Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 122/ШШ2026/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: ******* аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Ч.*******цэцэг, ******* аймгийн ******* сумын 8 дугаар багийн иргэн М.Буд, Б.Гэрэлт-Од, Д.Улаанхүүхэн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн Засаг дарга, ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох,

Гуравдагч этгээд: “******* *******” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай А/39 дүгээр тогтоол, ******* аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай А/327 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******цэцэг, М.Буд, нэхэмжлэгч М.Будын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхнаст, хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Өлзийбаатар, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Очир, М.Гэрэлт-Од, гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Сумъяасүрэн, гэрч Д.Одонгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

            1.1.Нэхэмжлэгч М.Буд, Ч.*******цэцэг нараас ******* аймгийн Засаг дарга, ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай А/39 дүгээр тогтоол, ******* аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай А/327 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

 

 Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.1.******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “******* *******” гэх газарт 177.54 га газрыг ******* аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/327 дугаар захирамжаар “******* *******” ХХК-д олгожээ.

 

2.2.Нэхэмжлэгч М.Буд, Б.Гэрэлт-Од, Д.Улаанхүүхэн нараас ******* аймгийн Засаг дарга бидний 41 жил амьдарч ирсэн өвөлжөө, хаваржааны газар, хоёр худагтай давхцуулан “******* *******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгосон ******* аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргажээ.

 

           2.3.Нэхэмжлэгч М.Буд нар нь ******* аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаартай захирамжийг эс зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

           2.4.******* аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Ч.*******цэцэг өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3-т заасны дагуу нийтийн эрх ашгийг хамгаалахаар өөрийн нэрийн өмнөөс ******* аймгийн Засаг даргын “******* *******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгосон 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаартай захирамж, ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай А/39 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

 

           2.5.Өмгөөлөгч Ч.*******цэцэгийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

 

           2.6.Нэхэмжлэгч өмгөөлөгч Ч.*******цэцэгийн хэрэг нэгтгэх тухай хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг шүүх хүлээн авч тус шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 122/ШЗ2026/0047 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх хоёр хэргийг нэгтгэжээ.

 

Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч М.Буд нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг дарга М.Идэрбат нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаартай захирамжаар ******* сумын нутаг дэвсгэрт “******* *******” нэртэй талбайд “******* *******” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо бидний 41 жил амьдарч ирсэн өвөлжөө, хаваржааны газар, хоёр худаг зэргийг хамруулан малчин биднийг нутаг бэлчээргүй худаг усгүй болгон өмч хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг минь зөрчин хохироож байгаагаас уг зөвшөөрлийн улмаас манай өвөлжөө, хаваржаа мөн манай айлын өвөлжөө, хаваржааны дэргэд 40 метр хүрэхгүй газар ухаж, төнхөж байна. Мөн газар хүссэн хүсэлтийг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, шаардлагатай бичиг баримт бүрдүүлээгүй зэргээр хууль зөрчсөн тул аймгийн Засаг даргын “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай” 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна гэжээ.

3.2.Нэхэмжлэгч М.Буд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2025 оны 06 сарын 17-ны өдрийн А/327 дугаартай захирамжаар “******* *******” ХХК-д хайрга олборлох зөвшөөрөл олгосон байсан. Тэр зөвшөөрлийн дагуу “******* *******” ХХК нь “******* *******” гэдэг газар хайрга олборлож, тээвэрлэлт хийж эхэлсэн. Энэ тээвэрлэлт хийж эхэлсэн газар нь гэвэл 2 айлын өвөлжөө, хаваржаа, худаг ус, рашаан булаг, нуур цөөрөм, голын ил хайрга, голын ил хайрганы тэнд олборлож байгаа газраас нь баруун тийшээ нэг өрмийн худаг, гар худаг  байдаг. Хайрга олборлосноор гар худаг, өрмийн худаг 2 ширгэх аюултай. Голынхоо элсийг дагаад ундарга нь байдаг. Тэр ундарга хаагдсанаар тэнд амьдарч байгаа малчид, иргэдийн, малын ус, иргэдийн амны ус үгүй болох аюултай. Зураглалаа авахдаа 2 айлын өвөлжөө, хаваржааг яг голлуулж авсан байгаа юм. Одоо жишээлэх юм бол хааш хаашаа 1 км газар, жишээ авъя. Тэгэхэд яг голд нь 2 айлын өвөлжөө хаваржааг оруулаад авчихсан. Манай өвөлжөө хаваржаанаас 450-500 метр зайтай байна. Манай урд айлын өвөлжөө хаваржаа, үхрийн зэлэн дээрээс нь 40-50 метрийн зайтай. Тэр айл оройдоо үнээ малаа саахад саалгахгүй, зэлэн дээрээсээ зугтаагаад сааж байгаа хүнээ дайрч алчих гээд мал нь хашаан дээрээ ирэхгүй хойшоо манай хашаа руу зугтаагаад байгаа. Тэнд чинь бөөн тоос, ******* нижигнэсэн дуу байгаа. Малчид бид  тэнд тийм хүндрэлтэй нөхцөл байдалд орчхоод байгаа юм. Бид амьдрахад малын бэлчээр, худаг ус өөрсдийн эд хөрөнгөөрөө хохирох хүртэл тийм аюултай байдалд ороод байгаа юм. Тэнд 2 айл өвөлждөг боловч зун намар болохоор хойд дээгүүр нь урд дээгүүр нь баруун хойд дээгүүр нь олон айлууд ирээд хаваржиж зунжин намарждаг юм. Байгаль орчны газар улсын байцаагчид гомдол гаргаад асуудал тавьсан. Байгаль орчны улсын байцаагч газар дээр нь очиж үзээд энэ нь хууль бус үйл ажиллагаа байна гээд энэ үйл ажиллаагаа зогсоо гээд техник хэрэгслийг лацдаад явсан. Шууд маргааш нь гэдэг хүн  лацыг нь тайлаад ажиллуул гээд ажиллуулаад тээвэрлэлт хийгээд үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Бид шүүхэд нэхэмжлэл гаргаад газар дээр нь очиж үзлэг хийх хүсэлт тавьсан. Шүүх газар дээр нь очиж үзлэг хийгээд байгаа байдалтай нь танилцаад одоогоор бол түр зогсоочхоод байгаа. Энэ компани тэртээ тэргүй улирлын чанартай ажилладаг болохоор одоо ажиллахгүй. Энэ хавраас эхэлж ажиллах байх, ажиллах маршруттай гэсэн. Аймгийн Засаг даргын 06 сарын 17-нд гаргасан А/327 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

3.3.Нэхэмжлэгч М.Будын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхнаст шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Засаг дарга Идэрбат нь 2025 оны 6 сарын 17-ны өдрийн А/327 дугаартай захирамжаар “******* *******” ХХК-д 15 жилийн хугацаатайгаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо бүхэлдээ хууль зөрчсөн захирамж гаргасан гэж үзэж байна. ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 сарын 03-ны өдрийн А/04 дугаартай “Зарим газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын хавсралтад заасан “******* Эрхт” овоо 24,577,466 га газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан газрыг “******* *******” ХХК-д 15 жилийн хугацаатайгаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан зүйл заалтыг зөрчсөн. А/327 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай захирамжаар “******* *******” ХХК-д олгосон “******* *******” нэртэй 177,4 га газар нь “******* *******” байгалийн дурсгалт газартай давхцалтай байгаа. Энэ нь ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон. Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 8/1127 дугаартай албан бичигт 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 1/9 албан тоот бичгийг хүлээн авч танилцаад сум, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зарим газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах тухай А/04 дүгээр тогтоолын хавсралтад заасан газрууд нь Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолоор нөөцөд авсан газар, мөн 2018 оны 243 дугаар тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох газрын хилийн заагтай сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 17 дугаар тогтоолыг тусгай хамгаалалтад авсан газар дээр тус тус давхцалтай тул дээрх тогтоолыг бүртгэх боломжгүй байна гэж хариу ирүүлсэн байдаг нь тухайн газар нь давхцалтай байна гэдгийг нь нотолж өгсөн байна. Энэ хууль бус шийдвэрээс болж мэдээж малчид болон миний аавын амьдарч байгаа газар нутаг нь амьдрах аргагүй болж байгаа гэдгийг аав түрүүн ярьсан. “******* *******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон ******* аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжид Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.3 дугаар зүйлд өргөдөлд дурдсан талбай нь тусгай хэрэгцээнд нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр, үгүй бол энэ хуулийн 14.1.3-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэнэ гэж хуульчилсан байхад өргөдөл гаргасан “******* *******” ХХК-д боломжгүй талаар мэдэгдэх ёстой байтал Засаг дарга нь хууль зөрчөөд захирамж гаргасан байна. Иймд Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

3.4.Нэхэмжлэгч өмгөөлөгч Ч.*******цэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай” А/39 дүгээр тогтоолоор тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “******* *******” нэртэй газарт “******* *******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийхийг дэмжиж, улмаар аймгийн Засаг дарга М.Идэрбат 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/327 дугаар захирамжаар тухайн газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын  тусгай зөвшөөрлийг “******* *******” ХХК-д 15 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэжээ.

 

Гэтэл ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах тухай” А/04 дүгээр тогтоолоор Байгалийн дурсгалт газрын ангиллаар “******* ******* овоо 24,577 466 ra” газрыг тусгай хамгаалалтад 20 жилийн хугацаагаар авахаар шийдвэрлэсэн ба аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “******* ******* овоо” 24,577 466 га Байгалийн дурсгалт газрыг “******* *******” ХХК-д олгосон “******* *******” нэртэй 177.54 га талбайтай давхацсан нь тогтоогдсон байна.

 

Түүнчлэн “******* *******” гэдэг газар нь өвс ургамал, бэлчээр нутаг сайтай, нэгдэл нийгмийн үеэс төвлөрсөн үнээний ферм байгуулагдаж, олон малчид ажлын байраар хангагдан аймаг орныг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж ирсэн, ферм татан буугдсанаас хойш малчид тухайн нутгаа эзэмшин одоог хүртэл малаа маллан амьдарч байгаа болно. “******* *******”-т өнөөдрийн байдлаар М.Буд, Г.*******төр, Б.Гэрэлт-Од, Б., Г., О.*******, С. нарын айл өрхүүд нутагладаг бөгөөд тус бүрийн өвөлжөө, хаваржаа, ундны усны хоёр худагтай, ******* ******* нэртэй рашаантай, байгалийн бэлэн хайрга, дайрга, хүнсний хэрэглээний хөмөл таана, гогод зэрэг ургамал, гишүүнэ, зээргэнэ, халгай, шар цэцэг, сөд өвс зэрэг эмийн ургамалтай, үнэг, хярс, зээр зэрэг зэрлэг ан амьтан, байгалийн баялагтай, өвөг дээдсийн минь эрт үеэс шүтэж тахиж ирсэн “******* ******* овоо” хэмээх байгалийн дурсгалт газар бүхий тахилгат овоотой, бэлчээр ус жигдэрсэн, хүн мал нь тааваараа амьдарч ирсэн сайхан нутаг юм.

 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын шийдвэрээр “******* *******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноор дээрх өвс ургамлын гарц муудаж, малын бэлчээр нутаг хомсдож, орчны газар талхлагдан зэрлэг ан амьтад дайжиж, байгалийн дурсгалт газар хөндөгдөж, рашаан ус худаг ширгэж байгалийн унаган тогтоц эвдэгдэхээс гадна тэнд амьдарч буй малчдын оршин суух газраа чөлөөтэй сонгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, хувийн аж ахуй эрхлэх, халдашгүй чөлөөтэй байх зэрэг Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна.

 

Иймд “******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай А/39 дүгээр тогтоол”, ******* аймгийн Засаг дарга М.Идэрбатын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай А/327 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахыг хүсэж нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3-т зааснаар нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэл гаргав гэжээ.

 

3.5.Нэхэмжлэгч, өмгөөлөгч Ч.*******цэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Будаас аймгийн Засаг даргын 2025 оны А/327 дугаартай захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байдаг. 2025 оны 02 сарын эхээр надаас нэхэмжлэгч нар зөвлөгөө авахаар орж ирсэн. Энэ үед ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай ийм А/39 дүгээр тогтоолтой анх танилцсан. Мөн аймгийн Засаг дарга Идэрбатын А/327 дугаар захирамжийг анх мэдэж танилцсан. Ингээд эдгээр тогтоол, захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ би Өмгөөллийн тухай хуулийн 29.1, 29.3-ыг баримтлаад нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэл гаргалаа гэж тайлбарласан. Гэхдээ өнөөдрийн хувьд нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд бус өөрийнхөө нэрийн өмнөөс шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцож нэхэмжлэл гаргасан гэдгээ тайлбарлаж тодруулж хэлж байна. Миний нэхэмжлэлийг иргэн Будын нэхэмжлэлтэй хэрэгтэй нэгтгэсэн. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/39 дүгээр тогтоол, Аймгийн Засаг даргын А/327 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий  хуульд заасан хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэл гаргаж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч иргэн Буд 1984 оноос эхлээд ******* сумын нутаг, маргаан бүхий газар буюу “******* *******”, гэдэг газарт нутаглаж байсан. “******* *******” гэдэг газарт хуучин нийгмийн үед “******* *******”-ын үнээний ферм гэж байгуулагдаж байсан. Тэнд олон айлууд үхрийн ферм ажиллуулж аймгийг сүү сааль, цагаан идээгээр хангаж байсан. Мөн тухайн нутаг нь байгалийн тогтоц сайтай, өвс ургамал, эмийн ургамал сайтай, мөн худаг ус, гол мөрөнтэй рашаан бүхий ийм сайхан нутаг байдаг. Ийм учраас ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн А/04 тоот тогтоолоор зарим газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан. Энэ тогтоолоор “******* Эрхт” овоо гэдэг нэршлээр 24,577 га газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан байгаа. “******* *******” компани 2023 онд барилгын материалын худалдаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан байдаг. Ингээд 2023 оны 4 сарын 7-нд улсын бүртгэлд бүртгүүлээд гэрчилгээ авсан. Мөн 2023 оны 10 дугаар сардаа машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны чиглэлийг улсын бүртгэлийн гэрчилгээндээ нэмж оруулсан. Анх гэдэг хүн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бол 2024 оны 12 сарын 10-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар өнөөдрийн гуравдагч этгээдээр оролцож байгаа Сумъяасүрэнг томилж улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан. “******* *******” компани байгуулагдсан цагаасаа эхлээд буюу 2023 оны 07 сарын 13-ны өдөр анхны албан бичгээ өгсөн байдаг. Ингэхдээ ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “******* *******” гэдэг газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно уу? хурлаар хэлэлцүүлж өгнө үү? гэсэн хүсэлт гаргасан байдаг.

Мөн аймгийн Засаг даргад 2023 онд хүсэлт гаргасан. Эдгээр хүсэлтийг үндэслээд аймгийн Засаг даргын Тамгын газраас ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд албан бичиг хүргүүлсэн. Үүнийг үндэслээд 2023 оны 08 сарын 1-нд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 4 дүгээр хуралдаанаараа энэ асуудлыг авч хэлэлцсэн байдаг. Энэ асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хурлаараа хэлэлцүүлэхэд 12 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч дэмжээд 2 төлөөлөгч татгалзсан байдаг. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Гэхдээ энэ дээр дэмжсэн гэсэн тогтоол гараагүй. Хурлын шийдвэрийн үндэслэлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2023 оны 08 сарын 3-ны өдөр 1/10 тоот албан бичгээр ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрлөө гэсэн албан бичгийг хүргүүлсэн байдаг. Гэтэл тухайн албан бичиг шаардлага хангахгүй байна. Танайх заавал тогтоол гаргаж ирүүлэх ёстой гэсэн амаар мэдээлэл өгсөн юм шиг байгаа юм. Дахиад 2023 оны 12 сарын 18-ны өдөр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаан хуралдсан. Энэ хуралдаанаар бусад асуудлын 5.1 гэдэг заалтад “******* *******т” хайгуулын зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцье гэсэн асуудал оруулаад хэлэлцсэн. Хэлэлцэхдээ зөвхөн аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн тогтоолын төслийг уншиж танилцуулаад энэ тогтоолыг 100%-ийн саналаар батлав гэсэн ийм байдлаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Ингээд энэ тогтоолыг баталсан гэдэг. Энэ хурлын шийдвэрээ үндэслээд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай А/39 дүгээр тогтоолыг гаргасан байгаа. Энэ тогтоолоор ******* сумын 5 дугаар багийн нутагт орших “******* *******” гэдэг нэртэй газарт “******* *******” компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох солбицол баталсан тогтоол гарсан байгаа. Энэ тогтоол хууль зөрчсөн гэж үзэж байгаа.

Нэгдүгээрт: Ашигт малтмалын тухай хууль байгаа. Ашигт малтмалын тухай хуулиар, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход сонгон шалгаруулалт явуулах ёстой. Гэтэл энэ сонгон шалгаруулалтыг явуулаагүй байгаа.

Дараагийн асуудал Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авах ёстой байтал мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг зөвхөн аймгийн Засаг дарга олгохоор эрх олгосон байгаа. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт олгогдоогүй эрхийг эдлээд тусгай зөвшөөрөл олгосон тогтоолыг гаргасан. Энэ бол түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл 11.2.5 дахь заалтыг зөрчсөн байгаа.

Дараагийн асуудал түрүүнд дурдсан ******* сумын 2020 оны ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 сарын 3-ны өдрийн “Зарим  газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд хэрэгцээнд авах тухай” 04 дүгээр тогтоол  байгаа. Энэ тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангиллаар “*******-Эрхт” овоог тусгай хамгаалалтад 20 жилийн хугацаагаар аваад шийдвэрлэчихсэн байсан. Гэтэл Байгаль орчны хамгаалах тухай хуулийг зөрчөөд хамгаалалтад авсан газар дээр давхцуулаад “******* *******” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон  тогтоол гаргасан байгаа. Энэ нь хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, тусгай хамгаалалттай газрыг орон нутгийн хамгаалалтад авах, хилийн заагийг нь тогтоох, дэглэмийг нь тогтоох гэсэн үүргүүдээ хэрэгжүүлээгүй мөн хуулийг зөрчсөн байгаа. “******* *******” компанид олгосон газар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газар нь хоорондоо давхцалтай байна уу, үгүй юу гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.  Шүүгчийн захирамжаар шинжээч томилсон. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2026 оны 01 сарын 20-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ зургаар “******* Эрхт” овоо нь байгалийн дурсгалт газрыг “******* *******” компанид олгохдоо “******* *******” нэртэй 177,54 га талбайтай давхацсан байна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Мөн шүүхээс хийсэн үзлэгээр энэ байдал тогтоогдсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, холбогдох хууль тогтоомж тухайлбал Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль,  холбогдох хууль тогтоомжуудад хэрэгжилтийг хангаж, хяналт тавих үүрэгтэй байсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт тавиагүй байдаг. Ийм байдлаар хууль зөрчсөн гэж хэлэх байна. Аймгийн Засаг дарга Идэрбатын хувьд 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг гаргахдаа мөн хууль зөрчсөн. Энэ захирамжаараа “******* *******” компанид 15 жилийн хугацаатайгаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэхдээ хууль зөрчсөн байдаг. Аймгийн Засаг дарга үүнээс өмнө 2024 оны 03 сарын 06-ны өдөр “******* *******” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл хийх эрх олгосон гэрчилгээ олгосон байдаг. Энэ гэрчилгээг олгохдоо аймгийн Засаг даргаас захирамж гаргаагүй, захирамж гаргаагүйгээр гэрчилгээ олгоод шийдвэрлэчихсэн байгаа. Үүнийхээ дараа 3 жилийн хугацаагаар гэрчилгээг олгосон боловч энэ хугацаа нь дуусаагүй байхад буюу нэг жилийн дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон захирамж гаргасан. Тусгай зөвшөөрөл олгохдоо хууль зөрчсөн.

Тухайлбал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үүргийг хэрэгжүүлээгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энд хяналт тавьж, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж баталсан байх ийм үүрэгтэй байсан. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар дээр тусгай зөвшөөрөл олгосон.

 Захирамжаа гаргахдаа захирамжийнхаа үндэслэл хэсэгт хүчингүй болсон хууль тогтоомж үндэслэсэн байгаа. Өөрөөр хэлбэл 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчингүйд тооцогдсон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.7 дахь заалтыг үндэслэсэн. Энэ бол хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Дараагийн асуудал мөн Байгаль орчныг хамгаалах тухай  хуулийн хэрэгжилтийг хангаагүй. Тусгай хамгаалалтад авсан газар дээр ашигт малтмал хайх, олборлохыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хориглосон байтал энэ хуулийг зөрчиж энэ захирамжийг гаргасан байгаа.Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19.2.2 байна. Үүнд, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гомдлыг хянаад давхцал байгааг шалгах үүрэгтэй. Хэрэв давхцал байгаа нь тогтоогдвол зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгөх үүрэгтэй байтал энэ үүргийг хэрэгжүүлээгүй байгаа. Хэрэгт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр “******* *******” компанийн хүсэлтийн дагуу “******* *******”-ын хайрга, элсний холимгийн ордод 2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцээд зөвлөмж гаргасан байгаа. Энэ зөвлөмжөөр “******* *******” компанийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай, техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэх шаардлагатай, ус ашиглах дүгнэлт гаргуулах шаардлагатай, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг цаашдаа хийх шаардлагатай. Мөн цаашдаа холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг анхааруулсан зөвлөмж гарсан. Гэтэл энэ зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байгаа. Энэ зөвлөмж дээр “******* *******” компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход ийм байдлаар хууль зөрчсөн байдал илэрсэн байна гэдгийг маш тодорхой дурдсан байгаа. Гэтэл аймгийн Засаг дарга А/327 тоот захирамжийг гаргахдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг хангаагүй, тусгай хамгаалалтад авсан газартай давхацсан эсэхийг шалгаагүй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 24.5.5-д заасан хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудыг ирүүлээгүй байхад тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Энэ зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.3, 25.1.4, 25.1.5, 25.1.6, 25.1.7-т заасан заалтуудыг зөрчиж энэ асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Мөн “******* *******” компани газрын гэрчилгээгүй байсан. Газрын гэрчилгээгүй байсан гэдэг нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 10 сарын 14-ний өдрийн 1/481 тоот албан бичгээр батлагдаж байгаа. Түүнээс гадна аймгийн Засаг даргын захирамж хууль зөрчсөн байгаа. Гэтэл “******* *******” компани аймгийн Засаг даргын захирамж гарахаас өмнө “******* *******” гэдэг газарт ******* ухаж сэндийлсэн, хайрга дайргыг зөөж тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байгаа. Энэ нь юу вэ? гэвэл олборлолтын үйл ажиллагааг 2024 оноос эхэлж явуулсан байдаг. 2024 онд олборлолтын үйл ажиллагаа явуулаад эхлэнгүүт нэхэмжлэгч Будын зүгээс аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2024 онд өргөдөл гомдол гаргасан байдаг. Ингэж хөөцөлдөж аваад тухайн үед сонгуулийн үйл ажиллагаа давхацсан. 2024 онд үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Гэтэл дахиад 2025 оны 07 сараас олборлолтын үйл ажиллагаа явуулсан. Олборлолтын үйл ажиллагаа явуулаад эхэлсэн учраас дахин аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Мөн Байгаль орчны газарт гомдол гаргасан.

Ингэснээр нэг талаар бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа. Аймгийн Засаг даргад гомдол гаргаснаар өргөдөл гомдлыг байгаль орчны газарт шилжүүлснээр байгаль орчны хяналтын улсын байцаагч газар дээр нь хяналт хийж зөрчлийн хэрэг үүсгээд шалгасан байгаа. Холбогдох гэрч нарыг асуусан газар дээр нь үзлэг хийсэн фото зургаар баримтжуулсан холбогдох бичиг баримтуудыг зөрчлийн хэрэгт бүрэн авч баталгаажуулсан. Ингээд шийтгэлийн хуудсаар “******* *******” компанид шийтгэл оногдуулсан байгаа. Шийтгэлийн хуудсан дээр техник эдийн засгийн үндэслэлгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй, ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээгүй, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчны нөхцөл байдлын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулиудыг зөрчсөн гэж үзээд 7,8 сая төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан тул уг хохирлыг төлүүлээд мөн шийтгэл оногдуулахаар заасан байдаг. Энэ шийтгэлийн хуудас бүрэн биелэгдээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм билээ. Мөн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор тусгай зөвшөөрөлгүйгээр хийсэн үйл ажиллагааг зогсоох тогтоол гаргасан. Эрх бүхий албан тушаалтны тогтоол болон шийтгэлийн хуудсан дээр ямар нэгэн гомдол гараагүй, хүчин төгөлдөр болсон. Энэ зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс хойш буюу зөрчил гарснаас хойш 2025 оны 08 сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэрчилгээ гаргасан байгаа. Аймгийн Засаг даргын захирамж 2025 оны 07 сард гарсан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 8 сард олгосон.

Ингээд гэрчилгээ олгосон хугацаагаар гэж үзэхэд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь нотлогдож байгаа. Маргаан бүхий газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан “******* Эрхт” уултай давхацсан гэдгийг түрүүн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэдгийг хэлсэн. “******* *******” ууланд сүсэгтэн олны эрүүл мэнд, эд баялгийг даатган Очирваань, Намсрай бурхны тахилгаар жил бүрийн зуны эхэн сард тахилга тайлга явуулдаг. Энэ баримтыг сая нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн. хийдээс хариуцаад жил болгон тахилга тайлгыг хийдэг. Энэ нь хийдээс гаргадаг цаг тооны бичиг хийдийн түүх гэсэн номонд дурдагдаж  батлагдсан байгаа. “******* *******” гэдэг газарт өнөөдрийн байдлаар Буд, *******төр, Гэрэлт-Од, , , *******, нарын айлууд нутагладаг айл болгон өвөлжөөтэй хаваржаатай, тэндээ зунждаг, зусдаг, ундны усны 2 худагтай, “******* *******” гэдэг нэртэй рашаантай, байгалийн бэлэн хайрга дайргатай хүнсний хэрэглээний байгалийн ургамал болох хөмөл, таана гогод зэрэг ургамлууд ургадаг. Мөн эмчилгээний зориулалттай ашигладаг гишүүн зээргэнэ, халгай, шар цацаг, сөд өвс гэдэг ийм эмийн ургамлууд ургадаг. Үнэг, хярс зээр гээд зэрлэг ан амьтадтай, байгалийн баялагтай, өвөг дээдсийн минь эрт дээр үеэс шүтэж ирсэн тахилга тайллагатай “******* Эрхт” овоо хэмээх байгалийн дурсгал газартай, бэлчээр ус нь жигдэрсэн хүн мал нь тааваараа амьдарч ирсэн ийм сайхан нутаг байгаа. “******* *******”  компани тухайн газарт хайрга дайрга олборлож ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгалийн энэ сайхан байдал маань устаж үгүй болох мөн ус нь ширгэх, бэлчээр талхлагдах, тэнд амьдарч байгаа ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьдрах газар нутгаа чөлөөтэй сонгох гэсэн ийм үндсэн хуулиар олгогдсон эрхүүд нь зөрчигдөж байгаа юм. Ийм учраас ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байгаа гэв.

3.6.Хариуцагч аймгийн Засаг дарга М.Идэрбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн М.Буд, Д.Улаанхүүхэн, Б.Гэрэлт-Од нарын “******* аймгийн  Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-т зааснаар аймгийн Засаг дарга “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” бүрэн *******эй бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, бусад холбогдох хэм хэмжээгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл олгох журмыг хуульчилсан байна.

Эдгээр зохицуулалтын хүрээнд “******* *******” ХХК 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 23/02 тоот албан бичгээр ******* аймгийн ******* сум ******* ******* гэх газар 177.54 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж, аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаартай захирамжаар тус компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон. Уг хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохын өмнө хуульд заасан журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын “талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцалгүй” гэх дүгнэлт, ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрлийг төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжсүгэй” гэх саналыг авсан.

Үүний дараа 2025 оны 05 дугаар сард тус компани уг талбай дээрээ түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлснийг хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу хянан, шийдвэрлэж, холбогдох байгууллагуудын дүгнэлт, шийдвэрийг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаартай захирамжаар “******* *******” компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх байдлаар “******* *******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон А/327 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд өргөдөл хянан, шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн тул уг захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

М.Буд, Д.Улаанхүүхэн, Б.Гэрэлт-Од нарын нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох “******* аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1022 тоот албан бичгээр хариу тайлбарыг хүргүүлсэн бөгөөд өмгөөлөгч Ч.*******цэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь иргэн М.Буд нарын нэхэмжлэлийн шаардлагатай адил мөн ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаартай захирамжаар тухайн хоёр нэхэмжлэлийг нэгтгэсэн байх тул дахин хариу тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж М.Буд нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт өгсөн хариу тайлбараа дэмжиж байгаа болно гэжээ.

 

3.7.Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давхцаж байгаа учир нэмж ярих зүйлгүй гэв.

3.8.Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлт-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оноос Ашигт малтмалын тухай хуулиасаа салж тусдаа хууль болж хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ хууль дээр аймгийн Засаг дарга 11.2 дээр нь түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доорх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 11.2.5 дээр нь харьяалах нутаг дэвсгэрт хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн ийм *******эй байгаа. Энэ эрх үүргээ хэрэгжүүлж ажилладаг. Мөн энэ эрх үүргээ хэрэгжүүлэхдээ уул уурхайн одоо бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар дээр Уул уурхайн кадастрын компьютержсон систем буюу цахим систем ашиглаж шийдвэрлэж явж байгаа.

Энэ хууль гарсантай холбогдуулаад ******* *******  компани 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хавсралт материалын хамт ирүүлсэн байдаг. Энэ дээр нь ******* ******* компанийн ХА22000060 гэсэн бүртгэлийн дугаартай цахим өргөдөл үүсгэж бүртгэлийн ажиллагааг эхлүүлсэн байгаа. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн 14 дүгээр бүлэг дээр өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн ийм бүлэг заалт байгаа. Энэний 14.1.4 дээр нь 14.1.3-д заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа энэ өргөдлийн материал хавсрах материалыг бүрдлийг шалгасны дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх гэдэг энэ заалтын хүрээнд ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс улсын үндсэндээ Кадастрын мэдээллийн нэгдсэн сангаас дүгнэлтийг авдаг. Энэ дүгнэлт нь Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10/3559 тоот энэ Кадастрын хэлтсийн даргын албан тоотоор олгох боломжтой, бүрдсэн байна ямар нэгэн давхцалгүй гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байдаг.  Ингээд хуулийнх нь дагуу түгээмэл тархацтай Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 14.4 дээр заасан Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдэл буюу энэ дүгнэлтийг хүлээж аваад тухайн талбай орших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч энэ асуудлыг зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заалттай байсан. Энэний хүрээнд нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 05/983 тоот санал өгөх албан бичгийг манай хэлтсээс хүргүүлсэн байдаг. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 1/10 тоот албан бичгээр санал ирсэн. Албан бичгээр санал ирсэн учраас хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа заавал хэлэлцүүлж хурлын санал ирэх ёстой гэдэг энэ чиглэлийг өгсөн. Энэ чиглэлийн хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/39 дүгээр тогтоол гарсан.

Ингээд 14.4-д заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд энэ асуудлыг хэлэлцүүлсэн. Энэ хурлын 6 дугаар тогтоол дор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дэмжсэн саналаа өгсөн. Ингээд 3-н шатныхаа дүгнэлт саналыг авсны үндсэн дээр аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд 2024 оны 01 сарын 26-ны өдөр 72 дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон дээр нь СҮҮ0015Х гэсэн дугаартай тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Ингээд 2025 оны 06 дугаар сард нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө тус компани эргээд ирүүлсэн байдаг. Мөн хуульд заасан 18 дугаар зүйлийн дагуу холбогдох түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл хүссэн өргөдлийн маягт бүрдлүүдийг хамт ирүүлсэн. Энэ дээр нь өргөдлийг шүүж үзээд 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаартай захирамжаар ашиглалтын зөвшөөрөл олгогдсон. 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ашиглалтын зөвшөөрөл олгосон. Гэрчилгээ нь үндсэндээ гарчихсан гэсэн. Ингээд тусгай зөвшөөрөл гарсан учраас энэ компани хуульд заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хуулиудын дагуу мөн үндсэн Ашигт малтмалын тухай хууль бүх бичиг баримтуудыг бүрдүүлэх ажиллагаа зөвшөөрлөө авсны дараа эхэлдэг. Энэ дээр мэдээж хамгийн гол үзүүлэлт нэг техник эдийн засгийн өмчлөл батлуулах ёстой, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, дараагийн шатны бичиг баримтууд, энийг нь үндэслээд тухайн жилийн явуулсан ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаад газрын гэрчилгээ гээд ингээд бичиг баримтын бүрдэл хангасны дараа үйл ажиллагаа явах ёстой. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох талаар би ерөнхий мэдээлэл өгчихье. Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах *******эй байдаг. Яагаад гэхээр хайгуулын зөвшөөрөл авсан хуулийн этгээд л ашиглалт руу шилжих *******эй байгаа. Тэгээд 18-д заасан баримт бичиг дээр нь нөөц хайгуулын ажлын явцад тухайн жилийн компани хайгуулын ажлаа 3 жилээр авч байгаа, энэ хугацаандаа Эрдэс баялгийн зөвлөл буюу Ашигт малтмал, тээврийн тосны газар, уул уурхайн яамны Эрдэс баялгийн зөвлөл байдаг. Энэ зөвлөлөөр хайгуулын ажлын үр дүнд нөөц тогтоолгосон шийдвэр байх ёстой. Ингээд нөөц нь тогтоогдсон байдаг. Энэ компани хайгуулын ажлаас ашиглалт руу шилжих процесс нь хийгдсэн байдаг. Нэмээд хуулийн 19.2 дээр аймаг, нийслэлийн Засаг дарга анхан шатны шүүлт хийсний дараа бичиг баримтыг бүрдүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших нь уг зөвшөөрлөөр олгосон талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл өгсөн өргөдөл гаргасан бол өргөдөл гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор бүрэн  багтсан эсэх мөн давхцал байгаа эсэх хайгуулын ажлын үр дүнд үнэлгээ олборлолтоос үүсэж байгаа учруулсан хохирлын талаар сумаас дүгнэлт авдаг. Энэ бүрдлүүдийг шалгаж ашигт малтмал газрын тосны газрын нөөц тогтоолгосон зөвлөлийн дүгнэлтийг үндэслэж ашиглалтын зөвшөөрөл олгодог хуулийн хүрээнд энэ зөвшөөрөл олгогдсон гэв.

3.9.Хариуцагч ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Өлзийбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны А/39 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2025 оны А/327 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахыг хүсэж гаргасан өмгөөлөгч Ч.*******цэцэгийн нэхэмжлэлтэй танилцсан.

Уг нэхэмжлэлд дурдсан асуудлын талаар 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулан, хэлэлцүүлж хуралдаанаас гарсан шийдвэрийг хүргүүлэх болно гэжээ.

 

3.10.Хариуцагч ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Өлзийбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 11 сарын 01-ний өдрөөс хурлын даргын ажил авсан. Энэ 2 асуудал маань судлаад үзэхээр нэг нь 2020 онд гарсан байсан. Нөгөөдөх асуудал нь болохоор 2023 онд гарсан байсан. Тусгай хэрэгцээнд авсан нь 2020 онд юм байна лээ. Ахиад захирамж гаргасан нь 2023 онд гарсан байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 39 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2025 оны А/327 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах хүсэлт гаргасан. Тэгээд Ч.*******цэцэг өмгөөлөгчийн явуулсан бичигтэй танилцсан. Уг хүсэлтэд дурдсан асуудлын талаар 2026 оны 3 сарын 10-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж эргэж хариу өгье гэсэн тийм хариу тайлбар өгсөн. Ерөнхийдөө 2020 оноос авхуулаад надаас өмнөх даргад хамааралтай зүйл болохоор би Ч.*******цэцэг өмгөөлөгчийн нэхэмжлэлийн дагуу дахиж судалж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж хариу гаргуулж буцааж Ч.*******цэцэг өмгөөлөгч рүү хүргүүлэх болно гэж хэлмээр байна гэв.

3.11.Гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Сумъяасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн М.Буд нар нь ******* аймгийн Засаг даргад холбогдуулан “******* аймгийн Засаг даргын 2025 оны 06-р сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, улмаар тус нэхэмжлэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гуравдагч этгээдээр татагдсан “******* *******” XXK нь дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/237 дугаар захирамжаар манай компанид тусгай зөвшөөрөл олгохдоо тусгай зөвшөөрлийн талбайн дэргэд 40-50 метр байгаа иргэдийн өвөлжөө, хаваржаа, худаг оруулсан нь хууль бус гэсэн байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохтой холбоотой харилцааг зохицуулсан байна.

Эндээс харахад тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах *******эй байх бөгөөд нэхэмжлэгч нарын маргаж буй агуулга буюу талбай нь ямар шаардлага хангасан байх талаар тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т тодорхой заажээ. Тухайлбал, уурхайн талбай нь:

Тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй;

Өөрөөр хэлбэл талбай нь дээрх давхцалгүй бол тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож болохыг хуулиар зөвшөөрчээ. Тусгай хэрэгцээ, нөөцөд авах, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох зэрэг нь Ашигт малтмалын тухай хуульд тодорхой зохицуулсан ойлголтууд бөгөөд түүнд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд хамаарахгүй.

Мөн худаг, рашаанаас тусгай зөвшөөрлийн талбай нь хол зайтай бөгөөд шаардлагатай бол үзлэг хийх байдлаар шүүх баримтжуулах биз ээ.

Аймгийн Засаг даргын зүгээс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр, захирамж гаргасан, захирамжаар олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа, компанийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргээ бүрэн биелүүлж байгаа энэхүү тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нөгөө талаар нэхэмжлэлийн үндэслэл, агуулгаас харахад маргаан бүхий акт болох А/327 дугаар захирамжаар хуулийн этгээдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон нь нэхэмжлэл гаргасан иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байгааг ч харгалзан үзэх нь зүйтэй. Холбогдох бичиг баримт зургийг хавсралтаар хавсаргав гэжээ.

 

3.12.Гуравдагч этгээд “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Сумъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Гэрэлт-Одын тайлбар дээр нэмж хэлэхэд ******* сумын 2020 оны тусгай хэрэгцээнд авах тухай захирамж нь ямар нэгэн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газар болон Геодези зураг зүйн газарт, Газар зохион байгуулалтын газрын кадастрын албаны бүртгэл дээр ямар нэгэн байдлаар бүртгэгдээгүй, ямар нэгэн давхцалгүй гэдэг лавлагааг манайх авсан байгаа. Дээрээс нь нэмээд 2024 онд манайх тухайн газарт очиж ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.Сая Ч.*******цэцэг өмгөөлөгчийн тайлбар дээр 2024 онд манайхыг очсон гэсэн тайлбар хэлсэн. Манай компани тэнд очоогүй. Тэнд “ Би Ти Си” гэдэг компани очиж хайрга олборлох үйл ажиллагаа явуулаад тэрийг нь ард иргэд эсэргүүцсэний үүднээс зогсоосон байсан гэв.

3.13. Гэрч Д.Одонгэрэл шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх ******* ******* гэх газарт яг 30 жил амьдарч байна. Манай хөрш Будын гэдэг айл тэр газар 40 гаруй жил амьдарч байгаа. Манай тэнд ******* ******* гэдэг газар 2 худаг байдаг. Гангын ус гэж сайхан рашаан байдаг. Ходоодонд сайн гэдэг. “******* *******” ХХК-ийн олборлолт явуулж байгаа газар нь манай өвөлжөөнд бүр ойрхон 50 метр хүрэхгүй газар, манай үнсний цаана байгаа. Манай өвөлжөөний барилгын дэргэд шахуу манайх пүнзнээсээ урагшаа үхрийнхээ зэлийг татдаг. Зэлэнд ойрхон тийм л газар байгаа. Би хөл гар муутай, манайх нүүх ямар ч боломжгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

          2.Нэхэмжлэгч М.Буд, Д.Улаанхүүхэн, Б.Гэрэлт-Од нарын иргэдээс ******* аймгийн Засаг даргад холбогдуулан “******* аймгийн засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны А/327 тоот “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Түүнчлэн өмгөөлөгч Ч.*******цэцэг нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3-т зааснаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ******* аймгийн Засаг дарга нарт холбогдуулан “******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай А/39 дүгээр тогтоол”, ******* аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай А/327 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн” нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Ч.*******цэцэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг М.Буд нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэгтгэж шийдвэрлэв.

 

           3.Нэхэмжлэгч М.Буд, Д.Улаанхүүхэн, Б.Гэрэлт-Од нарын зүгээс хариуцагч нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргаагүй байхад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон гэх агуулгаас гадна өвөлжөө, хаваржааны газар, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж оршин байх эрх, бэлчээрийн газар ашиглах эрх зэрэг Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдсөн гэж маргасан. 

 

           4.Нэхэмжлэгч Ч.*******цэцэгийн зүгээс Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3-т заасан эрхийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс /шүүх хурал дээр түүний тодорхойлсноор/ нэхэмжлэл гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор өвс ургамлын гарц муудаж, малын бэлчээр хомсдож, орчны газар талхлагдан, зэрлэг ан амьтад дайжиж, байгалийн дурсгалт газар хөндөгдөн, рашаан ус худаг ширгэж, байгалийн унаган тогтоц эвдлэгдэхээс гадна тэнд амьдарч буй малчдын болон нийт иргэдийн оршин суух газраа чөлөөтэй сонгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, хувийн аж ахуй эрхлэх, халдашгүй чөлөөтэй байх зэрэг эрх зөрчигдөж байна гэж маргасан.

 

           5. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

 

           5.1.“******* *******” ХХК нь ******* аймгийн Засаг даргад 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 23/02 тоот албан бичгээр ******* аймгийн ******* сумын нутаг “******* *******” гэх газар 177.54 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан.

 

           5.2.******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 05/983 тоот албан бичгээр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  дээрх газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх хүсэлтийг хэлэлцэж холбогдох санал ирүүлэхийг хүссэн./1-р хх 83/

 

           5.3.******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн “******* *******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн шийдвэр гаргасан./1-р хх 88-92/

 

           5.4.******* аймгийн Засаг дарга “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох тухай” 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаар захирамжаар “******* *******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

 

           5.5.******* аймгийн Засаг дарга “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” 2025 оны 06 дугаар сарын 17-ны А/327 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.7, аймгийн Засаг даргын 2024 оны “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох тухай” А/72 дугаар захирамж, Үндэсний геологийн албаны даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Нөөц бүртгэх тухай” H-44 дугаар тушаалыг үндэслэн “******* *******” ХХК-д ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “******* *******” нэртэй газар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн. /1-р хх-42/  

 

          5.6.******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Зарим газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дугаар тогтоолоор түүх соёлын дурсгалт зүйлс, экосистем, ландшафт, биологийн төрөл зүйлийн хувьд ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах зорилгоор байгалийн дурсгалт газрын ангиллаар “******* ******* овоо” 24577.466 га газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан хэдий ч дээрх тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна.

 

          5.7.Шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 122/ШЗ2026/0020 тоот захирамжаар ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарны 03-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах тухай” дээрх А/04 тоот тогтоолд бичигдсэн солбицлууд нь ******* аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “******* *******” ХХК-д олгосон “******* *******” нэртэй талбайн 177.54 га газрын солбицлуудтай давхцаж байгаа эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилсон. /2-р хх 17-18/

 

          5.8.Шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот дүгнэлтээр ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Зарим газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах тухай” А/04 тоот тогтоолын хавсралтад заасан “******* ******* овоо” 14577.466 га байгалийн дурсгалт газрын хил заагийг ******* аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “******* *******” ХХК-д олгосон “******* *******” нэртэй 177.54 га талбайтай давхцуулан үзэхэд тус хоёр газар давхцалтай гэдэг нь тогтоогдсон. /2-р хх 31-33/

 

          5.9.******* аймгийн ******* сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны 01/675 тоот албан бичигт Моононгийн Буд нь тус багийн нутаг дэвсгэр “******* *******” нэртэй газар 1984 оноос одоог хүртэл мал маллан амьдарч, малаа жил бүр тооллогод хамруулдаг нь үнэн гэж тодорхойлжээ./1-р хх 226/

 

          5.10.Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тойм зургаар нэхэмжлэгч М.Будын гэр, өвөлжөөний хашаа хороо нь “******* *******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн дотор байрлаж, мөн нэхэмжлэгчийнхээс ертөнцийн зүгээр баруун урд зүгт байх гүний худаг нь хамгийн ойр байрлах тусгай зөвшөөрлийн талбайн MV22000075-6 дугаартай цэгээс 427 метр зайтай, рашаан нь тус цэгээс 1081 метр зайтай талбайн гадна талд байна гэж нөхцөл байдлыг тогтоосон. /1-р хх 201-206/

 

           5.11.“******* *******” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй нь хэргийн оролцогчдын тайлбар, зөрчлийн хэргийн баримтууд болон “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0048043 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдоно. /1-р хх 181/

 

           6.Хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

           6.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй хүрээгээр захиргааны үйл ажиллагааг хянах зарчимтай.

 

           6.2.Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол гэдэгт хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг ойлгох бөгөөд захиргааны үйл ажиллагаа, акт чиглээгүй этгээдийн хувьд үүнийг тогтоохдоо тухайн актын үндэслэл болсон зохицуулалтын агуулгаар зогсохгүй, тухайн хуулийн үзэл баримтлал, зорилго болон тухайн актаар хөндөгдөж болзошгүй ашиг сонирхлын агуулга, мөн чанарыг харгалзан үзэх шаардлагатай.

 

          6.3.Дээрх маргаан бүхий актууд нь нэхэмжлэгч нарт шууд чиглээгүй ч тухайн шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч нарын эрх төдийгүй нийтийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзлээ.

 

          6.4.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 2 дугаар зүйлийн 2.1-т Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол улсын үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж хуульчилсан тул дээрх хуулиудын холбогдох заалтуудыг хэрэглэж хэргийг шийдвэрлэв.

 

           6.5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах *******эй, 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурсан баримт бичгийг хавсаргана гээд ... хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна”, 19.1.2-т “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”19.3-т “Аймаг, нийслэлийн засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ ”, 19.3.1-т “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэх,” 25.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахдаа энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ”, 25.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар байлгана” 25.2.2-т “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан”, 25.2.3-т “сум, дүүргийн засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө” гэж,  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ” гээд 7.1.1-д “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”, 7.1.2-т “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”, 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж тус тус заасан.

 

           6.6.Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримтыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа хавсаргаж ирүүлэхээр байна.

 

           6.7.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын үедээ байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээтэй байхаас гадна тус үнэлгээн дээр үндэслэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө хийгдсэн байхаар байна.

 

           6.8.Гэтэл хариуцагч Засаг дарга нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байхад түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

           6.9.Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлд, “Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүй үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан.

 

           6.10.Гэтэл тусгай зөвшөөрөлтэй талбайд малчдын өвөлжөө, хаваржаа, зунжаа, намаржаа, малын бэлчээр, гуу, жалга, гар болон гүний нийт 2 худаг, ганга булаг рашаан байх ба рашааныг иргэдийн эрүүл мэндэд ач тустай гэж үзэж хэргэлдэг, голын хайрга нь усны судлыг шүүдэг гэж нэхэмжлэгч нар тайлбарладаг бөгөөд хайрга чулуу олборлох үйл ажиллагаанаас болж худгийн ундарга ширгэх, рашааны эх болон судлыг таслах нөхцөл байдал үүсэж болзошгүй буюу үүнийг нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж тогтоогоогүй байхад хариуцагч нь байгалийн өвөрмөц тогтоцтой, усны сан бүхий газар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна.

 

           6.11. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Зарим газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А/04 дугаартай тогтоолоор “******* ******* овоо” гэх газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан дээрх газар болон маргаан бүхий “******* *******” гэх газрын солбицлууд нь давхцалтай гэдэг нь тогтоогдсон.

 

           6.12. Харин хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь холбогдох хууль журмыг зөрчиж дээрх тогтоолыг бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

           6.13.Усны тухай хуулийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.4-т “усны сан бүхий газар гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг хэлнэ” гэж тодорхойлсон.

 

           6.14.Мөн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ”, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1-д “Монгол улсын нутаг дэвсгэр дэх ..., усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд “******* *******” гэх газар нь байгалийн рашаан, шандтай усны сан бүхий газарт хамаарч байх тул түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй байна.

 

           6.15.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нар нь дээр дурдсан холбогдох хуулиудыг зөрчиж тусгай зөвшөөрөл олгоход зайлшгүй шаардлагатай ажиллагааг бүрэн гүйцэтгэлгүй байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгээгүй байхад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах, уламжлалт мал аж ахуй эрхлэх зэрэг эрхүүдийг хөндсөн шийдвэр гаргах, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх нөхцөлийг бий болгожээ.

 

           6.16. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах *******эй гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактийн 1 дүгээр зүйлийн 1-д Бүх ард түмэн өөрөө засан тохинох *******эй гэж, 1 дүгээр зүйлийн 2-т Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно гэж, Уугуул иргэдийн эрхийг хамгаалах НҮБ-ын тунхаглалын 3 дугаар зүйлд Уугуул иргэд өөртөө засан тохинох эрхийг эдэлнэ гэж, 10 дугаар зүйлд Уугуул иргэдийг албадлагаар төрөлх нутаг дэвсгэрээс нь дайжуулахыг хориглоно. Чөлөөтэй, урьдчилсан, мэдээлэлтэй зөвшөөрөлгүйгээр нөлөөлөлд өртсөн уугуул иргэдийг шилжүүлэн байрлуулахыг хориглоно гэж Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулиар хамгаалагдах учиртай нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлуудыг тусгасан. 

 

           Дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц болон холбогдох бусад хуулиудыг зөрчиж нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 103.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, 19.3,19.3.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2, 7.2, Усны тухай хуулийн 1.1, 3.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай олгуулах тухай” А/39 дүгээр тогтоол, ******* аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/327 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

 

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.Буд нарын гурван иргэнээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, нэхэмжлэгч Ч.*******цэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг, ******* аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

             3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах *******эй.

 

 

                  

 

                            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭТУЯА