2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/04796

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/Х-22 өөрийн байранд байрлах ******* банк ХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*******хороо,*******-6 тоот хаягт оршин суух Мартай овогт Ганхуягийн Дэлгэрмөрөн /РД:*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 17 919 818.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Г.Дэлгэрмөрөнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 919 818.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.Дэлгэрмөрөн нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 17 919 818.85 төгрөгөөс 2 590 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 15 329 818 төгрөгийг 2025 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлээд 9 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1 703 313.11 төгрөгөөр төлж барагдуулах болно. Иймд иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Дэлгэрмөрөнд холбогдох 17 919 818.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Дэлгэрмөрөн нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 17 919 818.85 төгрөгөөс 2 590 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 15 329 818 төгрөгийг 2025.06.25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1 703 313.11 төгрөгийг 9 сарын турш төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 Хариуцагч Г.Дэлгэрмөрөнгийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Дэлгэрмөрөнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17 919 818.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Дэлгэрмөрөн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 17 919 818.85 төгрөгөөс 2 590 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 15 329 818 төгрөгийг 2025.06.25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1 703 313.11 төгрөгөөр 9 сарын турш төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  247 550 төгрөгийн 50 хувь болох 123 775 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, үлдэх 50 хувь болох 123 775 төгрөгийг хариуцагч Г.Дэлгэрмөрөнгөөс гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 




 

ШҮҮГЧ                                        Д.ЭНХЦЭЦЭГ