2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/05528

 

 

 

 

 

 

                                                         2025             06            27  

                                       192/ШШ2025/05528

              

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 31,350,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,700 төгрөгөөс 157,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 157,350 төгрөг, хариуцагчаас 157,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

             ШҮҮГЧ                                           А.ЗҮМБЭРЭЛ