2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04918

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1,******* цамхагт байрлах******* ХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор өөрөөс хамаарах бүхий л боломжит арга хэмжээг авсан бөгөөд үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандсан гэж тодорхойлж байна гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/01173 дугаар шүүгчийн захирамж,******* ХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн******* дугаар зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн******* дугаар барьцааны гэрээ, 2019 оны 08 сарын *******-ны өдрийн ЗГ/201944671080 дугаар зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2019 оны 08 сарын *******-ны өдрийн******* дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 06 сарын 30-ны өдрийн ЗГ/201944671080-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12 сарын 28-ны өдрийн ЗГ/201944671080-02 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2019 оны 08 сарын *******-ны өдрийн гүйлгээний баримт, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн гүйлгээний баримт, 2024 оны 11 сарын 20-ны өдрийн зээлийн бүртгэлийн карт, Х.Батбилэгийн*******ны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Х.Батбилэгийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2024 оны 11 сарын 21-ний өдрийн зээлдэгчтэй уулзсан, холбоо барьсан тухай тэмдэглэл зэргийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/01173 дугаар шүүгчийн захирамж, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн******* дугаар зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн******* дугаар барьцааны гэрээ, 2019 оны 08 сарын *******-ны өдрийн ЗГ/201944671080 дугаар зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2019 оны 08 сарын *******-ны өдрийн******* дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 06 сарын 30-ны өдрийн ЗГ/201944671080-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12 сарын 28-ны өдрийн ЗГ/201944671080-02 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2019 оны 08 сарын *******-ны өдрийн гүйлгээний баримт, 2019 оны 05 сарын 09-ний өдрийн гүйлгээний баримт, 2024 оны 11 сарын 20-ны өдрийн зээлийн бүртгэлийн карт, Х.Батбилэгийн*******ны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Х.Батбилэгийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2024 оны 11 сарын 21-ний өдрийн зээлдэгчтэй уулзсан, холбоо барьсан тухай тэмдэглэл зэргээр******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд түүний оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь нотлогдож байна.

 

4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Чинцоожийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3 дахь хэсэгт зааснаар*******-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4 дэх хэсэгт зааснаар Х.Батбилэгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг нь дүүрэг дэх цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Х.Батбилэг нь дүүрэг, дүгээр хороо, Хайлаастгудамж,тоот хаягт хамгийн сүүлд оршин сууж байсныг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.