Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/931

 

 

 

  2024           08             20                                         2024/ДШМ/931          

 

О.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Өлзийхүү,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор З.Өлзийхүүгийн бичсэн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг үндэслэн О.А-д холбогдох эрүүгийн 2406000000320 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн ....-ийн ............., 19.. оны .. дугаар сарын .. -ний өдөр ..... төрсөн, ... настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжил.., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ....-ийн хамт ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... тоотод оршин суух, /РД: ...... /,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 01 сар, 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 201 дугаартай
шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт
заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт
зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил, 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч О.А нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан иргэн Б.У-гийн эзэмшлийн “Samsung A5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 599.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Чингис зочид буудлын орчимд иргэн Б.Л-ын эзэмшлийн “IPhone 12 рго” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.025.000 төгрөгийн хохирол
учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг
дэвсгэр “В
luе Skу” төвийн зүүн талд явж байсан хохирогч М.М-ийн эзэмшлийн
IРhоnе 14 Рго mах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,
бусдад 3.075.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.А-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-г 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-гийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 27 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д шүүхээс оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч О.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч О.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор З.Өлзийхүүгийн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-г 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 4 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д шүүхээс оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож...” гэсэн нь уг шийтгэх тогтоолыг биелүүлэхэд тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Учир нь, хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шийтгэх тогтоолын шүүгдэгч О.А нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 35 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Сонгинохайрхан дүүргийн ............ хороо, ............... тоотод түр оршин сууж байсан нь оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.А-д Улаанбаатар хотын аль нэг дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух хаягийн бүртгэлгүй, харин Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд түр оршин суугчаар бүртгүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас
явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйл 18.1 дэх хэсэгт “Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ.” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүгдэгч О.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг “байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыгхориглох” гэж хязгаарлалт тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлд хамаарч байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, щүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Иймд шүүгдэгч О.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаар, чиглэлийг тодорхой болгох өөрчлөлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоолд оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.А-гийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие О.А-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж байна. О.А нь бичиг үсэг мэдэхгүй учраас хуульд зааснаар өмгөөлөгчөөр хангагдах ёстой. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-г 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй. Хяналтын прокурор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай эсэргүүцэл бичсэнийг эс зөвшөөрч байна. А нь эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг гэх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тодорхойлолтыг дахин авсан бөгөөд үүнийг шүүхэд гаргаж өгөх хүсэлттэй байна. Тухайн тодорхойлолтод бичсэн хаяг нь яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсан байгаа. О.А Дархан-Уул аймагт төрсөн боловч тодорхойлолтод бичсэн хаяг дээр 5 жил тогтвортой оршин сууж байгаа. Шүүгдэгч нь 3-13 насны 5 хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага маршрут тогтоож цахим бугуйвч зүүлгэж хянах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн 5 хүүхэд нь сар бүр улсаас олгодог хүүхдийн 100.000 төгрөг буюу халамжийн мөнгийг Сонгинохайрхан дүүргээс тогтмол авдаг. Тэгэхээр О.А Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай гэдэг нь тодорхой гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Дархан-Уул аймгаас орж ирээд Сонгинохайрхан дүүрэгт 6 жил амьдарч байна. Улаанбаатар хотын хаягтай байсан боловч Дархан-Уул аймагт ажиллаж байхдаа хүүхдээ сургуульд оруулах гээд бүртгүүлж байсан. Улаанбаатар хотод хашаа түрээсэлж амьдарч байхад манай эхнэрийн ах байранд ороод хашаа байшингаа өгсөн юм. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.А нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан иргэн Б.У-н эзэмшлийн “Samsung A5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 599.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Чингис зочид буудлын орчимд иргэн Б.Л-н эзэмшлийн “IPhone 12 рго” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.025.000 төгрөгийн хохирол
учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг
дэвсгэр “В
luе Skу” төвийн зүүн талд явж байсан хохирогч М.М-н эзэмшлийн
IРhоnе 14 Рго mах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,
бусдад 3.075.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл
/хх 5, 104/,

хохирогч Б.У-н “...2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх зах Баянзүрх зах руу орох үедээ халааснаасаа “Самсунг Галакси А-5” загварын гар утсаа алдсан. Тухайн үед саарал өнгийн урт өвлийн хүрэмтэй явж байсан. ...” /хх 15/ гэсэн мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №НЦУГ-24-07 дугаар хөрөнгийн үнэлгээ /хх 23-26/,

хохирогч Б.Л-н“...Өнөөдөр 12 цаг өнгөрөөгөөд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмд байх ажлаасаа гараад И-март руу хоолонд явж байсан. И-мартын хаалгаар ороод куртикнийхээ халаасанд гараа хийхэд утас маань байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх 72/ гэсэн мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №БЗД2-24-93 дугаар хөрөнгийн үнэлгээ /хх 74-75/,

эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 78-79/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 81-82/,

хохирогч М.М-н “...Би 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн үед Соёлын төв өргөөний хажууд явж байхад над руу хүн залгаад яриад дуусаад аль талын халаасандаа хийснээ санахгүй байна, баруун талын халаасанд хийсэн байх. Тэгээд эхлээд гэрлэн дохиогүй замаар баруун тийшээ буюу Сүхбаатарын талбай тал руу гараад талбайн зүүн талын явган хүний замаар чигээрээ урагшаа гарсан. Гэрлэн дохиотой уулзвараар төв замын урагшаа гараад Блю скай орсон. Тэгээд хаалгаар нь ороод халаасандаа гар утсаа үзэхэд байхгүй байсан ба гар утас руугаа залгахад нэг дуудаад тасалсан. Дахиад залгахад холбогдох боломжгүй болсон. Би 2023 онд Солонгос улсаас “Айфоне 14 про” макс загварын хар өнгийн 250 багтаамжтай гар утсыг 4.800.000 төгрөгөөр авч байсан. ...” /хх 108-109/ гэсэн мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №СБ1-24-364 дугаар хөрөнгийн үнэлгээ /хх 122-124/,

шүүгдэгч О.А-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.А-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэг О.А-гийн хохирогч Б.У-н эзэмшлийн “IPhone 12 рго” загварын гар, хохирогч Б.Л-н эзэмшлийн “IPhone 12 рго” загварын гар утсыг, хохирогч М.М-н эзэмшлийн “IРhоnе 14 Рго mах” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 4.699.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч О.А-гийн хувьд хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Прокурор З.Өлзийхүүгээс “...шүүгдэгч О.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаар, чиглэлийг тодорхой болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж зааснаас үзэхэд, анхан шатны шүүхээс шүүгдэгч О.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг “байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож” гэж шийтгэх тогтоолыг биелүүлэхэд тодорхойгүй, эргэлзээтэй байдлаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч О.А нь .... аймгийн .... сум, ... дугаар баг, .. дүгээр хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр гудамжны .. тоотод түр оршин сууж байгаа нь оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 44/, ... дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 43/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч О.А-гийн “.. дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр гудамжны .. тоотод түр оршин суугчаар 5-6 жил амьдарч байна. ...” гэх тайлбар, шүүгдэгч О.А-гийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэгээс гаргаж өгсөн ... дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр шүүгдэгч О.А нь ... дүүргийн .. дугаар хороо, ... дүгээр гудамжны .. тоотод түр оршин сууж байгаа нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд, .... дүүргийн нутаг дэвсгэрээр түүний зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг тогтоосон болохыг дурдаж байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурьдсан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/543 дугаар шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д шүүхээс оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-г Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор О.А –н бичсэн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

                               ШҮҮГЧ                                         Н.БАТСАЙХАН

 

                               ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР