| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/02503/И |
| Дугаар | 191/ШШ2025/03597 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/03597
20******* 04 29 191/ШШ20*******/03597
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч /хүсэлт гаргагч/: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* *******, ******* тоотод байрлах ******* /Регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******" , -ийн 2023 оны 09 сарын -ны өдөр 23/09-01 тоот Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ-г байгуулсан юм. Ингээд гэрээний дагуу манай компани нь -ийн Сэлэнгэ аймгийн суманд байрлах агуулахын объектыг биечилсэн хамгаалалтанд авч харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэн хамтран ажилласан. Гэрээний 3-р зүйлийн 3.1-д заасны дагуу нэг сарын төлбөрийг 3,600,000 төгрөг байхаар заасан бөгөөд " -ийн зүгээс 2024 оны 01-р сарын 01-ний өдрөөс хойш гэрээний төлбөрөө төлөлгүй 11 сар болж нийт төлбөр нь 39,400,000 төгрөг болсон юм. Гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөх 39,400,000 төгрөгийг хариуцагч -иас гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргын шүүхийн 20******* оны 03-р сарын 10-ны өдрийн 191/ШЗ20*******/11*******0 тоот шүүгчийн захирамж гарч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүрэг, 4 хороо, 51А байр, Хишиг төв, 6-р давхар 601 тоотод үйл ажиллагаа явуулддаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаагаар тогтоогдсон тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд оршин байгаа хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа /РД:*******/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.09.-ны өдрийн 23/09-01 дугаартай Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 20*******.03.10-ны өдрийн 191/ШЗ20*******/11*******0 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 20*******.04.07-ны өдрийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох -ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд ******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* *******, ******* тоот хаягт байрладаг болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч -ийн хаяг тодорхойгүйн улмаас харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, тус компанийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
4. болон ******* нар 2023 оны 9 дүгээр сарын -ны өдөр 23/09-01 дугаартай Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээг байгуулж, гэрээгээр үйлчлүүлэгч компани нь харуул хамгаалалтын үйлчилгээг авч төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч 1 жилийн хугацаатай, нэг хамгаалагчийн 1 сарын гэрээний төлбөр 1,800,000 төгрөг, нийт 2 хамгаалагчийн 1 сарын төлбөр 3,600,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
5. ******* нь хариуцагч -ийн хаягийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 51А байр, Хишиг төв, 6 дугаар давхар, 601 тоот гэж тодорхойлон харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээний үүрэгт 39,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 20******* оны 03 сарын 10-ны өдрийн 191/ШЗ20*******/11*******0 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч -ийн хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, гэсэн хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар -ийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн, Монгол шуудан ХК-ийн шуудангийн хүргэлтээр уг хаягт байхгүй гэсэн шалтгаанаар шуудангийн илгээмжийг гардуулаагүй талаарх магадалгааг ирүүлжээ.
8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, -ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар, хаяг нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагч компани, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг тус хуулийн этгээдийн бүртгэлтэй хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
10. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, хаягт бүртгэлтэй /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох -ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* -ийн төлөөлөгч /*******, 880*******202/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР