас харахад төлөөлөгчдөд олгосон мөнгө нь нэг бол санхүүгийн дэмжлэг болоод нэг бол суудлын мөнгө гэдэг нэршилтэй болж байгааг анхаарч үзэх шаардлагатай байна.

5.10.Ер нь хандив, тусламж, тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг, улс төрийн намын үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, суудлын мөнгө зэрэг ямар ч нэршилтэй бай зөвхөн хуульд заасан үндэслэлээр төсвийн хөрөнгийг зарцуулах үүрэг төсвийн бүх шатны захирагчид байдаг.

5.11.Нэхэмжлэлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд тодорхой заасан тул тогтоолыг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулаагүй Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг зөрчөөгүй гэсэн байна.

5.12.Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах гэдэг агуулга нь зөвхөн батлагдсан төсвийг тэр зүйлд нь зарцуулах гэдэг агуулгаар тодорхойлогдохгүй.

5.13.Өмнө дурдсанчлан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсвийн тодотголоор Төсвийн болон Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж суудлын мөнгө /дэмжлэг/ олгохоор баталсан байлаа ч хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг төсөв захирагчид байсан.

5.14.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д зааснаар төсвийн шууд захирагч нь төсвийн мөнгийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомжид заагаагүй, төсвийн эдийн засгийн ангилалд байхгүй зүйлд хөрөнгө зарцуулсан нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэл болсон.

5.15.Дээр дурдсан хууль, эрх зүйн үндэслэлүүдээс үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж, учруулсан хохирлоо эргэн төлөх үүргээс зайлсхийсэн оролдлого гэж үзэж байна.

5.16.Төрийн аудитын газраас дээрх зөрчлийг таслан зогсоож, төлбөрийн акт тогтоосноор дахин орон нутгийн төсвөөс дээрх суудлын мөнгө гэх зардалд хөрөнгө зарцуулаагүй ба тодорхой хэмжээгээр төсвийн үр ашиг гарч байгааг харгалзан үзэх нь зүйтэй.

5.17.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зарцуулсан 82.0 сая төгрөг нь бага хэмжээний төсөв биш, орон нутагт шаардлагатай бусад хөрөнгө оруулалтуудын эх үүсвэр болгон төсвийн үр ашгийг дээшлүүлж, ард иргэдийн амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэдгийг анхаарч үзнэ үү.

5.18.Төсвийг хохиролгүй болгох, цаашид төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэхэд шүүхийн үнэн бодит шийдвэр чухал нөлөөтэйг харгалзан үзэж төлбөрийн актын үйлчлэлийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1.Р.М**********ын ярьсан зүйл дээр нэмж хэлэхэд, зөвхөн надад хариуцуулчихлаа гээд байгаа юм. Төрийн аудитын байгууллагаас тогтоож буй төлбөрийн акт, албан шаардлагад Монгол Улсын ерөнхий аудиторын 2022 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан журмыг баримталдаг.

6.2.Түүн дээр тухайн байгууллага, албан тушаалтанд хариуцуулсан байдлаар тогтоодог загвар аргачлалтай. Р.М**********ад яагаад хариуцуулж байгаа гэхээр, тухайн үед Р.М********** иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга байсан учраас, мөн 82,000,000 төгрөгийн гүйлгээнд өөрөө гарын үсэг зурж, шилжүүлэг хийсэн учраас төсөв захирагчид нь хариуцуулсан.

6.3.Р.М********** 82,000,000 төгрөгийг зарцуулж болохгүй гэдгийг мэдэж байсан боловч тушаал, шийдвэр гаргалгүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийг үндэслэн 2 улс төрийн нам, 1 бие даагч руу тус тус мөнгө шилжүүлсэн байдаг.

6.4.Улс төрийн намын тухай тухайн үед буюу 2022 онд хүчин төгөлдөр байсан хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан хүчинтэй саналын тоонд үндэслэн суудлын мөнгө олгоно гэсэн байдаг. Энэ мөнгө нь зөвхөн Улсын Их Хуралд суудалтай намд олгогддог.

6.5.Гэтэл Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон нь хуулиар зөвшөөрөгдөөгүй зардал байсан учраас төлбөрийн акт гаргасан. Ийм учраас төлбөрийн актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

6.6.Бид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд биелэлтээ ирүүл, энэ актын зөрчлийг хангуулж ажилла гэдэг байдлаар л хандаж байгаа юм. Зөвхөн Р.М**********ыг төл гэж ганцхан түүн рүү чиглүүлсэн зүйл байхгүй.

6.7.Харин энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа учир өөрөө энэ хэрэгт давхар холбогдсон асуудал байгаа гэдгийг хэлмээр байна. Шүүхийг энэ өнцгөөс харах байх гэж бодож байна.

6.8.Төлөөлөгчдийг чадавхжуулах үйл ажиллагааны зардал, тойрогт ажиллах үйл ажиллагааны зардал гээд тойрогтоо тэмцээн, уралдаан болон өөр бусад ажилд зарцуулсан учир авч чадахгүй гээд байгаа шүү дээ. Энэ нь тийм ойлголт биш гэж харж байна.

6.9.Төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал гээд 41 төлөөлөгч тус бүрд 5,000,000 төгрөг нийт 205,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тухайн мөнгийг төлөөлөгчид тойрогтоо зарцуулаад дуусгасан, энэ нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн зардал.

6.10.Харин энэ 82,000,000 төгрөгийг хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн зардал дээр нэмээд тухайн 2 улс төрийн нам болон, 1 бие даан нэр дэвшигч рүү тус тус шилжүүлсэн байгаа юм.

6.11.Энэ нь тухайн зардалтай давхацсан, мөн хуульд заагдаагүй зардал учир төсөв зөрөөд зардал гараад байна.

6.12.Үүнд нэгдүгээр гарын үсэг зурж гүйлгээ хийж баталсан учир төлбөрийн акт тогтоож, тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга, нягтлан бодогч нарт хариуцуулсан асуудал байгаа юм.

6.13.Одоо манай байгууллагаас тухайн төлбөрийн актын хэрэгжилтийг одоо ажил хариуцаж байгаа албан тушаалтнаас биелүүлэхийг шаардаад явж байгаа.

            6.14.Сангийн сайдын баталсан Төсвийн эдийн засгийн зардлын ангилал гэж байгаа. Бусдаар гүйцэтгүүлэх арга хэмжээний зардлаас төлөөлөгчдийн тоогоор 2,000,000 төгрөг олгосон. Бусдаар гүйцэтгүүлэх арга хэмжээний зардал гэсэн төсвийн эдийн засгийн ангиллаар суудлын мөнгө, санхүүгийн дэмжлэг гэж олгогдсон тул төсвийн эдийн засгийн ангиллыг зөрчиж байна гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д**********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1.Нэхэмжлэгч талаас шинэ нөхцөл байдлыг гаргаж ирж байгаа нь, улс төрийн нам, улс төрч хүмүүс актын утга агуулгыг өөрөөр тайлбарлаж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М**********ад бүх бурууг тохож байгаа нөхцөл байдал байна гэж ойлголоо.

7.2.Х********** аймгийн **********намын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Г.М**********, түүний дараа н.П**********гэх хүн байсан. Одоо Х********** аймгийн Засаг даргаар ажиллаж буй Л.Т**********нь тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байж байгаад одоо **********намын дарга болсон. Энэ хүмүүс ерөнхийдөө энэ нөхцөл байдлыг мэдэж байгаа. Тухайн хүмүүс нохойд барьдаг мод шиг Р.М**********ыг чамд л хариуцуулсан юм байна гэх байдлаар хандаж байгаа нь сонин санагдаж байна. Гэхдээ энэ асуудал нь Р.М**********ыг үүрэг хариуцлагаас чөлөөлж байгаа асуудал биш гэж үзэж байна.

7.3.Эдгээр хүмүүс бүгд төсөв захиран зарцуулдаг, хууль тогтоомжийн талаар нарийн яривал биднээс илүү судалж мэдсэн байгаа. Одоо хүмүүсээр тоглоом хийж, үг үсгээс алдаа хайж өөрсдийгөө хариуцлагаас холдуулах арга хэмжээ аваад, улс төрчдийн гаргадаг сонин ааш занг гаргаж харьцаж байгаа, төрийн аудитын байгууллагын актыг үл тоож байгаа энэ асуудалд бидний зүгээс бууж өгөхгүй гэсэн байр суурьтай байна.

7.4.Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчим хэрэгжиж байгаа. Тухайн ажлын албыг эрхэлж байгаад өөр албан тушаалд шилжих, ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд тухайн хүний гүйцэтгэж байсан ажил үүргийг хүлээж авсан этгээдэд эрх, үүрэг шилждэг.

7.5.Р.М********** би 82,000,000 төгрөгийн өрөнд ороод байна гэх утгатай зүйлийг тайлбарлаж байна. Бидний зүгээс шүүхийн шийдвэрийн газарт хандахдаа тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргаар хэн ажиллаж байсан тухайн хүнд хамаатуулж хандана. Түүнээс биш Р.М**********ыг төлнө гэдэг утгаар төлбөрийн актыг үйлдээгүй.

7.6.Тухайн ажил албан тушаалд тогтоосон төлбөрийн акт байгаа. Тэгэхээр дээр дурдсан агуулгаар шүүх харж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.

7.7.Түүнээс биш Р.М**********ын тайлбарлаж байгаа шиг аймаг, орон нутагт улс төрийн өндөр эрх мэдэлтэй, улс төрийн намын албан тушаал хашиж буй хүмүүсийн шахалтаар сүүлдээ Р.М********** 82,000,000 төгрөгийн өрөнд орсон мэтээр ярьж байгаа нь буруу болов уу гэсэн байр суурьтай байна.

7.8.Бид Монгол Улсын ерөнхий аудиторын баталсан Төлбөрийн акт тогтоох тухай албан шаардлагад заасан журмын загварт заасан Төсвийн мөнгийг гарын үсэг зурж гаргасан албан тушаалтанд төлбөрийн акт тогтооно гэсний дагуу гарын үсэг зурж, тухайн мөнгөн дүнг гаргасан албан тушаалтан болон нягтлан бодогчид хариуцуулах хууль эрх зүйн зохицуулалтыг дагаж мөрдсөн.

7.9.Яаж төлүүлэх асуудал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын эрх хэмжээний асуудал болж үлдэж байгаа юм.

7.10.Суудлын мөнгийг авахдаа дэмжсэн, эсэргүүцсэн аль нь ч бай авсан байгаа шүү дээ. Гэтэл зөвхөн дэмжсэн, санал өгсөн хүмүүсээр тухайн мөнгийг нөхөн төлүүлэх нь учир дутагдалтай байна.

7.11.Тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.М********** Х********** аймгийн тэргүүлэх аудитортай уулзаж төлбөрийн акт тогтоохоор болж байгаа юм байна, үүн дээр нөхцөл байдлыг ойлгож дэмжлэг үзүүлнэ үү гэж амаар хүсэлт тавьж байсан асуудал байдаг. Тэгэхээр тухайн төлбөрийн актыг тогтоож байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мэдэхгүй байсан гэдэг нь үндэслэлгүй.

7.12.Ийм нөхцөл байдал байгаа учраас бидний зүгээс шууд хариуцах 2 этгээдэд сонсох ажиллагаа хийж төлбөрийн акт тогтоосон. Яаж төлүүлэх асуудал нь тус албан тушаалыг гүйцэтгэж, хариуцаж байгаа этгээдийн хувьд чөлөөтэй.

7.13.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар ч мөнгө гаргадаггүй, зарцуулдаггүй, тодорхой хэмжээгээр төсөв баталдаг. Төсвийн тухай хуульд зааснаар тухайн төсвийн үр дүнг шууд хариуцах чиг үүрэгтэй дарга албан тушаалтай хүмүүс гарын үсэг зурснаар мөнгөн гүйлгээ гаргадаг.

7.14.Тэгэхээр бид зарцуулсан байдлыг харгалзан шийдэх хэрэгтэй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүд болох улс төрчид буруутай шийдвэр гаргах эрхтэй эсэх нь тусдаа асуудал.

7.15.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга олон төрлийн захирамж гаргадаг, үүрэг даалгавар өгөх тухай, чиглэл өгөх тухай гэх мэт. Мөн Х********** аймгийн Засаг дарга хүртэл захирамж гаргаж чиглэл өгч, төлөвлөгөө баталж л байдаг. Бид зарим тохиолдолд үйл ажиллагааны үр дүнг шалгах байдлаар аудит гүйцэтгэхэд зарим нэг захирамж, тушаал, шийдвэр, төлбөр төлсөн арга хэмжээ хэрэгжээгүй байх тохиолдол байдаг. Тэр нь бодит нөхцөл байдалд биелэх боломжгүй үүрэг даалгавар, чиглэл өгснөөс болж хэрэгжээгүй байдаг.

7.16.Г.М********** даргын гаргасан 82.0 сая төгрөг зарцуулах тухай захирамж хэрэгжихгүй байх боломжтой байсан гэж үзэж байна. Түүн дээр Р.М********** гарын үсэг зураагүй бол тухайн мөнгө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны төсвөөс гарах боломжгүй байсан.

7.17.Р.М**********ын гарын үсэг байсан учраас тухайн мөнгийг шилжүүлэх гүйлгээ хийгдэж, төрийн сан гүйлгээг нь баталгаажуулж байгаа юм. Гүйлгээ хийгдэхэд төрийн санд захиалга очсоны дараа хамгийн түрүүнд эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурж тухайн гүйлгээг баталгаажуулсан эсэхийг шалгадаг.

   7.18.Төрийн аудитын газар тухайн мөнгийг зарцуулсан чи гэм буруутай, үүнийг чи заавал төлөх ёстой гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргад хандаагүй.

7.19.Тухайн мөнгө нь хууль бусаар зарцуулагдсан байна, үүнийг буцаан төлүүлье, энэ ажлыг та хариуцаж хийгээрэй гэдэг байдлаар төлбөрийн акт тогтоосон. Энэ нь манай байгууллагын онцлог харилцааны нэг.

7.20.Мөнгө зарцуулсан гэм буруугийн асуудал яригдсан бол тухайн асуудлыг шүүх шийдвэрлэх байсан болов уу. Бидний зүгээс хуульд заагдаагүй журмаар хууль бусаар зарцуулсан нь буруу байна гэх асуудлыг хариуцаж, мөнгө зарцуулсан хүнд төлбөрийн акт тогтоосон.

7.21.Төсөв батална гэдэг нь зарцуулах эдийн засгийн ангилалд нийцсэн байх ёстой. Жишээ нь: зардлыг ажлын албаны үндсэн үйл ажиллагааны бусдаар гүйцэтгэх арга хэмжээний зардлаас зарцуулахыг гэж н.Мөнгөнхуяг дарга захирамж гаргасан байгаа юм.

7.22.Гэтэл төсвийн тогтоолд өөр утгатай, суудлын мөнгө гэдэг агуулгаар байдаг. Бусдаар гүйцэтгүүлэх арга хэмжээний зардал гэдэг нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар авч үзвэл Жишээ нь: Шүүхийн Тамгын газар шүүхийн байранд засвар хийлгэхээр болж, тухайн засварыг хийлгэхдээ ямар нэгэн барилгын компани хөлсөлж ажиллуулж байгаа энэ тохиолдолд тухайн барилгын компани хөлс, зардал нь Шүүхийн Тамгын газрын бусдаар гүйцэтгүүлэх арга хэмжээний зардалд орж байгаа юм.

7.23.Гэтэл санхүүгийн дэмжлэгийг бусдаар гүйцэтгүүлэхээр оруулж ирж, зарцуулж байгаа нь тухайн төсөв батлагдах ёсгүй байсныг харуулж байгаа, мөн зарцуулж буй эдийн засгийн ангилалд ч таарахгүй байгаа.

7.24.Сангийн сайдын 2021 оны 190 дүгээр тушаалаар баталсан төсвийн эдийн засгийн ангиллын 21.8-д бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж гэдэг нь байгууллага, гуравдагч этгээдийн багц үйлчилгээг худалдан авахад төлөх зардлыг энэ ангилалд бүртгэнэ, тус зардлуудыг эдийн засгийн ангилал тус бүрээр хянана гэж байна.

7.25.Дараагийн асуудал бол Р.М**********ыг албан тушаалын дагуу эрхшээлдээ байлгадаг хүний хувьд гэх юм уу албан тушаалын давуу эрх мэдлээрээ доороо ажиллаж буй төрийн албан хаагчийг ийм байдалд оруулж улс төрчид төсвийн хөрөнгийг зарцуулдаг практик үүссэн байна.

7.26.Шүүхээс гарсан шийдвэр өөрт нь ямар нэгэн давуу талтай байдлаар гарсан тохиолдолд улс төрчид түүнийг ашигладаг гэдэг зарчим тогтсон гэж бидний зүгээс үзэж байгаа.

7.27.Р.М********** намайг энэ хүмүүс ингэж түлхэж байна гэж хэллээ. Албан тушаалын эрх мэдлээрээ тухайн хүнийг ямар нэгэн байдлаар хавчин гадуурхах нөхцөл байдал үүсэх боломжтой гэдэг ойлголтыг авлаа. Тэгэхээр энэ асуудлыг хуулийн хүрээнд, үнэн зөвөөр шийдвэр гарах байх гэж найдаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

8.Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нэхэмжлэлтэй Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай төлбөрийн актыг илт хууль бус болгуулах тухай шаардлага бүхий Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э**********, ахлах аудитор Б.Д********** нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үйл баримтын талаар

9.Х********** аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийжээ.

10.Улмаар Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актаар Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар Орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй зардал гарган намын суудлын мөнгө гэж Х********** аймгийн **********намд 44 000 000 төгрөг, **********намд 36 000 000 төгрөг, бие даан нэр дэвшигч Д.Л**********-д2 000 000 төгрөг, нийт 82 000 000 төгрөгийн дэмжлэг олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2. Төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, 16 дугаар зүйлийн 16.5.5 батлагдсан төвсийг зориулалтын дагуу зарцуулах, 25 дугаар зүйлийн 25.10 төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглоно гэсэн заалтуудтай нийцэхгүй гэсэн үндэслэлээр 82 000 000 төгрөгийг Х********** аймгийн төрийн санд байрших 100170000955 тоот дансанд төвлөрүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга, нягтлан бодогч нарт хариуцуулжээ.

Нэхэмжлэл гаргах эрхийн талаар

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь ... хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ... 3.1.3."нэхэмжлэл" гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан.

12.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн захиргааны хяналт шалгалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна, 3 дугаар зүйлийн 3.1-д Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,Төрийн аудитын байгууллага болон хуульд заасан эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ, 14 дүгээр зүйлийн 14.1-д Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана, 14.2-т Улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг дээд шатны улсын байцаагч хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гаргагч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно гэж тус тус заасан тул аудитад хамрагдсан шалгагдагч этгээд буюу Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба төлбөрийн актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгохоор гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэв.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар

13.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 1.3-т Төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна. Цаашид "Төлбөрийн акт" гэнэ, 9.1-д Төрийн аудитын байгууллага энэ журмын 1.2, 1.3-т заасан албан шаардлага, төлбөрийн актын талаарх хүсэлт, гомдлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хянана, 10.1-д Албан шаардлага, төлбөрийн акттай холбоотой хүсэлт, гомдол, мэдээллийг зохих журмын дагуу хянан үзэх бөгөөд илт хууль бус болон зөрчилтэй болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон бол уг албан шаардлага, төлбөрийг актыг Монгол Улсын Ерөнхий аудиторын шийдвэрээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж тус тус заасан.

14.Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг эс зөвшөөрч Х********** аймаг дахь Төрийн аудитын газраар дамжуулан Үндэсний аудитын газарт гомдол гаргасан болох нь хэргийн оролцогчдын төлөөлөгчдийн тайлбараар нотлогдож байна.

15.Х********** аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар тогтоосон төлбөрийн актын хууль зүйн үндэслэл болон холбогдох бусад баримт материалуудыг шалгаад Үндэсний аудитын газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/2436 тоот албан бичгээр ... Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж зааснаар захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн хариу өгчээ.

16.Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/572 тоот Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Төмөрхуягт хандан Үндэсний аудитын газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/2436 тоот албан бичгээр ирүүлсэн хариуг уламжилсан талаар хэргийн оролцогчид маргаагүй тул урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах боломж олгосон талаар

17.Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01/140 тоот албан бичгээр тус шүүхэд нэхэмжлэл гарган ирүүлсэн бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлэх боломжийг хоёр удаа олгожээ. Улмаар Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02/179 тоот албан бичгээр Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э**********, ахлах аудитор Б.Д********** нарт холбогдуулан Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э**********, ахлах аудитор Б.Д********** нарын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар

18.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: ... 5.1.2.хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага, 5.4-т Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 6.3.1.шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, аудит хийх ... 4.1.3."төрийн аудитын байгууллага" гэж төрийн аудит хийх чиг үүрэг бүхий Үндэсний аудитын газар, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газар, төрийн аудитын байгууллагын албан хаагчийг гэж заасан тул Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э**********, ахлах аудитор Б.Д********** нар нь өөрийн нэрийн өмнөөс захирамжилсан шийдвэр гаргах бүрэн эрхтэй захиргааны байгууллага болно.

19.Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ... 4.1.4."шалгагдагч этгээд" гэж төсвийн байгууллага, тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүргийг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд болон хуульд заасны дагуу төрийн аудит хийгдэх аливаа этгээдийг; 4.1.8."санхүүгийн тайлангийн аудит" гэж шалгагдагч этгээд санхүүгийн тайлангаа холбогдох хууль тогтоомж, стандарт, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын шаардлагад нийцүүлэн үнэн зөв, шударгаар тайлагнасан эсэхэд аудит хийж баталгаажуулахыг, 6 дугаар зүйлийн 6.3-т Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 6.3.1. шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх, 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн аудитын байгууллага төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд дараах төрлөөр аудит хийнэ: 7.1.1.санхүүгийн тайлангийн аудит  гэж заасан.

20.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д төсвийн шууд захирагч  санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх, Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ гэжээ.

21.Иймд Х********** аймаг дахь Төрийн аудитын газар хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн байна.

22.Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх тухай 10 дугаар тогтоолын 06 дугаар хавсралтын 27-д АИТХ-д суудалтай намуудад төлөөлөгчийн тоогоор олгох суудлын мөнгө 82,000.0 мянган төгрөг буюу наян хоёр сая төгрөгийг АИТХ, холбогдох зардлаас гаргуулахаар баталжээ.

23.Улмаар Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/54 дүгээр Хөрөнгө зарцуулах тухай захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намууд болон бие даан нэр дэвшигчид олгох суудлын мөнгийг **********намын 22 төлөөлөгчид 44 000 000 төгрөг, Ардын намын 18 төлөөлөгчид 36 000 000 төгрөг, бие даагч 1 төлөөлөгчид 2 000 000 төгрөг, нийт 82 000 000 төгрөгийг ажлын албаны үндсэн үйл ажиллагааны бусдаар гүйцэтгэх арга хэмжээний зардлаас зарцуулахыг Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, нягтлан бодогч нарт зөвшөөрсний дагуу мөнгийг аймгийн **********нам, **********намын дансанд болон бие даагч нэг төлөөлөгчийн дансанд шилжүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

24.Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх тухай тогтоолын 06 дугаар хавсралтын 27-д АИТХ-д суудалтай намуудад төлөөлөгчийн тоогоор олгох суудлын мөнгө 82,000.0 мянган төгрөг буюу наян хоёр сая төгрөгийг АИТХ, холбогдох зардлаас гаргуулахаар баталсныг болон Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/54 дүгээр Хөрөнгө зарцуулах тухай захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намууд болон бие даан нэр дэвшигчид олгох суудлын мөнгийг **********намын 22 төлөөлөгчид 44 000 000 төгрөг, Ардын намын 18 төлөөлөгчид 36 000 000 төгрөг, бие даагч 1 төлөөлөгчид 2 000 000 төгрөг, нийт 82 000 000 төгрөгийг ажлын албаны үндсэн үйл ажиллагааны бусдаар гүйцэтгэх арга хэмжээний зардлаас зарцуулахыг Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, нягтлан бодогч нарт зөвшөөрсөн нь хууль бус эсэхтэй бид маргаагүй гэжээ.

25.Иймд Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх тухай тогтоолын 06 дугаар хавсралтын 27 дахь хэсэг, Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/54 дүгээр Хөрөнгө зарцуулах тухай захирамжийн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.

26.Харин хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга, нягтлан бодогч нар 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 7452170 журналын дугаартай, 70105/80101/0000/210801 кодтой гүйлгээгээр **********намд 44 000 000 төгрөгийн суудлын мөнгө, 7452166 журналын дугаартай, 70105/80101/0000/210801 кодтой гүйлгээгээр **********намд 36 000 000 төгрөгийн намын суудлын мөнгө, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 7476482 журналын дугаартай, 70105/80101/0000/210801 кодтой гүйлгээгээр Лхагвасүрэнд 2 000 000 төгрөгийн төлөөлөгчийн суудлын мөнгө шилжүүлсэн нь хууль бус хэмээн маргасан тул шүүх энэ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийлээ.

27.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно, 21.3-т Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 21.1, 21.2-т заасны дагуу өгсөн албан шаардлага, тогтоосон төлбөрийн акт нь аудитын тайлангийн салшгүй хэсэг байна гэж заасан тул шалгагдагч этгээд болох Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно: 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох гэж заасныг зөрчсөний учир 82 000 000 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон нь дараах байдлаар хуульд нийцэж байна.

28.Нэхэмжлэгч талаас Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2-т Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлагад зарцуулахыг хориглоно гэж тусгайлан заасан байгаа нь орон нутгийн төсөв, давсан орлого, дансны үлдэгдэл, төсөвт байгууллагын өөрийн орлогын эх үүсвэрээс улс төрийн намын байгууллагад дэмжлэг үзүүлэхийг хориглоогүй. Улс төрийн намын тухай хууль /2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/-ийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг нь намын хөрөнгөд хамаарахаар хуульчилсан байгаа. Улс төрийн намын үйл ажиллагаанд төр санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хуулиар хориглоогүй. Иймд төлбөрийн актад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 хууль тогтоомжид өөрөөр зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал дэмжлэг олгохыг хориглоно гэсэн заалтуудтай нийцэхгүй гэж дурдсан нь үндэслэлгүй хэмээн маргажээ.

29.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

30.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх гэж заасан.

31.Энэ нь захиргааны байгууллагын аливаа шийдвэр үйл ажиллагаа хуульд үндэслэх ёстой. Захиргаа хуульд заагаагүй шийдвэр үйл ажиллагаа явуулж болохгүй гэх агуулгыг илэрхийлдэг.

32.Нийтийн эрх зүйн харилцаанд хуулиар зөвшөөрөөгүй бүхнийг хориглох эрх зүйн зарчим үйлчилдэг бол хувийн эрх зүйн харилцаанд хориглоогүй бүхнийг зөвшөөрөх зарчим үйлчилдэг.

33.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны төсвийн хөрөнгийг зарцуулж буй үйл ажиллагаа нийтийн эрх зүйн харилцаанд хамаарна.

34.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид намын суудлын мөнгө болон төлөөлөгчийн суудлын мөнгө гэсэн аливаа тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох харилцааг хуулиар зөвшөөрөөгүй байна.

35.Улс төрийн намын тухай /2005 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Намын хөрөнгөд дараахь зүйл хамаарна: 16.2.3.төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, 19 дүгээр зүйлийн 19.1-д Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ, 19.2-т Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна гэж заасан байв.

36.Өөрөөр хэлбэл Улсын Их Хуралд суудал бүхий намд төрөөс санхүүгийн дэмжлэг өгөх талаар хуульчилсан болохоос нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудал авсан намд төсвөөс мөнгөн дэмжлэг үзүүлэх талаар хуульд заагаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй юм.

37.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Улс төрийн нам, төлөөлөгчид олгосон санхүүгийн дэмжлэгийг бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардлаас зарцуулж байгаа нь эдийн засгийн ангилалдаа ч таарахгүй байгаа гэж маргасан.

38.Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бусдаар гүйцэтгэх үйл ажиллагааны зардал гэдэг нь их өргөн агуулгатай, нэг талаас үзвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба улс төрийн намаар дамжуулан орон нутгийн чиг үүрэгт заасан бодлого тодорхойлох, бодлогын баримт бичиг сурталчлах, Засаг даргын үйл ажиллагааг сурталчлах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд, буцаан хууль сурталчилсан хүний тоо, үр дүн гээд 2 улс төрийн нам, 1 бие даан нэр дэвшигчээс 8000 гаран иргэнд хууль сурталчлах үйл ажиллагааны зардлыг олгосон гэсэн үг. Тухайн мөнгийг төлөөлөгчид тойрогтоо ажиллахдаа зарцуулсан гэжээ.

Хэргийн оролцогчдын маргаж буй дээрх үндэслэлийн тухайд:

39.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна: 39.1.6.Хурлын шийдвэрийг сонгогчдодоо тайлбарлан таниулах; 39.1.8.сонгогчидтой тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан хариуг хуульд заасан хугацаанд авах; 39.1.9.үйл ажиллагаагаа жилд нэг удаа сонгогчдод тайлагнах; 39.1.10.хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг иргэдийн дунд   зохион байгуулж, тэдний  саналыг авч, нэгтгэх гэж заасан.

40.Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Хурлын төсөвт төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг тусгана. Зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар батална гэж заасан бөгөөд Засгийн газрын 2021 оны 402 дугаар тогтоолоор баталсан "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам"-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн жилийн зардал 5.0 сая төгрөг хүртэл байхаар тогтоожээ.

41.Энэхүү журамд заасны дагуу Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт 2022 оны зардалд тус бүр 5.0 сая төгрөг урьд нь олгочихсон байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй.

42.Харин энэхүү төлөөлөгчийн үйл ажиллагааны зардлаас гадна нэмж суудлын мөнгө гэх 82.0 сая төгрөг дахин олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 82.0 сая төгрөгийг төлөөлөгчид төрийн бодлого, чиглэлийг сурталчлах, иргэдээс санал авах, иргэд, сонгогчдод хурлын үйл ажиллагааг сурталчлах зэргээр ашигласан тул хууль зөрчөөгүй гэсэн агуулгатай тайлбар үндэслэлгүй юм.

43.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 82.0 сая төгрөг зарцуулах захирамж гаргасан. Тухайн шийдвэрийн дагуу ажлын албаны дарга гарын үсэг зурж зардлыг зарцуулсан. Шийдвэр гаргаагүй ажлын албаны даргаар 82.0 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль бус хэмээн тайлбарлаж байгаа.

44.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын албатай байна, 54.3-т Ажлын албаны дарга нь тухайн Хурлын нарийн бичгийн дарга байх бөгөөд орон тооны байна, 54.4-т Ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хурлын нарийн бичгийн дарга тушаал гаргана, 55 дугаар зүйлийн 55.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвтэй байх бөгөөд төсвийг Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна, 55.2-т Энэ хуулийн 55.1-д заасан төсөв нь Хурлын үйл ажиллагааны болон ажлын албаны төсвөөс бүрдэнэ,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.38."төсвийн шууд захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг, 16 дугаар зүйлийн 16.4-т Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.14.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн гэж тус тус заасан тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга хурлын үйл ажиллагааны болон ажлын албаны төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

45.Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 82.0 сая төгрөг зарцуулах захирамж гаргасан учраас төсвийг зарцуулсан. Шийдвэр гаргаагүй этгээдэд төлөхийг даалгасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

46.Хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төсвийн хөрөнгийг хуулиар зөвшөөрөөгүй зардалд зарцуулсан төсвийн шууд захирагч буюу Хурлын ажлын албаны даргын үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл алга байна.

47.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; 37.1.6.харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасан.

48.Хэдийгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Хурлын ажлын албаны даргын дээд шатны албан тушаалтан боловч доод шатны албан тушаалтан дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Харин хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлэхгүй байж, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх үүрэгтэй.

49.Тэгэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хурлын даргын захирамжаар өөрт нь хуульд нийцсэн үүрэг ногдуулсан бол биелүүлж, хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлэхгүй байх нь Хурлын ажлын албаны даргын үүрэг юм.

50.Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно: 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох гэж заасныг зөрчиж 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 7452170 журналын дугаартай, 70105/80101/0000/210801 кодтой гүйлгээгээр **********намд 44 000 000 төгрөгийн суудлын мөнгө, 7452166 журналын дугаартай, 70105/80101/0000/210801 кодтой гүйлгээгээр **********намд 36 000 000 төгрөгийн намын суудлын мөнгө, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 7476482 журналын дугаартай, 70105/80101/0000/210801 кодтой гүйлгээгээр Лхагвасүрэнд 2 000 000 төгрөгийн төлөөлөгчийн суудлын мөнгө тус тус шилжүүлсэн нь хууль бус. Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай акт үндэслэлтэй байна.

51.Нэхэмжлэгч талаас Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4, 47.1.5, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус хэмээн маргаж байгаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

52.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хуульд заасан баталсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэж алдаа байгаа. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн тодотгол баталсан тогтоолд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд суудалтай улс төрийн намд төлөөлөгчийн тоогоор суудлын мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэсэн байдаг. Энэхүү баталсан төсвийн дагуу гүйлгээ хийсэн байхад зориулалт бусаар зарцуулсан гэж дүгнэсэн нь утга агуулгын хувьд илт алдаатай байна гэж маргажээ.

53.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай гэж заасан.

54.Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актад Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй зардал гарган намын суудлын мөнгө гэж Х********** аймгийн **********намд 44 000 000 төгрөг, **********намд 36 000 000 төгрөг, бие даан нэр дэвшигч Д.Л**********-д2 000 000 төгрөг, нийт 82 000 000 төгрөгийн дэмжлэг олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах ... гэсэн заалт ...-тай нийцэхгүй зөрчил илэрлээ гэжээ.

55.Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын 27-д АИТХ-д суудалтай намуудад төлөөлөгчдийн тоогоор олгох суудлын мөнгө 82.000.0 мянган төгрөг, АИТХ, холбогдох зардал гэж заасан.

56.Хэдийгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намуудад төлөөлөгчдийн тоогоор олгох суудлын мөнгө гэсэн зориулалтаар батлагдсан төсвийг Хурлын ажлын албанаас яг тэр зориулалтаар нь зарцуулж байгаа боловч энэ нь өөрөө бүхэлдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсгийг зөрчиж байна.

57.Эрх зүйн актуудыг хүчин чадлаар нь эрэмбэлж хэрэглэдэг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь хуульд нийцэхгүй бол хуулиа баримтлан ажиллах нь төрийн албаны хууль дээдлэх зарчимд нийцнэ.

58.Иймээс Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй.

59.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Засаг даргаас буюу төсвийн ерөнхийлөн захирагчаас тухайн мөнгийг гаргуулах юм уу, тухайн төсвийг зарцуулах шийдвэр гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас нэхэмжилж гаргуулах юм уу, эсвэл тухайн төсвийн санхүүгийн дэмжлэг болгон авсан улс төрийн намаас гаргуулах юм уу гэдэг талаар хариуцах этгээдийг тодорхой зааж өгөлгүй огт шийдвэр гаргаж, төсөв төлөвлөөгүй, төсөв батлахад оролцоогүй, төсвийг зарцуулахад шийдвэр гаргаагүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад хариуцуулж байгаа тул тус акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т зааснаар захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус илт хууль шинжийг агуулж байна хэмээн маргасан.

60.Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актын биелэлтийг Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Р.М**********, нягтлан бодогч Т.Амартүвшин нарт хариуцуулжээ.

61.Өөрөөр хэлбэл захиргааны актыг гүйцэтгэх этгээд /иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга, нягтлан бодогч/ тодорхой байх тул Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т заасан шинжийг агуулахгүй байна.

62.Түүнчлэн тус актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан илт хууль бус захиргааны акт гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргасан.

63.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэдгийг захиргааны актаар эрүүгийн болон захиргааны зөрчил бүхий үйл ажиллагаа хийхийг шаардсан, өөрөөр хэлбэл хууль зөрчихийг шаардсан бол тухайн захиргааны акт илт хууль бус болно[1] гэсэн агуулгаар ойлгоно.

64.Төрийн аудитын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Төрийн аудитын байгууллага хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 82, 83 дугаар зүйлд заасан журмаар гүйцэтгэнэ гэж заасан.

65.Иймд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, хуульд заасан үндэслэлээр тогтоосон Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э**********, ахлах аудитор Б.Д********** нарын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг биелүүлэх нь шалгагдагч этгээдийн үүрэг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

66.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус шинжийг агуулж байна гэж маргасан.

67.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан тул Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг биелүүлэх үүрэг хүлээсэн Хурлын ажлын албаны дарга, нягтлан бодогч нарт хөрөнгөө буцаан шаардах эрх бий. Актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжтой байна.

68.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Хурлын ажлын албаны даргад 82.0 сая төгрөг төлөх үүргийг хүлээлгэсэн нь буруу хэмээн маргаж байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Р.М**********ыг төлнө гэдэг утгаар төлбөрийн актыг үйлдээгүй. Тухайн ажил албан тушаалтанд тогтоосон төлбөрийн акт байгаа. Актын биелэлтийг хариуцагч байгаа этгээд мөнгийг хэнээр хэрхэн төлүүлэх нь нээлттэй гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

69.Учир нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардах нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд хөрөнгө шилжүүлсэн этгээд шаардах эрхтэй байхаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан.

70.Хурлын ажлын албаны төсвөөс, эсхүл Хурлын ажлын албаны дарга, нягтлан бодогч буюу хөрөнгийг олж аваагүй этгээдээр өөрөөр нь буцаан төлүүлэх талаар төлбөрийн актад заагаагүй.

71.Харин актын биелэлтийг хариуцахыг төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарт даалгасан нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно, 21.4-т Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам, түүний хавсралт 1 /Төлбөрийн акт, албан шаардлага бэлтгэх загвар/-д тус тус нийцсэн, хууль тогтоомж зөрчөөгүй байна.

72.Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э**********, ахлах аудитор Б.Д********** нарын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай акт нь дээр өгүүлснээр хууль зүйн үндэслэлтэй, утга агуулгын илэрхий алдаагүй, хандсан этгээд болох Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга, нягтлан бодогч нар нь 82.0 сая төгрөгийг олж авсан хүн, хуулийн этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй буюу актыг бодит байдалд биелүүлэх бүрэн боломжтой, илт хууль бус биш байна.

73.Иймд Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э**********, ахлах аудитор Б.Д********** нарын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4, 47.1.5, 47.1.7-д зааснаар илт хууль бус гэж маргасныг хүлээн авах боломжгүй.

74.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э**********, ахлах аудитор Б.Д********** нарын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн агуулгаар маргахгүй гэснийг цохон тэмдэглэе.

            75.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4, 47.1.5, 47.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х********** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нэхэмжлэлтэй, Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор А.Э**********, ахлах аудитор Б.Д********** нарт холбогдох Х********** аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/А/2260439/ХӨА-2023/40/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай төлбөрийн актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ГАНЧИМЭГ