| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/03467/И |
| Дугаар | 192/ШШ2025/05682 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/05682
2025 07 04 192/ШШ2025/05682
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, *****давхарт байрлах, М ***** ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, ***** байр, **** тоотод оршин суух, Т******* овогт Б******* А******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,234,634.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.А******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 6000181239 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 22,030,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000181239 тоот Цахим зээлийн гэрээний үүргийг 90 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000181239 Цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000181239 тоот гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөрт 17,794,677.8 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,391,449.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 25,507.34 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 19,234,634.27 төгрөгийг зээлдэгч Б.А*******ээс гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М ***** ХК нь хариуцагч Б.А*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,234,634.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А******* нь нэхэмжлэлийн шаардлага 19,234,634.27 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны 1,602,886.25 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М****** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 19,234,634.27 төгрөг гаргуулахыг хариуцагч Б.А******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны 1,602,886.25 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,602,886.25 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,123.17 төгрөгийн 50 хувь болох 127,062 төгрөгийг хариуцагч Б.А*******ээс үлдэх 50 хувь буюу 127,062 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж нэхэмжлэгч М ***** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ