| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/03918/И |
| Дугаар | 191/ШШ2025/03951 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/03951
2025 05 07 191/ШШ2025/03951
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч /хүсэлт гаргагч/: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* тоотод байрлах ******* /Регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт -н /Регистрийн дугаар: *******/-г эрэн сурвалжлуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б. нь манай компанитай 2022 оны 02 дугаар сарын 1*******-ний өдөр БЗГ/2022-30797 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан *******,000,000 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэйгээр 2******* сарын хугацаатайгаар цахилгаан барааг худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Б. зээл авснаас хойш 2025 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 7,22*******,02******* төгрөг төлөх байснаас нийт 2,280,700 төгрөг төлж *******,9*******3,32******* төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 8*******0 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зээлийн гэрээний төлөлтийн хуваарийг удаа дараа эргэн зөрчиж 8*******0 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 181/ШЗ202*******/07301 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Б. бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Б. нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Б.ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, ******* -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, итгэмжлэл, 2022.02.1*******-ний өдрийн БЗГ/2022-30797 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022.02.1*******-ний өдрийн Б.ын гаргасан баталгаа, ******* -ийн мэдэгдэл, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*******.03.25-ны өдрийн 18*******/ШЗ202*******/07301 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.05-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба ******* нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* тоотод байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. ******* нь овогт -н /Регистрийн дугаар: *******/-тай 2022 оны 02 сарын 1*******-ний өдрийн БЗГ/2022-30797 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан *******,000,000 төгрөгийг нэг сарын 2,55 хувийн хүүтэй, 2******* сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
*******. Нэхэмжлэгч нь зээлдэгч болох хариуцагч Б.-н оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
5. ******* нь хариуцагч Б.-н хаягийг дүүрэг, *******2 дугаар хороо, 2******* дүгээр гудамж, тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 3,558,2*******3.26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 202******* оны 03 сарын 25-ны өрийн 18*******/ШЗ202*******/07301 дүгээр захирамжаар дурдсан хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Б.-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, дүүрэг, *******2 дугаар хороо, 2******* дүгээр гудамж, тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар хариуцагч Б.-г шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд дүүргийн *******2 дугаар хорооны Засаг даргаас дурдсан хаягт Б. нь бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлжээ. Монгол шуудан ХК-ийн шуудангийн хүргэлтээр шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд шуудангийн илгээмжийн магадлагаанд заасан хаягт ийм хүн байхгүй гэсэн тэмдэглэгээ хийгджээ.
8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.-г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, дүүрэг, *******2 дугаар хороо, 2******* дүгээр гудамж, тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт -н /Регистрийн дугаар: *******/-г эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /*******, *******/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР