Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 119/ШШ2026/0018

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: иргэн ** /ИБД:**/,

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга,

Хариуцагч: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,

Хамтран хариуцагч: Орхон аймгийн Татварын газарт тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:  “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж, түүнийг үндэслэж олгосон нэгж талбарын ** дугаар бүхий 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай ** баг **ийн голын хойд талд байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар **т эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн ** дугаар гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”,

“2020 онд Орхон аймгийн Татварын газраас **ын данснаас  15,196,000.0 төгрөгийг татаж авсныг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах”,

“аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас **т 2017-2025 онуудын газрын төлбөрт нийт 1,230,732,603.0 төгрөг ногдуулж нэхэмжлэл үүсгэснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд **гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **аас Орхон аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан  гаргасан

 “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж болон түүнийг үндэслэж олгосон нэгж талбарын ** дугаар бүхий 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай ** баг **ийн голын хойд талд байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар **т эзэмшүүлэх ** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагатай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **/цахим/, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, хариуцагч Орхон аймгийн Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээд **гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээд **, ** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Татварын газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/589 дугаар захирамж болон түүнийг үндэслэж олгосон нэгж талбарын ** дугаар бүхий гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”, “2020 онд харилцах данснаас 15,196,000 төгрөгийн газрын албан татвар суутгаж авсаныг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Иргэн ** нь Орхон аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “…маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр болон газар эзэмших эрх, түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, учруулсан хохирлыг арилгуулах” талаар хандсан байна.

3.  Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 556 дугаар албан бичгээр “…танд газар эзэмшүүлсэн шийдвэр нь давхцалгүй байна,  …газрын төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй” тухай хариу өгсөн ба харин Орхон аймгийн Засаг даргаас иргэн **ын  хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заснаар шууд шүүхэд хандсан байна.

4. Нэхэмжлэгч ** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ:  “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 556 дугаар хариу хүргүүлэх бичгийг эс зөвшөөрч, Орхон аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч хариу ирүүлээгүй хуулийн хугацаа өнгөрсөн тул дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

4.1. Засгийн газрын 183 дугаар тогтоол, Төрийн Өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 515 дугаар тогтоолуудын үндсэн дээр 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаанд иргэн ** би оролцож, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөрийн нутаг дэвсгэрт ** баг **ийн голын хойд талд байрлах нэгж талбарын ** дугаар бүхий 78,8 га эзэмшил бүхий газартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах ** барилга байгууламжийн 20,724,700 төгрөгөөр худалдан авч ялагч болсон.

4.2.Дээрх тогтоолуудыг хэрэгжүүлж Орхон аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ** үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Баян-Өндөр сумын нутагт байрлах, ** барилга байгууламжийг иргэн **, ** нарт ** багийн нутаг дэвсгэр **ийн голын хойд талд үйлдвэрлэлийн зориулалтаар 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх А/598 дугаар захирамж гаргасан.

4.3.Тус Засаг даргын захирамжийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн газрын албанаас, нэгж талбарын ** дугаар бүхий 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай ** баг **ийн голын хойд талд байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар **т эзэмшүүлэх ** дугаарын гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

4.4. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн өмчийн хороо, Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх газраас, Монгол Улсын Засгийн газрын 183 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны 353, 433, 451 дүгээр тогтоолыг үндэслэн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн Өмчийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаанаас ** буудлын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Баян-Өндөр сумын нутагт байрлах, ** барилга байгууламжийг 20,724,700 төгрөгөөр худалдан авч, үнийг бүрэн төлсөн тул Төрийн Өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 515 дугаар тогтоолоор иргэн ** нь өмчлөгч болсныг гэрчлэн ** дугаар Өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон.

4.5.Би өөрийн өмчөө захиран зарцуулж, эзэмших эрхээ одоог хүртэл хэрэгжүүлж чадахгүй байна. Учир нь: 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газрын 45 дугаар тогтоолоор, Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн 183 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн “Үл хөдлөх эд хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт” гэснийг “Үл хөдлөх хөрөнгийг гэж өөрчилж, мөн тогтоолын 2 дахь заалтаар 4 дүгээр зүйлийг бүхэлд нь хүчингүй болгожээ. 

4.6.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн МҮ-** дугаар тусгай зөвшөөрлөөр Орхон аймгийн Баян-Өндөр ** сумдын нутаг, ** 5 нэртэй 1400.24 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч, Улсын бүртгэлийн ** тоот гэрчилгээтэй “**” ХХК-д 2046 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дуустал хугацаагаар тусгай зөвшөөрөл олгосон байна.

4.7. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 09 дүгээр сарын 14- ний өдрийн 8/6597 дугаар албан тоотоор “** аймаг дахь нутаг дэвсгэрт байрлалтай, ** барилга байгууламж, газрын хамт ** өмчлөн авсан гэх газар нь “**” ТӨҮГ-ын ашигт малтмалын ашиглалтын MY-** тоот тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай байна” гэсэн хариу өгсөн.

4.8. Иргэн **ын нэр дээр эзэмших эрхтэй бүртгэгдсэн газар нь 78,8 га /бодит байдалд 75.6 га байгаа/ газар нь “**”ТӨҮГ-ын ашигт малтмалын МҮ-** дугаартай 1400.95 га талбай газартай давхцаж байгаа болохыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А/233 дугаартай шинжээчийн дүгнэлт шинжлэн гаргасан. Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 9-д үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эхний 10 жилд газрын төлбөрөөс чөлөөлнө гэж заасан.

4.9. 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрын өмчлөх, эзэмших эрхийг шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөх Засгийн газрын 183 дугаар тогтоолын заалтыг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

4.10. Гэтэл дээрх 45-р тогтоол гарснаас хойш Орхон аймгийн Засаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А/598 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр захирамжилсан нь ойлгомжгүй.

4.11. Орхон аймгийн Газрын албанаас иргэн ** надад 2017-2023 оны газрын төлбөрт нийт 915,833,003 төгрөгийг төлүүлэхээр 2024 онд мэдэгдэл өгсөн ба мөн тус аймгийн Татварын газраас дээрх 915,833,003 төгрөгийн төлбөрийг төлөхийг шаардаж иргэн миний хувийн өмч дансыг битүүмжлэн 15,196,000 төгрөгийг хураан авсан. Дээрх үйл явдлуудын улмаас төрөөс зохион байгуулсан үйл ажиллагаа болон төрийн байгууллагын шийдвэрүүдээс эгэл жирийн ажилчин би 2014 оны 09 сард 20,724,700 төгрөгийн бодит хохирол, мөн энэ их мөнгийг тухайн үед олж чадахгүй байснаас өөр этгээдээс мөнгө зээлж, улмаар уг этгээдийн шахалтанд орж, гэрчилгээнд нэрийг нь оруулж өгөх, дамжуулан шилжүүлэх гэрээ гэгчид гарын үсэг зурахаас өөр аргагүй хүнд нөхцөл байдалд орж, асар их хэмжээний газрын төлбөрийн өр төлбөр зэргээс ажлаас чөлөөлөгдөх, өр төлбөрт орох, толгой эргэсэн олон асуудалд ээрэгдэж, амьдралд минь маш их хүнд нөхцөл байдал бий болоод байна. Эндээс үзэхэд иргэн миний хувьд ямар ч буруутай санаа, зорилго, үйлдэл хийгээгүй атал одоо өдрөөс өдөрт нэмэгдэн тооцогдож байгаа энэ их хохирол төлбөрийг хэрхэх учраа олохгүй байна.

4.12. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхаар заасан байхад хууль зөрчиж, “**”ТӨҮГ-д Орхон аймаг, Баян-Өндөрийн нутаг дэвсгэрт ** баг **ийн голын хойд талд 73,2 га газрыг ашигт малтмалын ашиглалтын зориулалтаар олгочихсон, Газрын тухай хууль болон Засгийн газрын тогтоолыг зөрчиж надад захирамжлан гэрчилгээ олгосон асуудлаа хуульд нийлцүүлэн, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/589 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн газрын албанаас, нэгж талбарын ** дугаар бүхий 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай ** баг **ийн голын хойд талд байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар **т эзэмшүүлэх ** дугаарын гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, иргэн надад учруулсан хохирол төлбөрийг арилгаж өгнө үү” гэжээ.

4.13. Нэхэмжлэгч **аас 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зарим шаардлага нэмэгдүүлэхдээ: “**т газар эзэмшүүлсэн Орхон аймгийн Засаг даргын 2017 оны А/589 дугаар захирамж, түүнийг үндэслэж **т олгосон ** дугаарын 78.8 га газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж өөрчилж байна.  Мөн Орхон аймгийн Засаг даргын 2017 оны А/589 дугаар захирамжаар газрын кадастрын системийн төлбөрийн хэсэгт эзэмшиж буй талбайг оруулснаар газрын төлбөр бодогдож эхэлдэг бөгөөд 2017 оноос 2025 онуудын төлбөрт 1,230,732,603 төгрөг бодогдсон байдаг. Энэ нь хэрэгт авагдсан газрын төлбөр ногдуулалтын мэдээлэл, хариуцагч нарын хүсэлт тайлбараар нотлогддог. Дээрх хэмжээний газрын төлбөрийн тооцоолол нь илт хууль бус захиргааны актын үндсэн дээр тооцогдсон тул **ын эзэмшиж буй гэх 78.8 га газарт ногдуулсан 1,230,732,603 төгрөгийн ногдуулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол улсын Төрийн өмчийн хорооны  2014 оны 515 дугаар тогтоолын дагуу ** аймгийн ** буудлын  үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Баян-Өндөр сумын нутагт байрлах ** барилга байгууламжийг дуудлага худалдаагаар худалдаж авсан иргэнд аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжаар 78.8 га газрыг 15 жилийн  хугацаатай эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “.Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлйин 7.2-д “Монгол улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна” гээд 7.2.18-д “газрын төлбөр” гэж тус тус хуульчилсан

Нэгэнт эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэрийн дагуу аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан бөгөөд үүний дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэж, нэхэмжлэлийн дагуу газар эзэмшигчээс төлсөн газрын төлбөр нь Татварын газарт орлого болдог. Аймгийн Засаг даргын шийдвэр болон газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэсэн үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6.Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга ** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “** аймгийн ** буудлын  үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Баян-Өндөр сумын нутагт байрлах ** барилга байгууламжийг дуудлага худалдаагаар худалдаж авсан иргэн **, ** нарт Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжаар Баян-Өндөр сум, ** багийн нутаг дэвсгэр, **ийн голын хойд талд 78.8 га газрыг 15 жилийн  хугацаатай эзэмшүүлсэн. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжаар Газрын кадастрын системийн төлбөрийн хэсэгт эзэмшиж буй талбайг оруулж өгснөөр газрын төлбөр бодогдож эхэлсэн бөгөөд 2017-2023 оны газрын төлбөрийг нэхэмжилсэн болно.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Үний дагуу Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “газрын төлбөр төлөгч гэж Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна”, 6 дугаар зүйлийн 6.4-д “Газрын төлбөрийг эзэмшил, ашиглалтад олгосон газрынх нь нийт хэмжээгээр тооцно”, мөн хуулийн 8 дугаар зүйлд газрын төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг заасан байдаг. Иргэн **, ** нарын газар нь газрын төлбөрөөс чөлөөлөх үндэслэлд хамааралгүй болно” гэжээ.

7. Гуравдагч этгээд **гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус болох талаар заасан. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай 183 дугаар тогтоолоор /2 дугаар хавсралтаар/ ** аймгийн ** буудлын автомашины гараж, уурын зуухны барилга, дэд станцын байр /хуваарилах байгууламж/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт нээлттэй  худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байх боловч дээрх тогтоолд Монгол улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт орж, өмнөх 183 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт гэснийг “үл хөдлөх хөрөнгийг” гэж өөрчилжээ. Дээрх тогтоолын агуулгаас  үзэхэд Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг л зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн, харин үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрыг эзэмшүүлж, өмчлүүлээгүй байна. Гэтэл Орхон аймгийн Засаг дарга нь Засгийн газрын тогтоолоор газар эзэмших эрхийг шилжүүлэхээр заагаагүй байхад 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/589 дугаар захирамжаар газар эзэмшүүлж, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь гаар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргах ёсгүй буюу эрх зүйн үндэслэлгүй байхад газрыг эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарахаар байна.

Ийнхүү дээрх байдлаар эрх зүйн үндэслэлгүй илт хууль бус захирамж гаргаснаараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар олгогдсон MV-** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр уг газар нь “**” ТӨҮГ-т 2046 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл олгогдсон бөгөөд нэгэнт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцал үүсгэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байна” гэснийг зөрчсөн байна. Мөн илт хууль бус захирамжаас шалтгаалан **гийн нэр дээр татварын байгууллагаас газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэж, банкин дахь дансны зарлагын гүйлгээг зогсоох арга хэмжээ авагдаж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх нөхцөл үүссэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу гуравдагч этгээд ** нь илт хууль бус захиргааны актын дагуу газрын төлбөр төлөх эрх зүйн үндэслэлгүй юм. 

 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж болон түүнийг үндэслэж олгосон нэгж талбарын ** дугаар бүхий 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай ** баг **ийн голын хойд талд байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар **т эзэмшүүлэх ** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

8. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, ** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 07-ны 183 дугаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай" тогтоолоор Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталж, Төрийн өмчийн хорооны 2014 оны 06 дугаар сарын 09-ны 353 дугаар “Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай” тогтоол гаргаж дуудлага худалдааг зарласан. Дуудлага худалдаагаар иргэн ** ** аймаг дахь ** буудлын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай ** барилга байгууламжийг худалдан авах ялагч болсон тул Төрийн өмчийн хорооноос 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10/4-2014 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 515 дугаар Өмчлөх эрхийг шилжүүлэн олгох тухай” тогтоолоор ** буудлын ** аймаг дахь ** буудлын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай ** барилга байгууламжийг иргэн **т өмчлөх эрхийг шилжүүлэн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмчлөх эрхийн ** дугаар гэрчилгээг Төрийн өмчийн хорооны дарга, Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга олгосон.

Улмаар Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт Төрийн өмчийн хорооноос 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4/2719 дугаар “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн тухай мэдэгдэл”-ийг ирүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд иргэн **т өмчлүүлсэн барилга, байгууламжид хамаарах газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг хүссэн байдаг. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ** дарга, төрийн өмчийн хорооноос иргэн **т барилга хүлээлцэх актаар барилгыг хүлээлгэн өгсөн байна. Үүний дагуу Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн **т 787877,9 мкв газрын эргэлтийн цэгийг акт үйлдэн хүлээлгэн өгсөн. ** нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газрын гэрчилгээ, гэрээ авах болон иргэн **тай хамтран эзэмших талаар хүсэлтийг гаргасны дагуу Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн **, ** нарт ** багийн нутаг дэвсгэр **ийн голын хойд талд үйлдвэрлэлийн зориулалтаар 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ** дугаар гэрчилгээ олгож гэрээ байгуулсан. Улсын бүртгэлийн Э дугаар олгодог болсонтой холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ гэрчилгээ шинэчлэн ** дугаар гэрчилгээ, №** дугаар гэрээ байгуулсан.

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг, ** **ийн гол гудамжны хойд талд байрлалтай 478 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай, 385 м.кв оффис, 93 м.кв дэд станцын барилга бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр **, ** нар бүртгүүлж өмчлөх эрхийн ** дугаартай гэрчилгээг авсан байна. Иргэн ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг, ** **ийн гол гудамжны хойд талд байрлалтай 478 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэгж талбарын ** дугаартай 478 м.кв газрыг 2020 онд иргэн **д худалдсан байдаг ба ** нь 2022 онд иргэн **ад худалдсан байдаг. Иймээс иргэн **, ** нар газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж, газрын ашигт шинж чанарыг гаргасан гэж үзэхээр байна. Тухайн газартай давхацсан гэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “**" ТӨҮГ-д Орхон аймгийн Засаг дарга 2022 оны 09 дүгээр сарын 07-ны А/612 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын ** баг, **ийн голын хойд хэсэгт байрлах ** нэртэй МҮ-** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах ** м.кв газрыг уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Тус захирамжийн хавсралтад “**” ТӨҮГ-ийн эзэмшиж буй газрын солбилцол, талбайн хэмжээг заасан байна. Дээрх захирамжийн хавсралтаар иргэн **ын эзэмшиж буй газрыг оруулалгүйгээр “**” ТӨҮГ-т эзэмшүүлсэн байдаг. Мөн шүүхэд ирсэн нотлох баримтад “**” ТӨҮГ-ын газрын газартай давхацсан гэх газарт газрын төлбөр төлсөн баримт ирээгүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт байгаа нь иргэн **, ** маргаан бүхий газарт газрын төлбөр төлөгдөж байгаагүй байна. Иргэн **, ** нь аймгийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй, хууль бус захиргааны актад тооцуулах нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "үл хөдлөх эд хөрөнгийн эрх" гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг; гэж зааснаас үзвэл гуравдагч этгээд иргэн **ын эрх ашгийг шууд зөрчихөөр байна.

Мөн иргэн **гийн шаардлагадаа бичсэн: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай” Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн “Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт” гэснийг “Үл хөдлөх хөрөнгийг” гэж өөрчилсөн гэсэн байна. Төрийн өмчийн хорооноос үл хөдлөх хөрөнгө гэсэн нэршилтэй 9 эд хөрөнгийг 2014 оны 10 сарын 21-ний өдөр иргэн **т актаар хүлээлгэн өгсөн. Төрийн өмчийн хорооноос хүлээлгэж өгсөн үл хөдлөх хөрөнгө гэсэн нэршилтэй 9 эд хөрөнгийн тус бүрийн байршиж буй газрын хэмжээг үндэслэн нийт газрын талбайг гарган аймгийн Засаг дарга А/598 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарсан байх тул аймгийн Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм. Иймд бие даасан шаардлага гаргасан **гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд шалгарсан иргэн **, ** нарт Төрийн өмчийн хорооны 2014 оны 515 дугаар тогтоолын дагуу Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжаар 78.8 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. 2015 оны Засгийн газрын тогтоолын үл хөдлөх хөрөнгийг байршиж байгаа газрын хамт гэсний газрыг хасаад үл хөдлөх хөрөнгө болгож өөрчилсөн талаар хариуцагч талаас нэхэмжлэлийг анх гардан авсан цагаас мэдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугласан баримтаас үзэхэд гол асуудал бол тухайн маргаан бүхий газар дээр байсан 478 м.кв талбай бүхий 1 оффисын барилга, нэг дэд станц байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрчилгээтэй **, ** гэх 2 иргэн байгаа. Энэ хоёр иргэн нь дахиад үл хөдлөх хөрөнгөө барьцаалбарт бүртгүүлсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн тохиолдолд тухайн захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй бүхэлдээ илт хууль бус болно. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн үндсэн шинж чанар нь газраас салгаж болохгүй нөхцөл байдал байдаг. Энэ тохиолдолд хоосон газар биш, газар дээр 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

10.Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч **ын гаргасан нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хийе. Төрийн өмчийн хорооны 2014 оны тогтоолыг 2015 оны тогтоолоор хүчингүй болгоод зөвхөн үл хөдлөх хөрөнгийг гэж заачихсан байгаа. 2014 оны тогтоолын дагуу 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн өмчийн хороо, ** аймгийн ** буудлын даргын хөрөнгө хүлээлцсэн актаар 9 төрлийн хөрөнгийн нийт талбайн хэмжээг метр квадратаар илэрхийлээд хүлээлгэж өгсөн байгаа. Энэхүү метр квадратыг нь бодоод үзэхэд 102 га буюу энэ 78.8 га байх боломжтой юм байна гэж үндэслээд аймгийн Засаг дарга захирамжаа гаргасан байна. Одоо үл хөдлөх хөрөнгө хүлээлцсэн энэ акт хүчин төгөлдөр байгаа. Актын дагуу бид газар эзэмших эрх олгоод үүний дагуу газрын төлбөр бодогдож явсан байгаа. Газрын төлбөр бодогдож явж байгаа учраас **ын гаргасан нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан **гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **: “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна. Нэмэлт тайлбаргүй” гэв.

12. Орхон аймгийн Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйл, Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ” гэж хуулийн дээрх заалтуудаас үзвэл газрын төлбөрийг ногдуулахаар байна. Тодруулбал Аймгийн Засаг даргын 2017 оны А/598 дугаар захирамжаар **т Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг, **ийн голын хойд талд байрлах ** дугаар бүхий 787249 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж, иргэний газар эзэмших эрхийн №** дугаар бүхий гэрчилгээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн тул газрын төлбөр ногдсон байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” гэж заасны дагуу газрын жилийн төлбөр үүсээд ногдлыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар татварын газарт илгээсэн ногдлын дагуу төсөвт орлого төвлөрүүлэх ажлыг гүйцэтгэдэг.

Газрын ногдлыг төвлөрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх явцад газрын төлбөр төлөгч нь Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасны дагуу газрын төлбөрийг тогтоосон хугацаанд барагдуулаагүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан татварын үйл ажиллагаанд баримтлах “зайлшгүй байх” зарчимд нийцсэн байх төдийгүй мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгуулийг татварын өрд тооцно”, 50.1.4-д “татварын хууль тогтоомжоор тайлагнадаггүй татварын хувьд татварын хууль тогтоомжоор татвараа төлсөн байх ёстой өдөр”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэхийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана”, 51.1.4-д “татвар ногдох зүйл, татварын өр төлөх үндэслэл” гэж заасантай нийцсэн, “...газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул нэхэмжлэгч нь нэхэмжлэхээр үүсгэсэн газрын төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ** нь 2017 оноос хойшхи газрын төлбөрийг тогтоосон хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй учир Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу данс битүүмжпэх нийтлэг ажиллагааг хэрэгжүүлж 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гүйлгээний 122100000000007267 дугаараар Голомт банкнаас 400,000.0 төгрөгийг аймгийн төвлөрсөн төсвийн орлогод, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гүйлгээний 12212000000013038796 дугаараар 14,796,000.0 төгрөг, нийт 15,196,000.0 төгрөгийг аймгийн төвлөрсөн төсвийн орлогод төвлөрүүлсэн байна. Газрын төлбөр төлөгч ** нь 2022, 2023 онуудад газрын төлбөрийн өрийг барагдуулах ажиллагаа нь хуульд нийцээгүй талаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй үйлдэл нь өөрөө төлбөр барагдуулах ажиллагааг хууль ёсны дагуу хэрэгжсэнийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Иймд **ын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

13.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд **гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн хууль бус акт гэж үзэж байна. Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар олгогдсон МУ-** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр уг газар нь “**” ТӨҮГ-т 2046 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар олгогдсон бөгөөд нэгэнт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхацсан байхад уг газрыг бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь анхнаасаа хууль бус байсан гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдал нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 8/6597 дугаартай албан тоот болон 2020 оны 03 сарын 27-ны өдрийн А/233 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна. Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 45-р тогтоолооор Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183-р тогтоолын 2-р зүйлийн “Үл хөдлөх эд хөрөнгө, түүний байрлаж байгаа газрын эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт” гэснийг “Үл хөдлөх хөрөнгийг” гэж өөрчилж, тус тогтоолын 2-р заалтаар 4-р заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон.

Газрын төлбөрийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж заасан бөгөөд газар эзэмшүүлэх шийдвэр хууль бус тул газрын төлбөр тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 7.1 дэх хэсэгт “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ”, 6.1.36 дэх хэсэгт "төлбөр гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг” хэлэхээр хуульчилсан бөгөөд газрын төлбөр нь газар эзэмшиж ашигласны төлөө төлөх ёстой байтал уг газар нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, бусдын эзэмшилтэй давхцалтай тул газрын төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

            Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0422 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч **ын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан ** аймаг дахь ** буудлын Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай ** барилга байгууламж бүхий газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах тухай 183 дугаар тогтоолоор /2 дугаар хавсралтаар/ ** газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй ** аймгийн ** буудлын автомашины гараж, уурын зуухны барилга, дэд станцын байр /хуваарилах байгууламж/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байх боловч дээрх тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 45 дугаар тогтоолоор өөрчлөлт орж, өмнөх 183 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт гэснийг Үл хөдлөх хөрөнгийг гэж өөрчилжээ. Дээрх тогтоолын агуулгаас үзэхэд Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг л зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн, харин үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрыг эзэмшүүлж, өмчлүүлээгүй байна. Гэтэл Орхон аймгийн Засаг дарга нь энэхүү үйл баримтыг нягтлан үзэхгүйгээр “**” ХХК-ийн 1400.24 гектар талбай бүхий уурхайн эдэлбэр газартай давхцуулан нэхэмжлэгч **т газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус болжээ хэмээн дүгнэж байжээ. Дээрх хууль бус захирамжаас шалтгаалан **гийн нэр дээр татварын байгууллагаас газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэж, банкин дахь дансны зарлагын гүйлгээг зогсоох арга хэмжээ авагдаж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Иймд уг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

14.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд **гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаартай захирамжаар 78.8 га газар эзэмшүүлэх тухай асуудлыг шийдсэн байдаг. Гэтэл энэ захирамж гарахаас өмнө Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  дуудлага худалдаанд орж 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн өмчийн хорооны 515 дугаар тогтоолоор энэ газар дээр байрлах барилга байгууламжийг худалдаж авсан. Үүний дараа Орхон аймгийн газрын албанд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан. Ямар агуулгаар хүсэлт гаргасан бэ гэвэл объектыг **тай хамт эзэмшдэг бөгөөд газрын гэрчилгээ болон бусад баримт бичгийг гаргаж өгнө үү гэсэн байгаа. Объектын буюу барилга байгууламжийн доорх газрын гэрчилгээг авъя гэсэн агуулгаар хүсэлт гаргасан байна гэж ойлгож байна. Яагаад гэвэл 2015 оны 09 дүгээр сард нэгэнт хүсэлт гаргах үед Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаар тогтоол гарсан байсан. Энэ тогтоолоор Засгийн газрын 2014 оны 06 сарын 07-ны өдрийн 183-р тогтоолын 2-р зүйлийн “Үл хөдлөх эд хөрөнгө, түүний байрлаж байгаа газрын эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт” гэснийг “Үл хөдлөх хөрөнгийг” гэж өөрчилж, тус тогтоолын 2-р заалтаар 4-р заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон.

Тийм учраас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүсэлт гаргахдаа объектын дор байгаа газрын бичиг баримтыг гаргуулъя гэдэг агуулгаар гаргасан. 78.8 га газрыг авъя гэдэг хүсэлт огт гаргаагүй байхад 78.8 га газрыг олгосон. Авъя гэж хүсэлт гаргасан ч олгох үндэслэл байгаагүй. Яагаад гэвэл Засгийн газрын тогтоолоор энэ асуудал 2015 онд  шийдэгдсэн. Яг энэ объектын доор газар байж байж үл хөдлөх хөрөнгө гэдэг шинж чанараа хадгалдаг учраас энэ агуулгаар нь хүсэлт гаргасан гэж ойлгож байгаа. Тийм учраас объектын доорх газраа авъя гэж байхад 78.8 га газар олгож шийдвэрлэсэн нь нэгдүгээрт тухайн объектийг өмчилж эзэмшиж байсан хүмүүсийн хүсэл зоригоос хэтрүүлсэн шийдвэр байна. Хоёрдугаарт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж шийдвэр гаргасан байна. Ямар үндэслэлээр вэ гэвэл Ашигт малтмалт газрын тосны газрын Кадастрын хэлтсийн  даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар олгогдсон МV-** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байгаа. Энэ зөвшөөрлөөр “**” ТӨҮГ-т энэ газрыг ашигт малтмалын хайгуулын чиглэлээр 2046 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосон. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын талбайтай давхцуулаад олгосон. Иймд энэ нь хууль зөрчсөн үйлдэл байж болох нь Ашигт малтмалт газрын тосны газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 8/6597 дугаартай албан тоот болон 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А233 дугаартай шинжээчийн дүгнэлтээр энэ нөхцөл байдал тогтоогдсон байгаа.

 Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0422 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч **ын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан ** аймаг дахь ** буудлын Орхон аймгийн сумын нутагт байрлалтай ** барилга байгууламж бүхий газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Өмнөх шийдвэр угаасаа энэ газрыг том хэмжээгээр нь буюу 78.8 га хэмжээгээр эзэмшүүлэх боломжгүй болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон. Иймд маргаан бүхий Засаг даргын захирамж үндэслэлгүй, энэ нь анхнаасаа эрх зүйн үндэслэл байгаагүй гэж харж байна. Мэдээж захирамж үндэслэлгүй, илт хууль бус учраас түүнийг үндэслэж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ илт хууль бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна. Анхнаасаа гарах ёсгүй байсан актад үндэслээд татварын ногдуулалт хийгээд, татварын өр үүсгээд ** гэдэг хүний эрх ашиг зөрчигдөж байна гэж үзээд а/598 дугаар захирамж, түүнийг үндэслэж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргасан” гэв.

15.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 онд гарсан А/598 тоот шийдвэр анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа. Үндэслэл нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Энэ 33 дугаар зүйл нь өөрөө газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад хамааралтай заалт байгаа. 33.1.2-т зааснаар газар дээр үйл ажиллагаа эрхлэхийн тулд, ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд газрын дуудлага худалдаанд оролцсон асуудал байхгүй. Гэтэл дуудлага худалдаанд оролцож газар худалдаж авсан мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй. Энэ тохиолдолд үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан Төрийн өмчийн хорооны 515 дугаар тогтоолыг үндэслэн гэж захирамжилсан байгаа. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  Төрийн өмчийн хорооноос 4/2719 тоот албан бичгийг Орхон аймгийн Газрын харилцаа, Хот байгуулалтын газарт хүргүүлсэн. Энэ бичигт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн талаар буюу ямар нэг байдлаар газартай холбоотой асуудлыг дурдаагүй. 2014 оны 515 дугаар Төрийн өмчийн хорооны тогтоол дээр ч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэсэн байгаа. Анхнаасаа хууль зүйн хувьд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй буюу анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй байсан. Газрын хувийн хэрэгт авагдсан 2017 онд ** гаргасан хүсэлтдээ газрын эрхийг баталгаажуулж газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү” гэсэн байгаа. Энэ хүсэлтэд газрын хэмжээ тодорхойлогдоогүй.

Өөрөөр хэлбэл хэдэн метр квадрат газрыг хүссэн талаар тодорхойлогдоогүй. Энэ газрын албанаас ирсэн баримт дээр дуудлага худалдаагаар шилжээд байгаа үл хөдлөх хөрөнгөд хамаарах газрын үл хөдлөх хөрөнгө нь ямар хэмжээтэйг шинжлэн судалсан баримт газрын хувийн хэрэгт байхгүй. Хамаарах газар нь 78.8 га гэж тооцсон гэж хариуцагч тал хэлсэн. Энэ бол анхнаасаа эрх зүйн үндэслэлгүй. Нөгөө талаараа нэгдүгээрт нэгэнт газрыг өгчихлөө хууль зүйн хувьд илт хууль бус болох нь яаж батлагдах вэ гэвэл анхнаасаа Төрийн өмчийн хорооноос газрын асуудлыг шийдэж өгсөн бичиг яваагүй, объекттой нь холбоод Газрын алба 78.8 га газар газар эзэмшүүлэх эрх олгосон. Хоёрдугаарт газар гэдэг зүйлийг оролцуулахгүй гэдэг нөхцөл байдлаар улсын хэмжээнд энэ тогтоолыг хэрэгжүүлээгүй. 2015 оноос хойш 2 жилийн дараа буюу 2017 онд захирамж гарсан. Газрыг эзэмших, өмчлөх эрх нь төрд байдаг. Нөгөө талаас энэ өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж зааснаар энэ захиргааны актыг биелүүлэх боломжгүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг анхнаасаа зөрчөөд байгаа. Бусдын газартай давхцалтай байна гэдэг асуудал нь шүүхийн маргаанд анхнаасаа явж байсан, шинжээчийн дүгнэлт гарсан, давхцалтай байна гэдэг нь дүгнэлтээр тогтоогдсон. “**” ТӨҮГ тусгай хайгуулын орд газрын төлбөр төлж байсан баримтаа ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл тэнд аль хэдийн эзэмшигч үүсчихсэн газрын төлбөрийг төлөөд явж байгаа бөгөөд энэ эзэмшигчдээ албан ёсоор эзэмшил нь очсон гэдэг энэ нөхцөл байдлаас А5 засаг даргын захирамж бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй гэдэг үндэслэл гарч ирж байгаа юм. Давхцлын хувьд энэ нь Газрын тухайн хуулийн холбогдох шаардлагыг зөрчсөн байна. Дээрх үндэслэлээр Засаг даргын уг захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан. Тиймээс өнөөдрийн хариуцагч нарын ирүүлж байгаа тайлбар нь газар эзэмшүүлэх захирамж гараад улсын бүртгэлийн газрын нэгдсэн системд бүртгэгдсэнээр захирамж автоматаар тооцогдож эхэлдэг тул энэ нь үгүйсгэгдэх боломжгүй юм. Яагаад гэвэл **ын эзэмшилд байсаар байна гэсэн тайлбарыг өгдөг. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн захирамж хүчингүй болсноор, эрх зүйн үйлчлэлгүй болсноор газар эзэмших эрх үндэслэлгүй болно. Ингэснээр газар эзэмших эрх байхгүй учраас эзэмших эрхийн төлөө төлж байгаа газрын хураамж төлбөрийг ногдуулах хууль зүйн үндэслэлгүй болж байгаа юм. Тийм учраас Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулж цахим бүртгэлийн системээр татвар ногдуулалтыг хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага боломжтой гэж үзэж байна. 2025 оны эцсийн байдлаар 1,215,536,603.0 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 40,000,000 төгрөг байснаас 15,196,000 төгрөгийг төлсөн гэж тооцож байгаа гэсэн тайлбар өгдөг. Гэтэл 15,196,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр хариуцагч суутгаж авсан. Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа үйлчлэлгүй байгаа тул энэ үйлчлэлгүй захиргааны актыг үндэслэж ногдуулсан татвар хүчингүй. Иймд ногдуулах татвар 0 байх үр дагавар үүсэж байна. **ын нэхэмжлэлийг үндэслээд газрын хураамж, газар эзэмшлийн гэрээний төлбөр гэж хурааж авсан 15,196,000 төгрөгийг буцаан гаргуулах эрх зүйн үндэслэлтэй” гэв.

16. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд **, ** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч **гоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**, Мөнхболд нараас Улаанбаатар хот Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүх дээр өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаагаар энэхүү захиргааны маргааныг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Гэвч шүүхээс энэ хүсэлтийг хангаагүй. Газар эзэмших эрх хүчингүй боллоо гэж бодоход шууд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх дагаад хүчингүй болно гэсэн ойлголт байхгүй тул манайхаас энэ хэрэгт тайлбар гаргаагүй” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/589 дугаар захирамж,  түүнийг үндэслэж олгосон нэгж талбарын ** дугаар бүхий 78,8 га газрыг 15 жилийн хугацаатай ** баг **ийн голын хойд талд байршилд үйлдвэрлэлийн зориулалтаар **т эзэмшүүлэх ** дугаарын гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”, “** нь 2020 онд нийт 15,196,000 төгрөгийн газрын албан татварыг төлсөн байгаа тул үндэслэлгүйгээр төлсөн төлбөрийг буцаан олгохыг даалгах” шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зарим шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

 2.1.Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжийг илт хууль бус байсан болохыг тогтоох”,

2.2.Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт  холбогдуулан “маргаан бүхий захирамжийг үндэслэж олгосон нэгж талбарын ** дугаартай, газар эзэмших эрхийн ** дугаар гэрчилгээг илт хууль бус байсан болохыг тогтоох, **т 2017-2025 онуудын газрын төлбөрт нийт 1,230,732,603.0 /Нэг тэрбум хоёр зуун гучин сая, долоон зуун гучин хоёр мянга, зургаан зуун гурав/ төгрөг ногдуулж, нэхэмжлэл үүсгэснийг хүчингүй болгуулах”,

2.3.Орхон аймгийн Татварын газарт холбогдуулан “2020 онд Орхон аймгийн Татварын газраас **ын данснаас  15,196,000.0 төгрөгийг татаж авсныг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах” гэж өөрчилж нэмэгдүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч **дээрх шаардлагуудыг дэмжин шүүх хуралдаанд оролцов.

3.Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” зааснаар хэрэгт авагдсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

3.1. Нэхэмжлэгч  ** нь  2025 оны 07 дугаар сарын 04, мөн оны 12 дугаар сарын 19, мөн энэ өдрийн шүүх хуралдаанд тус тус хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 183 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны 353, 433, 451 дүгээр тогтоолыг үндэслэн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан дуудлага худалдаанаас иргэн ** /РД:**/ нь ** Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай ** барилга, байгууламжийг 20,724,100 /Хорин сая долоон зуун хорин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгөөр худалдан авч, Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 515 дугаар тогтоолоор тус барилга, байгууламжийн өмчлөгч болж, улмаар Төрийн өмчийн хорооноос Өмчлөх эрхийн №** дугаар гэрчилгээг түүнд олгосон, энэ талаар Төрийн өмчийн хорооноос 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн /Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн тухай мэдэгдэл/ 4/2719 дугаар албан бичгээр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэдэгдэж хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна. /1 дэх ХХ-ийн 67, 70-76, 125-127 дугаар тал/

5. Иргэн ** нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /тухайн үеийн Газрын алба/-т Төрийн өмчийн хорооны 2014 оны 515 дугаар тогтоол, №** дугаар Өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн **тай хамт обьект /өмчилж авсан барилга, байгууламж/-ыг эзэмшдэг тул газрын гэрчилгээ болон холбогдох баримт бичгийг хамтад нь гаргаж өгнө үү” гэж  газар хамтран эзэмших тухай хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, өргөдөл гаргасан. /1 дэх ХХ-ийн 78 дугаар тал/

6. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл иргэн **, ** нар нь ямар хэмжээтэй газар эзэмших талаар уг өргөдөлдөө дурдаагүй байна.

7. Харин “**” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт”-д маргаан бүхий газрын талбайн хэмжээг 787877.9 м.кв болохыг хэмжилтээр тодорхойлж, иргэн **т хүлээлгэн өгчээ. /1 дэх ХХ-ийн 80  дугаар тал/

8. Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн актад заасан хэмжээгээр маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг **, ** нарт олгосон” гэж маргаж байгаа боловч дээрх маргаан бүхий газар нь  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчдийн дүгнэлтээр  “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн МҮ-** дугаар тусгай зөвшөөрлөөр “**” ТӨҮГ-т олгосон Орхон аймгийн Баян-Өндөр ** сумдын нутаг, ** 5 нэртэй 1400.24 гектор талбай бүхий уул уурхайн газартай **, ** нарт эзэмшүүлсэн нэгж талбарын ** дугаар бүхий 787,249 м.кв талбайтай газрын 753,733.9 м.кв талбайн солбицлын утгатай давхцаж байна” гэж дүгнэж тогтоосон. /1 дэх ХХ-ийн 149-152 дугаар тал/

9. Мөн, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 8/6597 дугаар бүхий албан бичгээр иргэн **ын эзэмшил газрыг “...ашигт малтмал ашиглалтын МҮ-027030 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай” болохыг түүнд мэдэгдсэн байна. /1 дэх ХХ-ийн 135-137 дугаар тал/

10. Дээрх үйл баримтуудаас үзвэл захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1 “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэдахь хэсэгт зааснаар төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлаагүй гэж үзэхээр байна.

11.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж хуульчилсан.

12. Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй боловч Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно/ дахь хэсэгт заасныг баримтласан нь үндэслэлгүй.

13. Тодруулбал, ** нь Төрийн өмчийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 515 дугаар тогтоолоор ** Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай ** барилга, байгууламжийн өмчлөгч болсон бөгөөд тухайн барилга, байгууламжид хамааралтай газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан байхад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг баримтласан нь хуульд нийцээгүй байна.

 14. Түүнчлэн, Орхон аймгийн Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн МҮ-** дугаар тусгай зөвшөөрлөөр “**” ТӨҮГ-т олгосон газартай хэдий хэмжээгээр давхцалтай, иргэн **ын өмчилж авсан барилга, байгууламжид хамаарах газар нь ямар хэмжээтэй болохыг нягталж тогтоохгүйгээр иргэн **, ** нарт 78.8 га газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь тэдгээрийг бодит байдалд эзэмшил газраа эрхийн зөрчилгүй эзэмшихэд анхаарч зохих шийдвэрийг гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй.                                               

15. Иймд шүүхээс нэхэмжлэгч **ын нэхэмжлэл, гуравдагч этгээд **гийн бие даасан шаардлагыг шууд илт хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/598 дугаар захирамж, түүнийг үндэслэж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний биелэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

16. Түүнчлэн, нэхэмжлэгчийн 2020 онд Орхон аймгийн Татварын газраас **ын данснаас  15,196,000.0 төгрөгийг татаж авсныг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах”, “**т 2017-2025 онуудын газрын төлбөрт нийт 1,230,732,603.0 /Нэг тэрбум хоёр зуун гучин сая, долоон зуун гучин хоёр мянга, зургаан зуун гурав/ төгрөг ногдуулж, нэхэмжлэл үүсгэснийг хүчингүй болгуулах” шаардлагыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл шийдвэрлэх боломжгүй байх тул тус  захиргааны үйл ажиллагааны хэрэгжилтийг  түр зогсоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

17. Хэрвээ шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гараагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох, нэхэмжлэгчийн “2020 онд Орхон аймгийн Татварын газраас **ын данснаас 15,196,000.0 төгрөгийг татаж авсныг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах”, “**т 2017-2025 онуудын газрын төлбөрт нийт 1,230,732,603.0 /Нэг тэрбум хоёр зуун гучин сая, долоон зуун гучин хоёр мянга, зургаан зуун гурав/ төгрөг ногдуулж, нэхэмжлэл үүсгэснийг хүчингүй болгуулах” шаардлагыг тус тус хангахыг дурдаж, нэхэмжлэгч ** нь зохих журмын дагуу эзэмшил газартай холбоотой хүсэлтээ захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх, захиргааны байгууллагаас эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5,  24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/598 дугаар захирамж болон түүнийг үндэслэж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний  биелэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид тус тус урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.САРАНГЭРЭЛ