2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04919

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 07 дугаар хороо,******* байр,******* тоот хаягт оршин суух ******* овогтой******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Дайчинхүүг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Мөнхзул нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Дайчинхүүг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор өөрөөс хамаарах бүхий л боломжит арга хэмжээг авсан бөгөөд үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандсан гэж тодорхойлж байна гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: 2025 оны 05 сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 197/ШЗ2025/14358 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, автобусны хохирлын акт, 2024 оны 12 сарын 15-ны өдрийн 591 дугаартай******* үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, Зорчигч тээвэр******* ОНӨААТҮГ-ийн газрын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 01/03/11 дугаартай албан тоот зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-12 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Э.Мөнхзул нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Дайчинхүүг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 197/ШЗ2025/14358 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, автобусны хохирлын акт, 2024 оны 12 сарын 15-ны өдрийн 591 дугаартай******* үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, Зорчигч тээвэр******* ОНӨААТҮГ-ийн газрын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 01/03/11 дугаартай албан тоот зэрэг баримтаар Б.Дайчинхүүг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд хаяг тодорхойгүй болох нь нотлогдож байна.

 

4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Дайчинхүүг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.1,6,8, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Дайчинхүүг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Дайчинхүүг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Б.Дайчинхүү нь Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, байр, тоот хаягт хамгийн сүүлд оршин сууж байсныг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн******* дугаар зүйлийн*******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ