2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/03949

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******0******* 0 07 191/ШШ*******0*******/0949

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч /Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* *******, ******* тоот хаягт байрлах ******* /Регистрийн дугаар:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт -н /Регистрийн дугаар *******/, овогт -н /Регистрийн дугаар *******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Зээлдэгч нь манай ******* -тай *******0******* оны 07 сарын *******8-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын *******.99 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 14,00,000 төгрөгийг зээлж авсан боловч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй байна. Зээлдэгч Б. болон хамтран хариуцагч Б. нар нь *******0******* оны 04 сарын 14-ний өдрийн дүүргийн ******* дугаар хорооны засаг даргын 19 тоот тодорхойлолтоор Улаанбаатар, , *******-р хороо, орбит гудамж тоот хаягт бүртгэлтэй боловч оршин сууддаггүй болох нь нотлогдож байна. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогтой /РД:*******/ болон хамтран хариуцагч овогтой /РД:ИТО*********************0114/-г шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

*******. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

*******.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******0*******.04.*******1-ний өдрийн итгэмжлэл, ******* -н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Б.-н иргэний үнэмлэхийн хуулбар, Б.-н иргэний үнэмлэхийн лавлагаа, *******0*******.07.*******8-ны өдрийн 1066*******1*******0010 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

*******.*******. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын *******0*******.0.0-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б., Б. нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

*******. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба ******* нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* *******, ******* тоот хаягт байрладаг болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

. Нэхэмжлэгч нь хариуцагч Б., Б. нарын оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн болон барьцаааны гэрээний үүргийг шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

4. Б., Б. нар нь ******* -тай *******0******* оны 07 сарын *******8-ны өдөр 1066*******1*******0010 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулан 14,00,000 төгрөгийг сарын *******.99 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 14-8 УЕК улсын дугаартай Nissan Note-E1******* маркийн автомашиныг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 9-11/

 

. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б., Б. нараас гэрээний үүрэг шаардаж, зээлийн гэрээнд тодорхойлсон Улаанбаатар хот, дүүрэг, ******* дугаар хороо, гудамж, тоот хаягаар хандсан боловч тус хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогджээ. /хх-ийн 1*******/

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад овогт -н /Регистрийн дугаар *******/-н хаягийг Улаанбаатар хот, дүүрэг, ******* дугаар хороо, гудамж, тоот овогт -н /Регистрийн дугаар *******/-н хаягийг Завхан аймаг, сум, дугаар баг, Батсуурь дэлгэрлэн булаг гудамж, - тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

 

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн дээр дурдсан хаягаар Б., Б. нарыг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд дурдсан хаягуудад хэн аль нь бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь дүүргийн ******* дугаар хорооны Засаг дарга, Завхан аймгийн сумын дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

 

Иймд, Б., Б. нарыг нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг тэдний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй.

 

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.*******.1, 116, 1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, дүүрэг, ******* дугаар хороо, гудамж, тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт -н /Регистрийн дугаар *******/, Завхан аймаг, сум, дугаар баг, Батсуурь дэлгэрлэн булаг гудамж, - тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт -н /Регистрийн дугаар *******/ нарыг эрэн сурвалжлуулсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст, Б.ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт тус тус үүрэг болгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР