| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/05631/И |
| Дугаар | 192/ШШ2025/06587 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/06587
| 2025 08 29 | 192/ШШ2025/06587 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, шүүгч Б.Баярмаа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ч д холбогдох,
19,318,389 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Ц.Ч нь ... Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар тушаалаар тус сургуулийн химийн багш Д.Э..г төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн Д.Э. нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандасны дагуу... дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Д.Э..г тус сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу тус сургуулиас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 538,937 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18,779,452 төгрөг, нийт 19,318,389 төгрөгийг Д.Эрдэнэчимэгт ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгожээ. Иймд дээрх төлбөрийг төрийн сангийн дансанд гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч нар хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, ...2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоол, ...аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .. дугаар шийдвэр, ... дугаар шийдвэр, төлбөрийн хүсэлт, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн ...мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр...аймгийн...сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас тус сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар ... химийн багшаар томилох тухай тушаал, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ... Д.Э.. ажлаас чөлөөлөх тухай тушаал,...аймгийн төрийн аудитын газраас ...г дахь төрийн аудитын газрын 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн ...дугаар албан шаардлага гаргуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь төрд учирсан хохиролд 19,318,389 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
...сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн химийн багшаар ажиллаж байсан Д.Э..г тус сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд ...дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай шийдвэр, ...аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ...дугаартай магадлал, ...шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ...дугаар тогтоолоор Д.Э...г урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон болох нь ...аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэрээр тогтоогджээ.
Улмаар дахин ... сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн химийн багш Д.Э...г тус сургуулийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд ...ь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоожээ.
Түүнчлэн Д.Э...н нөхөн олговорт 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 538,937 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18,779,452.50 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь төлбөрийн хүсэлт /хх 23-24/ тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Ц.Ч. нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар тушаалыг гаргахад гэм буруугүй болохоо баримтаар нотлоогүй байна.
7. Иргэний хуульд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож болохыг хуульчилсан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болох явдлыг гэм хор учруулсан гэж үзнэ. Энэхүү хуульд заасан нөхцөл бүрдсэнээр үүсэх үүргийг шаардахад хууль бус үйлдлийн улмаас бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд хохирол учирсан байхыг шаардана.
Хариуцагч Ц.Ч нь :::сумын ерөнхий боловсролын...сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаал, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн... дугаар тушаалаар Д.Э-г химийн багшийн ажлаас чөлөөлсөн боловч шүүхээс Д.Э..г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт төрөөс 19,318,389 төгрөгийг олгосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, эрүүл мэндэд, эд хөрөнгөд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” зааснаар гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсжээ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэний, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2 дахь хэсэгт ”Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийн төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” тус тус зааснаар Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхтэй болжээ.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардахаас гадна мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу гэм хорын эрх зүйн хүрээнд хариуцагч гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүрэгтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д ажилтан “шууд санаатай”, эсхүл “илтэд болгоомжгүй” гэм буруутай байхыг хуульчилсан бөгөөд энэ нь гэм буруугийн хэр хэмжээ хохирлыг хариуцахад шууд хамааралтай байна.
Хариуцагч Ц.Ч. нь ... сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаар тушаал, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ..дугаар тушаалаар Д.Э..г химийн багшийн ажлаас чөлөөлсөн бөгөөд ... дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай шийдвэр, ... Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн..дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн .. дугаар тогтоол болон... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Д.Э...г ажилд нь эгүүлэн тогтоожээ.
Энэхүү хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг гэм хорын харилцаан дахь хууль бус үйлдлийн гэм бурууг тогтоосон шийдвэр гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Ц.Ч нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .. дугаар тушаалаар Д.Э-ийг химийн багшийн ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээгээр ноцтой зөрчлөө тохиролцоогүй атлаа ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байхаас гадна 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажилд томилсон тушаал гаргасан боловч ажлын 3 өдрийн дараа буюу 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлжээ. Хариуцагчийн энэхүү үйлдлээс үзэхэд түүнийг химийн багш Д.Э...н хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, ажилдаа хайнга хандсан гэм буруутай гэж үзлээ.
Иймд хариуцагч Ц.Ч...с ... сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа гаргасан 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ...шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 3,072,180 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
9. Харин шүүхээс .. аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын... дүгээр сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаар тушаалтай холбоотой дүгнэлт хийх шаардлага үүсээгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх “Иргэний, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд түүнээс өмнө төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах зохицуулалт байжээ.
.. сумын ерөнхий боловсролын.дүгээр сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаар тушаалыг гаргасан үйлдэлдээ хариуцагч Ц.Ч. шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй хандсан эсэхийг шүүх тогтоох учиртай боловч нэхэмжлэгч энэ талаар баримт бүрдүүлээгүй, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс өмнөх үйлдлийн үр дагаврыг Төрийн албаны зөвлөл шаардах эрхгүй гэж үзлээ.
Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг бөгөөд тушаалыг гаргаж, ажилтанд мэдэгдсэнээр үйлдэл төгсдөг тул үйлдлийн үр дагавар болох нөхөн олговор олгосон хугацаагаар ажлаас чөлөөлсөн тушаалтай холбоотой дүгнэлт хийх боломжгүй юм.
Иймд Төрийн албаны зөвлөлд ... сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн . дугаар тушаалтай холбоотой шаардах эрх үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн үлдэх 16,246,209 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болжээ.
10. Шүүхээс Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ..тушаалын хавсралтаар батлагдсан иргэдийн төлөөлөгч Н.А..д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, эрх, үүргийг тайлбарласан боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 64,105 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ч..с 3,072,180 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж, үлдэх 16,246,209 төгрөгийн шаардлагыг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ц.Ч...с 64.105 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ
ШҮҮГЧ Б.БАЯРМАА
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА