| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/06616/И |
| Дугаар | 192/ШШ2025/05312 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/05312
2025 06 18 192/ШШ2025/05312
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч********аймаг,******** хороолол,******** баг, ****** тоотод оршин суух ******** овогт *******ийн ************ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *********дүүрэг,************хороолол, **********хороо, *********** гудамж, *****дүгээр байрны ****** тоотод оршин суух**********овогт *******ын ******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 72,550,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 88,873,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********х,
хариуцагчийн өмгөөлөгч ******,
гэрч *************************
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******** би 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэн ********аас Хятад улсад үйлдвэрлэгдсэн Great Wall, ******** маркийн авто машиныг нийт 140,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөгийг *********ын Хаан банкны *********** данс руу шилжүүлж гэрээ байгуулсан юм. Тус гэрээгээр автомашины төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг нэхэмжлэгч ***************миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон.
Ингээд хариуцагч *****************аас автомашиныг аваад 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хөдөө явсан боловч ********** аймгийн ********* сум руу салдагаас 20 км орчим зайнд явж байтал тус автомашин нь гэнэт унтраад асахгүй, явахгүй болсон юм. Би тэр даруйд шууд **********ын нөхөр рүү утсаараа залгаад энэ талаар мэдэгдсэн, тэгээд дуудлагын ачигч автомашин дуудаж 1,300,000 төгрөгөөр ****** хот хүртэл ачуулж “**********” төвийн урд буулгасан. 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ****ын нөхөр **********дугаараас залгаж “********"-гаас 32 дугаар тойргийн хажууд байрлах "*********" колонкийн хажууд байрлах "Авто засварын газар"-т хүргээд өгчих гэсний дагуу ачуулж 150,000 төгрөгөөр хүргүүлж буулгасан. Мөн авто засварын газарт надаар 1,100,000 төгрөг төлүүлсэн.
Автомашиныг хариуцагч *********д хүлээлгэн өгсөн юм. Уг авто засварын газарт үзүүлэхэд редуктор нь гацсан байна гэж байсан. ********* нь надтай гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу надад эд хөрөнгийн доголдолгүй автомашин худалдах ёстой байсан боловч доголтой автомашиныг мэдсээр байж нуун дарагдуулж надад худалдсан байх тул миний бие "худалдах-худалдан авах гэрээ"-ээс татгалзаж байгаа талаараа хэлэхэд************* нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр автомашинаа ирж аваад явсан. Худалдах худалдан авах гэрээний 5.2 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь 20,000,000 төгрөгийн торгууль төлөхөөр тохиролцсон.
Иймд хариуцагч***********аас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50,000,000 төгрөг, автомашиныг ачуулж Улаанбаатар хотод ачуулж авчирсны төлбөрт төлсөн 1,300,000 төгрөг, авто засварын газарт ачуулж хүргүүлсэн 150,000 төгрөг, авто засварын хөлсөнд надаар төлүүлсэн 1,100,000 төгрөг, гэрээний 5.2-т заасны дагуу торгууль 20,000,000 төгрөг, нийт 72,550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч ************ нь нөхөр ************ын хамт автомашин машин худалдан борлуулах бизнес эрхэлдэг. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр **********ж гэх хүнтэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2024 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн *********, *********** маркийн, 3000 км-ийн гүйлттэй шинэ авто машиныг нийт 140,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, тухайн өдрөө 50,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан байдаг. Үлдэгдэл төлбөр буюу 90,000,000 төгрөгийг 07 дугаар сарын 05-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцоод тухайн гэрээ байгуулсан өдрөө буюу 06 дугаар сарын 26-ны өдрөө машины эзэмшлийг ***************д шилжүүлсэн
Ингээд 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ************нь гэрээний үлдэгдэл 90,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхгүй явсаар 07 дугаар сарын 26-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдээд, машиныг буцааж өгсөн байдаг. 21 хоногийн үүргийг гүйцэтгээгүй, 21 хоногийн хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөх тухай удаа дараа холбогдож, залгаж ярьсан байдаг.
07 дугаар сарын 12-ны өдрийн орчимд ********с ********** руу залгаад “Уран ган”-ны ойролцоох авто зогсоол дээр машин хөдөөгөөс эвдрээд ирчихсэн байна гэдэг байдлаар утсаар ярьж байсан. Ингэхдээ машин хөдөө асахгүй болоод унтарчихсан. Энд ачуулаад ирчихсэн байна. Энэ машинаа засуулаад авмаар байна. Засварчин таньдаг мэддэг хүн байна уу, засуулаад авмаар байна гэх байдлаар ********ай ярьсан байдаг. Ингээд таньдаг авто засварчиндаа буюу тасганы овооны ойролцоо авто гарааштай засварчин***********хүнийг зааж өгөөд явуулсан байдаг.******* нь **************ын гарааш руу машиныг ачуулаад тэнд эвдрэл гэмтлийг оношлуулсан. ********** ********* хэлэхдээ тухайн үед машины эвдрэл гэмтэл юунаас үүдсэн бэ гэхээр машиныг ашиглалтын буруу горим дээр тохируулж хэт хүчилж явсны улмаас машины урд талын редуктор нь гацсан байна. Энэ хүн ч гэсэн өөрөө машиныг хэрхэн яагаад асахгүй болсноо, эвдэрч гэмтсэнийг мэдэж байна. Тэгээд түр аргалах байдлаар машины таван булыг салгаж өгөөд явууллаа заавал засуулах шаардлагатай шүү гэдэг байдлаар сайн хэлж тайлбарлаад явууллаа шүү гэж ********** нь **********т хэлсэн байдаг. Мөн*********ын авто гараашаас 07 дугаар сарын 14-ний өдөр ******** өөрөө машинаа унаад явсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл анх гэрээ байгуулаад биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгийг *******д шилжүүлсэн. Харин ч эсрэгээрээ тухайн автомашиныг ******* өөрөө буруу ашиглалтын горимын зөрчлийн улмаас эвдэж гэмтээгээд буцаагаад машиныг авахаа болилоо гэдэг байдлаар гэрээнээс татгалзсан байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. 07 дугаар сарын 05-аас 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 21 хоногийн хугацаанд*********** шив шинэ 3000 километрийн гүйлттэй монголд орж ирсний дараа нэмэлтээр тоноглол хийсэн байсан машиныг авч явчхаад 14800 километрийн гүйлттэй болгосон буюу зөвхөн 21 хоногийн хугацаанд 11000 гаруй километрийн гүйлттэй болгосон. Ингээд ашиглаж ашиглачхаад гэрээнээс татгалзлаа гэдэг байдлаар хандсан нь эсрэгээрээ хариуцагч ********** түүний нөхөр болох *********нарт гэрээнээс татгалзсаны улмаас их хэмжээний хохирол учирсан нөхцөл байдалтай байна. Үүний улмаас хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Хэрэгт Хятад улсад тухайн автомашиныг засварлуулсан баримтыг болон баталгаат орчуулгын хамт хэрэгт өгсөн байгаа. Мөн Хятад улсад машиныг засварлуулаад буцаад Монголд оруулж ирээд автомашины баруун хойд хаалга купер зэрэгт будаг, замаск засварыг хийгээд гадна талын хуулга стикер, нэмэгдэл тоноглол тэр зүйлүүдийг хийгээд автомашиныг гуравдагч этгээдэд буюу ********** гэдэг хүмүүст 105,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байгаа юм.
*********06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байсан бол нийт 35,000,000 төгрөг олох ёстой байсан гэж үзэж байгаа юм. Яагаад машиныг 105,000,000 төгрөгөөр худалдан борлуулах болсон бэ гэхээр өмнө нь сая дурдсанчлан нэгдүгээрт машины гүйлт нь 14000 километрийн гүйлттэй болчихсон байсан. Мэдээж ашиглалтын зүйл орчихсон байсан учраас машины үнэ цэн буурах нь ойлгомжтой. Шинэ машины үнээр үнэлэгдэж зарах боломжгүй байсан. Ингээд 105,000,000 төгрөгөөр н*********** ******* гэдэг хүмүүст машиныг худалдан борлуулсан. ********* гэдэг хүмүүс машины 105,000,000 төгрөгийг төлөхдөө 2 удаагийн гүйлгээгээр төлсөн байдаг. Энэ талаарх баримт хэрэгт байгаа.
Гэрээнд заасан торгуулийн тухайд болохоороо гэрээний 5.2 дахь хэсэгт заасан 20,000,000 төгрөгийн торгууль мөн гэрээний 3.5 дугаар зүйлд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө үү гэж заасны дагуу 07 дугаар сарын 05-ны өдрөөс 26-ны өдрийн хоорондох 21 хоногийн хугацаанд өдрийн 0,5 хувийн алдангиар өдөрт 450,000 мянган төгрөгийн алданги гэж тооцвол нийтдээ 21 хоногийн хугацаанд 9,450,000 төгрөгийн алданги гаргуулахаар шаардаж байгаа юм. Мөн машиныг засварлуулаад ирсний дараа кузов засварыг хийсэн. Энэ өмнө ярьсан будаг хийгээд машины гадаргууд бүхэлд нь хамгаалалтын хуулга наасан зэрэг зүйлс байгаа юм. Энэ болохоороо машины будаг хийлгэхэд 600,000 төгрөг, хамгаалалтын хуулга наалгахад 1,000,000 төгрөг болсон. Хятад улс руу машиныг засварлуулахаар явахад 215,000 төгрөгийн шатахууны зардал гарсан. Энэ мөнгийг гаргуулахаар шаардаж байгаа юм. Хэрэгт болохоороо кузов засварын зардлын баримт хэрэгт авагдсан байгаа.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа нэхэмжлэлийнхээ үндэслэл холбогдох, нотлох баримтыг хуульд заасны дагуу бэхжүүлээд гаргах ёстой. Энэ гаргаад байгаа нотлох баримтуудыг харахлаар яг ямар машины, ямар дугаартай, хэний машины засвар үйлчилгээ, хэзээ хийчихсэн юм тийм нотлох баримт бол байхгүй байна. Хариуцагч тал өөрсдөө автомашин худалдан борлуулдаг бизнес эрхэлдэг гэдгээ өөрсдөө хэлдэг. Хэчнээн машин холбодог талаарх би бол мэдэхгүй. Энэ гаргаад байгаа баримтууд яг ганцхан ширхэг Монгол улсад танк гэдэг ийм машин байгаад байгаа юм уу, хэчнээн ийм адилхан машин байгаад байгаа юм. Яг үнэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа энэ маргаан бүхий автомашинтай холбоотой юм бол энэ яг автомашины ийм юмнуудыг тэдэн сарын тэдний өдөр ингэж сольсон гэдэг ийм баримт байх ёстой. Гэтэл ийм баримт байхгүй байна. Энэ гаргаж өгч байгаа нэхэмжлэл хуудас бусад баримтууд огноо байхгүй нь сайн харагдаж байна. Үнэхээр ямар нэгэн засвар үйлчилгээ хийлгэсэн бол тэр засвар үйлчилгээ хийсэн байгууллага нь огноогоо тавиад ийм арлын дугаартай, улсын дугаартай автомашин гээд бүх юм нь байж байдаг. Ерөөсөө тийм юм байхгүй. Дээр нь Хятад улс руу гарч засвар үйлчилгээ хийсэн гэдэг. Нэг баримт гаргуулъя гээд шаардаад шүүхээс захирамж гаргуулсан. Гэтэл энэ баримт нь өөр албан тоотын дугаартай баримт болж таарсан. Өөрөөр хэлэх юм бол шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байж болзошгүй нөхцөл байдал бас энэ хавтаст хэргээс бол харагдаж байгаа юм. Энэ автомашин Хятад улс руу гарсан гараагүй нь тодорхойгүй байна. Тухайн үед өөрсдөө машинаа буцааж авчхаад ямар байдалтай байсныг ямар болгочихсон гэдгийг яаж нотлох гээд байгаа юм. Тухайн үед үнэхээр эвдрэл янз янзын асуудал болгочихсон байна гэж байсан бол өөрсдөө энэ дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаад хуульд заасан бусад арга хэмжээ авах байсан байх. Гэтэл манай нэхэмжлэлийн шаардлага гаргасан дээр сөрөг нэхэмжлэл гаргахдаа янз янзын хуулийн шаардлага хангахгүй, цаашлаад ярих юм бол гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй ийм үйлдлүүд гараад байгаа нь хэрэгт авагдсан баримтаас бол харагдаж байна гэж миний хувьд үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй. Тэр засвар үйлчилгээ хийгээд бусдад худалдсан, худалдахдаа нэмэлтээр хийсэн асуудал нь тухайн үед өгсөн авснаа буцаая гэрээгээ цуцалъя гэдэг асуудалдаа бол ямар ч харилцан хамаарал бол байхгүй гэв.
5.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4-5/, 2024 оны 06 дугаар сарын 24-ний 0971 дугаартай өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хх-6-7/, хаан банкны дасны хуулга /хх8-9/, мобиком утсаар ярьсан дэлгэрэнгүй жагсаалт /хх-10-13/, сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар /хх-60/, ************* танилцуулга нэг хуудаст 2 фото зураг оруулсан танилцуулга /хх87-88/ зэрэг баримтуудыг хэрэгт өгсөн.
6.Хариуцагч талаас итгэмжлэл /хх-15/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-25-26/, хариу тайлбар /хх-27-29/, сөрөг нэхэмжлэл түүнд хавсрагсан баримтууд /хх-34-53/, гэрч оролцуулах хүсэлт /хх-61-62/, нотлох баримт цуглуулах хүсэлт /хх-84/, хаан банкны дасны хуулга /хх-85-86/, зэрэг баримтыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
7.Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр гэрчээр ******, ******, ********* нар, ********, Гаалийн Ерөнхий газар зэргээс нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *********д холбогдуулан 72,550,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 88,873,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.
2.1 Хариуцагч *******тай 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хятад улсад үйлдвэрлэгдсэн********, ****** маркийн авто машиныг нийт 140,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлөх нөхцөлтэйгөөр автомашиныг хүлээн авсан.
2.2 Гэтэл тус автомашинаар 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хөдөө явж байх замд гэнэт унтарч, асахгүй болсон тул энэ талаар хариуцагч талд мэдэгдээд хотод авч ирж оношлуулахад редуктор гацсан гэх эвдрэл гарсан байсан.
2.3 Ингээд хариуцагч нь худалдах худалдан авах гэрээнд заасан доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байсан тул гэрээнээс татгалзаж, автомашиныг 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч талд хүлээлгэн өгсөн тул автомашины урьдчилгаанд шилжүүлсэн 50,000,000 төгрөг, автомашины ачилтын зардал болон оношилгооны зардал 2,550,000 төгрөг болон гэрээнд заасан торгууль 20,000,000 төгрөг нийт 72,550,000 төгрөг шаардаж байна гэх агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр надтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2024 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн *******, ********маркийн, 3000 км-ийн гүйлттэй шинэ авто машиныг нийт 140,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, тухайн өдрөө 50,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөр буюу 90,000,000 төгрөгийг 07 дугаар сарын 05-ны өдөр төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан өдрөө автомашиныг авч явсан.
3.2. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрөө тохирсон хугацаандаа өгөөгүй бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр над руу яриад машин хөдөө эвдрээд хотод авч ирсэн засварчин зааж өгөөч гэж хэлсний дагуу би************** гэх засварчныг зааж өгөөд явуулсан.
3.3 Тус засварын газар машиныг оношлуулахад ашиглалтын буруу горим дээр тохируулж хэт хүчилж явсны улмаас машины урд талын редуктор нь гацсан байсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч нь өөрөө мэдэж байсан. Ингээд тус авто засварын газраас 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч нь автомашиныг авч явсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр автомашинаа ав гэсний дагуу бид заасан газраас машинаа авсан.
3.4 Би нэхэмжлэгчид ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй, доголдолгүй автомашин худалдсан бөгөөд нэхэмжлэгч нь надаас 3000 км гүйлттэй машиныг аваал нэмж 11,000 км газар явсан байсан. Энэ хугацаандаа өөрийн буруугаас болж эвдрэл гэмтэл гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцсэн.
4. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа ...нэхэмжлэгчээс автомашиныг аваад засварлуулсны зардалд нийт 24,423,000 төгрөг, олох ёстой байсан орлого 35,000,000 төгрөг нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төлөөгүй алдангид 9,450,000 төгрөг, гэрээний 5.2-т заасан торгуульд 20,000,000 төгрөг нийт 88,873,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж байна гэх агуулгаар тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1 Маргааны зүйл болох 2024 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн ***** *******маркийн, авто машиныг хариуцагч ***** нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,184 км-ийн гүйлттэйгээр Монгол улсын хилээр оруулж ирээд *********** улсын дугаар авч, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн байна.
5.2 Талууд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь дээрх авто машиныг хариуцагчаас нийт 140,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, тухайн өдрөө 50,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөр буюу 90,000,000 төгрөгийг 07 дугаар сарын 05-ны өдөр төлөх нөхцөлтэйгөөр тус автомашиныг авсан байна.
5.3 Нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр тус автомашиныг унаж, хөдөө явж байх замд автомашин унтарч асаагүй байх бөгөөд Улаанбаатар хотод ачиж авч ирээд хариуцагчийн зааж өгсөн засварын газар оношлуулахад редуктор гацсан гэх эвдрэл тогтоосон байна. Нэхэмжлэгч 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр автомашиныг тус засварын газраас авч явсан байна.
5.4 Нэхэмжлэгч нь автомашины үлдэгдэл төлбөр болох 90,000,000 төгрөгийг хариуцагчид төлөөгүй бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид автомашиныг хүлээлгэн өгсөн байна.
6. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин худалдан худалдан авах гэрээний зүйл болох автомашины эвдрэл нь гэрээ байгуулагдах үед байсан доголдол мөн эсэх, гэрээг цуцлахад талуудын аль нь буруутай болох, хариуцагч нь автомашиныг Хятад улс руу явуулж засварлуулсан эсэх талаар маргаантай байх бөгөөд өөр өөрийн үндэслэлээ заан мэтгэлцсэн.
7. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
8.Нэхэмжлэгч нь хариуцагчийг худалдах худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг худалдах үед доголдолтой байсан буюу хариуцагчийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасан
Хэрэгт авагдсан баримтаар гэрээний зүйлийн доголдол буюу автомашины эвдрэл мэдэгдэх үед автомашин нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байсан байх бөгөөд доголдол нь автомашиныг хариуцагчаас хүлээн авах үед байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч автомашиныг хүлээж авах үед мэдэх боломжтой байсан гэж үзнэ.
9.Хэдийгээр хариуцагч доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдоогүй боловч нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах саналыг хүлээн авч 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр автомашиныг хүлээн авсан байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний төлбөрт шилжүүлэн авсан 50,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй гэж үзэв.
9. Нэхэмжлэгч нь хариуцагчаас тухайн автомашиныг ачуулахад болон оношилгоонд оруулахад гарсан зардалд 2,550,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул хариуцагчаас хохирол шаардах эрхгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
1.Маргааны зүйл болох автомашиныг засварлуулахтай холбоотой гарсан зардалд 24,423,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч нь энэхүү шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгчээс автомашиныг хүлээн авахад эвдрэлтэй байсан бөгөөд түүнийг Хятад улс руу явуулж засуулсан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар үүргийн зөрчил гаргасан талаас учирсан хохирлыг, мөн олох ёстой байсан орлогыг шаардах эрхтэй гэж заасан боловч энэхүү шаардах эрхийн үндэслэл нь хохирол учирсан байх, хохирлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана.
Хэрэгт гэрчээр асуугдсан ******** нар нь тухайн автомашинд... шаардлагатай засварыг хийж, будаг хийж, хуулга наасан гэж, гэрч ************ нар нь тухайн автомашины эвдрэлийг Монголд засварлах боломжгүй, сэлбэг байхгүй, Хятад улс руу явуулж засуулж ирсэн гэх гэрчийн мэдүүлэг өгсөн.
Хэдийгээр гэрчүүд дээрх байдлаар мэдүүлсэн боловч маргааны зүйл болох автомашиныг нэхэмжлэгчээс хүлээн авахад ямар ямар эвдрэл гэмтэл байсан болох түүнийг Монголд засварлах боломжгүй байсан гэх байдал болон тус автомашиныг Хятад улсын хилээр орсон гарсан талаарх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Мөн автомашиныг Хятад улсад 48,000 юаниар засварлуулсан гэдгээ нотлохоор Худалдан авсан барааны жагсаалт гэх Хятад хэл дээрх баримт /хх-36-38 тал/-ыг орчуулгын хамт хэрэгт өгсөн боловч уг баримтад байгаа сэлбэгийг маргаан бүхий автомашинд ашигласан гэх байдал тогтоогдоогүй.
Иймд зөвхөн гэрчүүдийн гэрчээр асуугдсан тэмдэглэлийг үндэслэн маргааны зүйл болох автомашиныг засварлуулахад 24,423,000 төгрөгийн зардал гаргасан гэж үзэх боломжгүй байна.
2.Олох байсан орлогод 35,000,000 төгрөг гаргуулах тухайд:
Хариуцагч нь энэхүү шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгчээс автомашиныг буцаан аваад бусдад худалдахдаа 105,000,000 төгрөгөөр худалдаж 35,000,000 төгрөгөөр хохирсон. Учир нь нэхэмжлэгч уг автомашиныг унаад 11,000 км явсан, мөн түүний учруулсан эвдрэл гэмтлийг засварлуулсан тул үнэ буурсан гэх агуулгаар тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэгчид автомашиныг худалдахаар хүлээлгэн өгөхдөө болон буцаан авахдаа хэдэн км-ийн гүйлттэй автомашиныг хүлээлгэн өгч, хэдэн км-ийн гүйлттэй автомашин буцаан авсан талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна.
Мөн хариуцагч нь тус автомашиныг бусдад 105,000,000 төгрөгөөр худалдсан гэж 105,000,000 шилжүүлсэн дансны хуулга гаргаж өгсөн боловч энэ нь тухайн гэрээний нийт үнийн дүн мөн гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Иймд тухайн автомашины үнийг нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас 35,000,000 төгрөгөөр буурсан гэж үзэх үндэслэлгүй байна.
3.Алдангид 9,450,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь автомашины үлдэгдэл төлбөр болох 90,000,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ гүйцэтгээгүй. Улмаар талууд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрээнээс татгалзаж, автомашиныг хариуцагч буцаан авсан байна.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийг 21 хоногоор хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул гэрээний 3.5-д зааснаар 21 хоногийн алдангид 9,450,000 төгрөгийг хариуцагчид төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ.
4. Мөн талууд харилцан бие биеэсээ гэрээний 5.2-т заасны дагуу торгуульд 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар торгууль нь гэрээний үүрэг зөрчсөний улмаас тооцогдох хариуцлага бөгөөд талууд гэрээний үүрэгтэй холбоотой маргаагүй, харин гэрээнээс татгалзсаны үр дагавар, түүнээс үүсэх хохиролтой холбоотойгоор маргасан тул хэн алинд нь гэрээнд зааснаар торгууль шаардах эрх үүсээгүй гэж үзэв.
Дээрх үндэслэлээр хариуцагч ********аас 50,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***********д, нэхэмжлэгчээс 9,450,000 төгрөгийг гаргуулан хариуцагч ***************д олгож тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,550,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77,423,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ********с 50,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***********д, нэхэмжлэгч ***********оос 9,450,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *************тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,550,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77,423,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520,700 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602,315 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************аас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************ид, нэхэмжлэгч *********оос улсын тэмдэгтийн хураамжид 166,150 төгрөгийг гаргуулан хариуцагч *********д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА