2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/03954

 

 

 

 

 

 

 

 

 

 

05 05 07 191/ШШ05/095*******

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч /хүсэлт гаргагч/: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* тоотод байрлах ******* /Регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт -н Бат-Эрдэнэ /Регистрийн дугаар: *******/-г эрэн сурвалжлуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ш.Бат-Эрдэнэ нь манай компанитай 0 оны 09 дүгээр сарын -ны өдөр Ш-БЗГ/0-6**************57 тоот барьцаатзээлийн гэээ байгуулан 1,9,000 төгрөгийг сарын .79 хувийн хүүтэйгээр, ******* сарын хугацаатайгаар, гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Хариуцагч Ш.Бат-Эрдэнэ манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Galaxy A Light Blue 18GB SM-A6BLBGSKZ загварын гар утсыг Пи Си Молл -аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Ш.Бат-Эрдэнэ нь Ш-БЗГ/0-6**************57 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 05 оны 0*******-р сарын 07-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу, 1,98,909.79 төгрөг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 787 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн УБ, БЗД *******-р хороо овоот гудамж тоот хаягаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ0*******/6876 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Ш.Бат-Эрдэнэ -г бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Ш.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, ******* -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0*******.10.9ий өдрийн 101/ШЗ0*******/6876 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 0.09.ы өдрийн Ш-БЗГ/0-6**************57 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 0.09.-ны өдрийн мэдэгдэл,

.. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 05.05.05ы өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Бат-Эрдэнэ-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба ******* нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* тоотод байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

. ******* нь овогт -н Бат-Эрдэнэ /Регистрийн дугаар: *******/-тэй 0 оны 09 сарын ы өдрийн Ш-БЗГ/0-6**************57 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 1,9,000 төгрөгийг нэг сарын ,79 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

*******. Нэхэмжлэгч нь зээлдэгч болох хариуцагч Ш.Бат-Эрдэнэ-н оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

5. ******* нь хариуцагч Ш.Бат-Эрдэнэ-н хаягийг Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, гудамж, тоот гэж тодорхойлон 1,66*******,51.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 0******* оны 10 сарын 9-ний өрийн 101/ШЗ0*******/6876 дугаар захирамжаар дурдсан хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Ш.Бат-Эрдэнэ-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, гудамж, тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар хариуцагч Ш.Бат-Эрдэнэ-г шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Баянзүрх дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргаас дурдсан хаягт Ш.Бат-Эрдэнэ нь бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлжээ. шуудан ХК-ийн шуудангийн хүргэлтээр шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд шуудангийн илгээмжийн магадлагаанд заасан хаягт ийм хүн байхгүй гэсэн тэмдэглэгээ хийгджээ.

8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ш.Бат-Эрдэнэ-г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115..1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт -н Бат-Эрдэнэ /Регистрийн дугаар: *******/-г эрэн сурвалжлуулсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Бат-Эрдэнэ-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /*******, *******/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР