| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/04398/И |
| Дугаар | 192/ШШ2025/05419 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/05419
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******,*******,*******,******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 131,630,772 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай М банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******,*******,******* нар нь 131,630,772 төгрөгийг 2025.06.30-2026.05.30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 10,969,231 төгрөгөөр тус тус төлж,
-үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч*******ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг,*******,*******,*******,******* тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 886,304 /816,104+70,200/ төгрөгөөс 443,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 443,152 төгрөг, хариуцагч *******,*******,*******,******* нараас 443,152 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ