| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2025/00099/И |
| Дугаар | 192/ШШ2025/04977 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/04977
2025 06 09 192/ШШ2025/04977
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь ***-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх Нэхэмжлэлийн агуулга: *** миний бие нь 2024 оны 07 сарын 02-ны өдөр***д тооцооны нягтлангаар ажилд орохоор хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд дурдсанаар сарын цалинг 2.500.000 төгрөгөөр тохирсон. Гэрээний хугацааг 2024 оны 07 сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл, 3 сарын туршилтын хугацаагаар байгуулсан. Гэрээний 4.2-т зааснаар "Туршилтын хугацаа дууссаны дараа Ажилтан уг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх чадвартай болох нь тогтоогдвол энэхүү Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсанд тооцно" гэж заасан. Би хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш нэг сар гарангийн хугацаанд ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, үргэлжлүүлэн гэрээр эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан буюу жирэмсэн болсны улмаас түр хугацаагаар хэвтрийн дэглэм барих шаардлагатай болсон. Эмнэлгээс албан ёсоор эмнэлгийн акт авч, ажиллаж байсан байгууллагадаа актаа өгч байсан. Гэтэл намайг эрүүл мэндийн шалтгааны улмаас акттай байх хугацаанд 2024 оны 08 сарын 27-ны өдөр ажлаас халсан байсан бөгөөд энэ талаар надад 2024 оны 09 сарын 02-ны үед байгууллага руугаа ярьж лист очсон эсэхийг тодруулахаар утсаар залгахад чи манай байгууллагад хамаагүй, чамайг ажлаас халсан гэж хэлсэн. Би жирэмсэн эрүүл мэндийн шалтгааны улмаас акттай байх хугацаанд надад ямар ч мэдэгдэл өгөлгүй, мэдэгдэлгүйгээр ажлаас халсан нь хууль бус гэж үзэж би *** дүүргийн "Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо"-нд хандсан. Уг маргаан таслах комиссоос хариуцагчийг комиссын хуралд ирэх талаар удаа дараа мэдэгдсэн боловч, хариуцагч тал ирээгүй тул талуудыг эвлэрүүлэн хэлэлцүүлэх боломжгүй байх тул маргааныг шийдвэрлэх боломжгүй, тус хийсэн хуралдаанаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон талаархи тэмдэглэл, шийдвэрийг гаргаж, дараагийн шатны арга хэмжээ авах талаар тэмдэглэлд дурдсан. Тиймээс *** нь * намайг хэ**дийгээр туршилтын гэрээгээр ажилд авсан боловч, акттай байх хугацаанд жирэмсэн намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул *** намайг***нь ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилуулахаар шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд нийт 105 хоногийн 8,969,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхүүлэхээр шүүхээс шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч *** "Ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоолгох, ажилд эерзлэн томилуулах, ажилеүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нохон бичилт хийлгэх" шаардлага бүхий иэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлогчоос гардан аваад бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчтэй 2024 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн Б/010 дугаар тушаалаар Тооцооны нягтлан бодогч албан тушаалд туршилтын 3 сарын хугацаатай томилж, Туршилтын 3 сарын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан билээ. Нэхэмжлэгчид Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй албан ёсны зөвшөөрөл авалгүй удаа дараа ажил тасалсан мон хийж гүйцэтгэх ёстой ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж И баримтын тулгалт дутуу хийгдсэн, 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн төлөлтийн тулгалт хийгдээгүй, 07 дугаар сарын сүүлийн хоёр долоо хоногийн нэхэмжлэх 50 хувьтай хийгдсэн, Шинэ харилцагч хуулийн этгээдтэй тооцоо нийлэх хуваарь гаргаагүй, 8 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хийгдэх ёстой 07 дугаар сарын тооцооны үлдэгдлийн баталгаа бэлтгээгүй, Өр төлбөр харилцахын гүйлгээний тайлан 7 хоногоор бэлтгэх тайлангууд нэг ч удаа хийгдээгүй зэрэг маш олон зөрчил дутагдал илэрч байгаа талаар удаа дараа удирдах ажилтнаас шаардлага тавьж байсан боловч биелэгдээгүй байгаа нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдэж байгаа талаар мэдэгдлийг хүргүүлж байсан. Мөн 2024 оны 08 дугаар сарын 15-наас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар листийг илгээсэн бөгөөд листний хугацаа дуусахад ажилдаа ирээгүй үргэлжлүүлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар ажил олгогчид мэдээгүй мэдэгдээгүй тул 2024 оны 08 дугаар сарын 27-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ажил олгогчийн зүгээс ажилтанд ажил үүргээ хангалттай хийж гүйцэтгэх талаарх мэдэгдлийг хүргүүлэхээр имэйл хаягыг нь тодруулахад миний имэйл ажиллахгүй байгаа манай гэр бүлийн хүний хаягаар явуулчих гэсний дагуу мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд мон хаягаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаар тушаалыг явуулсан болно. Гэтэл нэхэмжлэгч нь жирэмсний лист авахад нийгмийн даатгалын төлөлт тасалдах гээд байна, ажиллаж байсан талаар цаг оруулаад өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьж байсны дагуу түүний нөхцөл байдлыг харгалзан үзэж 2024 оны 10 дугаар сарын 02-ний өдөр дахин тушаал гаргаж 2024 оны 09 дүгээр сар дээр цаг оруулахаар тайлагнах гэсэн боловч нийгмийн даатгал зөвшөөрөөгүй болно. Бид нэхэмжлэгчтэй туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан туршилтын хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн хийж гүйцэтгээгүй, ихих хугацаандаа чолоо авсан, листтэй байсан, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон өдрөөс хойш хуульд заасан хугацааны дотор гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул изхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: *** намайг ажлаас үндэслэлгүй гэж үзэж байгаа. Өвчний магадлагаатай байх хугацаанд ажлаас халсан. 2024.08.27-ны өдрийн 5/015 тоот тушаал мөн 2024.10.2-ны өдрийн Б/019 тоот тушаалуудыг хүлээн зөвшөөрөхгүй тул үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгуулах, 2024.9.22-оос 2025.01.10-ны хоорондох цалин нийт 105 хоногийн цалин 8,969,000 төгрөг, гаргуулах, 3. 2024.09.22-ноос 2025.01.10-ны хоорондох тайлбар нийгмийн даатгалын бичилт хийлгэх, 4. хүүхэд 3 нас хүртэлх хугацааны тайлбар нийгмийн даатгалын бичилт хийлгүүлэх, хүүхэд 3-оос хүрэхээр ажилдаа эргэж орно. Нийт 5-н шаардлагыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Тодруулсан шаардлагын дэмжиж байна. гэжээ.
Нэхэмжлэгч талаас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ***ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/019 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын хуулбар, эмнэлгээс гарах үеийн эпикриз, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №1981723335, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №2010813497, ***дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ***дүүргийн *****225 оны 05 дугаар сарын 23-ны 307 дугаар тодорхойлолт, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №198172335, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №2010813479 зэрэг баримтыг гарган өгөв.
Хариуцагч талаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар,***-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг, тооцооны нягтлан бодогч ***туршилтын хугацаанд дахь гүйцэтгэж дуусаагүй ажлууд, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн чөлөө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар зэрэг баримтыг гарган өгөв.
Шүүгчийн захирамжаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №**, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №**, *** баримт, Жирэмсэн амаржсаны эмнэлгийн хуудас №***зэрэг баримтыг ирүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 8,969,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-тай 2024 оны 07 сарын 02-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан байх ба гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд сарын 2,500,000 төгрөгийн үндсэн цалинг авахаар харилцан тохиролцсон (хэргийн 3-8 дахь тал). Хөдөлмөрийн гэрээний 4.1-т зааснаар 2024 оны 07 сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэл туршилтын 3 сарын хугацаанд нэхэмжлэгч ажиллахаар байна. Зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4.1.9, 49.1-т заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргаагүй.
4. Хариуцагч ***-аас 2024 оны 08 сарын 27-ны өдөр Б/015 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргаж, ***нь туршилтаар ажиллах хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүй, албан ёсны зөвшөөрөлгүй дараалан 3-аас дээш хоног ажил тасалсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 08 сарын 27-ны өдрөөр тасалбар болгон цуцлахаар шийдвэрлэсэн (хэргийн 10 дахь тал). Хариуцагч уг тушаалыг хүчингүй, нэхэмжлэгч ***н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож буй тушаал биш хэмээн шүүх хуралдаан дээр тайлбарладаг (шүүх хуралдааны тэмдэглэл). Хариуцагч 2024 оны 10 сарын 02-ны өдөр Б/019 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар туршилтын хугацаатай Хөлөлмөрийн гэрээг 10 сарын 02-ны өдрөөр дуусгавар болгон тооцооны нягтлан бодогч албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн (хэргийн 11 дэхь тал). Иймд уг Б/019 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *** болон хариуцагч байгууллагын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон хэмээн шүүх дүгнэлээ.
5. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар гаргасан ажилтны гомдлыг хянан шийдвэрлэдэг.
6. Зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 3 сарын хугацаатай туршилтын хугацаа тохирсон гэрээ байх ба уг гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50.1.2, 64.1 дэхь хэсэгт зааснаар гурван сараас илүүгүй хугацаагаар туршилтаар ажиллуулах гэрээний төрөлд хамаарна. Талуудын тохирсон 3 сарын хугацаа 2024 оны 10 сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор заасан тул хариуцагчийн гаргасан 2024 оны 10 сарын 02-ны өдөр Б/019 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй болсон. Иймд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7. Харин хариуцагчийн ***-аас 2024 оны 08 сарын 27-ны өдрийн Б/015 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаас үүдэлтэйгээр нэхэмжлэгч нь 2024 оны 09 сарын 22-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах хүртэл цалин хөлсөө аваагүй, энэ хугацаанд ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тасарсан байх тул хүчингүй тушаал гаргасны үр дагаврыг хариуцагч арилгах ёстой.
8. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор зохицуулсан. Хуулийн дагуу хариуцагч 2024 оны 09 сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны 10 хоногийн цалин хөлсөд 854,190 төгрөг (8,969,000/105*10)-ийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасан байх ба хариуцагч 2024 оны 09 сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаан дахь нэхэмжлэгч ***н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд шүүх 2024 оны 08 сарын 27-ны өдрийн Б/015 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаас үүдэлтэй цалин хөлсний гаргуулах шаардлагаас 854,190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 8,114,810 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, холбогдох хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ***г хариуцагч ***ийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны олговорт 854,190 төгрөгийг хариуцагч ***аас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 8,114,810 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2024 оны 09 сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч ***-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ