2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/03604

 

 

 

 

 

 

 

 

 

 

202******* 04 29

191/ШШ202*******/03604

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, ******* дугаар хороо, ******* гудамж ******* байрлах, ******* ******* ******* ******* хүсэлттэй,

 

******* *******, дугаар хороо, ХВ дугаар гудамж, тоотод түр оршин овогт /Регистрийн дугаар *******/-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэтулга, гуравдагч этгээд Х., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд гаргасан хүсэлт болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хишгээ овогтой /*******/ нь ******* *******, дугаар хороо, ХВ дугаар гудамж, тоотод байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, зөрчил гаргаж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн өөрийн амь нас эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгаа бөгөөд согтууруулах донтой этгээдийн эмнэлгийн магадалгаагаар 3 дугаар зэргийн донтолттой байх тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. Эхнэр, хүүхэдтэй нь холбогдоогүй, цуг амьдарч байгаа гэр бүлийнхэн нь явуулъя гэж байгаа, эхнэр хүүхдээсээ тусдаа амьдрах шалтгаан нь архи, согтууруулах ундаанаас шалтгаалсан байсан. Одоо эцэг, эх нь явуулъя гэдэг. Гэр бүлийн зүгээс н.Цэрэндулам нь аль нэг хүүхэд нь гэртээ байх юм бол гэртээ харих сонирхолгүй, эмчилгээнд явах юм бол гэртээ сэтгэл санаа хоёрдохгүй байна. Х. нь эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдрах юм бол сайхан амьдралтай байдаг. Би ингэж архи уугаад байгааг нь гайхаж байна гэж дүү нь хэлсэн. Удаа дараа эхнэр хүүхэдтэйгээ амьдар гэж хэлэхэд өвөл 1 удаа очсон боловч буцаж ирсэн, юу нь болохгүй байгааг мэдэхгүй байна гэж хэлсэн. гэв.

 

Гуравдагч этгээд Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай эгч 1 эм авч өгч байсан, тэрийг нь ууж байсан. Би шинэ жил, март, цагаан сараар уугаагүй, гэхдээ 4 сард ангийн хүүхдийн баяраар хэд хоног уусан. Ээжийгээ асраад, юмаа зараад байж баймаар байна, ээж бол намайг явуулахгүй гэж байгаа, Зоригоо явахаар болсон байгаа. Дүү ажилтай шүү дээ. Гэртээ очиж чадахгүй болохоор 2 охиноо санаад архи уудаг. Амьдрал хэцүү болох гэж байгаа юм байхгүй, явахгүй бол ажил төрлөө хийж, эхнэр хүүхэд дээрээ очъё. гэв

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Х.ыг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад гуравдагч этгээд Х. нь албадан эмчилгээнд хамрагдахгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

Х. нь ******* *******, дугаар хороо, ХВ дугаар гудамж, тоотод түр оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хүсэлтийн үндэслэлээ Х. нь байнгын архидан согтуурч мансуурсны улмаас өөртөө болон бусдын биед аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог зэрэг нь оролцогч нарын мэдүүлэг, тус хорооны хамтарсан багийн хурлын шийдвэр, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдсон гэж тайлбарласан.

 

Тэрээр 2010 оны 12 дугаар сарын 26, 2014 оны 0 дугаар сарын 01, 2014 оны 0 дугаар сарын 02, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдэд нийт 4 удаа эрүүлжүүлэгдсэн, Зөрчлийн тухай хуулиар 11 удаа торгуулсан тухай ******* ******* ******* ******* цахим лавлагааг ирүүлжээ.

 

Шүүхэд ирүүлсэн материалаас үзэхэд Х. нь архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн өөрөөр хэлбэл түүнийг согтуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж үзэхээр байна.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар Х. нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргасан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн хуулийн 6.3.Энэ хуулийн 6.1-д заасны дагуу хүсэлт гаргасан өдрөөс хойш нэг сарын хугацаанд эмчилгээнд хамрагдаагүй тохиолдолд энэ хуулийн 4.2-т заасны дагуу цагдаагийн байгууллага тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах саналыг шүүхэд гаргана. гэж заасан.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

 

Хэрэгт ******* байгууллагын ирүүлсэн баримтууд, 202******* оны 04 дүгээр сарын дугаар сарын 24-ний өдрийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, Х.ын ээж Д.Цэрэндулам, дүү Х.Отгонцэцэг нарын мэдүүлэг авагдсан байх ба Х. нь мансуурах донтой болох нь, эрүүл мэндийн хувьд архины албадан эмчилгээнд явуулж болох нь эмнэлгийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

 

Иймд ******* ******* ******* ******* хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийхээр Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1-д заасан ба албадан эмчлэх хугацааг эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болгох хуулийн зохицуулалттай болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 11, 13******* дугаар зүйлийн 13*******.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан ******* *******, дугаар хороо, ХВ дугаар гудамж, тоотод түр оршин овогт /Регистрийн дугаар *******/-ыг архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлсүгэй.

 

2. Х.ын архины албадан эмчилгээний т хүргэхийг ******* ******* ******* т даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******-д зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР