2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04917

 

 

 

 

 

 

   2025             06           09                                             192/ШШ2025/04917

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар /РД :9106766/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ХХК /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ХХК /РД:*******/-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор өөрөөс хамаарах бүхий л боломжит арга хэмжээг авсан бөгөөд үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандсан гэж тодорхойлж байна гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: 2024 оны 01 сарын 16-ны өдрийн Б/05 дугаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал, итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/10155 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /Хх- 4-7тал//

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ХХК /РД:*******/-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

*******. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/10155 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд хаяг тодорхойгүй болох нь нотлогдож байна.

 

4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* ХХК /РД:*******/-г эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.******* дахь хэсэгт зааснаар******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.4 дэх хэсэгт зааснаар******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

*******.******* ХХК нь Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо,******* хотхон,******* байр,******* тоот хаягт байрлаж хамгийн сүүлд үйл ажиллагаа явуулж байсныг дурдсугай.

0

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,******* дугаар зүйлийн*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Д.ЭНХЦЭЦЭГ