| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04689/И |
| Дугаар | 192/ШШ2025/04916 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/04916
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, *******9 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө,******* дүгээр байр, Мөнх таур оффис*******0******* тоот хаягт байрлах Анлок капитал ББСБ ХХК /РД:5906822/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Мөнх-Очир /РД: УШ002*******0457/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч Анлок капитал ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Мөнх-Очир /РД: УШ002*******0457/-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор өөрөөс хамаарах бүхий л боломжит арга хэмжээг авсан бөгөөд үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандсан гэж тодорхойлж байна гэв.
2. Нэхэмжлэгчээс: 2025 оны 04 сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2023 оны *******0 сарын 06-ны өдрийн Цахим зээлийн гэрээ, 2024.*******0.*******4-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******8*******/ШЗ2024/*******9604 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-*******0 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Анлок капитал ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Мөнх-Очирыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, 2023.*******0.06-ны өдрийн Цахим зээлийн гэрээ, 2024.*******0.*******4-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******8*******/ШЗ2024/*******9604 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтаар Т.Мөнх-Очир нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд хаяг тодорхойгүй болох нь нотлогдож байна.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Мөнх-Очирыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3 дахь хэсэгт зааснаар Т.Мөнх-Очир /РД: УШ002*******0457/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4 дэх хэсэгт зааснаар Т.Мөнх-Очирыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газарт даалгасугай.
3. Т.Мөнх-Очир нь Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо,******* дугаар хороолол,-2******* тоот хаягт хамгийн сүүлд оршин сууж байсныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ