| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/03998/И |
| Дугаар | 191/ШШ2025/03689 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/03689
| 2025 0 30 | 1*******1/ШШ2025/03*******8******* |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, *******, ******* ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* *******, ******* ******* байрлах, ******* ******* хүсэлттэй,
аймаг, сум, дүгээр баг, оршин овогт /Регистрийн дугаар *******/-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд Х., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан хүсэлт болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж орчин тойрондоо бүлэг бөөгнөрөл үүсгэж, байгаа учраас архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна. гэв.
Гуравдагч этгээд Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмнө нь манай эхнэр албадан эмчилгээнд явсан. Би сайн дураараа архины албадан эмчилгээнд явъя гэдэг шийдвэр гаргаж байсан. байгууллагаас гаргасан архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч байгаа. 2025 оны 03 дугаар сард албадан эмчилгээнд хамрагдахаар шүүхэд ирж байсан боловч ажлын цаг дуусаад хурал ороогүй. гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Х.ыг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад гуравдагч этгээд Х. нь албадан эмчилгээнд хамрагдахад татгалзах зүйлгүй эмчилгээнд явна гэсэн тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч нь хүсэлтийн үндэслэлээ Х. нь байнгын архидан согтуурч мансуурсны улмаас өөртөө болон бусдын биед аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог зэрэг нь оролцогч нарын мэдүүлэг, тус хорооны хамтарсан багийн хурлын шийдвэр, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдсон гэж тайлбарласан.
Тэрээр 2012 оны 11 сарын 03, 2017 оны 12 сарын 28, 2018 оны 0 сарын 23, 2020 оны 03 сарын 20, 2020 оны 11 сарын 25, 2021 оны 10 сарын 07, 15, 2021 оны 12 сарын 1*******, 2022 оны 02 сарын 1*******, 2022 оны 07 сарын 1, 2022 оны 08 сарын 12, 2023 оны 11 сарын 2*******, 2025 оны 01 сарын 28, 2*******-ний өдрүүдэд нийт 13 удаа эрүүлжүүлэгдсэн, Зөрчлийн тухай хуулиар 3 удаа торгуулсан тухай ******* ******* цахим лавлагааг ирүүлжээ.
Шүүхэд ирүүлсэн материалаас үзэхэд Х. нь архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн өөрөөр хэлбэл түүнийг согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж үзэхээр байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-т зааснаар Х. нь 2025 оны 03 дугаар сард ******* хүсэлтээр сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргасан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Мөн хуулийн *******.3. Энэ хуулийн *******.1-д заасны дагуу хүсэлт гаргасан өдрөөс хойш нэг сарын хугацаанд эмчилгээнд хамрагдаагүй тохиолдолд энэ хуулийн .2-т заасны дагуу цагдаагийн байгууллага тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах саналыг шүүхэд гаргана. гэж заасан.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.
2025 оны 0 сарын 2*******-ний өдрийн ******* ******* хороо хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Шагдарсүрэнгийн холбогдогчоос авсан мэдүүлгээр Х. нь ******* сайн дураар архины албадан эмчилгээнд хамрагдах хүсэлтэй болох нь тогтоогдож байна.
Хэрэгт байгууллагын ирүүлсэн баримтууд, 2025 оны 0 дүгээр сарын дугаар сарын 2*******-ний өдрийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, олон нийтийн байцаагч Ш.Туяацэцэгийн мэдүүлэг авагдсан байх ба Х. нь мансуурах донтой болох нь, эрүүл мэндийн хувьд архины албадан эмчилгээнд явуулж болох нь эмнэлгийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.
Иймд ******* ******* хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийхээр Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан ба албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болгох хуулийн зохицуулалттай болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-т заасныг баримтлан аймаг, сум, дүгээр баг, оршин овогт /Регистрийн дугаар *******/-ыг архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлсүгэй.
2. Х.ыг архины албадан эмчилгээний т хүргэхийг ******* ******* т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР