Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0787/З |
Дугаар | 709 |
Огноо | 2016-10-03 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 709
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн “1” танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
1.Боржигон овогтой Н.О*****г, / РД: ЗЮ7*****1/ Баянзүрх дүүрэг ** дугаар хороо ********** тоотод оршин суух хаягтай,
2.Бөх овогтой Б.Н*********, / РД: ЧА6******8/ Баянзүрх дүүрэг ** дугаар хороо ***** байр ** тоотод оршин суух хаягтай,
3.Чой овогтой Д.О*****, / РД: НТ6******3/ Баянзүрх дүүрэг ** дүгээр хороо **** тоотод оршин суух хаягтай,
4.Их Монгол овогтой Г.М******, / РД: ОВ8******8/ Баянзүрх дүүрэг ** дүгээр хороо бага *****тоотод оршин суух хаягтай,
5.Их хойдууд овогтой О.М****, / РД: БЮ6******0/ Баянзүрх дүүрэг* * дугаар хороо******* тоотод оршин суух хаягтай,
6.Сод буурал овогтой Д.Б****, / РД: УА7*******1/ Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо ******* ******* тоотод оршин суух хаягтай,
7.Хөх чоно овогтой С.Т******, / РД: ОЭ8******1/ Баянгол дүүрэг * дугаар хороо ***** хороолол ** дугаар байр ** тоотод оршин суух хаягтай,
8.Илжигэн овогтой Э.*О*****, / РД: ОЭ81031360/ Орхон аймаг ******** сум И ******* тоотод оршин суух хаягтай,
9.Бухаа овогтой Б.Б*******, / РД: ОЮ8*****0/ Сүхбаатар дүүрэг **дугаар хороо ** дүгээр байр ** тоотод оршин суух хаягтай,
10.Галзад овогтой Л*.А****, / РД: ОЭ8******8/ Хан-Уул дүүрэг *** дугаар хороо **** дүгээр байр ** тоотод оршин суух хаягтай,
11.Огсого овогтой Д.О****, / РД: ОЮ8*****2/ Баянзүрх дүүрэг ** хороо **** тоотод оршин суух хаягтай,
12.Б.ББО******, / РД: ОЭ81******0/ Баянзүрх дүүрэг ** дугаар хороо ***** тоотод оршин суух хаягтай,
13.А.О***** нарын нэхэмжлэлтэй,/РД: ОЭ7******0/ Баянзүрх дүүргийн *** дугаар хороо **** тоотод оршин суух
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох;
Хаяг: Баянзүрх дүүрэг 1* дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө/ 57,
“Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15, 17, 18, 22, 23, 25, 26, 27, 30, 32, 33, 39, 45 тоот тогтоолыг хүчингүй болгож, Н.О*****г, Б.Н*********, Д.О****, Г.М******, О.М****, Д.Б****, С.Т******, Э.*О*****, Б.Б*******, Л.А****, Д.О****, Б.Б****, А.О***** нарыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох, саналын хуудаст нэр бичихийг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О****г, Б.Н****, Д.О****, Г.М****, О.М****, Д.Б****, Б.ББО**, Л.А****, Б.Б**** нар болон нэхэмжлэгч Н.О****г, Б.Н****, Д.О****, Г.М****, О.М****, Д.Б****, С.Т***, Э.О****, Д.О****, Б.ББО**, А.О****, Б.Б**** Л.А**** нарын өмгөөлөгч Г.Н****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э**О***, Д.Ж****, Б.А****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: “Нэхэмжлэгч бид Нийслэлийн Баянзүрх дүүрэгт тэр дундаа төрийн байгууллагад олон жил ажилласан сүүлийн жилүүдэд олон нийтийн ажил хийж ирсэн. Бидний зүгээс орон нутгийн сонгуулийн Баянзүрх дүүргийн 2, 5, 15, 20, 21, 23, 26, 27, 28 дугаар тойрогт бие даан нэр дэвшихээр хуульд заасан холбогдох материалаа бүрдүүлэн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэрээ дэвшүүлсэн.
Улмаар Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 15, 17, 18, 22, 23, 25, 26, 27, 30, 32, 33, 39, 45 тоот тогтоолууд гарч нэхэмжлэгч биднийг хууль зүйн ямарч үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан. Сонгуулийн хорооноос бидэнд тайлбарлахдаа дэмжигч иргэдийн гарын үсэг 2016 оны 09 дүгээр сарын 01, 02, 03-ны өдрөөр зурагдсан тул бүртгэх боломжгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бичиг баримтын бүрдэл дутуу, сонгуулийн хуульд заасан бусад шаарддагыг зөрчсөн гэх үндэслэлээр бүртгээгүй талаар хэлсэн.
Бидний зүгээс сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасан хугацаанд буюу хуулийн хугацаанд нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл, сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг /сүүлийн бүтэн нэг жилийн/, хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, нэр дэвшигчийн намтар зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд биеэр хүргэж бүртгүүлсэн.
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан “..хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, 158.1.3-д “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол”, 158.1.4-д “энэ хуульд заасан бусад шаардлагыг зөрчсөн” гэх үндсэлэлээр биднийг бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь бид хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан, хуулиар шаардсан бичиг баримтыг үнэн зөвөөр бүрдүүлж өгсөн, хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байсан тул нэрээ дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа эхлүүлж хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-д заасан хугацаанд буюу хуулийн хугацаанд нэрээ дэвшүүлж холбогдох материалаа өөрийн биеэр хүргэж өгсөн байдаг ба дүүргийн Сонгуулийн хорооны тогтоолын үндэслэл нь дэмжигч иргэдийн гарын үсгийг 8 дугаар сарын 31-ний дотор цуглуулах байсан мэтээр хуулийг буруу ойлгож бидэнд Үндсэн хуулиар олгосон сонгох сонгогдох эрхэнд ноцтойгоор халдаж байна. Бие даан нэр дэвшигч нарын тухайд нэр дэвшүүлэх, бүртгүүлэх хуулийн хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагт дуусах байсан ба бүх нэр дэвшигч хуулийн хугацаанд баримтаа өгсөн.” гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороон дарга О.Б***-Ө**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“...Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт бие даан нэр дэвшүүлсэн иргэн Э.О**** нь бие даан нэр дэвшигчийн хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй “Сонгуулийн тухай хууль”-д зааснаар бие даан нэр дэвшигч нь хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.3, 156 дугаар зүйлийн 156.2.4-л заасныг зөрчиж, дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 27 хуудас, 258 сонгогчийн бүртгэлээс 2 сонгогчоос бусад нь огноо байхгүй, огноо тавих хэсэгт утасны дугаарыг бичсэн байна. Өөрөөр хэлбэл энэ зөрчил нэгдүгээрт баталсан маягтын дагуу гарын үсгийн хэсэгт зуруулаагүй, хоёрдугаарт сонгогч хэзээ гарын үсэг зурсныг мэдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.Түүнчлэн огноо тавьсан 2 иргэний хувьд № хэсэгт 240 дугаар гэж дугаарласан Ц*******ийн Н******* нь 2016 оны 08 /эсвэл 09 нь мэдэгдэхгүй балласан/ сарын 3, № хэсэгт 21 гэж дугаарласан С.Ц***** нь 2016.1х.02 гэсэн байгаа нь нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй байна гэх үндэслэлтэй.
Мөн “Сонгуулийн тухай хууль”-ийн * дугаар зүйлийн 3.1.2-д “Сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг хэлнэ” гэж заасан ба үүнээс үзэхэд 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэхэд 18 насанд хүрсэн байх иргэнийг ойлгохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нь насанд хүрээгүй этгээдээр гарын үсэг зуруулсан нь № хэсэгт 149 гэж дугаарласан М.М***** нь /УБ9****37/, №40 гэж дугаарласан Д.Б***** нь /ТЯ0****6/, №44 гэж дугаарласан О***** /УК9*****7/, №49 гэж дугаарласан М**** /УК9*****0/, №185 гэж дугаарласан Б.Б***** /ДН0****6/, №208 гэж дугаарласан Д.Э***** /ВБ9*****4/, №228 гэж дугаарласан А.Ба**** /РП9*****6/ регистертэй, №105 гэж дугаарласан Ё.Г**** регистрийн дугаар бичээгүй, №161 гэж дугаарласан Р.О*****гг регистрийн дугаар бичээгүй байгаагаар нотлогдож байна.
Нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч гэсэн үндэслэлийн тухайд:
"Сонгуулийн тухай хууль”-ийн 157 дугаар зүйлийн 157.3.3-д нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг /сүүлийн бүтэн нэг жилийн/ жилийн байдлаар ирүүлэхээр заасан ба нэхэмжлэгчийн хувьд тус мэдүүлгийг заасан журмын дагуу сүүлийн бүтэн 1 жилийн орлогоо мэдүүлээгүй, хоосон байгаа нь дээрх үндэслэлийг нотолно. Мөн нэхэмжлэгч Сонгуулийн ерөнхий хорооноос батлагдсан загварын дагуу буюу Монголын Үндэсний татварын албаны бар код бүхий тодорхойлолтыг ирүүлээгүй байна.
2. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 27 дугаар тойрогт бие даан нэр дэвшүүлсэн иргэн Н.О****г нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан заалтуудыг зөрчсөн. Түүний дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 60 хуудас, 595 сонгогчийн бүртгэлээс 516 сонгогч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд гарын үсгээ зурсан байна. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
3.Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 8 дугаар тойрогт бие даан дэвшүүлсэн иргэн Б.ББО** нь “Сонгуулийн тухай хууль”-ийн 154 дүгээр зүйлийн 154.2, 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан заалтуудыг зөрчиж түүний дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 27 хуудас, 263 сонгогчийн бүртгэлээс 204 сонгогч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш гарын үсгээ зурсан байна. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
4. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 20 дугаар тойрогт бие даан нэр дэвшүүлсэн иргэн Д.Б**** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан заалтуудыг зөрчиж түүний дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 26 хуудас, 260 сонгогчийн бүртгэлээс 210 сонгогч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш гарын үсгээ зурсан байна. Огноо бичээгүй 50 сонгогч хэзээ гарын үсэг зурсаныг мэдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
5. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 28 дугаар тойрогт бие даан нэр дэвшүүлсэн иргэн Д.О**** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 157 дугаар зүйлийн 157.3, 156 дугаар зүйлийн 156.2.4 заасан заалтуудыг зөрчиж дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 340 сонгогчийн бүртгэлээс 167 сонгогч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш гарын үсгээ зурсан байна. Огноо бичээгүй 166 сонгогч хэзээ гарын үсэг зурсныг мэдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй гэж нотлогдож байна.
6.Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 26 дугаар тойрогт бие даан дэвшүүлсэн иргэн Б.Н**** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 157 дугаар зүйлийн 157.3, 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан заалтуудыг зөрчиж, түүний дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 254 сонгогчийн бүртгэлээс 174 сонгогч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш гарын үсгээ зурсан байна. Мөн татварын тодорхойлолт байхгүй байсан. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
7.Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 2* дугаар тойрогт бие даан дэвшүүлсэн иргэн Д.О***** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.3, 156.2.4-д заасан заалтуудыг зөрчиж, түүний дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 263 сонгогчийн бүртгэлээс 263 сонгогч 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш гарын үсгээ зурсан байна. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
8.Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт бие даан дэвшүүлсэн иргэн Б.Б**** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлиин 154.2, 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.3, 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан заалтуудыг зөрчиж, түүний дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 234 сонгогчийн бүртгэхээс 234 сонгогч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш гарын үсгээ зурсан байна. Мөн огноо бичигдээгүй 4, гарын үсэг зураагүй 1, овог нэр зөрүүтэй бичигдсэн 3, насанд хүрээгүй Б.Бин**** /УИ9*****2/, Б.Мя**** /ВК9******7/, Б.С***-О*** /ОЮ9*****3/, Б.Х******/, Ж.Ама***** Н.Хон******, П.Бям*****/ Д.Ба***** /ТЯ0****6/, П.Бая*****/, Б.Шар*****, Д.Э**** /ВБ9*****4/, Б.Бям****** /ДН0****6/ нараар гарын үсэг зуруулсан ба регистрийн дугаар буруу бичигдсэн 27, хаяг буруу бичигдсэн 33 сонгогч байна. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
9.Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 15 дугаар тойрогт бие даан дэвшүүлсэн иргэн С.Т*** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.3, 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан заалтуудыг зөрчиж, түүний дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 272 сонгогчийн бүртгэлээс 272 сонгогч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ээс хойш гарын үсгээ зурсан байна. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
10.Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 8 дугаар тойрогт бие даан нэр дэвшүүлсэн иргэн А.О**** нь Сонгуулййн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.3, 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан заалтуудыг зөрчиж, дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 236 сонгогчийн бүртгэлээс 221 сонгогч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш гарын үсгээ зурсай байна. Мөн насанд хүрээгүй иргэн Б.БС******, С.Ха****** , Б.Жа******, Б.М********р нар гарын үсэг зурсан, 12 иргэн огноо бичээгүй, 3 иргэн гарын үсэггүй, 3 иргэн регистрийн дугааргүй байна. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
11.Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт бие даан дэвшүүлсэн иргэн Г.М**** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.3, 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан заалтуудыг зөрчиж, түүний дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 241 сонгөгчийн бүртгэлээс 209 сонгогч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш гарын үсгээ зурсан байна. Мөн насанд хүрээгүй иргэн Б.Бүр******* гарын үсэг зурсан, 32 иргэн огноо бичээгүй, 2 иргэн регистрийн дугааргүй, 1 иргэн гарын үсэг зураагүй байна. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
12.Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 20 дугаар тойрогт бие даан дэвшүүлсэн иргэн Л.А**** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.3, 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан заалтуудыг зөрчиж, түүний дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 280 сонгогчийн бүртгэлээс 280 сонгогч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш гарын үсгээ зурсан байна. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
13. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт биё даан нэр дэвшүүлсэн иргэн О.М**** нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 156 дугаар зүйлийн 156.1, 157 дугаар зүйлийн 157.3, 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан заалтуудыг зөрчиж, түүний дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 537 сонгогчийн бүртгэлээс 396 сонгогч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс хойш гарын үсгээ зурсан байна. Мөн насанд хүрээгүй иргэн Л.Ар******* гарын үсэг зурсан, 74 иргэн огноо бичээгүй, 11 иргэн регистрийн дугааргүй, регистрийн дугаар буруу бичсэн 84, хаяг буруу бичигдсэн 42, нэр буруу бичигдсэн 3 сонгогч байна. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй байна.
Сонгуулийн хороо нь хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчмыг баримтлан хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан тул хууль бус, үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О****г, Б.Н****, Д.О****, Г.М****, О.М****, Д.Б****, Б.ББО**, Л.А****, Б.Б****, С.Т***, Э.О****, Д.О****, А.О**** нараас “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15, 17, 18, 22, 23, 25, 26, 27, 30, 32, 33, 39, 45 тоот тогтоолыг хүчингүй болгож, Н.О*****г, Б.Н*********, Д.О****, Г.М******, О.М****, Д.Б****, С.Т******, Э.*О*****, Б.Б*******, Л.А****, Д.О****, Б*******ийн Б*******, А.О***** нарыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох, саналын хуудаст нэр бичихийг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэлийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15, 23, 26, 33 тоот тогтоолоор Б.ББО**, С.Т***, О******, Н.О****г нарыг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй”, мөн өдрийн 39, 45 тоот тогтоолоор Б.Н****, Э.О**** нарыг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй”, тус хуулийн 158.1.3-д “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу , эсхүл хуурамч бол”, мөн өдрийн 17, 18, 22, 25, 27, 30, 32, тоот тогтоолоор А.О****, Г.М****, Д.О****, Л.А****, О.М****, Б.Бая******, Б.Бат*****, нарыг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй”, тус хуулийн 158.1.4.ё-д “энэ хуульд заасан бусад шаардлагыг зөрчсөн” гэсэн заалтын дагуу дүүргийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
1.Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй” гэсэн үндэслэлийн тухайд:
Нэр дэвшүүлэх ажиллагаа гэдэгт Орон нутгийн хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгчийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн нь орон нутгийн хурлын нэг тойрогт нэрээ дэвшүүлнэ”, мөн хуулийн 156.2.4-д” дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” дэмжигч-сонгогчийн гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байх ажиллагаа хамаарагдаж байна. Харин маягтыг тойргийн хорооноос авна. Тойргийн хороо тэмдгээ дараад бие даан нэр дэвшигчид өгөхөөр зохицуулжээ.
Үүнийг хэрэгжүүлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан “...санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана...” хугацааг баримтлах ёстойг хуульчилжээ.
2016 оны Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн товыг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 06 тоот “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолоор Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоожээ.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах огноог 2016 оны хуанлийн тооллоор сонгуулийн санал авахаар тогтоосон он, сар, өдрөөс тооцож үзэхэд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуусгахаар байна.
Өөрөөр хэлбэл энэ 7 хоногт багтаан бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг “...дэмжиж сонгогчийн гарын үсэг зуруулах дэмжлэг авах...” хийгдэхээр зохицуулагджээ.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т “Бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” гэж заасан байх бөгөөд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусгах өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 17.00 цагаас өмнө буюу 3 хоногийн дотор мөн хуулийн зүйл хэсэгт заасан нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл, сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт, нэр дэвшигчийн сүүлийн бүтэн нэг жилийн, хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, нэр дэвшигчийн намтар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар.зэргийг тухайн шатны Сонгуулийн хороонд биечлэн ирүүлэхээр үүрэг болгожээ.
Энэ талаар Сонгуулийн төв байгууллагаас өөрийн албан ёсны мэдээллийн цахим хаягтаа 2016 оны дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудаар хийгдэх ажил, хугацааг нийтэд хүртээл болгохоор байршуулсан байжээ .
Гэтэл нэхэмжлэгч нэр бүхий 13 иргэн дээрх хуулийн заалтуудыг зөрчин нэр дэвшүүлэх ажиллагаагаа 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эхэлж 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дотор явуулсаныг зөвтгөх боломжгүй байна.
Түүнчлэн шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан нэр дэвшигч нарын бүрдүүлсэн материалтай нэг бүрчлэн танилцан шинжлэн судлахад нэхэмжлэгч Д.О****, Г.М****, Д.Б****, С.Т***, Э.О****, А.О****, Л.А**** нар хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулаагүй, харин Н.О****г 79, Б.ББО** 57, Д.О**** 7, О.М**** 67, Б.Н**** 79, Б.Б**** 57 дэмжигч сонгогчийн гарын үсгийг хуульд заасан хугацаанд Сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтад зуруулсан байх боловч Сонгуулийн тухай хуулинд заасан нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах хугацаанд 201-ээс доошгүй дэмжигч-сонгогчийн гарын үсэг зуруулах хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд дээрх нэр бүхий 13 иргэнийг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасан “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй” гэх харицагчийн тайлбар үндэслэлтэй байна.
2.Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу эсхүл хуурамч” гэсэн үндэслэлийн тухайд:
Бие даан нэр дэвшигч нэхэмжлэгч Б.Н****, Э.О**** нар нь Сонгуулийн хороонд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэрээс Сонгуулийн ерөнхий хорооноос батлагдсан загварын дагуу буюу Монголын Үндэсний татварын албаны бар код бүхий тодорхойлолтыг ирүүлээгүй зөрчил гаргасныг зөвтгөх боломжгүй байна.
3.Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.ё “энэ хуульд заасан бусад шаардлагыг зөрчсөн ” гэсэн үндэслэлийн тухайд:
Бие даан нэр дэвшигч нэхэмжлэгч А.О****, Г.М****, Д.О****, Л.А****, О.М****, Б.Б****, Б.Баттулга нарыг хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.4 –д заасны дагуу Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Баримт бичгийн маягт, үнэмлэхний загвар батлах тухай” 264 дүгээр тогтоолоор баталсан хавсралт, маягтын дагуу гарын үсгийг зуруулаагүй буюу Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй буюу энэ хуулинд заасан зөрчлийг гаргасан байна.
Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэхэд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас нэхэмжлэгч нарын хуулиар олгосон сонгогдох эрхийг хязгаарлаагүй байх тул Н.О****г нарын 13 иргэнээс тус шүүхэд гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 34 дүгээр 34.1.2, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.3, 158.1.4.ё-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15, 17, 18, 22, 23, 25, 26, 27, 30, 32, 33, 39, 45 тоот тогтоолыг хүчингүй болгож, Н.О*****г, Б.Н*********, Д.О****, Г.М******, О.М****, Д.Б****, С.Т******, Э.*О*****, Б.Б*******, Л.А****, Д.О****, Б*******ийн Б*******, А.О***** нарыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох, саналын хуудаст нэр бичихийг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш тав хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР