| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/04853/И |
| Дугаар | 192/ШШ2025/06327 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/06327
| 2025 08 15 | 192/ШШ2025/06327 |
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ Б ХХК нь нэхэмжлэлийн 26,075,668.83 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Э нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 60,875,831 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 10,875,831 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,707 төгрөгөөс 296,353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 296,353 төгрөг, хариуцагчаас 296,353 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ