Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/130

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч М.С,С.Ц, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнС.Ц, М.С, Д.М нарт холбогдох эрүүгийн 1838003090134 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.С,С.Ц, Д.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутагт нутаглах иргэн Г.Гмалын хотноос 1 тооны ямааг хулгайлж 60.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.С,С.Ц нар нь 2018 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутагт нутаглах иргэн Г.Гмалын хотноос 2 тооны ямааг хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.С,С.Ц, Д.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутагт нутаглах иргэн Г.Гмалын хотноос 1 тооны ямааг хулгайлж 60.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч М.С,С.Ц нар нь 2018 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутагт нутаглах иргэн Г.Гмалын хотноос 2 тооны ямааг хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…М,Ц ах хоёр дээд хотны айлаас хулгай хийчихье гээд бид гурав хулгай хийхээр болоодЦийн дээд талын Г гэх айлын малын хашаанд очоод би хашаа руу нь орж халтар зүсмийн ямаа барьж аваад түүнийгээ хашаа давуулжЦэд өгсөн. Тэр ямаагаа аваадЦийн гэрт очоод зомгол цуулдаг шар иштэй хутгаар нядалсан...Үүний дараа 2018 оны 03 дугаар сарын 21-ний оройЦтэй хамт Г гэх айлын хашаа руу ороод хар зүсмийн 2 ямаа барьж аваад хашаан дээгүүр нь давуулаад унаж явсан мотоциклийн дундуур тавьж ирээдЦийн гэрт очоод хулгай хийсэн ямаагаа нядалсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

ШүүгдэгчС.Цийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Сын хамт яваад манайхтай ойрхон өвөлждөг Гүнжид гэдэг айлын гэрийн үүдэнд Сыг буулгачхаад өөрөө урд талын хамар дээр байж байсан.  Тэгээд байж байтал С хязаалан насны хар зүсмийн хоёр ямаа авчирсан...Үүнээс 2-3 хоногийн өмнө С, М ах бид гурав манай гэрт байж байгаад Ггийн гэрээс М ах ямаа авъя гээд бид гурав Ггийн гэрлүү яваад нэг ямаа авсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Айлын ямаа хулгай хийж архи ууя гэж ярилцаад би Ггийн гэрийн үүдийг сахиадЦ, С хоёр ямаа хулгайлахаар тохиролцсон. Тэгээд бид гуравЦийн дүүгийнх нь улаан өнгийн мотоциклийг унаад гурвуулаа Ггийн гэрийн ойролцоо очоод би хүн хараад тэр хоёр хоттой хонь, ямаан дотроос цагаан халтар зүсмийн эм ямаа хулгайлаад түүнийгээЦийн гэрт очиж нядалсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 22-29 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

Хохирогч Г.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сумын төв орж биеэ бариулчхаад орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн үүдний урдуур мотоцикльтой хүн явсан бололтой мөр байсан. Мөн гэрийн гадаа зүүн хэсэгт шар өнгийн бариултай хутга байсан...Маргааш өглөө нь малаа тоолоход 2 ямаа дутсан байсан...2 ямааг алдахаас 3 хоногийн өмнө  цагаан халтар ямаа дутсан...Цэрэнчимэд хар зүстэй эр ямаа, М хар зүсмийн эм ямаа өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-44 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…М,Ц, С нар нь манай гэрт архи ууж байгаад М,Ц ах хоёр М ахын малыг хашаанд нь хашина гээд явсан. Тэгсэн С ах намайг энд Гүнжид гэдэг хүний мал байна, хоёулаа энэ малнаас ямаа алчих уу гэхээр нь та юу яриад байгаа юм гээд болиулсан. Тэгээд орой нь энэ гурав хаанаас юм мэдэхгүй нэг цагаан зүсмийн ямааг алцан бололтой манайд авчирсан. Энэ гурав явахдааЦ ахын ногоон өнгийн мотоцикльтой явсан. Дараа нь дахиж 2 хоногийн дараа эдгээр ах нар бас дахиж 2 ширхэг хар зүсмийн ямаа авчирсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…03 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна С гэх залуу надад нэг зусаг ямааны халтар зүсмийн арьс барьсаар ирсэн. Тухайн үед би ийм арьс авахгүй ханш муу байгаа гэж хэлсэн чинь С та авчих гээд байхаар нь 15.000 төгрөгөөр авсан...Би Сыг дагаж явж арьсаа борлуулахаар нь би мөнгөө аваад явсан. Тэгээд Сыг хаашаа явсныг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/,

Гэрч З.-Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Цэрэнчимэдийн гэрт хоноод маргааш өглөө нь босоход 2 ямааны арьс байсан.Ц, С хоёр сумын төв рүү авч яваад энэ арьсыг тушаагаад таны утсыг аваад ирье гээд явсан.Ц, С хоёр ямааны арьсаа аваад явахдаа та хүнд хэлж болохгүй шүү гээд байсан. Тэгэхээр нь энэ хоёр буруу юм хийж дээ гэж бодсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 59-61 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…03 дугаар сарын 20-д гарсан хойно Манлайбаатар гэж хүний хүүхэд нэрийг нь сайн мэдэхгүй байна, өндөр бор залуу ирээд надад 2 ямааны арьс зарчихаад явсан. Нэг ямааны арьсыг нь 22.000 төгрөгөөр авсан. Энэ залуу ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 62-63 дугаар хуудас/,

  Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 66 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.С,С.Ц, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838003090134 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч М.С,С.Ц, Д.М нар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 98, 104, 110 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.С,С.Ц, Д.М нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М.С,С.Ц, Д.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.С нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, шүүгдэгчС.Ц нь ам бүл 6, эцэг, эх, дүү нарын  хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, шүүгдэгч Д.М нь ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, хугацаагүй групт байдаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838003090134 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн бариултай хутгыг устгах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.М, М.С, С.Ц нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.М, М.С,С.Ц нарыг  тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С,С.Ц, Д.М нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.С,С.Ц, Д.М нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1838003090134 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

     7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С,С.Ц, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР